Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд Казах түмний ёслон тэмдэглэдэг Наурызын баярт зориулсан хүндэтгэлийн хурал өнөөдөр Баян-Өлгий аймгийн төв Өлгий суманд боллоо. Уг хурлын үеэр Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд Казах зонд илгээсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уншиж сонсгов. Төрийн тэргүүний мэндчилгээнд: “Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд ээ, Монгол Улсын нийт Казах иргэд ээ, Та бүхэнд эрт үеэс уламжлагдан ирсэн казах …
Мэдээ мэдээлэл
March, 2016
-
22 March
Өнөөдөр болох үйл явдал
09.00 цагт: ХХААЯ, Монголын сав баглаа боодлын үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн холбоо болон Монголын Хүнсчдийн холбоотой хамтран зохион байгуулах “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг ХААЯ-ны хурлын их танхимд болно. Утас: 99072224 09.00 цагт: “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, JCI конгресс салбар байгууллага хамтран “Усны хомсдол ба хүн амын ус хангамжийн асуудал” сэдэвт нээлттэй форумыг …
-
22 March
Өнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр
Өнөөдөр Наурызын баярын өдөр. Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн баяр билээ. “Наурыз” гэдэг үг анх персийн сурвалж бичигт манай эриний хоёрдугаар зуунд бичигджээ. Харин энэ баярыг тэмдэглэдэг явдал дэлхийн олон орны ахуй, зан заншилд манай цаг тооллын өмнөх, барагцаалбал 648-330 оны үеэс орж иржээ. Наурыз дорнодын ард түмэн ислам шашныг шүтэж эхлэхээс олон жилийн өмнө үүссэн учраас энэ баяр …
-
22 March
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 22-ны мягмар гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. Сүхбаатар дүүрэг 10:30-17:30 цагт: 18-р хороо Бэлхийн 48, 49-р гудамж, Сэлхийн зуслан Чингэлтэй дүүрэг 10:30-16:00 цагт: 1, 3-р хороо 2-40 мянгат, Баруун сэлбийн 8/8, 8/9, 15, 39, 40, Хүрээ 2-30, 16, 6А-р …
-
21 March
“Ан их хийдэг” залуучууд сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн үг
Эр хүн байгалынхаа жамаар эмэгтэй хүнд дурлах, хайрлах, итгэх явц өндөртэй байдаг хүмүүс. Харин эрчүүдийн дунд нэгэн сонирхолтой судалгааг Калифорнын их сургуулийн эрдэм шинжилгээний танхим хийжээ. Судалгаанд 1023 эрэгтэйг хамруулсан бөгөөд хөөрхөн хүүхэн хараад байгалын даавар нь илүү ялгардаг өөрөөр хэлбэл шууд хүсэмжилдэг эрчүүдийн ажил үйлс бүтэмж муутай байдгийг тогтоосон байна. Энэхүү судалгааг эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд эсэргүүцэж байгаа бөгөөд …
-
21 March
АСЕМ-ын зочдод Приус-30 машинаар үйлчилнэ
АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалт ирэх оны долоодугаар сарын 15, 16-нд Улаанбаатар хотод болно. Энэхүү уулзалтад дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын төрийн тэргүүн болон өндөр албан тушаалтнууд, албаныхан нийлсэн 4000 орчим зочид төлөөлөгч ирнэ гэсэн урьдчилсан тооцоог хийгээд буй. Үүнтэй холбогдуулан, тэдэнд үйлчлүүлэхээр өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн машин машинуудыг оруулж ирэх санал иргэдийн дунд багагүй шүүмжлэл дагуулсан. Тэгвэл энэ асуудлыг …
-
21 March
“Монгол” хэмээн овоглуулахын тулд 15 000 000 төгрөг ирээдүйд төлнө
Монгол улсын өрийн хэмжээ хэрээс хэтэрч иргэд ихээхэн бухимдах болсон. Удирдаж чадахгүй бол олон улсаас тусламж хүсье, олон улсын нэртэй аудит оруулая гэх мэтээр бухимдлаа илэрхийлэх иргэд олширсоор. Амьдрал ядуураад инфляци өсч, дотоодын нийт бүтээгдэхүүний нэгж өртөг буурч, аж ахуй нэгжүүд дампуурч, ажилгүй иргэдийн тоо өдрөөс өдөрт өсөж байгаа энэ үед эдийн засаг хүчээ алдаж байгааг учир мэдэх үе үеийн …
-
21 March
Хөгшин ойг эдийн засгийн эргэлтэнд оруулснаар 150 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой
Манай улс ойн сангаа эдийн засгийн эргэлтэд оруулж жилдээ 150 гаруй тэрбум төгрөг олох боломж байгааг мэргэжилтнүүд тогтоосон байна. Манай орны нийт ойн сангийн 3/1 нь хөгширсөн, нас гүйцсэн мод байдаг. Тиймээс ойг эдийн засгийн эргэлтэд оруулах саналыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамныхан УИХ-д суудалтай намын удирдлагуудад хүргүүллээ. 2014-2015 онд хийсэн Үндэсний ойн тооллогод нутгийн хойд хэсгийн тайгын …
-
21 March
Монгол туургатны шатрын анхдугаар наадмын шилдгүүд тодорлоо
Монгол Туургатны шатрын анхдугаар наадам “Чингис” зочид буудалд энэ сарын 13-21-ний хооронд амжилттай болж өндөрлөлөө. Монгол, Тува, Өвөр Монгол, Монгол, Халимаг, Буриад улсуудын шилдэг шатарчид “Монгол Туургатны шатрын аварга шалгаруулах тэмцээн”-д өрсөлдлөө. Наадамд Тува, Өвөр Монгол, Монгол, Халимаг, Буриадын шилдэг нэг эмэгтэй, нэг эрэгтэй тамирчид, монголын шилдэг 4 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчин оролцон нийт 7 өрөг тойргийн журмаар тоглож шилдгээ …
-
21 March
Хүн амины хэргийг шүүхэд шилжүүлжээ
Түдгэлзүүлсэн хэргийг шийдвэрлэх аяны хүрээнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2008 оны 06 дугаар сарын 29-ний өдөр О гэгч нь иргэн У-г хүчиндэх явцдаа боомилж санаатай алсан гэмт хэрэгт тус аймгийн Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, яллагдагч О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах …
-
21 March
Г.Баярсайхан: Монгол Улсын хөгжлийг тодорхойлох ач холбогдолтой төсөл
Монгол Улсын Хөдөлмөрийн яам мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт хэрэгжиж буй шинэчлэлийг үргэлжлүүлэх, зарим үйл ажиллагааг шинээр хэрэгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн зорилго, үйл ажиллагааг танилцуулах уулзалт сургалтыг өнгөрсөн баасан гаригт “Бишрэлт плаза” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Уг төсөлд хамрагдахаар шалгарсан мэргэжлийн сургалтын 25 байгууллагын удирдлагууд болон …
-
21 March
“Монгол туургатан мисс”-ийн тэмцээн эхэллээ
“Монгол туургатан мисс”-ийн тэмцээн энэ сарын 20-нд буюу өчигдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Миссийн тэмцээнд Монголоос гадна Монгол туургатан Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны 20 мисс оролцож байгаа бөгөөд тэд “Фото мисс” номинацид ийнхүү өрсөлдсөн юм. Энэхүү тэмцээний хүрээнд оролцогч бүсгүйчүүд “Сүүн дусал” хүмүүнлэгийн аянд оролцоно. Учир нь дэлхийн миссийн тэмцээнд “Мисс Гүүдвилл” буюу энэрэнгүй тусч номинаци багтдаг бөгөөд Монгол туургатны миссийн …
-
21 March
Ирэх бямба гарагт цаг урагшилна
Өдөр уртсаж байгаатай холбогдуулан нарны гэрлийг ашиглаж ажлаа амжуулах, цахилгааны хэмнэлт гаргах зорилгоор цагийг нэг цагаар урагшлуулдаг. Тодруулбал, Ирэх бямба гарагт Монгол орон даяар цаг урагшлах юм. Цагийн тохиргоог Стандартчилал хэмжил зүйн газрын цаг давтамжийн эталоны лабораториос хийх юм байна. Тэгэхээр бид энэ сарын 26-наас эхлэн урьдынхаасаа нэг цагийн өмнө босож, цагийн өмнө ажилдаа очиж, мөн цагийн өмнө ажлаасаа тарах …
-
21 March
Үдийн цайг шүүмжлэгч сурагч уучлал гуйв
ОХУ-ын Рязань хотын 71 дүгээр сургуулийн сурагч хөвгүүн үдийн цайнд нь өгсөн хоолны зургийг нийгмийн сүлжээнд байршуулсныхаа төлөө банга хүртжээ. Хэдхэн гоймонтой бяцхан котлетны зураг нийгмийн сүлжээнд ихээхэн шуугиан тарьсан байна. Уг сургуулийн сурагчид үдийн цай нь үнэхээр багахан хэмжээтэй “өрөвдмөөр” байдаг тухай баталжээ. Дээрх шуугианыг хотын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүрэн авсны эцэст сургуулийн захиргаа хэргийн эзнийг эцэг, эхийнх нь …
-
21 March
Сүмбэр сумын иргэдэд тусламж хүргэлээ
Өвөлжилт хүндэрсэн, залгаад мал төллөлт эхэлж буйтай холбогдуулан Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар Улаан загалмайн хороо, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэстэй хамтран “Дулаан сэтгэл-дулаан нэмнээ”, “Малчин төлөөр баяжина-төл сүүгээр бойжино” гэсэн хандивын аянуудыг зохион байгуулсан юм. Эдгээр аяны хүрээнд хүрээнд цугларсан тусламжийг хаваржилт хүндрэлтэй байгаа Сүмбэр сумын 4 дүгээр багийн иргэдэд хүлээлгэн өгөх ажлыг хэсэг өнөөдөр орон нутгийг зорилоо.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл