Монголчууд бид хууль тогтоох байгууллага дахь өөрийн төлөөллөө сонгох Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, сонголтоо хийлээ. Байгалийн асар их нөөц баялагтай, хоёр том гүрний дунд орших Ардчилсан Монгол Улсын парламентын сонгууль жилээс жилд дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Энэ жилийн хувьд сонгуулийн явцыг гадаадын 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид сурвалжилж буй бөгөөд АНУ, Швед, Канад, ОХУ, ХБНГУ, БНСУ, Австрали, …
Мэдээ мэдээлэл
June, 2016
-
30 June
З.Ойдов: Одооны тамирчид 200 метр газар шогших, алхахын хооронд бэлтгэлээ хангадаг болж дээ
Ганцхан сарын дараа хүн төрөлхтний спортын их наадам Олимп болох гэж байна.“Рио-2016” наадам хаалга тогшсон энэ өдрүүдэд Олимпийн торгон дэвжээнд эх орныхоо нэрийг гаргаж явсан манай ахмад үеийн тамирчин, Олимпийн мөнгөн медальт, Зууны манлай тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдовтой дөрвөн жилийн өмнө хийсэн дурсамж ярилцлагыг хүргэж байна. -Монголын анхны Олимпийн аварга Бээжинд бус, Монреальд төрөх байсан …
-
30 June
Монгол – Солонгосын бизнесийн хамтын ажиллагаа ирэх сарын 18 нд болно
БНСУ-ын Гадаад Худалдаа, Хөрөнгө Оруулалтыг Дэмжигч Агентлаг, КОТРА корпорацийн Монгол улс дахь төлөөлөгчийн газраас танд дараах ажил хэрэгч уулзалтын саналыг дэвшүүлж байна. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Ази-Европын орнуудын дээд түвшний уулзалтын хүрээнд БНСУ-аас төр хувийн хэвшлийн худалдааны төлөөлөгчдийн бие бүрэлдэхүүн айлчилж байгаатай холбогдуулан “MONGOLIA – KOREA BUSINESS PARTNERSHIP” буюу Монгол Солонгосын бизнесийн хамтын ажиллагаа сэдэвт бизнес форум …
-
30 June
“Бэст оф классикс” сонгодог урлагийн үдэш Бямба гарагт Чингисийн талбайд болно
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн болон Монголын сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийг дээжлэн хүргэдэг “Бэст оф Классикс” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид 07 сарын 02- ны өдөр буюу бямба гарагт 21:00 цагаас Чингисийн талбайд тоглох гэж байна. Энэхүү цэнгүүнд Ж.Бизе “Кармен”, П.Чайковский “Нойрссон гүнж”, “Хунт нуур” Ж.Чулуун “Уран хас”, Д.Лувсаншарав “Шивээ Хиагт” Б.Шарав “Чингис …
-
30 June
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр говь болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2016 оны зургаадугаар сарын 30-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, …
-
30 June
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ
Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 30. Пүрэв гараг.Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын 26. Бархасвадь гараг. Гоё хүүхэн одтой, Зургаан цагаан мэнгэтэ, харагчин хонь өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Авахуй Суудал: Огторгуй Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …
-
30 June
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын урьдчилсан дүн
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын урьдчилсан дүнг хүргэе. Б.Цацрал
-
30 June
Урьдчилсан байдлаар НИТХ-ын сонгуульд МАН 34, АН 11 суудал авлаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд МАН олонхи болсон байна. Урьдчилсан байдлаар нийт 45 суудлын 34-ыг нь МАН, 11 суудлыг Ардчилсан намаас нэр дэвшигчид авчээ.
-
30 June
МАН урьдчилсан байдлаар үнэмлэхүй ялалт байгууллаа
2016 оны Уих-ын аймаг нийслэлийн сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа амжилттай явагдаж дууслаа. Энэ сонгуульд урьдчилсан байдлаар МАН-аас УИХ-д 63 тойрогт нэр дэвшигчид ялалт байгуулсан гэсэн урьдчилсан мэдээ гарлаа. Аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын санал хураалтын дүн ч мөн адил зарлагдлаа. Сонгуулийн дүнгээр Завхан аймгаас бусад 20 аймаг болон нийслэл хотод МАН нэр дэвшигчид олонх болсон байна. Энэ сонгуульд …
-
30 June
33 тойрогт ялалт байгуулсан нэр дэвшигчид
Одоогийн байдлаар 100 хувийн саналаар ялалт байгуулсан гишүүдийг ялсан иргэдийн тоо болон намын харъяалалтай нь хүргэж байна. 100 хувь баталгаатай ялалт байгуулсан 33 тойргийн нэр дэвшигчид байгаа юм. Б.Нарангэрэл
-
30 June
Сонгуулийн урьдчилсан дүнд Монгол Ардын Нам ялалт байгуулах нь тодорхой боллоо
2016 оны УИХ, аймаг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчийг сонгох сонгуулийн ажиллагаа дуусч урьдчилсан байдлаар дүнгээ гаргалаа. Учир нь зарим аймаг, сум, баг, хороонд интернэт байдаггүй бөгөөд цаг агаарын болон интернэтийн хомсдлоос болоод мэдээ удаж байгааг тайлбарлаж байлаа. Ингээд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн хийсэн мэдээллээс хүргье: –Улсын хэмжээнд ирц хуулинд заасан заалтынхаа дагуу 50-с дээш хувьтай болсон тул энэ удаагийн сонгууль хүчин төгөлдөр …
-
29 June
Шуурхай: Урьдчилсан байдлаар МАН үнэмлэхүй ялж байна
УИХ-ын сонгууль болон аймаг, нийслэл ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр болж өндөрлөлөө. Сонгуулийн тухай хуульд заасан дагуу санал хураалтын ажиллагаа хэсгийн хороодууд дээр өглөөний 07.00-22.00 цагийн хороонд явагдаж дууссан юм. Дөнгөж сая СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр одоогийн байдлаар хэсгийн хороодуудаас ирүүлсэн урдчилсан дүнг танилцуулсан юм. Ингээд урдчилсан байдлаар УИХ-ын 2016 оны сонгуульд 76 тойрогт ялалт байгуулсан нэр дэвшигчдийг …
-
29 June
Ж.Эрдэнэбат: Санал тооллогыг хоёр цагт багтаахыг зорьж байгаа
Сонгуулийн дүн зарим тойрогт оройтох хандлага ажиглагдахыг үгүйсгэхгүй бөгөөд энэ нь СЕХ-ноос шалтгаалахгүй юм байна. Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээллийн технологийн газрын дарга Ж.Эрдэнэбатын хэлж байгаагаар энэхүү сонгуулийн 76 тойргийг зургаан дэлгэцэнд хуваан үзүүлж байна. Энэ урьдчилсан тооллого нь 100 хувь уншигдаад дуусахаар ногоон өнгөтэй болно. Одоогоор хамгийн их хувьтай нь 92,3 хувьтайгаар уншигдаж байна.Энэхүү дүнг хоёр цагийн дотор богтаан мэдээллэхийг …
-
29 June
Сонгуулийн дүнг шууд дамжуулж байна
УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн нэгдсэн дүнг Монголын үндэсний олон нийтийн телевизээр шууд дамжуулан иргэдэд мэдээлж байна. Энэхүү мэдээллийг ugluu.mn сайт шууд дамжуулж байна. Шууд эфирийг энд дарж үзнэ үү
-
29 June
МАН-ын ажиглагчдыг машинаар мөргөж гэмтээжээ
МАН-ын сонгуулийн штабаас цаг тухайд нь мэдээлэл хийж байгаа. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн Су.Батболд цаг үеийн байдлаар мэдэгдэл хийлээ. Тэрээр Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Г.Баярсайханы штабын ажилтан нэр дэвшигч М.Оюунчимэгийн штабын хоёр ажилтны биед халдаж ноцтой гэмтэл учруулжээ. Энэ талаар баримтыг дэлгэцээр үзүүлсэн юм. Энэ талаар холбогдох хуулийн газарт хандана гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм. Бие биендээ хүндэтгэлтэй хандахыг МАН-аас уриаллаа. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл