Өнөөдөр Улсын Их Хурал, аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болж байна. Өнөөдөр 12 цагийн байдлаар сонгогчдын ирц ямар байгаа тухай мэдээлэл хийсэн юм. Аймаг орон нутгийн ирц хоцорч ирсэн бөгөөд зарим аймагийнх ирээгүй байсан юм. Ингээд ирцийг танилцуулая: Орон нутагт Архангай аймаг 1 тойрог -22,9 2 тойрог-26,6 3 тойрог-26,1 Баян- Өлгий аймаг 4 тойрог-16,3 5 тойрог-18,4 6 тойрог -14,8 …
Мэдээ мэдээлэл
June, 2016
-
29 June
МАХН-ын дарга Н.Энхбаяр саналаа өглөө
МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, гэргий О.Цолмонгийн хамт 60 дугаар тойргийн гуравдугаар хэсгийн санал авах байранд ирж УИХ, ИТХ-ын сонгуульд саналаа өглөө.
-
29 June
Наадмын сүлд дуутай болов
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Энэ жилийн наадмыг УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулна. Энэ жилийн наадмын нээлт, бөхийн барилдааны тасалбарын үнэ өмнө оныхоос нэмэгдээгүй байна. Тодруулбал, суудлаасаа хамаараад 16-24 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин жуулчдын тасалбар 25 ам.доллар хэвээр байгаа юм. Тасалбарыг долоодугаар …
-
29 June
Нэр дэвшигч Д.Оюунхоролын нэр хүндэд халдсан асуудлаар МАН-ын төв штабаас мэдэгдэл гаргалаа
Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тодорхойлоод уг хуулийн 70.1.6-д “…бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах” мөн зүйлийн 70.5.13-т “сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ, мэдээллийг төрөл бүрийн …
-
29 June
Айлуудын ам бүл гэнэт нэмэгдэж сонгуульд луйвар явагдаж эхэллээ
Сонгуулийн луйвар явагдаад эхэллээ. Тухайлбал УИХ-ын сонгуулийн 50-р тойрогийн нутаг дэвсгэр буюу БЗД-ийн 18-р хорооны 147-р цэцэрлэг дээр саналаа өгч байгаа иргэдийн дунд маргаан үүслээ. Учир нь тус хороонд оршин суугч иргэн А.Баттамирын гэрийн хаяг дээр огт танихгүй хүний хэр бүртгэгдсэн байна. Тэрээр өнөө өглөө санал хураах байранд саналаа өгөхөөр очиход өөрийнх нь гэрийн хаяг дээр 1987 онд төрсөн Ганчимэг …
-
29 June
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл саналаа өглөө
Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл 2016 оны УИХ болон ИТХ-ын сонгуульд саналаа өгөхөөр 45-р сургуулийн 59-р тойргийн 7-р хэсгийн санал авах байранд гэргий Б.Дэлгэртуяагийн хамт саналаа өглөө.
-
29 June
Сонгуулийн ирц 12 цагийн байдлаар 23.3 хувьтай байна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд 10 нам, 2 эвслээс нэр дэвшигч 282, 4 бие даагч нийт 286 нэр дэвшигч оролцож байна. Нийслэлийн 9 дүүргийн 397 санал авах байранд 3966 төрийн албан хаагч сонгуулийн ажлыг зохион байгуулж байгаа юм. Нийслэлийн Сонгуулийн хорооноос санал хураалтын ирц 12.00 цагийн байдлаар сонгуулийн ирц ямар байгаа талаар мэдээлэл хийлээ. 12.00 цагийн урьдчилсан …
-
29 June
Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 4412 сонгогчийн санал авчээ
Өчигдөр 09:00-20:00 цагийн хооронд нийт 4691 иргэнээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа авахаас 4412 сонгогчийн саналыг авсан байна. Эх сурвалж:Medee.mn
-
29 June
Монголын хамгийн өндөр усан оргилуур ашиглалтад оржээ
Өнгөрсөн мягмар гаригт Өмнөговь аймагт Монгол улсын хамгийн өндөр оргилох усан оргилуур ашиглалтад орсон байна. Тус оргилуурын өндөр 42 метрт хүрдэг ажээ. Говь нутагт ийнхүү хүүхэд залууст төдийгүй нийт иргэдэд зориулсан бүтээн байгуулалт хийж байгаад нутгийнхан удирдлагууддаа талархаж байгаа аж. Энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн нутгийнхан бус дотоод гадаадын жуулчдыг татсан ажил болжээ.
-
29 June
Томоохон зах, үйлчилгээний төвүүд амарч байна
Иргэдийг сонгуульд оролцон саналаа өгөх боломжоор хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд, томоохон худалдааны төвүүдийн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу зургаадугаар сарын 29-ний өдөр рүү шилжүүлсэн бөгөөд Лхагва гарагт захууд ажиллахгүй. Мөн энэ өдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоод …
-
29 June
МАН-ын дарга М.Энхболд саналаа өглөө
УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу зургадугаар сарын 29-ний 07.00 цагт орон даяар эхэлсэн билээ. Тэгвэл Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболд нийслэлийн 23 дугаар сургуулийн байранд саналаа өгсөн юм. Энэ үеэр тэрбээр ард иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж, сонголт нь мэргэн байхыг хүсэн ерөөжээ.
-
29 June
УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд саналаа өглөө
Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль өнөөдөр /2016.06.29/ улс орон даяар явагдаж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд гэр бүлийн хамт Улсын Их Хурлын сонгуулийн 59 дүгээр тойргийн 7 дугаар хэсгийн хорооны санал авах байранд 11.40 цагт саналаа өглөө. Тэрбээр, энэ удаагийн Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль хуулийн …
-
29 June
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саналаа өглөө
Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль өнөөдөр /2016.06.29/ улс орон даяар явагдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг өнөөдөр 12:30 цагт Их Хурлын сонгуулийн 56 дугаар тойргийн 3-р хэсгийн хороонд саналаа өглөө. Тэрбээр нар хур тэгширсэн энэ өдөр нийт ард түмэндээ сонгуулийн баярын мэндийг хүргэж байна. Өнөөдөр үндсэн хуульд олгогдсон эрхийнхээ дагуу монголын ард түмэн …
-
29 June
А.Мөнх-Эрдэнэ, Б.Нэмэхбаяр нар Хөлөнбуйрт түрүүлжээ
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотод насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн болж манай 11 бөх барилдсанаас 9 бөх нь медалийн төлөө өрсөлдөж 1 хүрэл, хошой алт, 3 мөнгөн медаль хүртжээ. 57 кг-ын жинд “Дархан-Хасу-Мегастарс” клубын бөх Алтансүхийн Мөнх-Эрдэнэ алт, ҮБТДС-ийн бөх Дамдингийн Балжинням мөнгө, …
-
29 June
Ц.Элбэгдорж: Сонгууль шударга болно гэдэгт итгэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.30 цагт Орос гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өгсний дараа “Сонгуульдаа ирж саналаа өгнө гэдэг иргэний үүргийн асуудал. Сонгууль хуулийн дагуу шударга болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ард түмний амгалан тайван байдлыг дээдэлж, хүний эрхийг дээдэлж сонгуульдаа оролцоно гэдэгт итгэж байна. Та бүхэнд баярлалаа” …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл