Мэдээ мэдээлэл

March, 2016

  • 22 March

    ТТЭНН-аас уриалгаа гаргалаа

    Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намаас нэр бүхий улс төрчид, олны танил хүмүүс, урлаг спортын алдартнуудад хандан уриалга хүргүүлснийг та бүхэндээ хүргэе ugluu.mn

  • 22 March

    Гадаад улсад байр авах гэж буй залуу гэр бүлийг ингэж дэмждэг

    Залуу гэр бүлүүдийн хувьд өөрийн гэсэн байртай болно гэдэг “чанга” даваа болоод байна. Зах зээлийн дундаж үнийг үзэхэд хамгийн багадаа 13-15 сая төгрөгийн урьдчилгаа төлж байж шинэ байранд орох боломжтой. Харин сардаа нэг сая орчим төгрөгийн орлоготой залуу гэр бүл хуримтлал үүсгэхгүйгээр байртай болох боломжгүй юм.  Дэлхийн олон оронд залуу гэр бүлийг орон сууцжуулах тусгай хөтөлбөр хэрэгждэг юм билээ. Манайд …

  • 22 March

    Үнэтэй машин унадаг 12 алдартай эмэгтэйчүүд

     Алдартнууд том харш, хувийн арал, солиотой үдэшлэгүүд, нүд хужирласан хувцас өмсөж амьдрахыг илүүд үздэг. Гэвч тэдний дунд үнэтэй унаанд мөнгө зарцуулах эмэгтэйчүүд тун ховор. Дараах жагсаалтанд дурьдагдах оддын ихэнх нь өөрийн хүч хөдөлмөрөөрөө олсон мөнгөө үнэтэй машин авахад зарцуулсан юм. Тиймээс тэднийг бүү шүүмжлээрэй. Хэрэв та тэдний оронд байсан бол яг л тэдэн шиг алхам хийх байсан, тийм биш гэж үү? …

  • 22 March

    Турах гэж байгаа хүний идэх хэрэггүй долоон хүнс

    Жингээ барьж байхдаа идэх хэрэггүй гэдгийг нь мэддэг ч хааяадаа идчихээд байдаг дараах хүнс бидэнд илүүдэл жингээ хаяхад ихэд саад болдог байна. Дахин нэг тогтоогоод авцгаая.  Нүүрс усны өндөр агууламж бүхий “зууш” Гурилан бүтээгдэхүүнүүд нүүрс усны агууламж өндөртэйг бид мэднэ. Хатаасан талх, печенийн төрлийн зүйл ч адил. Жаахан идчихэд гайгүй биз гэж бодуузай. Бие организм эдгээр нүүрс усыг шууд сахар …

  • 22 March

    Дэлхийн улс орнуудад 1 цагийн ажлын хөлс хэд байдаг вэ

    Дэлхийн улс орнуудын цалин, 1 цагийн ажлын хөлс харилцан адилгүй. Энэ удаа зарим орны 1 цагийн хөлсний доод хэмжээг хүргэж байна. Та бүхэн валютын ханшаар тооцоод өөрийн орныхтой харьцуулаад дүгнэлтээ хийнэ биз. Хятад улс Нэг цагийн ажлын хөлс гэсэн нэгдсэн ойлголт Хятадад байдаггүй. 1 цагийн хөлс энд муж ба эдийн засгийн бүсээс хамааран харилцан адилгүй. Хамгийн бага нь зүүн хойд …

  • 22 March

    Цоожтой хүүхдүүдийг аварчээ

    Нийслэлийн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд айлын тагтнаас бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж 5 настай эрэгтэй хүүхдийг аварчээ. Уг хүүхэд  гэртээ цоожлогдсон байсныг дүүргийн Цагдаагийн байгууллагатай хамтран аюулгүй болгож ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Мөн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд гэртээ бас цоожлогдоод  тагтнаас  унах дөхсөн дөрвөн настай, эрэгтэй хүүхдийг  аюулгүй болгон дүүргийн Цагдаагийн мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн байна. эх сурвалж: mportal.mn

  • 22 March

    Шуурхай мэдээ: Яг одоо АТГ Н.Энхбаяраас байцаалт авч байна

     Яг одоо Төрийн ордон дотор Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаяраас байцаалт авч байгаа гэх мэдээлэл ирлээ. Үүний дараа түүнийг баривчилж магадгүй байдал үүссэн байж болзошгүй. Тиймээс ч МАХН-ын гишүүд, дэмжигчид Төрийн ордны гадаа цуглаж, намын удирдлагууд нь асуудлыг тодруулахаар ордон руу нэвтэрсэн байдалтай байна.  үргэлжлүүлэн шуурхай мэдээллэх болно Х. Баяраа

  • 22 March

    ДАРХАНЫ ХӨГЖИЛ- ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ” болоход 6 хоног үлдлээ

    Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар “ДАРХАНЫ ХӨГЖИЛ- ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН  ФОРУМ” – ыг 3 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна. Тус форум нь аймгийн эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, аж үйлдвэр,  хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, хот байгуулалт,  санхүү, үл хөдлөх хөрөнгө, худалдаа, эрүүл мэнд, боловсрол зэрэг олон салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, талуудын эрх ашигт …

  • 22 March

    үйлдвэр технологийн паркын хүрээнд үйл ажиллагаа явуулах нь хамгийн таатай боломжуудыг олгоно

      Дархан-Уул аймаг дахь Үйлдвэр Технологийн Паркийн гүйцэтгэх захирал Ц.Давааням ҮТП-ын ажил ямар шатандаа яваа талаар болон цаашдын үйл ажиллагааных нь талаар уулзаж ярилцлаа. ҮТП-ын төслийн үндэслэл хэрхэн тавигдаж, ямар зорилгоор хэзээ байгуулагдсан бэ? Энэ бол төр засгаас аж үйлдвэрийн паркийг хөгжүүлэх бодлогын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажил бөгөөд орчин үеийн шинэ техник, технологи бүхий, импортыг орлох, экспортод гаргах эцсийн …

  • 22 March

    Д.Амарбаясгалан: Э.Бат-үүл дарга 11.1 тэрбумаар иргэдээ торгож, гаднын компанийг санхүүжүүлэх гэж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Аюулгүй хот” хөтөлбөрийг ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан ч 6.5 сая ам долларын өртөг бүхий Хятадын компанийн санхүүжилтээр эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжих уг төслийг МАН-ын бүлэг эсэргүүцсэнээр төсөл санаачлагч төслөө эргүүлэн татаад байгаа билээ. МАН-ын нарийн бичгийн дарга, ИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалантай ярилцаж дараах тодруулгыг авлаа. -Нийслэлийн …

  • 22 March

    Хувцасны толбо, хөлсний үнэрийг хэрхэн арилгах вэ

    Бидний амьдралд хөгжилтэй, дурсамжтай зүйлс зөндөө тохиолддог. Тэр дурсамжийг сануулах элдэв толбууд хувцсанд тань үлдсэн юм биш биз? Эсвэл толбо, бохирдлоос нь болоод дуртай даашинз, гоёлын хүрмээ өмсч чадахгүй явна уу. Хувцсан дээрх зарим толбыг хими цэвэрлэгээ ч арилгаж чадахгүй байх нь бий. Гэтэл гэрийн нөхцөлд толбыг арилгах энгийн аргууд бий. Юуны толбыг, хэрхэн арилгах талаарх эл зөвлөгөөг цаасан дээр …

  • 22 March

    Түүхий эдийг нанотехнологийн түвшинд боловсруулах эхлэл тавигдсаныг малчдад дуулгав

                         УИХ-ын дарга З.Энхболд Завхан аймагт ажиллалаа.Тэрээр УИХ-ын гишүүн ХХАА-н Байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан З.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй ажилласан юм.  УИХ-ын дарга З.Энхболд Төрийн банкны үйл ажиллагаатай танилцлаа Орон сууцны ипотекийн зээлийн хүү таван хувь болж, малчны зээлийн хүүг бууруулсантай холбоотой Төрийн банкны үйл ажиллагаатай УИХ-ын дарга …

  • 22 March

    МИАТ-ын нисэгч шал согтуу байснаас онгоцны нислэг хойшилсон уу

    Эдийн засагч Д.Жаргалсайхан санхүүгийн зах зээлээр мэргэшсэн эдийн засагч мэргэжилтэй, арилжааны болон хөрөнгө оруулалтын банк, маркетинг, стратегээр мэргэшсэн Монгол улсын урдаа барьдаг эдийн засагчдын нэг. Харин тэрээр өөрийн твиттэр хуудсаараа нэгэн мэдээлэл түгээсэн нь гайхашрал төрүүлж байна. Энэхүү мэдээллийг уншсан олон зуун хүмүүс гайхаж байгаагаа нуусангүй. “Монголын иргэний агаарынхан хариуцлагатай, тийм зүйл хэзээ ч болохгүй. Д.Жаргалсайхан нягталсангүй мэдээлэл гаргасан байна, настай намбатай хүн байж …

  • 22 March

    Твиттерийн 10 жилийн түүхэн дэх 10 онцгой жиргээ

    2006 оны 3 сарын 21-ний өдөр Жак Дорсей бусад нөхдийн хамтаар твиттерийг бүтээсэн байна. Өчигдөр твиттер 10 нас хүрлээ. Ингээд та бүхэндээ өнгөрсөн 10 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг 10 жиргээг танилцуулсныг одоо хүргэе. Үйл явдал: 1. Хамгийн анхны жиргээ Хамгийн анхны жиргээ зөвхөн 5 үгээс бүрдсэн жиргээ байлаа. 2006 онд твиттерийг үүсгэн байгуулагч Жак Дорсей, just setting up my …

  • 22 March

    Хүүхдийн гэсэн бүхэн хаачив

    Хүүхдээр овоглосон бүх л барилга байгууламжийг бизнесмэнүүд маань хувьчилж, өмчилж авснаар тэдний ашиг орлого олох үүд хаалга нээгдсэн бол хүүхдээр овоглосон бүхэн үгүй болов. Улаанбаатарт хүүхдээр овоглосон 20 орчим барилга байсан ч одоо ердөө л хэдхэн нь л зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байна. Үүнд Хүүхэлдэйн театр, Хүүхдийн урлан бүтээх төв, Усан спорт сургалтын төв,  Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв …