09.00 цагт: МҮХАҮТ-аас Тайвань, Хятадын Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны байгууллага (CIECA) -тай хамтран 15 дугаар ээлжит “Худалдаа, эдийн засгийн хамтарсан уулзалт”-ыг МҮХАҮТ-ын Хурлын танхим (507 тоот)-д зохион байгуулна. 09.00 цагт: ХААИС-ийн Мал эмнэлэгийн сургуулийн эрдмийн зөвлөлийн танхимд доорх сургалтын нээлт болно. Утас: 99062806 10.00 цагт: “UB city” зочид буудал /19-ийн үйлчилгээний төвийн урд/-ын хурлын зааланд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд …
Мэдээ мэдээлэл
May, 2016
-
11 May
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Налайх дүүрэг 10:00-18:00 цагт: 3, 4-р хороо Нарангийн 1-10, Өлгий 1-8, Дэнжийн 1-12, Туулын гудамж, Нарангийн задгай, Төмөр замын хэсгийн айлууд, Разноимпекс, 3-р хорооны байр, Дөл төв болон эдгээрийн ойр орчмоор, Төв аймаг 09:00-18:00 цагт: Партизан Хаан банк, Эмнэлэг, 74-р сургууль, …
-
10 May
18-30 насны залуучуудыг “Улаанбурхан улаанууд өвчний эсрэг” нэмэлт дархлаажуулалтанд хамруулна
Монгол Улсын Засгийн газрын 159, 222 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр Улсын онцгой комиссын даргын 2016 оны 02 дугаар тушаал батлагдаж, Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг энэ сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриатайгаар улсын хэмжээнд зохион байгуулна. Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын зардалд Засгийн газраас 943,5 сая төгрөг гаргасан бөгөөд 18-30 насны 624,000 орчим залуучуудыг хамруулахаар төлөвлөжээ. Үүнд: Их дээд …
-
10 May
Уул уурхайд байгаль орчны засаглалыг бэхжүүлнэ
Шведийн байгаль орчныг хамгаалах агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Уул уурхайд байгаль орчны засаглалыг бэхжүүлэх нь” хөтөлбөрийг Колумб, Кени, Мозамбик, Монгол Улсад хэрэгжүүлэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч, суурин төлөөлөгч Даниэла Гаспарикова МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржтой уулзлаа. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих уг хөтөлбөр нь хөгжиж байгаа улс орнуудад тулгараад байгаа байгаль орчны бодлогыг хэрэгжүүлэх, байгаль орчны болон …
-
10 May
Хос гутлыг хуваан өмсдөг хоёр охины хувь тавилан
Хэндо Нирмала Таманг болон Пария гэх энэ балба охид одоо найман настай. Тэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 25-нд Катманду хотын ойролцоо болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нэг өрөөсөн хөлнүүдээ алдсан. Тэд нэг хөлөө алдсан ч гутлын размер нь ижилхэн тул хос гутал авсан ч бие биетэйгээ өрөөсөн гутлаа солин өмсдөг гэнэ.
-
10 May
Зуслан, ногоон бүсээс 120 тонн хог цэвэрлэв
Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан хуваарийн дагуу зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа. Дүүргийн 11 дүгээр хороо буюу Хонхор, Гачуурт тосгоны нутаг дэвсгэр дэх Туул, Улиастай, Сэлбэ голын ай сав газар болон зуслангийн бүсийн хогийг цэвэрлэсэн юм. Их цэвэрлэгээнд Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний …
-
10 May
Намдаа хандив өгсөн нөхдүүд “улс төрийн тогоо”-ноос тэр мөнгөө нугалж “хулгайлдаг”
Намын санхүүжилтийг ил тод болгох боломжгүйн учир Төрийн байгууллагуудын данс тооцоо, төсвийн мөнгийг юунд зарцуулж байгааг олон нийтэд нээлттэй болгох Шилэн дансны хууль Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар хэрэгжиж эхэлсэн. Төсвийн мөнгөний зарцуулалтыг шилэн цонхоор харж буй мэт нээлттэй, ил тод болгох нь энэ хуулийн зорилт гэж байгаа. Хууль сайн хэрэгжвэл төсвийн мөнгийг гарынхаа салаагаар урсгадаг байдал арилж улмаар төрийн дансанд орж, …
-
10 May
Өвчин намдаах Ибупрофен зүрх,судасны өвчлөлд хүргэх аюултай
Үүний оронд юу хэрэглэх вэ? Бидний ууж буй “эмнүүд” зөвхөн АНУ-д л гэхэд нэг жилд наад зах нь 100 мянган хүний аминд хүрч байна. Эдгээр бэлдмэлийг дэмжсэн судалгаануудын дийлэнх нь огт худал бөгөөд хүмүүсийн аюулгүй байдлыг хангах бус, зах зээлд аль болох түргэн борлуулахын тулд чиглэсэн төөрөгдлүүд байдаг аж. Эмийн компаниуд бэлдмэлүүдийнхээ клиник туршилтын үр дүнгийн тухай мэдээллээ бүрэн өгдөггүй …
-
10 May
Иргэд минь яаж ч ядуурсан Сонгуулийн саналаа бүү “ЗАР”
Бид дөрвөн жилийн давтамжтай удирдлагаа солидог хүмүүс. Гэхдээ таарахгүй, таалагдахгүй, ярьсан хэлснээсээ буцаж, санхүүгийн сонирхолтой бол түүнээс ч өмнө сандалаасаа “хөөгдөх” шударга тогтолцоог хэлэлцэж байна. Энэ нь шударга. Иргэдэд ч таалагдаж дэмжиж байгаа. Харин энэ жилийн сонгуулиар та төрөө, удирдлагаа бүрэн солих тухайд бодон суугаа байх. Аргагүй хэрэг амьжиргааны төвшин маш ихээр хүндэрч, эрүүл орчин үгүй болж, өвчлөл газар авч, …
-
10 May
МАН “шилдэгүүдээ” Нийслэлд өрсөлдүүлнэ
Нийслэлийн Монгол ардын намын хороо хуралдаж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 тойрогт өрсөлдөх 45 нэр дэвшигчийг тодруулжээ. Тодруулбал, Нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуй, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ж.Батбаясгалан, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан, НИТХ-ын төлөөлөгч н.Төмөрбаатар, “Суман гүн трейд” компанийн захирал н.Сүхбаатар, Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг …
-
10 May
НИТХ-ын дарга Сүхбаатар дүүрэгт, Хотын дарга Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ
Нийслэлийн Ардчилсан намын бүлэг “Шангри Ла” зочид буудалд хуралдаж, Нийслэлийн сонгуульд өрсөлдөх 45 төлөөлөгчөө тодруулсан байгаа. Энэ нэрсийг буюу тодруулсан өдрөөс гурван хоногийн дотор сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэх журамтай. Гэхдээ намууд төлөөлөгчдийн нэрсийг ерөнхийд нь нууцалж байна. Гэвч эх сурвалжуудын мэдээлэлд тулгуурлан зарим төлөөлөгчдийн нэрс ил болсоор байгаа юм. МАН-аас Нийслэлд өрсөлдөх хүмүүсийн нэрсийг өмнө нь танилцуулсан тэгвэл одоо АН-аас …
-
10 May
Тариаланчид анх удаа “татваргүй түлш” хэрэглэхээр боллоо
2016 оны хаврын тариалалтыг технологийн хугацаанд хэвийн явуулахад шаардагдах дизель түлшний импортын онцгой албан татварыг тэглэх асуудлыг Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас өчигдрийн /2016.05.09/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар оруулж шийдвэрлүүллээ. Шатахууны татварыг тэглэснээр 2016 оны хаврын тариалалтад шаардагдах 6.5 мянган тонн дизель түлшийг тариаланчид нэг тонныг нь бөөнөөр 830 төгрөг, жижиглэнгээр 1230 төгрөгөөр худалдан авах нөхцөл бүрдэнэ. Газар тариалангийн …
-
10 May
Тээврийн хэрэгслийн албан татвараа төлөх хуулийн хугацаа энэ сард дуусна
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлд зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд төвийн 6 дүүрэгт тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах 18 цэг уртасгасан цагаар ажиллаж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 …
-
10 May
“Тэнүүн-Огоо” компанийн “Хүндэрсэн” чиглэл – Зүүн салаа
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусууд байнга л “хэл ам” татлан байдаг. Нийтэд үйлчилж амь насыг нь “тээн” явдаг болохоор тэр. Хөл гар муутай хөгшчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд “яаруу” жолоочийг бухимдуулах “шалтаг” олон. Сүүлийн жилүүдэд автобус үйлчилгээнийхэний хэл ам тасрахгүй болсон. Энэ нь хувьд гаргасан чиглэлүүд дээр ихэвчлэн “сонсогддог”. Тиймээс их хотын иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч уг салбарынхны хэл ам, …
-
10 May
Э.Бат-Үүл татвар нэмж байхад хүү нь татваргүй бүсэд мөнгөө нуух нь шударга явдал уу
Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас оффшор данстай холбоотой шинэ баримтуудыг өчигдөр дэлгэлээ. Энэхүү баримтад Монгол Улсаас давхардсан тоогоор 49 хүний нэр гарч ирж байгаа юм. Үүнээс хамгийн их анхаарал татаж байгаа нь Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай юм. Хотын даргын хүү оффшор бүстэй ямар нэгэн сэжмээр холбоотой болохыг Монголын биш дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчид дэлгэж байна. Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл