Мэдээ мэдээлэл

November, 2015

  • 18 November

    Ажлын хариуцлага алдсан дэд консулыг эргүүлэн татна

    Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газрын дэд консул А.Баярсайханыг ажлын хариуцлага  алдсан гэж үзэн, ажлаас нь чөлөөлж, эргүүлэн дуудах шийдвэр гарчээ. Түүнийг хилээр буу сум нэвтрүүлэхийг завдсан гэж зарим цахим сайтаар мэдээлж байсан. Энэ тухай Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Б.Болдоос лавлахад “Нэг ийм хэрэг явдал гарсан. Гэхдээ А.Баярсайхан өөрөө хилээр буу, сум авч гарсан юм байхгүй. Нэг …

  • 18 November

    Өөрийгөө зулын гол болгосон С.Эрдэнийг БНСУ-д эмчилнэ

    Өнгөрсөн баасан гарагт “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийх үеэрээ өөрийгөө галдан шатаасан хэрэг гарсан. Тэрээр өөрийгөө шатааж буй үйлдлээ  “Эрдэнэс Таван Толгой” компани бидний олон удаагийн санал, хүсэлтийг үл тоож, асуудлыг шийдэхгүй явсан нь ийм байдалд хүргэсэн. Энэ бол аргаа барсандаа хийсэн зүйл. 200 ажилтны эрх ашгийн цаана нийт Монголчуудын эрх ашиг бий. …

  • 18 November

    Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татагдах эсэхийг өнөөдөр шийднэ

    Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбыг бусдаас онц их хэмжээний авлига авсан хэмээн үзэж Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас баривчлан саатуулаад байгаа билээ.  Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Тэгвэл түүнийг яллагдагчаар татаж, хорих хугацааг нь сунгах эсэхийг өнөөдөр шийдэх юм байна. Г.Шийлэгдамбыг  ШШГЕГ-ын харьяа  Төв аймаг дахь цагдан хорих байрнаас уржигдар АТГ-д авчирч шалгаж байгаа аж.

  • 18 November

    “Нийслэлийн он цагийн түүхэн хэлхээс” цахим номыг www.book.ub.gov.mn хаягаар орж уншаарай

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн Архивын газраас  хамтран анх удаа “Нийслэлийн он цагийн түүхэн хэлхээс” цахим номыг нийслэлийн 375 жилийн ойд зориулан өнгөрсөн онд бүтээсэн бөгөөд энэхүү номыг нийслэлийн Засаг захиргааны байгууллагуудын мэдээллээр  баяжуулан дахин шинэчиллээ. Цахим номонд 1921-2013 оны Монгол Улсын Ардын Их хурлын болон Сайд нарын зөвлөлийн хурлын тогтоол, Улаанбаатар хотын АДХГЗ-ны тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын …

  • 18 November

    Оросын онгоцыг санаатай дэлбэлсэн гэсэн эцсийн дүгнэлт гарчээ

    Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсыхаа хүчний байгууллагын удирдлагуудтай шуурхай хуралдаж онгоцны ослын эцсийн дүгнэлтийг сонсчээ. ОХУ-ын Холбооны аюулаас хамгаалах албаны дарга А.Бортниковын танилцуулснаас үзэхэд Египетэд сүйрсэн онгоцны хэсгүүд, зорчигчдын хувийн эд зүйлс, ачаанд хийсэн шинжилгээний эцсийн дүгнэлтээр, гадаад улсад гар аргаар хийсэн нэг кг тротилтой тэнцэх хүчтэй тэсрэх төхөөрөмж онгоцон дотор дэлбэрсэн нь тогтоогджээ. В.Путин “Гарт баригдаж нүдэнд үзэгдэх …

  • 18 November

    Зөвшөөрөлгүй барилга, хашаа, хайсыг буулгаж орц гарцыг нээж байна

    Нийслэлийн Засаг дарга А/76 дугаар захирамж гаргаж, Улаанбаатар хотын Орон сууцны хорооллын дундах авто болон явган зам, гэр хорооллын дундах мухар гудамж, орц гарц хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарлан байрлуулсан хашаа, хаалт, барилга байгууламжийг буулган чөлөөлж, нэвтрэх боломжийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргүүдэд даалгасан. Уг ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн  I, II дугаар хэлтэс, Өмч газрын харилцааны алба …

  • 18 November

    Москва дахь Монголын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргалаа

    ОХУ-ын Москва хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас ОХУ дахь монголчуудад зориулж сэрэмжлүүлэг гаргалаа. Сири, Иракийн нутаг дэвсгэрт үүсээд буй “Исламын улс” бүлэглэл саяхан Францын нийслэл Парис хотод цуврал халдлага үйлдэж 200 орчим хүний аминд хүрээд байгаа бөгөөд АНУ-ын нийслэл Вашингтон хотод халдлага үйлдэнэ хэмээн заналхийлсэн юм. Гэсэн ч “Исламын улс” өөрсдийнх нь эсрэг үйл ажиллагаа явуулж буй бүхий …

  • 18 November

    Г.Баярсайхан: Нийслэлд 14,2 мянган ажлын байр бий болгосон

    Хөдөлмөрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭ-ийн холбоо хамтран “Хөдөлмөр-хөгжлийн үндэс” нийслэлийн хөдөлмөрийн чуулганыг өнөөдөр зохион байгууллаа. Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны санаачилгаар Хөдөлмөрийн яам түншлэгч талуудтай хамтран Хөдөлмөрийн үндэсний чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Үндэсний чуулганы өмнө аймаг орон нутагт бүсчилсэн байдлаар хийж буй бөгөөд нийслэлийнхийг  “Хөдөлмөр-хөгжлийн үндэс” сэдвийн дор …

  • 18 November

    Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оржээ

    Нийтийн тээврийн том оврын автобуснуудын чиглэлд өөрчлөлт ороод багагүй хугацааг үдэж буй билээ. Богино эргэлтээр явж, басхүү урьд нь очдог байсан зарим газруудад автобус хүрэхгүй болсонд иргэд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Тэгвэл иргэдийн зорчих эрэлт хэрэгцээнд үндэслэн энэ сарын 16-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн дараахь чиглэлүүдэд өөрлөлт орууллаа. Үүнд: Баянзүрх дүүргийн XXVI хорооны иргэдийн зорчих эрэлт, саналт хүсэлтэд үндэслэн Ч:32 “Улиастай-Үндэсний …

  • 18 November

    Нийслэлийн нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

    Иргэдийн зорчих эрэлт хэрэгцээнд үндэслэн энэ сарын 16-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн дараахь чиглэлүүдэд өөрчлөлт орууллаа. Үүнд: – Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлт, саналт хүсэлтэд үндэслэн Ч:32 “Улиастай-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-ТЭЦ 3” чиглэлийг Хүннүгийн гудамжаар дайран өнгөрөхөөр болов. –  Хотын баруун хэсгийн иргэдэд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ханын материалаас Офицеруудын ордон хүргэх Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлийг шинээр …

  • 18 November

    Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны талаар хэлэлцлээ

    Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооноос Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны хамтарсан ажлын уулзалтыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Эрчим хүчний сайд Д.Зоригт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр болон бусад  албаны хүмүүс оролцож эрчим хүчний салбарын 2015 оны эхний гурван улирлын үйл ажиллагаа, санхүү эдийн засгийн үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. 2015 оныг “Эрчим …

  • 17 November

    Б.Хонгорзулын бүтээлээс үнэний гоо сайхныг мэдэрдэг

    Богиновтор тогдгор бор дээл бүсэлж, “эмээ” алчуур уруу нь зангидсан нь суларч зулай нь ил гарчихсан улаа бутарсан хацартай бяцхан охин шагай элбэг давам цасан дунд машины мөрөөр гарсан харгуйгаар дугуй түрж тоглоход нь хөгшин шар нохой нь дагаж, охиныг гүйхэд нь гүйж, зогсоход нь зогсч ханьсана. Цаана нь хэдэн дүнзэн байшин харагдана. Дүн өвлийн тэсгим хүйтэн, нар хэдийнэ хэвийж …

  • 17 November

    Халуун тогоогоо хүүхдээс холдуул

    Эцэг, эх, хэн нэгний анхаарал болгоомж, хариуцлагагүй байдлын уршигаар халуун цай, хоолонд түлэгдсэн бяцхан хүүхдүүд харамсалтайгаар амь насаа алдлаа. Өнгөрөгч хоногийн 05:30 цагт цагдаагийн байгууллагад “ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан хүүхэд нас барсан” гэх мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгахад Хэнтий аймаг Хэрлэн суманд оршин суух гурван настай, охин түлэгдэлт оноштойгоор эмчлүүлж байгаад нас барсан байжээ. Талийгаач охин 11 дүгээр сарын …

  • 17 November

    Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна

    Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооноос Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны хамтарсан ажлын уулзалтыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Эрчим хүчний сайд Д.Зоригт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр болон бусад  албаны хүмүүс оролцож эрчим хүчний салбарын 2015 оны эхний гурван улирлын үйл ажиллагаа, санхүү эдийн засгийн үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. 2015 оныг “Эрчим …