Мэдээ мэдээлэл

July, 2016

  • 11 July

    Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэллээ

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэллээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Дөрвөн тэгш ой тохиосон наадам өнгө төгөлдөр эхэлж байна. Үндэсний их баяр наадам бол монголчуудын бүтээсэн гайхамшигт соёл, ундарга булаг юм. Ард түмний сонголтоор УИХ, Засгийн газрын бүрэлдэхүүн шинэлэгдэн өөрчлөгдөж байна. Монголчууд бид нэг …

  • 11 July

    Хүүхэд төөрөхөөс сэргийлж бугуйвч тараав

    Хүүхэд төөрч алга болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхийнх нь утасны дугаарыг бичдэг 800 орчим бугуйвчийг өнөөдөр Улаанбаатар хотын цагдаагийн газраас тараалаа. Хэв журам сахиулагчдын зүгээс бага насны хүүхдээ гараас нь хөтлөн, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

  • 11 July

    Буриад сурын харвааг О.Сүхбаатар, Э.Оюунжаргал нар тэргүүллээ

    Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын Буриад сурын харвааны эрэгтэй төрөлд О.Сүхбаатар, эмэгтэй төрөлд Э.Оюунжаргал нар тэргүүлжээ. Энэ сарын 08-нд болсон тус тэмцээнд Ховд, Баян- Өлгий, Завхан, Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Дорнод зэрэг хот хөдөөгийн эрэгтэй 165 гаруй, эмэгтэй 60 харваач 9 зураахай дээр цэц мэргэнээ сорьжээ. Ингээд та бүхэнд …

  • 11 July

    Хүчит бөх: Нэгийн даваа эхэллээ

    Дөрвөн тэгш ой тохиосон Монгол Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр үргэлжилж байна. Наадамд зодоглох бөхчүүд есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэн, адис авлаа. Ийнхүү Хүчит бөхийн барилдаан эхэллээ. Энэ жилийн 1024 бөх 10 даваанд барилдана. Үндэсний их баяр наадмын тухайх уулийн Үндэсний бөхийн барилдаан гэсэн долдугаар дугаар зүйлд зааснаар 1024 бөх барилдаж байгаа тохиолдолд Улсын арслангаас доош цолтой бөх …

  • 11 July

    Хүй долоон худагт цагдаагийн явуулын камер ажиллаж байна

    Хүй долоон худагт 2000 гаруй цагдаагийн алба хаагч нийгмийн хэв журмыг сахиулж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Цагдаагийн байгууллага болон Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид нэмэлтээр гарч байгаа аж. Цагдаагийн алба хаагчид энэ жил интернэт холболт болон эрчим хүчгүйгээр ажиллах боломжтой явуулын камерын систем, худалдаа үйлчилгээний төвүүдэд суурин хяналтын систем ашиглаж эхэлжээ. Мөн морьт болон нохойт, явган эргүүлээр нийгмийн хамгааллыг сахиулан …

  • 11 July

    Ц.Элбэгдорж: 9 хөлт цагаан тугаа тойрч, дэвэх юм сан гэж боддог байсан

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг одоо хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд ярилцлага өгсөн юм. Тэрээр наадмын нээлтийн ёслолын үеэр Есөн хөлт цагаан тугаа тойрч, дэвсэн. Харин энэ талаар ярилцлага өгөх үеэрээ тайлбарлалаа. Тэрээр “Би найман жилийн турш наадмынхаа нээлтийн ёслолыг нээлээ. Энэ хугацаанд есөн хөлт цагаан тугаа тойрч үзэх юм сан гэж бодож байсан. Морин талбай дээр очоод мориа уначихдаг, сурын талбай …

  • 11 July

    “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” наадмын шилдгүүд тодорлоо

    Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 10 дахь жилдээ “Дээлтэй Монгол наадам”-ыгЧингисийн талбайд амжилттай зохион байгууллаа. Нийслэлийн дүүргүүдийн үндэсний хувцастай парадын шилдэгээр Сонгинохайрхан дүүрэг шалгарч 5 сая төгрөг, Шилдэг Монгол дээлтэй хосоор иргэн А.Хишигбаярын гэр бүл шалгарч, 500 мянган төгрөг, МАЖХ-ноос Япон улсад аялах 50 хувийн хөнгөлөлийн эрхийн бичиг, Монгол үндэсний хувцастай …

  • 11 July

    Хүй долоо худаг руу ”RAILBUS” үйлчилж байна

    Үндэсний их баяр наадамтай холбоотойгоор Хүй долоон худаг руу “RAILBUS” үйлчилж эхлээд байна. Тодруулбал, энэ сарын 14-ныг хүртэл Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос “RAILBUS” Хүй долоо худаг руу 500 төгрөгөөр үйлчлэх бол Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл их багтаамжийн таван автобус наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ. Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот …

  • 11 July

    6000 гаруй цагдаа хэв журам сахиулна

    Үндэсний их баяр наадмаар иргэдийн тайван байдал, олон нийтийн хэв журмыг сахин хамгаалахаар цагдаагийн байгууллагын 6000 албан хаагч, нэмэлтээр оюутан цагдаа, олон нийтийн цагдаа, Хууль сахиулах их сургууль, Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ. Мөн 5000 орчим замын цагдаагийн алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм. Тэдний  570 орон нутгаас, сайн дурын 150 сонсогч …

  • 11 July

    Наадмаар худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээний  газрууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮД 07 дугаар сарын  10–нд  09.00 –24.00  цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12–нд амарч, 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Номин холдинг” ХХК–ны салбар дэлгүүр: 07 дугаар сарын 10–нд …

  • 11 July

    Наадмын өдрүүдэд дараах замыг түр хаана

    Долдугаар сарын 11-нд 09.30-11.00 цагт есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх рүү залах ёслолын арга хэмжээний үеэр Замын цагдаагийн газрын уулзвараас “Ноme плаза” хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна гэж Замын цагдаагийн газраас мэдэгдлээ. Мөн энэ сарын 12-ны өдрийн 21.50 минутанд Есөн хөлт их цагаан тугийг Төв цэнгэлдэхээс Төрийн ордон руу буцаан залах ёслолын арга хэмжээний үеэр Төрийн …

  • 11 July

    Үндэсний их баяр наадмын өдрүүдэд чингисийн талбайд болох соёл, урлагийн арга хэмжээнүүд

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой,  Үндэсний их баяр наадмын үеэр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 07 дугаар сарын 11-нээс 14-ний өдрүүдэд соёл, урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулна. “Улаанбаатарын үдэш” рок поп шоу2016 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагааё Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Улаанбаатарын үдэш” рок поп шоу …

  • 11 July

    “Монгол хуушуур” фестиваль өнөөдөр болно

    Наадмын талбайд өнөөдөр “Монгол хуушуур 2016” фестиваль зохион байгуулна.Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлэх зорилтыг тавиад буй “Монгол хуушуур -2016” фестивалийг  Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын хоёр өдөр зохион байгуулах юм. Фестивалийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын Тогооч нарын холбоо …

  • 11 July

    “Учиртай гурван толгой” дуурийг задгай талбайд хоёр дахь жилдээ толилууллаа

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр хамтран  Монголын анхны сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 2 дахь жилдээ толилуулж, үзэгч олноо баясгав. Энэхүү тоглолтын гол дүр  Юндэнд  УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Э.Бумхүү,    Нансалмаад  УДБЭТ-ын  гоцлол дуучин МУСТА Б.Энхнаран,   Хоролмаад УДБЭТ-ын  гоцлол дуучин …