Мэдээ мэдээлэл

March, 2016

  • 22 March

    Австралийн сурагч охин “Лалын улс” бүлгийг санхүүжүүлжээ

    “Лалын улс” бүлгийг санхүүжүүлэх зорилгоор мөнгө цуглуулсан хэргээр 16 настай сурагч охин шүүхэд дуудагдаад байна. Австралийн цагдаа нарын хэлж буйгаар энэ төрлийн үйл ажиллагаа өсвөр насныхны дунд “түгээмэл дуурайх чиг хандлага” болж байгаа аж. Сурагч охиноос гадна, 20 настай залуу Сиднейд баривчлагдан, шалгаж байгаа гэж Өмнөд Уэльсийн цагдаагийн газрын орлогч комиссар Катерин Бёрн сэтгүүлчдэд ярьжээ. Энэ төрлийн гэмт хэрэг буюу …

  • 22 March

    М.Үүрийнтуяа: Эпилепси өвчний оношоо тогтоолгоогүйгээс олон хүн бөө болдог

    Эпилепси өвчин нь мэдрэлийн тогтолцооны хамгийн түгээмэл эмгэгийн нэг бөгөөд дэлхийн нийт хүн амын нэг хувийг эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл тархины эсүүдийн хэт цэнэгжилтийн улмаас уналтын голомт үүсэж ухаан алдах, татах хэлбэрээр илэрдэг өвчин. Дэлхий нийтээр эпилепси өвчинтэй тэмцэх өдөр энэ сарын 26-нд тохионо. Манай улсад энэ төрлийн өвчний талаар ойлголт төдийлэн байхгүйгээс үүдэн нийгэмд ийм өвчтэй хүмүүсийг гадуурхах тохиолдол …

  • 22 March

    АНУ-д ОХУ анхааруулав

    Мягмар гарагт хамтран гаргасан дүрэмтэй АНУ санал нийлэхгүй бол Сирийн гал зогсоох дэглэмийг зөрчиж байгаа талуудтай бид дангаараа тэмцэх болно гэж ОХУ мэдэгдсэн байна. Уг дүрэмтэй санал нэгдэлгүй хойшлуулж байгаа нь байж боломгүй асуудал юм гэж ОХУ-ын генерал мэдэгдээд, яаралтай уулзалт хийхийг санал болгожээ. Гэвч түүний уриалгаас АНУ татгалзаж, уг асуудлыг аль хэдийн оновчтой арга замаар зохицуулж байгаа гэж мэдэгдсэн …

  • 22 March

    Энхийг сахиулагчид маань эх орон, зэвсэгт хүчнээ сурталчилав

    Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний V ээлжийн бие бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. Манай энхийг сахиулагч дайчин эрс өнгөрсөн өдрүүдэд Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 95 жил, “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулсан байна. Тус арга хэмжээ нь Монгол …

  • 22 March

    Д.Бямбасүрэн: Х.Баттулга бол манай “нохой

    Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Сүүлийн үед УИХ-ын гишүүн Х.Баттулгын тухай асуудал гэгч олон түмний санаа бодлыг их үймүүлж шуугиан тарьж байна л даа. Тэгэхлээр Монгол төр авлигачидтай тэмцэнэ, шударга ёсыг дээдэлнэ гэдэг энэ уриа лоозонг хэрэгжүүлж байгаа юм шиг дүр харагдаад байгаа юм. Гэтэл энэ …

  • 22 March

    “Зүүн хүрээ” хотхоны оршин суугчдын амь насанд аюул нүүрлээд байна

    Зүүн хүрээ хотхоны оршин суугчид бухимдалтай байна. Тэдний ундандаа хэрэглэж буй ус, өөрөөр хэлбэл цоргоор гоожиж байгаа ус зэв, тосондоо баригдсан, уух нь битгий хэл хувцасаа угаахад хүртэл дэндмээр байгаа тухай учирлан ярьцгааж байна. Зүүн дөрвөн замын хаяанд сүндэрлэн боссон уг хотхон “Таван өндөр” ХХК-ийн эзэмшлийнх бөгөөд, иймэрхүү “байхуу цай” маягийн өнгөтэй ус цоргоор гоожоод аль хэдийн сар гаруй хугацаа …

  • 22 March

    Аж ахуйн нэгжийн тооллого 4 дүгээр сарын 1-нээс эхэлнэ

    Статистикийн хуульд заасны дагуу Аж ахуйн нэгжийн тооллогыг 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хооронд багтаан явуулахаар шийдвэрлэлээ. Тооллогыг удирдан зохион байгуулж, тооллогын дүнг 2016 оны 11 дүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт, тооллогын холбогдох үзүүлэлтүүдийг аж ахуйн нэгжүүдийн татварын тайлангийн нэгтгэлд тусган, мэдээлэл харилцан солилцоход дэмжлэг …

  • 22 March

    Цаг уурын станцуудыг шинэчилнэ

    Цаг уур, орчны шилжилгээний салбарын техник, технологийн шинэчлэл, сүлжээний өргөтгөлийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газраас баталлаа.  Энэ хүрээнд нэн тэргүүнд шаардлагатай байгаа Цаг уурын радарын станц болон мэдээлэл солилцох системийг шинэчлэх, сүлжээ байгуулах, суперкомпьютерийн хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөх, цаг уурын улсын сүлжээний 180 салбарыг автомат станцаар хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтлоо. Морин-Уулын радарын станцыг …

  • 22 March

    Төрийн ордонд мартсан үнэмлэхээ 11-11 төвөөс аваарай

    “…Юун баахан иргэний үнэмлэх вэ, барьцаанд тавьчихсан юм уу” гэж асууж магадгүй. Тэгвэл энэ үнэмлэхүүд бүгд “Төрийн ордон”-д нэвтрээд гарахдаа мартсан хүмүүсийнх. Төрийн ордонд иргэний үнэмлэхээ үзүүлж, бас ч үгүй барьцаалж байж нэвтэрдэг журамтай. Харин гарах үедээ үнэмлэхээ авахаа мартсанаас болоод л иргэдийн үнэмлэх ийнхүү хураагджээ. Энэ үнэмлэхүүд дунд МУГЖ н.Баттулга буюу Аглуугийнх ч харагдав. Тэгвэл төрийн ордны хамгаалалтын албан …

  • 22 March

    “Монгол туургатны мисс”-ын тасалбар худалдаанд гарлаа

    Дэлхийн Монголчуудын Глобал сангаас санаачлан зохион байгуулж буй “Монгол туургатны мисс-2016” наадам энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо эхэлсэн билээ. Тус наадамд Монгол, Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны 20 мисс оролцож байгаа бөгөөд тэд тэмцээний эхний өдрөө “Фото мисс” номинацид өрсөлдсөн юм. Тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж өнөөдөр  “мисс авьяас” номинациа шалгаруулж байна. Энэхүү тэмцээний финалын тоглолт, шагнал гардуулах ёслолын арга хэмжээний …

  • 22 March

    ОУХМастер Ж.Нурлан Монгол Улсын Гавьяат тамирчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа

    Энэтхэг улсын Будапешт хотноо зохион байгуулагдсан дэлхийн бодибилдинг фитнессийн аварга шалгаруулах тэмцээнээс 2014онд монгол улс түүхэндээ анх удаа бодибилдингийн Дэлхийн аваргатай болсон билээ Монголын бодибилдинг фитнессийн холбоонын тамирчин ОУХМ Ж.Нурлан-д Монгол Улсын Гавьяат тамирчин цол тэмдгээр энгэрээ мялаасанд нийт Бодибилдинг фитнесс сонирхогч, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнөөс баяр хүргэе.

  • 22 March

    Адель хакердуулжээ

    Их Британийн дуучин Адель өнөөдөр дэлхийн хамгийн нэр алдартай хүмүүсийн нэг болсон. Тийм учраас бүсгүй хувийн амьдралаа бусдаас нууцлахыг хүсдэг нь аргагүй юм. Харин хакерууд түүний энэ бодолтой санал нийлэлгүй хувийн амьдралыг нь олны хүртээл болгосон аж. Хакерууд дуучин бүсгүйн гар утасны мэдээлэлд нэвтрэн оржээ. Ингээд бүсгүйн хувийн гэрэл зургуудыг цахим сүлжээнд байршуулав. Адель бүсгүйн утсан дотор илэн далангуй гэрэл …

  • 22 March

    Хөшигтийн хөндийн нисэх буудлын гүйцэтгэл 73 хувьтай байна

    Онцлох бүтээн байгуулалтын нэг, хүлээлт үүсгэж буй Хөшигтийн хөндийн нисэх буудал буюу Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын цогцолборын ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 73.5 хувийг даваад байгаа талаар төслийн багийнхнаас мэдээллээ. Одоогоор зорчигч үйлчилгээний барилга болон үндсэн барилга, байгууламжуудын төмөр бетон хийц угсралт бүрэн дууссан байдалтай байна. Мөн зорчигч үйлчилгээний барилга, нислэг хөдөлгөөний удирдлагын цамхагийн ган хийц, шилэн …

  • 22 March

    Үрээ голсон Монголын Хатан Ухаантнууд хаана яваад байна аа

    Дөнгөж дөрөвхөн настай нялхаараа хүүхэд амьдаараа зэрлэг нохойд идүүлж, бүхэл бүтэн есөн цаг бяцхан биедээ тэсэмгүй их өвчин шаналлыг мэдэрч тарчилсаар хорвоог орхилоо. Өсвөр насны охин найзынхаа эхэд янхан, биеэ үнэлэгч гэж доромжлуулан амиа хорлохыг завдав. Ой гаранхан настай бяцхан охин өвлийн тэсгим хүйтэнд эхдээ гологдон орцонд хаягдаж нас барлаа. Өчигдөрхөн зочид буудлын өрөөнд ой дөрвөн сартай охиныг эх нь …