Мэдээ мэдээлэл

May, 2016

  • 9 May

    Өлссөндөө хулгай хийвэл шийтгэхгүй

    Итали улсын Дээд шүүхийн шийдвэрээр хулгай хийсэн, Украйны цагаач Романы хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Учир нь нэг удаа бие махбодийнхоо шаардлагаар бага хэмжээний хоол, хүнс хулгайлсан нь гэмт хэрэг биш гэж үзсэн байна. Ажилгүй, орлогогүй цагаач Украйн эр 2011 онд нийт 4.07 еврогийн үнэтэй хоёр зүсэм баялаг, жижиг ууттай зайдас хулгай хийгээд баригджээ. Үүнийх нь төлөө тухайн үед анхан шатны шүүхээс …

  • 9 May

    Халдварт саагийн гурванцэнт вакциныг хэрэглэхгүй

    Халдварт сааг устгах төгсгөлийн шатны стратеги төлөвлөгөөний үндсэн үе шат болох саагийн эсрэг гурван цэнтээс хоёр цэнт вакцинд дэлхийн 197 орон шилжиж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага Монгол Улсад халдварт саагийн гурван цэнт вакциныг хэрэглэхгүй болсныг баталгаажуулах хөндлөнгийн хяналтыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү хөндлөнгийн хяналтад нийт дархлаажуулалтын нэгжийн 42 хувь буюу 219 нэгж хамрагдаж, баталгаажуулалтын тайланг Дэлхийн Эрүүл Мэндийн …

  • 9 May

    Дэлхийн хамгийн хамгийн

    Хамгийн том тив – Ази тив Хамгийн том эх газар – Евроази Хамгийн том цөл – Сахар Хамгийн том нуруу – Гималай Хамгийн өндөр уул – Эверест Хамгийн хүйтэн газар – Өмнөд туйл Хамгийн халуун газар – Сахарын цөл Хамгийн том далай – Номхон далай Хамгийн цэнгэг нуур – Байгаль нуур Хамгийн гүн нуур – Байгаль нуур Хамгийн том гол …

  • 9 May

    Аугаа ялалтын парадыг шууд үзээрэй

    http://www.1tv.ru/live Ялалтын парадыг шууд үзээрэй

  • 9 May

    Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхгүй гэнэ

    Намууд УИХ-д нэр дэвшигчдээ энэ сарын 23-наас тодруулна. Гэхдээ нэр дэвшигчид эхнээсээ лоббигоо хийгээд эхэлсэн. Намууд суудал авчрах боломжтой нэр дэвшигчээ сойдог үндсэн дүрмийг энэ удаа АН эвдэх сураг байна. Учир нь намаа олон удаа сонгуульд удирдан оруулсан, намын дарга асан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхгүй байх чиглэлийг намын удирдлагуудад дээрээс өгсөн тухай улс төрийн хүрээнд ярьж эхэллээ. Түүнийг …

  • 9 May

    Ц.Шаравдорж: Цагдаагийнхан импортын үрийн улаанбуудайн дээжийг МХЕГ-т авчирч өгөөгүй

    Сүүлийн үед импортолж буй үрийн улаанбуудайн чанарын тухай маргаантай асуудал гарч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сэдэв болоод буй. Тиймээс уг асуудалтай холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга  Ц.Шаравдорж болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө. Тариаланчид өнгөрсөн намар ургац алдсанаас болж энэ хавар тарих үрийн улаанбуудайг хангалттай нөөцөлж чадаагүй. Иймээс Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас 8000 тонн үрийн буудайг ОХУ-аас оруулж …

  • 9 May

    Лазерын туяатай тоглоомноосоо болж харааныхаа 75 хувийг алджээ

    Бараг ихэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ тоглоомыг аюулгүй гэж боддог билээ. Гэхдээ дийлэнх тоглоомнууд урд хөршөөс орж ирдэгийг мартаж болохгүй. Хэрвээ таны хүүхдийн тоглоомонд лазерын эд анги орсон байвал яг одоо хогийн сав руу хийгээрэй. Учир нь 14 настай нэгэн хүү өөрийнхөө тоглоомныхоо лазерын туяаг ихэд сонирхон нүд рүүгээ хэдхэн хором тусгасан байна. Үүнээс болж тэрээр нүднийхээ харааны 75 хувийг алдсан …

  • 9 May

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг дэмжих зорилгоор 110 гаруй тэрбум төгрөгийн үнэт цаас гаргана

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн орон сууцны корпораци орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг хаалттай хувьцаат компани болгон өөрчлөн байгуулах тухай, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг санхүүжүүлэх үнэт цаас гаргах зэрэг асуудлыг хэлэлцэн батлав. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат эдгээр асуудлуудыг НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулахдаа,  “Нийслэлийн Орон сууцны хөтөлбөр”-т тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд …

  • 9 May

    Нийслэлийн прокурорын газраас хорих ангид шалгалт хийжээ

    Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Улсын Ерөнхий прокурорын А/89 тоот тушаалаар батлагдсан “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар”-ын хэрэгжилтийг Багануур дүүргийн прокурорын газарт шалгажээ. Шалгалтыг Нийслэлийн прокурорын баталсан удирдамжийн дагуу хийж, тус дүүргийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ажил “зохих түвшинд” байна гэж дүгнэжээ. Шалгалтын явцад тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж …

  • 9 May

    Хорт хавдрын эсрэг шинэ антибиотек нээжээ

    Оросын Иркутскийн их сургуулийн эрдэмтэд шинэ төрлийн антибиотик нээжээ. Энэхүү антибиотик нь хорт хавдар болон элдэв нян вирусыг устгах боломжтой хэмээн судалгааны багынхан мэдээллэсэн байна. Энэхүү шинэ антибиотик нь мөөгөнцөр, амны идээт үрэвсэл зэргийг анагаах боломжтойн дээр хавдрын эстэй тэмцэх өндөр боломжтой хэмээн Иркутскийн Их сургуулийн хэвлэлийн төвөөс мэдэгджээ. Иркутскийн Их Сургуулийн эрдэмтэд 2014 оноос эхлэн Сибирийн агуйгаар антино-бактерийн шинэ …

  • 9 May

    Үр удмаараа ядуу байх хууль /мэдүүштэй/

    “Хүүхэд насандаа том хүмүүсийн хараагүй байх үед би ангийхаа хүүхдийн хамт тэдний буйдан дээр дэвхэрдэг байлаа. Биднийг буйдангийн бүлтрэх шахсан пүрш баярлуулж, дэвхрэх үед гарч байгаа тоос нь сэтгэл хөдөлгөдөг байв. Хорин жилийн дараа би ангийхаа хүүхдийнд ороход хүүхэд байхдаа бидний харайж дэвхэцдэг байсан тэр л буйдан байж байлаа. Миний бодож байгаагаар буйдан бараг өөрчлөгдөөгүй юм шиг байв. Харин би …

  • 9 May

    Автомашины импортын тарифыг тэглэхээр боллоо

    Өнөөдөр Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгөх уулзалт зохион байгууллаа. Энэ нь Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгохтой холбогдуулан хоёр улсын Гадаад хэргийн яам хооронд 2016 оны тавдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо ноот бичиг солилцсонтой холбоотой юм. Өнөөдрийн уулзалтад ажиллагаанд МҮХАҮТ болон японд бүтээгдэхүүнээ экспортлогч холбоо, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөгчид оролцов. Гадаад …

  • 9 May

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг “үнэлдэг” больё

    Монгол төрийн үнэлэмж хөгжлийн бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй, согогтой, хүнд өвчтэй гэх мэт санаа нь хөдөлгөөнөөсөө “өөр” яваа хүмүүсийг “дорд үздэг”  болоод удаж байна.  Тэд тийм тавиланг хүсээгүй юм. Үйл хэрэг, үйлдэл бүрээс нь харамсал, харуусал, гуниг төрж байдаг юм. Нэгэнт алдсан ажлын байрны гэмтэл, аваар осол, анхаарал болгоомжгүйгээс болсон энэ үйлдлийнх нь ард төр амьдралыг нь “үүрэлцээд”, “түшээд” авдаггүй нь …

  • 9 May

    Ялалтын баярын бас нэгэн өнгө Алдарт “КАТЮША” дууг танд хүргэе

    Ялалтын баярыг “КАТЮША” дуугүйгээр төсөөлөхөд ч бэрх юм.

  • 9 May

    1549 айл 5 хувийн хүүтэй зээлээр байртай болжээ

    Өнгөрсөн гуравдугаар сарын 15-наас Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн болон шинэ суурьшлын бүс, Багануур, Багахангай, Найлайх дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдаж авбал 5 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож байгаа. Өнгөрсөн хугацаанд арилжааны банкууд 1549 иргэнд 5 хувийн хүүтэй 73.9 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Мөн 664 зээлдэгчийн 26.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8-аас 5 …