Мэдээ мэдээлэл

March, 2016

  • 15 March

    Б.Үйзэнмаа “most promising talent award” шагнал хүртжээ

    Энэ сарын 4-нөөс 13-ны хооронд Осакад Азийн кино наадам амжилттай болж өндөрлөв. Тус наадамд найруулагч Б.Үйзэнмаа “Don`t look at me that way” бүтээлээрээ оролцож, “Most promising talent award” шагнал хүртсэн байна. Германы Баварийн кино наадмын “Шилдэг залуу найруулагч”-аар тодорсон тэрбээр шинэ киноны төсөл бичиж эхэлжээ. Б.Үйзэнмаа 1984 оноос Германд амьдарч, Мюнхений кино телевизийн дээд сургууль төгсчээ. 2007-2011 онд дээрх уран …

  • 15 March

    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 113 497 иргэнд үйлчилжээ

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болж, иргэдэд үйлчилгээ үзүүлж буй зарим байгууллагын үйлчилгээний талаар мэдээлэл сонслоо. Хуралдааны өмнө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Дэлхийн банкны суурин төлөөлөгч ноён Жэймс Андерсон, Олон Улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч ноён Түен Нгүен нарыг хүлээн авч уулзан, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг танилцууллаа. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн …

  • 15 March

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 12, 13, 14 ДҮГЭЭР ХОРООД ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ОНЛАЙН СҮЛЖЭЭНД ХОЛБОГДЛО

      ХАН-УУЛ ДҮҮРЭГ УЛСЫН БҮРТГЭЛ СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС Хан-Уул дүүргийн Улсын Бүртгэл Статистикийн хэлтсээс алслагдсан 3 хороо болох 12, 13, 14 дүгээр хороодыг иргэний бүртгэлийн онлайн сүлжээнд холболоо.  Иймд иргэд та бүхэн шилжилт хөдөлгөөн, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, төрөлтийн бүртгэлүүд, мөн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын лавлагаа зэрэг  бүртгэлийн үйлчилгээнүүдийг хорооноосоо  авах боломжтой боллоо.

  • 15 March

    Монгол цэргийн өдөрт зориулсан “Сэтгэлд хоногшсон дуунууд” баярын тоглолт болно

    Монгол Улсын Филармони нь энэ оны 3-р сард Гэр бүлийн үнэт зүйл, нийгмийн сайн сайханд уриалсан тоглолт, үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлд ээлтэй орчинг бүрдүүлэх, хөгжмийн урлагийн ач холбогдлыг гэр бүл, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурлан түгээн дэлгэрүүлэх зорилгоор “БИД НЭГ ГЭР БҮЛ” төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд төлөвлөгөөт 5 удаагийн тоглолт тоглогдох бөгөөд ээлжит тоглолт нь энэ 7 хоногт болох гэж байна. …

  • 15 March

    Монголбанк 18.5 сая Юань нийлүүлэв

    2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2043.33-2046.92 төгрөгийн ханшаар 12.9 сая ам.доллар худалдан авах, 2045.00-2046.00 төгрөгийн ханшаар 7.0 сая ам.доллар зарах, 313.90-314.82 төгрөгийн ханшаар 40.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2046.52 төгрөгийн нэг ханшаар 6.0 сая ам.доллар, 314.57 төгрөгийн хаалтын ханштайгаар 18.5 сая юанийг тус тус нийлүүлэв. 2016 оны …

  • 15 March

    Арабын нэгдсэн Эмират улс ЭСЯ-аа Улаанбаатарт нээв

    Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улстай 1996 онд дипломат харилцаа тогтоосон. Тус улс нь Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн бөгөөд газрын тос, байгалийн хийн арвин нөөцөө тулгуурлан санхүү, эрчим хүч, аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлж, идэвхтэй гадаад бодлого баримтлахын зэрэгцээ, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг төрийн зүгээс эрчимтэй дэмжих бодлого баримталдаг орнуудын нэг. Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн …

  • 15 March

    Энэ сарын 14-21-ний өдрүүдэд “Дэлхийн мөнгөний долоо хоног” тохиож байна

    Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд иргэдийн санхүүгийн зах зээлд ухаалгаар оролцох оролцоог нэмэгдүүлэх, оновчтой шийдвэр гаргалтыг дээшлүүлэх зорилгоор “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2016-2021 онд хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа билээ. Энэхүү хөтөлбөрт Монголын Банкны Холбоо (МБХ) нь банкны салбарыг төлөөлөн оролцож байгаа бөгөөд харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, залуу үед санхүүгийн …

  • 15 March

    Ченжийг орцонд нь зодож, алтан гулдмайнуудыг нь дээрэмджээ

    Ченжийг орцонд нь зодож, улмаар авч явсан алтан гулдмайг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Баянмонгол” хороололд оршин суудаг 37 настай иргэн Д-г өнгөрсөн ням гарагийн шөнө 01:30 цагийн үед гэр рүүгээ орж явах үед орцонд нь гэмт этгээд халдаж, гар цүнхийг нь дээрэмдсэн байна. Гар цүнхэнд нь цамцанд ороож боосон нийт 150 сая орчим …

  • 15 March

    Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна

    Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 03 сарын 14-ний өдөр нийт 329 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 18 хүн хүнд хөнгөн гэмтэж, таван хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллав. Хүүхэд …

  • 15 March

    Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарын 1400 км-ийн цаанаас илгээсэн бэлэг юу байв…

    МУГЖ С.Жавхлан Т.Баясгалан нар 13 жилийн дараа эргэн нэгджээ. Тэдний нийлж тоглолт хийх болсныг зарим үзэгчид “С.Жавхлан, Т.Баясгалан нарыг нийлтэл хямарч дээ Монгол минь” хэмээн шоглон бичиж, сошиэл ертөнцөд наргиан бий болгож байна. Дуу хуурын аялгуунд монголчууд уярахдаа бүх гэм нүгэл, жаргал зовлонг нэгээхэн хэсэг мартаж чаддаг. Энэ хямралын үед тийм л итгэл урмыг бэлэглэхээр С.Жавхлан Т.Баясгалан нар нэгдээ бизээ. …

  • 15 March

    Бензин цацаж гал тавьсны улмаас хоёр хүн түлэгджээ

    Өчигдөр ГССҮТөвд Төв аймгийн Заамар сумаас түлэгдсэн хоёр хүн яаралтай хүргэгдэн иржээ . Тодруулбал, Төв аймаг Заамар сумд Хөвсгөл аймгийн харьяат 37 настай эрэгтэй Б, төрсөн ах 45 настай эрэгтэй Ч нарыг амарч байхад 06:00 цагийн үед 33 настай эрэгтэй О гэгч согтуурсан үедээ амбаарт байсан 5л шатахууныг цацаж гал тавьсан байна. Галын улмаас иргэн Ч, Б нар 40%-ийн түлэгдэлтэй …

  • 15 March

    Хүүхдийн толгой тасдан барьж явсан эмэгтэй хорих байранд зодоон хийжээ

    ОХУ-ын нийслэл Москва хотноо хөгжлийн бэрхшээлтэй дөрвөн настай охиныг хөнөөн толгойг нь тасдан гудамжаар барьж явсан асрагч эмэгтэй урьдчилан хорих байранд дахиад гэмт хэрэг өдүүлсэн байна. Бутырын шоронд хоригдож байгаа, Узбекстаны иргэн Гульчехра Бобокулова камертаа хамт хоригдож байгаа эмэгтэйтэйгээ зодолджээ хэмээн “МК” бичжээ.  Тэрээр ямар шалтгаанаар хамт хоригдогч руугаа халдсаныг мэдээлээгүй байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд Бобокулова айлд хүүхэд асрагч …

  • 15 March

    “Монголын нууц товчоо”-ны үйл явдлыг эсгийн дээр дүрсэлж Геннист бүртгүүлнэ

    “Хан хэнтий гар урчууд” компани санаачилан 100 метр эсгий ширмэлийг нууц товчоогоор дүрсэлж, 600 сүг зургаар чимэглэн урлаж байгаа аж. Чингис хааны амьдрал ахуй тухайн үеийн монгол түмний минь аж амьдрал ёс заншил, үндэсний хээ угалзыг хослуулан оруулж, эртний нэн чухал дурсгал болох буган чулуу, хадны сүг зураг гэх мэт олон түүх агуулсан эсгий ширмэл аравчыг бүтээж байна. Өндөр 1,8м …

  • 15 March

    Ц.Оюундарь “MNB Сэтгэлийн үндэс” challenge эхлүүллээ

    МҮОНРТ 2015 оны 12 дугаар сараас эхлэн “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяныг орон даяар эхлүүлсэн. Энэхүү аян эхлэснээс хойших гурван сарын хугацаанд хүүхдүүдэд зориулан 200 орчим сая төгрөгийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн юм. Энэ удаад МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аянд “Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүрийг нэгдээсэй” хэмээн уриалж, “Challenge” эхлүүллээ. Энэхүү …

  • 15 March

    Таван орны шилдэг Шатарчид Улаанбаатар хотноо өрсөлдөж байна

    Дэлхийн Монголчууд Глобал сангаас санаачлан зохион байгуулж байгаа “Монгол туургатны шатрын аварга шалгаруулах тэмцээн” өнөөдөр Чингис зочид буудалд нээлтээ хийлээ. Монгол, Тува, Өвөр Монгол, Халимаг, Буриад улсуудын шилдэг шатарчид “Монгол Туургатны шатрын аварга шалгаруулах тэмцээнд” ийнхүү өрсөлдөж байна. Тодруулбал, уг наадамд Тува, Өвөр Монгол, Монгол, Халимаг, Буриадын шилдэг нэг эмэгтэй, нэг эрэгтэй тамирчид, монголын шилдэг 4 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчин …