Мэдээ мэдээлэл

November, 2015

  • 23 November

    60 сая төгрөг 8 хувийн хүүтэй зээлж авсан хүн 2 жилийн хугацаанд хүүнд 9,4 сая үндсэн зээлэнд 2,6 саяыг төлдөг

    8%-ийн орон сууцны зээл олгогдож эхлэснээс хойш 2 жилийн хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд 2015 оны 9 сарын байдлаар 53,643 иргэн уг зээлд хамрагдсан байна. Тухайн иргэдийн 70 орчим хувь нь 16-20 жилийн хугацаатай авсан байдаг байна. Тэд дунджаар 62,2 сая төгрөг зээлж авсан нь 2015 оны 9-р сарын ипотекийн зээлийн тайлангаас харагдаж байна. Хэдийгээр энэ зээлийн хүү нь бага, байртай болох боломжийг …

  • 23 November

    “Хан ресурс”-ийн өрийн алдагдал гурван цэцэрлэг барихад хүрэлцэнэ

    Монгол Улсын Засгийн газар Канадын “Хан ресурс” компанид 100 сая ам.долларын өглөгтэй болсон. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 2-нд Нидерландын Гааг хотноо болсон арбитрын шүүх манай Засгийн газрыг буруутгасан шийдвэр гаргасан билээ. Арбитрын шүүхийн нэхэмжлэл гарснаас хойш уг төлбөрийн хүүг бодож эхлэв. Өдрийн хүүг 6.485 ам.доллараар тооцсон байдаг. Одоогоор манай улс “Хан ресурс”-т өдөрт 13 сая, сард 390 орчим сая, …

  • 23 November

    НИТХ дахь МАН-ын бүлэг завсарлагаа авлаа

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаан болж нийслэлийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч НИТХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэх асуудалтай дэлгэрэнгүй танилцаагүй учир хуралдаанаар хэлэлцэн батлах боломжгүй гэж үзэв. Тус намын бүлэг уг асуудлаар ажлын гурав хоногийн завсарлага авч, хуралдааны дэгийн дагуу энэ сарын 26-ны өдөр буюу Пүрэв гарагт …

  • 23 November

    “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргалаа

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай А/889 дугаар захирамж гаргалаа.  Тус захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих Нийслэлийн орон сууцны хөтөлбөрийн батлагдсан хөрөнгөнөөс хэрэгжүүлэх Шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх урьдчилсан судалгаа, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах,Иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн …

  • 23 November

    Улаанбаатар хотод өнгөрөх шөнө 7 хүн нас баржээ

    2015 оны 11-р сарын 22-с 23-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас, гэмт хэргийн 127, зөрчлийн 951, Зам тээврийн ослын 348, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 48 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 22 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 7 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 26, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 2, танхайрах …

  • 23 November

    “Тоглож болохгүй нас” киноны зураг авалтаас бэлтгэсэн фото сурвалжлага

    Ахлах сургуулийн хүүхдүүдэд нэг нэгнээ шохоорхох, анхны хайрын романс үүсгэх, охид хөвгүүдийн үерхэл нөхөрлөл, хүсэл тэмүүлэл гээд ар араасаа урган гарах асуудлуудтай тулгардаг билээ. Хөгжилтэй, гунигтай адал явдалд хүссэн хүсээгүй өөрсдийгөө оруулчихдаг өсвөр насныхны амьдрал томчуудаас шууд хамааралтай байдаг. Тэгвэл яг ийм үйл явдал Дөлгөөнөө гэх охинд сайн болсон нэгэн хөвгүүнд тохиолдоно. Тэрбээр сайн болсноо илэрхийлж чадахгүй найзаасаа дэмжлэг хүсч …

  • 23 November

    БНСУ-д Үндэсний бөхийн тамирчид сайн барилдлаа

    Өчигдөр Өмнөд Солонгосын Пүсань хотод  Үндэсний бөхийн барилдаан амжилттай болж өнгөрлөө. Энэхүү барилдаанд Монгол Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, Монгол Улсын Өсөх идэр начин Э.Энхбат үзүүрлэж манай бөхчүүд амжилттай барилдлаа. Үндэсний бөх дэлхийн хэмжээнд хөгжиж байна. Бөхийн босоо цагаа хийморь өөдөө байг.

  • 23 November

    Ц.Мөнхбаяр: Наранд таниагүй нөхдийн чанарыг тэнд л мэдлээ

    -“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяртай ярилцлаа- -Та хорих ангиас гарч ирээд шууд нутаг яваад өгсөн байсан. Дундговиос хэзээ ирэв? -Сайхан-Овоогоос ирээд хоёр хонож байна. Гараад ирэхэд ажил, ар гэрт задгайрсан зүйл их байж. Ар гэрээ түр орхиод ажлаа шуурхайлахаар хот орж ирлээ. -Маргааш /өнөөдөр/ нэр төрөө сэргээлгэх нэхэмжлэлтэй шүүх хуралтай байх аа? -2013 оны есдүгээр сарын 16-нд болсон үйл явдлын араас хүндрүүлэх хэллэгээр “хутга шааж” …

  • 23 November

    Сэтгүүлч Л.Болормаагийн задлан шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарна

    Өнгөрөгч бямба гаригийн өглөө “Монголиан Майнинг Журнал” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, эрхлэгч Л.Болормаа харамсалтайгаар нас барсан билээ. Түүний гэнэтийн үхлийг гадны ямар нэг нөлөөтэй байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гадны нөлөөтэй амиа алдсан эсэхийг шалгаад урьдчилсан дүгнэлтээр гадны нөлөөгүй, тархинд цус харвасны улмаас нас барсан гэж дүгнэлт гаргасан юм. Харин нарийвчилсан задлан шинжилгээний дүгнэлт 14 …

  • 23 November

    БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Янь Зюньчи хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2015.11.23/ Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирлээ. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-ын Байнгын хорооны дэд дарга Янь Зюньчи-г …

  • 23 November

    150 хүүхэд үрчилж авсан эмэгтэй таалал төгсчээ

    Тэртээ 1940-өөд онд Ленинградын бүслэлт гэж аймшигтай үйл явдал болж байсныг хүн бүхэн мэдэх билээ. Германы армийн эцэс төгсгөлгүй довтолгоон, өлсгөлөн газар авсан энэ үед каннибализм хүртэл дэлгэрч байсан гэдэг. Ямартай ч, энэ бүслэлтийн үеэр олон мянган хүүхэд бүтэн өнчирч үлдсэн байдаг бөгөөд олноо Ленинградын бүслэлтээс 150 хүүхэд үрчилж авч, өсгөсөн хэмээн хүндлэгддэг Киргизстаны Токтогон Актыбасарова хэмээх эмэгтэй 91 насандаа …

  • 23 November

    УИХ энэ долоо хоногт

    Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.11.20-ны өдрийн хурлаар батлав. Энэ долоо хоногт Улсын Их Хурал хэлэлцэх асуудалууд: НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 11 дүгээр сарын 23-ны Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” …

  • 23 November

    Хүний амь хөнөөсөн хос хоёрыг өнөөдөр шүүнэ

    Өнгөрөгч хоёрдугаар сард Нийслэл хотын баруун зах буюу Сонгинохайрхан дүүрэг, Улаанчулуутын хогийн цэгийн орчимд нэгэн таксины жолоочийг олон удаа хутгалж, амийг нь хороосон хэрэг гарсан. Цагдаа наруг хэргийг 1990 болон 1991 онд төрсөн Э, А гэх хос залуус үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд тэднийг жолоочийн амийг хороогоод машиныг нь Төв аймгийн нутагт аваачиж хаяад тэндээ орогнож байсныг иргэдийн мэдээллийн дагуу очиж …

  • 23 November

    Өмнөд Солонгосын нисэх буудал Сирийн дүрвэгчдэд даруулжээ

    Өмнөд Солонгосын нисэх буудалд Сирийн 200 орчим дүрвэгч газардаж, цагаачлал хүссэн тухай Оросын сайт БНСУ-ын “Ёнхап” агентлагаас эш татан мэдээллээ. Наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацсан эдгээр хүмүүст Солонгосын тал зөөлөн хандаж буцаж явахыг зөвшөөрсөн ч тэд үлдэх хүсэлтэй байгаа аж. Харин энэ хугацаанд Солонгосын Засгийн газар хэрхэхээ мэдэхгүй хэлэлцэж байна. Учир нь тэднийг нэвтрүүллээ гэхэд  Исламын Улсын хараанд …