Мэдээ мэдээлэл

February, 2016

  • 25 February

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09.00 цагт: Биржүүдийн нэгдсэн төв байгуулах талаар зохмцуулалтын болон дэд бүтцийн байгуулалтын уулзалт, хэлэлцүүлэг Санхүүгийн зохицуулах хорооны 207 тоотод болно. Хэлэлцүүлэгт СЗХ, Сангийн яам, Уул уурхайн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын хөрөнгийн бирж” ХК, Хөдөө аж ахуйн бирж ХХК, Монголын үнэт цаасны бирж ХХК, ҮЦТТТХТ ХХК, СЗХ-ны дэргэдэх Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөл, СЗХ-ны дэргэдэх Уул уурхайн …

  • 24 February

    “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны нээлт боллоо

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Монгол цэргийн жавхаа” уралдааны нээлт өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд БХЯ-ны сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Хотын дарга Э.Бат-Үүл нар болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм. “Монгол цэргийн жавхаа” уралдааны нэгдүгээр шат өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн хооронд болж шилдэг 9 ангийг шалгаруулах аж. Харин дараагийн шатны шалгаруулалт …

  • 24 February

    Д.Авирмэд: Насанд хүрэгчид өөрсдөө морио унаж уралд

    Хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооноос “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдааныг эсэргүүцэж, өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хаврын морин уралдааны үеэр уралдаанч хүүхэд олноор унаж гэмтдэг болохоор тэд ийнхүү мэдэгдэл хийгээд байна. Тэдний гаргасан судалгаагаар 2013 онд 950 хүүхэд хөнгөн, дөрвөн хүүхэд хүнд гэмтэн, зургаан хүүхэд амиа алдсан гэх харамсалтай мэдээ байна. 2014, 2015 онд ч мөн ялгаагүй энэ байдал …

  • 24 February

    Ногооны харшил юунаас болж идэвхиждэг вэ?

    Харшлын улирал эхэлж буйтай холбоотойгоор та бүхэндээ хамрын харшлын талаар мэдээлэл хүргэе. Харшлын ринитийг үүсгэж буй шалтгаанаар нь улирлын харшлын ринит, улирлын бус харшлын ринит гэж 2 хуваадаг. Улирлын ба улирлын бус ринитын аль алиных нь үед хамар битүүрэх, усархаг нус гоожих, хамар, тагнай, чихэн дотор загатнах, найтаалгах зэрэг хамрын шинжүүд илэрдэг. Харшлын ринит нь нүдний зовхины харшилтай хамт илрэх …

  • 24 February

    21 зорчигч тээж явсан онгоц хаачив

      Tara Airlines” агаарын тээврийн онгоц Балбад сураггүй алга болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сураггүй алга болоод буй онгоцонд21 хүн зорчиж явжээ. Онцгой байдлын яам “Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас аврах ажиллагааг түр зогсоосон” гэв. Онгоц Покара мужийн нисэх буудлаас хөөрөөд 20 минутын дараа төв станцаасаа холбоо тасарчээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр онгоц Покхара хотоос Жомсом хотноо очихоор төлөвлөж байжээ. Онгоцонд жуулчид зорчиж …

  • 24 February

    МҮОНРТ-ийн дэд захирлын сонгон шалгаруулалтад урьж байна

    МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗИЙН ДЭД ЗАХИРАЛ БОЛОН “МОНГОЛЫН МЭДЭЭ” ТЕЛЕВИЗИЙН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА Нэг. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал: МҮОНРТ-ийн Дэд захирал МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” телевизийн захирал Хоёр. Бүрдүүлэх материал: Сонгон шалгаруулалтанд оролцох тухай хүсэлт, өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн өргөдөл Дэлгэрэнгүй анкет Тухайн албан тушаал дээр ажиллах үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн …

  • 24 February

    Дуучин С.Нарангийн тоглолтын хувцасыг урлах “уралдаан”

    Поп дива дуучин С.Наран Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар “Корпорэйт” зочид буудлын шинэ танхимд зохион байгуулах тоглолтдоо өмсөх хувцсандаа уралдаан зарлажээ. Үүнийгээ “Урлах эрдэм” дээд сургуулийн загварын товчоо болон оюутнуудын дунд зарласан бөгөөд шалгарсан цөөн тооны хувцсыг нь өмсөж, ая дуугаа өргөх гэнэ. С.Нарангийн тоглолтын ерөнхий найруулагчаар “On and of” продакшний захирал С.Ононбат, хөгжмийн найруулагчаар Б.Чинбат ажиллах гэнэ. Сонирхуулахад, тэрбээр “Никитон” …

  • 24 February

    Ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгох боломжгүй

              Ипотекийн зээл олголт хэвийн үргэлжилэх болсон ч иргэдийн дунд олон асуулт эргэлзээтэй үлдсэн билээ. Тухайлбал зээлийн хүүг бууруулж таван хувь болгох боломжтой гэх яриа ямар ч тооцоо үндэслэлгүй бололтой. Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Хэвлэлийн төлөөлөгч Г.Баярмаа хэлэхдээ Монголбанк хэрэглээ, импортыг өдөөдөг зээлийн хүү буурахыг дэмждэггүй. Харин дотоодын үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлсэн, хуримтлалыг өсгөсөн, экспортыг дэмжсэн …

  • 24 February

    Энэ оны дөрөвдүгээр сараас орон нутаг руу том онгоцоор нислэг хийнэ

    Алс хязгаар нутагт, ялангуяа баруун аймгуудад амьдран суугаа иргэддээ чиглэсэн үе шаттай бодлогуудыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хязгаар нутагт шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг зохион байгуулснаар баруун аймгуудад шатахууны үнийг 150-350 төгрөгөөр буулган Улаанбаатар хотынхтой ойролцоо үнэтэй болгосон. Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажил амжилттай яваа ч баруун аймгуудад очих, тэндээс Улаанбаатарт ирэхэд …

  • 24 February

    Монгол Улс дэлхийн хамгийн “тарчиг&тайван” орон

    Монгол Улс “Дэлхийн хамгийн өрөвдөлтэй орнууд”-ын тоонд ороод багагүй хугацаа өнгөрлөө. Ингэж багтах болсон шалтгаан нь Монгол Улсад ажилгүйдэл, архидалт, авлига, ядуурал, шударга бус байдал, инфляци өндөр хувьтай байгаагийн дээр Монгол Улсын экспортын эргэлт хэлбэлзэлтэй, Засгийн газрын санхүүгийн буруу бодлогын улмаас ойрын хугацаанд эдийн засгийн эрсдэлтэй нөхцөлд ороход тун ойрхон байгаа хэмээн дүгнэжээ. Санаж байгаа бол саяхандуу буюу 2015 оны …

  • 24 February

    Италийн тэнгисийн хүчин 700 гаруй дүрвэгчийг аварчээ

    Газар дундын тэнгисийн Тунис улс, Италийн Сициль арлын хоорондох бүсээс Италийн тэнгисийн хүчний хөлөг онгоцууд 700 гаруй цагаач дүрвэгчийг аварсан байна. Италийн тэнгисийн хүчин Ливиэс Италийг зорьж байгаа цагаач дүрвэгчдийг аврах “Аюулгүй тэнгис” ажиллагааг эхлүүлсэн юм. Өчигдөр энэ ажиллагааны хүрээнд эхний ээлжийн хөлөг онгоц гурван завинд явсан 407 дүрвэгчийг аварсан ч, тэднээс дөрөв нь аль хэдийн амьсгал хураасан байжээ. Үүнээс …

  • 24 February

    “РОК НААДАМ 2016” олон улсын амьд хөгжмийн наадам болно

    Олон Улсын амьд хөгжмийн фестивалийн 2016 оны аялан тоглолт энэ 3-р сарын 15-наас 22-ны хооронд Улаанбаатар, Дархан хотуудад болох гэж байна. Энэ удаагийн фестивалийн хүрээнд АНУ-ын Техас-аас Noise Revival Orchestra, Испанийн Мадрид хотоос Planeta Lem хамтлагууд, Шанхай хотоос DJ B.O нар оролцохоор болжээ. Хөтөлбөрт 3-р сарын 19-нд Улаанбаатарт Улсын Филармонийн Театрт Монгол улсын симфони найрал хөгжимтэй хамтарсан “РОК ба СОНГОДОГ” …

  • 24 February

    Сэлбэ, Баянхошуу дэд төвд газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлыг хийнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх Хороо, ажлын хэсэг байгуулах тухай” А/140 дугаар гаргалаа. Захирамжаар Азийн хөгжлийн банкны МОН 3098 зээл/3099-МOН (тусгайлсан) болон МОН 0380 буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зээлийн 1 дүгээр үе шатанд  хэрэгжүүлэх Сэлбэ, Баянхошуу дэд төвд баригдах барилга байгууламж, зам болон …

  • 24 February

    “TheMongolZ” багийнхан 3 дахь удаагаа виз хүсчээ

    Энэ сарын эхээр манай улсын цахим спортын мэргэжлийн баг болох “TheMongolZ”  Тайваньд болсон олон улсын тэмцээнд түрүүлж, 30.000 ам.долларын эзэн болсон. Тодруулбал, “Intel Extreme Masters” нэртэй цуврал тэмцээний Ази, Номхон Далайн бүсийн тэмцээн байсан юм. Энэ тэмцээнд ялснаар Монголын баг олон улсын хоёр ч тэмцээнд оролцох эрхтэй болсон. Үүний нэг нь АНУ-д зохиогдох “MLG Columbus” тэмцээн юм. “TheMongolZ” багийнхан Улаанбаатар …

  • 24 February

    Обама ба “хүүхдүүд” /зураг/

    АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүүхдэд маш элэгтэй нэгэн. Тэрбээр бяцхан хүүхэд харахаараа өхөөрдөж, бас болоогүй хөөцөлдөж тоглохоос гадна бүр алиа хошин дүр гаргаж хөгжөөдөг. Энэ талаараа тэрбээр “Хүүхдүүд надад маш их хайртай. Магадгүй миний хүүхэлдэйн киноных шиг том чих, нүд, шүд маань тэдний анхаарлыг татдаг байх. Гэхдээ л тэдэнтэй байх үнэхээр гайхалтай байдаг” хэмээн ярьжээ. Уншигч та бүхэндээ АНУ-ын Ерөнхийлөгч …