Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүл “Хангарьд” ордонд мэдээлэл хийлээ. Энэ удаагийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 45 суудлын 34-т нь МАН, 11-т нь АН-ын нэр дэвшигч ялалт байгуулсан билээ. Э.Бат-Үүл энэ тухай мэдэгдээд, ялалт байгуулсан нэр дэвшигчдэд баяр хүргэв. Цааш нь, “Би юуны өмнө нийслэлийн Сонгуулийн хороонд талархал илэрхийлье. Сонгуулийн хороонд ажилласан төрийн албан хаагчид шударга, сайн ажилласан. Сонгуулийн технологийн ашиглалт сайн …
Мэдээ мэдээлэл
June, 2016
-
30 June
УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг маргааш олгоно
СЕХ хуралдаж дууслаа. Сонгуулийн дүнг танилцуулав. Маргааш Гишүүнээр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчид УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгоно. Мөн гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг Ерөнхийлөгчид айлтгана хэмээн СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв
-
30 June
“Орон сууцны хямдрал урамшуулалт өдөрлөг”-өөс онцгой хямдралтай байраа аваарай
Орон сууцны мэдээлэл зөвлөгөөг иргэдэд нэг дороос хүргэх зорилготой ажилладаг Орон Сууцны Биржээс байр авахаар сонирхож буй иргэд та бүхэнд зориулан “ОРОН СУУЦНЫ ХЯМДРАЛ УРАМШУУЛАЛТ ӨДӨРЛӨГ”-ийг 2016 оны 7-р сарын 1, 2-ны өдрүүдэд Мишээл барилгын их дэлгүүрт зохион байгуулж байна. Өдөрлөг нь иргэддээ зориулан байр авахад хэрэгтэй бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэн хүргэж, орон сууц борлуулагчид …
-
30 June
Налайхчууд “Хоёр Сайхан”-даа итгэж, үнэмлэхүй ялалтыг “бэлэглэв”
УИХ-ын дарга З.Энхболд ялагдлаа хүлээн зөвшөөрч, ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрч, “өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлыг минь ард түмэн дүгнэлээ” хэмээн мэдэгдэл хийсэн билээ. Тийм ээ, Монголчууд хүнд итгэж, олууланг нь дэмжиж чаддаг. Хэрвээ итгэл алдвал олууланг нь буулгах эрх мэдэлтэй гэдгээ энэ өдөр батлан харууллаа. Гэхдээ үндсээр нь өөрчилж бус харин хийсэн ажлыг нь дэмжиж, дахин урам зоригтой ажиллах …
-
30 June
УИХ-д долоон удаа сонгогдож буй эрхэмүүд
2016 оны УИХ, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль өчигдөр амжилттай явагдаж дууслаа. Энэхүү сонгуульд МАН-ын 65 гишүүн үнэмлэхүй ялалт байгуулсан. Эдгээрээс МАН-ын лидерүүд болох Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулснаар Монгол Улсын түүхэнд УИХ-д долоо удаа сонгогдож амьдралынхаа 28 жилийг УИХ-д сууж, төрийн өндөр алба хашиж өнгөрөөж байна. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН 1 1992-1996: Өвөрхангай 2 1996-2000: Өвөрхангай 3 2000-2004: Өвөрхангай 4 …
-
30 June
Мах, луувангийн үнэ хямдарч байна
Нийслэлийн статистикийн газраас гаргасан судалгаагааар хонины ястай нэг кг мах дунджаар 6300, үхрийн ястай мах 7490 төгрөгийн үнэтэй буюу байна. Энэ өнгөрсөн долоо хоногтой харьцуулхад 170 төгрөгөөр, цул махны үнэ 0.4 хувиар буюу 40 төгрөгөөр хямдарчээ. “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захад үхрийн мах хамгийн хямд байгаа аж. Энд 7200 төгрөгөөр зарж байгаа гэнэ. Үхрийн хамгийн үнэтэй мах “Таван-Эрдэнэ” хүнсний захад 8800 …
-
30 June
Ховд гол үерийн аюултай түвшинд хүрчээ
Манай орны ихэнх нутгаар уржигдараас усархаг бороо орсон. Үүний улмаас Ховд гол үерийн аюултай түвшин буюу 65 см-ээр даван үерлэжээ. Мөн Баянхонгорын Байдраг гол үерийн түвшинг 33, Завхан гол Говь-Алтай аймгийн нутгаар урсдаг хэсэгтээ 14, Өвөрхангайн Онги гол най, Хөвсгөлийн Үүр 22, Ховд аймгийн Булган, Долооннуур, тус бүр хоёр, Буянт найман см-ээр давсан байна. Энэ жил манай орны бусад голын …
-
30 June
Улсын их хурал 13 эмэгтэй гишүүнтэй боллоо
УИХ-ын 2016 оны сонгууль өчигдөр болж Монгол ардын нам 65 суудал, Ардчилсан нам есөн суудлыг, МАХН нэг суудал, бие дааж өрсөлдсөн Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан нэг суудал авсан. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нийт 129 нь эмэгтэй нэр дэвшигч өрсөлдсөнөөс 13 нь ялалт байгуулж УИХ-ын гишүүний эрхээ авлаа. Үүнээс 12 эмэгтэй гишүүн нь Монгол ардын намын гишүүн бол Завхан аймгийн …
-
30 June
1739 сонгогчийн аюулгүй байдлыг ханган ажиллав
Ойрын өдрүүдэд ихэнх нутгийг хамран орсон борооны улмаас гол мөрний усны түвшин эрс нэмэгдээд байна. Онцгой байдлын ерөнхий газрын харьяа төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас өчигдөр болсон сонгуулийн үеэр үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, гол ус гаталж сонгуульд оролцох үед иргэд, сонгогчдын аюулгүй байдлыг ханган шаардлагатай техник хэрэгслийг …
-
30 June
Сонгуульдаа оролцоод буцаж яваад голын усанд осолджээ
Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутагт тус сумын харъяат иргэн М /26 настай, эрэгтэй/, А /21 настай, эрэгтэй/ нар сонгууль өгөөд буцах замдаа тус багийн Цагдууртай голын усанд осолдсон тухай дуудлагаар /2016.06.29/ тус аймгийн Онцгой байдлын газар, Булган сумын Гал унтраах, аврах 38 дугаар ангийн албан хаагчид орон нутгийн иргэд нийт 22 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг …
-
30 June
Сонгуулийн өдрөөр 32 согтуу жолоочийг саатуулжээ
УИХ-ын болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн өдөр буюу өчигдөр бүх нийтээр архи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй байх шийдвэр гаргасан. Гэтэл өчигдөр шөнийн байдлаар 32 согтуу жолооч саатуулагджээ. Харин хоёр жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон гэх мэдээллийг Замын цагдаагийн газраас өглөө. Өчигдрийн байдлаар зам тээврийн 190 дуудлага бүртгэгджээ. Мөн өнөөдөр, маргааш ч гэсэн согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй юм.
-
30 June
Наадмын нээлт үзэх гадаад жуулчдын тоо 10 хувиар өсчээ
Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээний жуулчдад зориулсан тасалбарйн захиалгыг аялал жуулчлалын байгууллагаас авч дуусчээ. Нийслэлийн аялал жуулчлалын газраас тасалбарын хуваариалтыг хийхдээ аялал жуулчлалын байгууллагуудад өмнөх жил олгож байснаас бууруулахгүй байх зарчим баримталснаас гадна шинээр захиалга ирүүлсэн байгууллагуудын хувьд жуулчдын тооноос хамаарч 5-10 тасалбарыг тус бүр хуваарилсан байна. Ингэснээр өнгөрсөн жилийн захиалгаас 10 хувиар нэмэгджээ.
-
30 June
“Учиртай гурван толгой” дуурийн дүрүүдэд өнөөдөр сонгон шалгаруулалт хийнэ
Монголын үндэсний ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Үндэсний их баяр наадамд зориулан гадаа задгай талбайд тоглох бөгөөд гол дүрүүдийн сонгон шалгаруулалт эхэллээ. Сонгон шалгаруулалтад 23-40 насны, дуурийн мэргэжлийн дуучин, өмнө нь гол дүрд тоглож байсан туршлагатай байх шалгуур тавьж байгаа аж. Гол дүрийг бүтээх уран бүтээлчдийг энэ сарын 27-29-нд УДБЭТ-ын байранд бүртгэсэн бол өнөөдөр сонгон шалгаруулалт явах юм …
-
30 June
Чингисийн талбайн зүүн талын замын өнөөдрөөс эхэлж 7 сарын 3 хүртэл хаана
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр хамтран зохион байгуулж байгаа “Бэст оф Классикс” сонгодог үдшийн цэнгүүний тайз заслын ажлыг хийхтэй холбогдуулан Чингисийн талбайн зүүн талын замын хөдөлгөөнийг түр хугацаагаар буюу 2016 оны 06 дугаар сарын 30- наас 07 сарын 03 өдөр хүртэл хаах юм .
-
30 June
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн задгай талбайд Бямба гаригт кино гарна
Энэ Бямба гарагт үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн задгай талбайд кино гаргахаар болжээ. Тодруулбал, тус хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайн ногоон зүлгэн дээр бидний сайн мэдэх хайр дурлалын шилдэг кино “Notebook” киног үзэх боломж олгож байгаа юм. Тэгвэл энэхүү боломжийг Movie lovers Mongolia-ийн залуус зохион байгуулж байна. Киног кинотеатрт биш задгай талбайд үзэхийг илүүд үздэг үзэгчдэд зориулсан энэ төсөл барууны оронд өргөн дэлгэрсэн байдаг. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл