Мэдээ мэдээлэл

March, 2016

  • 29 March

    Тэргүүний тохижилттой сургууль, цэцэрлэгүүдийг нэг сая төгрөгөөр урамшуулна

    Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/255 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ын дагуу тэргүүний тохижилт, үйлчилгээтэй сургууль, цэцэрлэгийг шалгаруулан мөнгөн урамшуулал олгох тухай  нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Сурагчдын суралцах, цэцэрлэгийн хүүхдүүдийн хөгжих  ая тухтай  орчныг бүрдүүлэн боловсролын үйлчилгээг  сайжруулах зорилгоор тэргүүний тохижилт үйлчилгээтэй сургууль, цэцэрлэгийг шалгаруулах уралдааны болзлыг нийслэлийн Засаг …

  • 29 March

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудлыг хэлэлцэн, дараах шийдвэрүүдийг гаргалаа

    Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн сум, дүүргийн Засаг даргатай байгуулах гэрээний загварыг баталлаа Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасныг үндэслэн “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлыг тусгасан гэрээ”-г тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулах гэрээний загварыг баталлаа. Нутгийн захиргааны байгууллагатай …

  • 29 March

    2016 онд улсын хэмжээнд нийт 29820.97 га газрыг гэр бүлийн зориулалтаар өмчлүүлнэ

    Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн 2016 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг хавсралтаар баталж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэд үүрэг болголоо. 2016 онд улсын хэмжээнд нийт 29820.97 га газрыг гэр бүлийн зориулалтаар, 39,26 га газрыг аж ахуйн зориулалтаар тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн 2016 онд улсын хэмжээнд иргэдэд үнэгүй өмчлүүлэхээр …

  • 29 March

    Мэдээлэл ба бүтээгдсэн оюун ухаан

    Сонголт бол амьдралын  үнэлэмж. Ямар мэргэжил сонгох вэ, хэнтэй суух вэ, хэдэн хүүхэдтэй болох вэ? Аль салбарт ажиллах вэ гэхчилэн олон сонголтын нийлбэр нь нийгмийн эд эс болох хүнийг бүтээдэг аж.  Сонгож үл болох  нь эх орон, элгэн садан, ижий аав. Сайн муу, сайхан муухай, чанартай чанаргүй, дуртай дургүй гэх зэрэг төрөгдөл бидний сонголтыг удирдан чиглүүлдэг. Өөрөөр хэлбэл хүнд тухайн …

  • 29 March

    Л.Батцэнгэл: Оюутолгой Ундайн голд хоноцын сэтгэлээр хандсан

    Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюутолгой төсөл эхлээд багагүй хугацааг ардаа үдэж байна. Улс орны эдийн засагт эерэг үе өгөөжөө өгч буй нэртэй  тоон үзүүлэлтүүд, нэгдсэн тайлан, цэнхэр кемп сэлтхэнээр бид Оюутолгойг төсөөлдөг. Гэвч Ханбогд сумын малчдын амьдралд төслийн нөлөөгөөр хэрхэн өөрчлөлт орсон хийгээд сум орны байгаль орчинд гарсан өөрчлөлтүүдийг төдийлөн хайхралгүй, эзэнгүй байдалтай орхисон мэт. Харин бодит байдал дээрээс нь сурвалжлахад …

  • 29 March

    Залуу хосуудад гал тогооны тавилга бэлэглэхээр болжээ

    Саяхан цахим сүлжээгээр нөхрийнхөө хөдөлмөрлөж олсон хөрөнгөөр гал голомтоо бадраалаа гэсэн нэгэн пост олны анхаарлыг ихээр татсан юм. Нийтлэгдсэн даруйдаа 20 гаруй мянган хүнд таалагдаж мянга гаруй хүн түгээсэн юм. Тэгвэл тэдний саяхан нүүж орсон “Ханбогд Ресиденс” хорооллын хамт олон залуу гэр бүлд гал тогооны иж бүрэн тавилга бэлэглэхээр болсон байна. Залуу гэр бүлийн цаашдын амьдралд аз жаргал хүсье.

  • 29 March

    Залилангийн гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлж байна

    Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд хувиараа аж, ахуй эрхэлдэг Х, Э нар нь Улаанбаатар хотын харъяат С гэгч эмэгтэйд хууртан 1,1 сая төгрөг залилуулсан хэрэг гарсан тул тус аймгийн прокурорын газраас сэрэмжлүүлэг хүргэж байна. С-нь хот, хөдөөгийн олон аж, ахуйн нэгж байгууллагыг хуурч, мэхлэн дансаар мөнгө гуйвуулан авсан ба ингэхдээ тухайн аж, ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдхүүний шошгон дээрх утас руу холбогдож …

  • 29 March

    Ж.Ганбаатар: Та бидний унадаг автомашин гэхэд л бидэнд гамшиг тарьж байдаг

    “Хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс нэмэгдлээ”, “Хүнд металлын агууламж хэтэрсэн байна”. Иймэрхүү мэдээлэл хэвлэл мэдээллийн сэдвийг чимсээр удлаа. Үнэндээ Улаанбаатар хотын хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин нэмэгдсэн байдаг ажээ. Тэр дундаа та бидний унаж яваа автомашин бидэнд дааж давшгүй гамшгийг үүсгэж байдаг гэнэ. Энэ талаар Гамшгийн эсрэг үндэсний төв, ОБЕГ-аас хамтран зохион байгуулж буй ‘Хүнд метал бүхий хог хаягдлын байгаль …

  • 29 March

    Сонгуулийн ажилтнуудын сургалт эхэллээ

    Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн ажилтны мэдээллийн санд орсон ажилтан, албан тушаалтанд Сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар сургалт явуулж, гэрчилгээ олгож  байгаа юм. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо  сургалтыг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулахаар бэлтгэлийг хангаад байна. Орон даяар явагдах сургалт өнөөдөр Төв аймгаас эхэллээ. Сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан хүмүүс байнгын …

  • 29 March

    БНХАУ-д гурван орны аялал жуулчлалын сайд нарын уулзалтыг зохион байгуулна

    ОХУ, БНХАУ, Монгол 3 улсын 5 хот, газар орныг хамарсан “Цайны зам” төслийн зөвлөгөөн Улаанбаатар хотод боллоо. Ази-Европыг холбосон худалдааны төв зам болж байсан уламжлалыг сэргээн орчин цагийн аяллын чиглэл болгож олон улсад өрсөлдөх зорилготой уг төсөлд Улаанбаатар хот 2014 оноос нэгдсэн юм. “Цайны зам”-ын зөвлөгөөн жилд нэг удаа гурван улсад ээлжлэн явагддаг. Энэ удаагийн зөвлөгөөнийг Байгаль орчин, ногоон хөгжил, …

  • 29 March

    “Цус ойртсон” Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт анхаар !!!

    Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар нь нийт 41 албан хаагчтай бөгөөд үүний 20 нь гаалийн байцаагчийн эрхтэй, 21 нь энгийн үйлчилгээний ажилтнууд байна. Үүнээс гаалийн эрхтэй ажилтнуудын 65 хувь нь, үйлчилгээний ажилтнуудын 85.7 хувь нь казак, үлдсэн нь монгол үндэстнүүд байна. Нийт гаалийн байцаагчийн эрхтэй болон бусад дээгүүр болон чухал албан тушаалтай казак иргэд өөр хоорондоо ямар нэгэн садан, төрлийн …

  • 29 March

    Эрэгтэйчүүд яагаад эмэгтэйчүүдээс богино насалдгийг эрдэмтэд тогтоож

    Судалгаанаас үзэхэд эрчүүд өнөөдөр эмэгтэйчүүдээс 10 жилээр богино насалж байгаа. Эрчүүд амьдралын хамаг хүндийг нуруун дээрээ үүрч, хүнд хүчир ажил хийн, гэр бүлээ тэжээдэг учраас эмэгтэйчүүдээс богино насалдаг гэж өнөө хүртэл итгэсээр ирсэн. Харин америкийн Ратгерсийн их сургуулийн эрдэмтэд нэлээд удаан үргэлжилсэн судалгааны ажлынхаа үр дүнд эрэгтэйчүүд хамгийн гол нь эмч нарт нэг их итгэдэггүйгээс болоод богино насалдаг  гэсэн дүгнэлтэд …

  • 29 March

    Өнөөдөр болох үйл явдал

    09.00 цагт: “Тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих статистикийн суурь мэдээллийг сайжруулах нь” сэдэвт олон улсын семинар “Blue Sky Tower”-ийн 3 давхар дахь Topaz танхимд болно. Утас: 261502, 99023258 10.00 цагт:  “Барилгын салбарын эрх зүй ба зах зээл” уулзалт МҮХАҮТ-ын хурлын танхимд болно. Утас: 99907814, 70113333 10.00 цагт: Тогтвортой аялал жуулчлал ба олон үндэстний хоолны фестиваль Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн байрны …

  • 29 March

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу гуравдугаар сарын 29-ний мягмар гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Сүхбаатар дүүрэг: 09:00-20:00 цагт: Дашчойнхор, Яргайт, Хандгайт чиглэлд 10:30-17:30 цагт: 18-р хороо Шарга морьт, Зуунмод болон Оросын пионерийн зуслан, Модон заводын зуслан, Чингэлтэй дүүрэг: 10:30-16:00 цагт: 3-р хороо 1-40 мянгат 19, 20, 22, 23, 25/4, …

  • 28 March

    Сэрэмжлүүлэг: Золбин ноход дайрсан хэрэг ихэслээ

    Сүүлийн үед золбин болон гэрийн тэжээвэр ноход иргэдэд халдсан  тохиолдол ихсэх хандлагатай байна. 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэн Г-ийн нохой тус хорооны иргэн А-ийн зүүн гар хөлийг хазаж гэмтээсэн, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Б-ны “Дундад ази” үүлдрийн нохой тус хорооны иргэн Г-ын мөр, гуяыг хазаж гэмтээсний улмаас хохирогч ГССҮТөвийн Эрчимт …