Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Улаанбаатар хотын агаар, хөрс, усыг бохирдуулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулсан Төв цэвэрлэх байгууламжид засвар шинэчлэлт хийх шийдвэр гарснаас хойш ямар ажлууд хийгдэж байгааг Хотын Ерөнхий менежер Б.Бадралаас тодрууллаа.
Төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлтийн ажил ямар түвшинд явж байна вэ?
Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эрхийг шилжүүлсэнээр ажлын хэсэг байгуулагдан 2016 оны 03 дугаар сарын 21-нээс ажил эхлээд явж байна. Энэ ажлыг хэрэгжүүлж эхлэхээс өмнө нь Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж, ажиллагааг эрдэмтэн мэргэд, гадаад дотоодын холбогдох албаныхантай хамтран судалж хэрэгжүүлж болох ерөнхий ажлын эзлэхүүн гаргасан. Ерөнхийдөө олон жил засвар үйлчилгээ хийгээгүй учраас бетон хийц, тусгай зориулалтын машин механизм, цахилгаан, механик хаалт арматур, шугам хоолой хуучирч муудсан байна. Биологийн цэвэрлэгээний байгууламж учраас бактерийг үржүүлж горим барьж ажиллан цэвэрлэгээ явуулдаг. Гадаа хүйтэрч хасах градус руу ороход биологийн горимыг барихад хүндрэл учирдаг.
Улаанбаатар хотын бохир усанд дахь тослог элементийн хэмжээ ихээхэн давамгайлсан байсан бөгөөд туршилтын явцад түүхий лаганд агуулагдсан өөх тосууд их бөөгнөрч байсан. Арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүд промалин гэдэг тосыг урсгаж байна. Тосны хэмжээ их байгаа учраас төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээнд хүндрэл учирдаг. Мөн арьс ширийг боловсруулахад байгальд хортой нөлөөтэй бодисууд ихээр хэрэглэдэг. Үндсэндээ ахуйн бохирыг цэвэрлэхэд зориулагдсан байгууламж маань үйлдвэрийн бохирыг хамтад нь хүлээж авч байгаагаас шалтгаалан цэвэрлэгээний түвшин шаардлагатай хэмжээнд хүрэхгүй цэвэрлэгдсэн усыг гаргаж Балжийн голоор дамжаад Сонгины орчимд Туул голд цутгадаг. Дан ганц Төв цэвэрлэх байгууламжаас эвгүй үнэр гараад байгаа юм биш. Тухайлбал төв цэвэрлэхээс гарч байгаа ус нь 53 га газар хамарсан цөөрөмд цутгаж байгаа бөгөөд тухайн цөөрмийн гурван хэсгээс шинжилгээ хийхэд өндөр хэмжээнд бохирдолтой байгааг тодорхойлсон бөгөөд үнэр үүсгэж байгаа ихээхэн том эх үүсгүүр болж байна. Түүнчлэн Туул гол хүртэлх хэсэгт суваг дагуу болон туул гол дагуу ихээхэн лаг хуримтлагдсан нь бохирдол үнэрийн эх үүсгүүрүүд болж байна.
Тиймээс энэ бүх хүчин зүйлд үнэлэлт дүгнэлт хийгээд сүүлийн жилүүдэд гадаадын орнуудад ашиглаад үр дүнгээ өгч байгаа физик химийн цэвэрлэгээний технологийг нэвтрүүлэх замаар төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшинг сайжруулах, лагийн 44 картанд ус шавхагч сараалжит худаг суурилуулах, сифблок болон органик био идэвхжүүлэгч ашиглах замаар лагийн чийгшилтийг багасгах, хоргүйжүүлэх, үнэргүйжүүлэх, шинээр гарч байгаа лагийг цэвэрлэж бэлдсэн 2ш лагийн талбайд геотюб уутанд хийж флокулянт ашиглан усгүйжүүлж халдваргүйжүүлэх, одоо байгаа тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын түвшинг сайжруулах, биокленер ашиглан цөөрөм болон далан сувгийн бохирдлыг цэвэрлэх нийт 20 гаруй багц ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлж байна.
Электролизийн арга гэдэг нь яг ямар арга юм бэ? Бусад технологиос ялгарах давуу тал нь ?
Энэхүү төхөөрөмж нь усан орчинд байрласан электродуудын тусламжтайгаар электроны урсгал бий болгосоноор бохир усанд хүчтэй исэлдүүлэх процессыг хүчилтөрөгчийн орчинд үүсгэж цэвэрлэх процесс явагддаг онцлогтой. Энэхүү төхөөрөмжийг хэт авианы төхөөрөмжтэй хослуулж тавьсанаар түүхий лагийг боловсруулж үнэргүй хоргүй халдваргүй болгох боломжийг бүрдүүлж байгаа юм.
Үндсэндээ лагийн карт түргэн хугацаанд түүхий лагаар дүүрснээс салхиар дамжиж эвгүй үнэр үнэртдэг. Физик химийн технологийг ашигласанаар лагийг бор өнгөтэй нунтаг шороо болгож ногоон байгууламжид бордоо хэлбэрээр ашиглах боломжтой болох юм. Хувийн компаниуд зарим тоног төхөөрөмж суурилуулаад гаргаж авсан тосоороо био дизель түлш үйлдвэрлэе гэж санал тавьж байгаа. Дээхнэ үед тосоор барааны саван хийдэг байсан бол өнөөдөр үнэтэй цэнэтэй бүхнээ ялган авч чадахгүй урсгаж байгаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна.
Төв цэвэрлэх байгууламжаас гарсан уc задгай сувгаар урсан Балжийн голтой нийлэн Туул гол руу цутгадаг. Төв цэвэрлэх байгууламж стандартын түвшинд усыг цэвэрлэж чадахгүй урсгаж байгаа учраас Туул гол руу ортол 3-4 км зайд үнэртдэг. Шинээр байгуулсан Авто худалдааны цогцолборт цөөрөмд хуримтлагдсан лаг болон дутуу цэвэрлэсэн ус үнэртдэг учраас автомашин эрхлэгчид Да хүрээ Өгөөмөр захаас нүүхгүй гэж байгаа. Энэ ч үнэний хувьтай.
ТЭЦ 4-ийн хамгийн захын үнсэн сангийн баруун талд хиймлээр үүссэн бохир цөөрмийг биокленер гэж АНУ-ын технологийг ашиглан цэвэрлэнэ. Ер нь холбогдох байгууллагууд нь арга хэмжээ авахгүй олон жил болсон байна.
Агаар, хөрс, усны бохирдолд нөлөөлж байгаа арьс ширний үйлдвэрүүд болон бусад эх үүсвэрүүдийг яах вэ ?
Бохирын үнэр гаргадаг Харгиа цэвэрлэх байгууламж суурьшлийн бүсэд орсон. Харгиа 8000 м куб бохирыг цэвэрлэх хүчин чадалтай. Тэр хүчин чадалд нь тохирсон арга хэмжээ авна. Одоогийн хэрэглэж байгаа химийн бодис концентраци нь бага байдаг учраас үр дүнд хүрдэггүй.
Мөн арьс шир, өлөнгийн үйлдвэрүүд химийн бодис хэрэглэн арьс шир боловсруулдаг. Энгийн иргэд зөвхөн Төв цэвэрлэх байгууламжаас үнэртэж байна гэж ойлгодог. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Төв цэвэрлэх байгууламжийн ойр орчимд 9, Хан-Уул дүүрэг Харгиа орчимд 30 гаруй арьс шир, нолоос ноолуур, өлөнгийн үйлдвэрүүд байна. Тиймээс эрүүл ахуй /санитаци/ талаас нь арга хэмжээ авах шаардлагатай.
Мөн Байгаль орчны яамны хөрөнгө оруулалтаар хийгдсэн бетонон суваг тэнд байгаа. Тэр суваг нь үер болоход нурж дахин сэргээгээгүй бөглөрсөн лагаар дүүрсэн зэрэг олон хүндрэл байна. Үндсэндээ анхны цас орох хүртэл 60-70 см зузаан лаг 60 жилийн лагийг халдваргүйжүүлэх ажлыг хийж цаашид үе шаттай арга хэмжээ авна.
Монгол улс өнгөрсөн онд Парист Коп 21-ээр Засгийн газрын түвшинд үүрэг хариуцлага авсан. Манай улсыг хүлэмжийн хийг хэр зэрэг бууруулсан, ус, агаар хөрсний бохирдлоос яаж ангижирч байгааг дэлхий нийт харж байгаа. Өмнө нь Киотогийн протоколоор үүрэгжүүлж байсан юм. Улаанбаатар хотод гэр хороололын дахин төлөвлөлтийг хийснээр маш олон бохирдлоос ангижирч байгаа. Одоо төв цэвэрлэх байгууламжийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх юм бол иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Монгол улс Улаанбаатар хотын эрүүл ахуйн түвшинг өндөржүүлэх хэрэгтэй байна. Нийслэлээс эрүүл аюулгүй байдлын индексийг гаргаж хорооны болон дүүргийн ажлыг дүгнэдэг системд шилжсэн.
Улаанбаатар хотын иргэд өөрийн амьдарч байгаа газарт эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхийг шаардаж байна. 1.3 сая хүний эрүүл мэнд, ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө хийж байгаа ажил, зарцуулагдаж байгаа хөрөнгө гэдгийг ойлгох хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулахад анхаарч иргэдийн хүссэн үр дүнг гаргахын төлөө ажиллана.

Эх сурвалж: Ulaanbaatar.mn