Мэдээ мэдээлэл

December, 2015

  • 14 December

    СХДЭМТ-ийн нэр хүндэд халдсан Б.Мягмарыг хуулийн байгууллагад өгч шалгуулна

    Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлээс 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Сонгинохайрхан Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмааг төсвийн хөрөнгөнөөс 71 сая төгрөг завшсан талаар мэдэгдсэн билээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээдгүй явсан энэхүү мэдээллийг гүтгэлэг хэмээн үзэж СХЭМТ-ийн албан хаагчид өнөөдөр Хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд: …Энэ гүтгэлэг нь СХДЭМТ-ийн даргын …

  • 14 December

    З.Энхболд: Тоолдог машин буруу тоолсон нэг ч гомдол гараагүй

    2012 оноос сонгуулийн хуулийн өөрчлөлтийн дагуу санал хураалтыг гараар биш тоолдог машинаар тоолох болсон юм. Тоолдог машиныг нам эвсэлүүд эсэргүүцэж тайван зогсоол хийсэнтэй холбогдуулж Сонгуулийн Ерөнхий хорооноос  санал тоолдог машины танилцуулга хийж байгаа ажээ. Тоолдог машинаар гурван удаа санал явуулахад буруу тоолсон нэг ч гомдол гараагүй гэдгийг УИХ-ын дарга  онцолсон юм. Мөн сонгуулийн хуулиар сонгогчийн бөглөсөн саналын хуудасны зургийг 100 хувь …

  • 14 December

    Дахин төлөвлөх компаниудыг батламжиллаа

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай” захирамж гаргасан билээ. Уг захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5, 6, 7, 8, 16, 21, 22, 24, 27 дугаар байр, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 5, 8, 9 …

  • 14 December

    Цахим газар өмчлөлийн V ээлж эхэллээ

    Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх цахим бүртгэлийн V ээлж өнөөдөр 12:00 цагт эхэллээ.  Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт …

  • 14 December

    Банкууд цалингийн зээлээс бусад зээлээ зогсоожээ

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн Их суудлын хуралдаанаар Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуульд харшилж байна гэж дүгнэснээр дээрх хуулийн заалтууд хүчингүй болсон. Цэцийн шийдвэрийн дараа “Банкуудын холбоо”-ноос найман хувийн зээлийг олгох эрхзүйн орчингүй болсон тул зээлээ зогсоож байгаагаа мэдэгдсэн билээ. Одоогийн байдлаар арилжааны банкууд цалин, …

  • 14 December

    Дуучин Б.Арго “нам дагав”

    Дэлхийн 25 орны хэлээр ус цас шиг ярьж, хоёр гуравхан сарын дотор 5, 6 ном бичиж, зурхайн засал хийж, бурхан багш бүтээчихдэг нэг хүнд заяагдсан гэхэд дэндүү олон эрдэмтэй хүн бол Б.Арго. Оройн дээд ардын багшийг цаасан ном болгосон энэ шидтэй эрхэм үргэлж олон түмний анхаарлын төв байдаг. Гэхдээ түүнийг үнэхээр энэ олон хэлээ мэддэг гэдэгт итгэх хүн ховор. Тиймээс …

  • 14 December

    Банк дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа

    Өчигдөр 10.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутагт буюу Таван шар орчимд байрлах Худалдаа хөгжлийн банкны салбарт халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Дээрэмчид банкнаас 360 сая төгрөг дээрэмдсэн бөгөөд банкны ажилтныг өглөө ажилдаа ирэхэд араас нь дагаж банк руу орон, буу тулгаж мөнгө нэхэн, дээрэмдсэн байна. Өнөөдөр өглөөний байдлаар гэмт этгээдүүдийг олоогүй хэмээж байсан албаныхан …

  • 14 December

    Мөнгө татах, өсгөх арга

    Мөнгийг яаж өөртөө татах вэ? Хэрхэн баяжих вэ? Энэ бол сая сая хүний толгойд байнга эргэлдэж байдаг бодол юм. Эртний Хятадын фэнг-шүй сургаальд материаллаг баялгийг татах, арвижуулах талын зөвлөлгөө онцгой байр суурийг эзэлдэг байжээ. Үүнээс зарим нэгийг нь та бүхэнд толилуулъя. Мөнгө ихтэй баян хүнээс ирсэн мөнгийг солилгүй, задлалгүй, тэр чигт нь хадгалах сайн. Энэ нь ямар ч дэвсгэрт байж болно. …

  • 14 December

    Улаан-Үд рүү зорчиж явсан монгол иргэд ослоор амиа алдав

    Улаан-Үүд рүү энэ сарын 10-нд буюу өнгөрсөн пүрэв гаригт хувийн автомашинаар зорчиж явсан манай улсын зургаан иргэн зам тээврийн осолд орж, газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Уг ослоос эцэг эхтэйгээ хамт явж байсан зургаан настай хүүхэд ганцаараа амьд үлдсэн байна. Хүүхдийг өнгөрсөн амралтын өдөр эх оронд нь авчирч, ойрын хамаатнуудад нь хүлээлгэн өгчээ. Энэ талаар ГХЯ-ны эх сурвалжаас …

  • 14 December

    Өвөрмонголчууд осолд орсон Монгол залуугийн амь насыг аварчээ

    Сайхан сэтгэлт Өвөрмонгол ахан дүүсийн тухай мэдээг өдөр бүр л сонсож баярлаж суух юм. Хоёр хоногийн өмнө “Шинэ Долгион 107.5” радио болон ӨМӨЗО-ны “Талын дуу хоолой” радиогийн уулзалтанд оролцож байхдаа гэр бүлийн хоёр Өвөрмонгол залуу авто осолд орсон Монгол залуугийн амь насыг аварсан тухай сайхан мэдээг сонссон юм. Ингээд Өвөрхангай аймгийн харьяат н.Батбаатар гэх залуугийн амь насыг аварсан Үүрцайхтай вичатаар …

  • 14 December

    Дээрмийн гэмт хэрэгтнүүдийг үйлдэл дээр нь барьжээ

    Өнгөрөгч 12-р сарын 4-6-ний шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 7,8,13 хороонд Э.Б нарыг гэртээ харих замд айлган сүрдүүлж, зодож гар утас болон мөнгө бусад эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагч нар эрэн сурвалжилж 20-25 насны тодорхой эрхэлсэн ажилгүй Ц.Э.Н нарыг үйлдэл дээр нь таслан зогсоож холбогдох албан тушаалтнуудад хүлээлгэн …

  • 14 December

    Төв талбайна сүлд модны гэрлийг маргааш 18:20 цагаас асаана

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллаж байна. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модны гэрлийг маргааш 18:20 цагаас асаана. Харин 12 дугаар сарын 31-ний үдэш Чингисийн талбайд …

  • 14 December

    Цахим газар өмчлөл өнөөөдөр эхэлнэ

    Энэ оны цахим газар өмчлөлийн тавдугаар ээлж өнөөдөр 12.00 цагт эхлэх юм байна. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн 1, 2, 3, 4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт …

  • 14 December

    Иран сансарт сармагчин илгээнэ

    Ираны сансрын хөтөлбөр шинэ үе шатандаа орсон байна. Одоо тус улсын эрдэмтэд сансарт сармагчин хөөргөхөөр бэлтгэж байгаа бөгөөд тусгай төвд таван сармагчныг нислэгт бэлтгэж байгаа ажээ. Тэдгээр сармагчингуудаас «арай эрүүл чийрэг, авхаалжтай» зөвхөн нэг сармагчинг «Кавошгар-5» пуужингаар сансарт илгээнэ. Өнгөрсөн онд тус улс харх, яст мэлхий, чийгийн улаан хорхойг сансарт хөөргөж байжээ. Иран улс өөрийн анхны сансрын нисгэгчийг 2017 онд тойрог …

  • 14 December

    Эмнэлэгт гал гарч, 23 хүн амиа алджээ

    ОХУ-ын Воронец хотын сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэгт Москвагийн цагаар 11:00 цагийн орчимд гал гарсны улмаас 23 хүн амиа алдсан тухай “www.rt.com” мэдээллээ. Тус хотын Онцгой байдлын газраас мэдээлснээр “Түймрийн үеэр 29 хүн шархтаж, эмнэлэгт хүргэгдсэн” гэв. Галын улмаас тус эмнэлгийн байр бүхэлдээ шатсан бөгөөд дахин сэргээн засварлах боломжгүй гэжээ. 600 гаруй гал сөнөөгч ажиллаж буй бөгөөд галын шалтгаан тодорхойгүй байна. Ерөнхий …