Мэдээ мэдээлэл

February, 2016

  • 8 February

    Хойд Солонгос пуужин харвалаа

    Хойд Солонгосын “Kwangmyongsong-4” хиймэл дагуул амжилттай хөөрч сансрын тойрог замд орсныг Пхеньяны төв телевиз мэдээлсэн байна. Пуужин Японы өмнөд хэсгийн Окинава арлын дээгүүр нисч өнгөрсөн аж. Пхеньян холын тусгалын пуужин харвасны дараа Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын зүгээс өнөөдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулах хүсэлт тавьжээ. Хойд Солонгос хиймэл дагуул хөөргөсөн нь энэ хоёрдугаар сарын 16-нд болох удирдагч Ким Чен Ирийн …

  • 8 February

    Сар шинийн баяраар архи согтууруулах ундаанаас татгалзья

    Монгол түмний баяр Цагаан Сар 2 өдрийн дараа болно. Эртнээс уламжилж ирсэн уг баяраараа Монголчууд бид ёс заншилаа эрхэмлэн дээдэлж, үндэсний хувцас, даалин хөөрөгөөрөө гоёж, амар мэндийг эрин золгодог уламжлалтай. Цагаан Сараар хүнд бэлэг барихдаа онцгой ач холбогдол өгч, гоё чамин боож баглан, сайн сайхныг хүссэн ерөөлийн үг хэлж, бичиж үнэн санаанаасаа өхийг хичээх нь улам баярын урам нэмнэ. Сар …

  • 8 February

    АСЕМ-ын Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдав

    2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны 11 дэх Дээд түвшний уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах шийдвэр гарсан юм. АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг угтаж хэд хэдэн хурал болох аж. Тухайлбал, 2016 оны дөрөвдүгээр сарын 21-22-нд болох Ази, Европын парламентын түншлэлийн  9 дүгээр уулзалт, тавдугаар …

  • 8 February

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөмж хүргэлээ

    Цагаан сарын баярын өдрүүдэд эмнэлгийн ачаалал ихсэж төрөл бүрийн хордлогот өвчин, архаг хууч өвчин сэдэрдэг. Иймд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэддээ дараах зөвлөмжийг хүргүүлж байна.      Архи дарснаас татгалзах Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, бусдад шаардлага тавьж сурах Хоол ундыг тохируулан хэрэглэх Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу авах, бусдад халдаахаас сэргийлэх Бага насны хүүхэд, …

  • 8 February

    Нийслэлийн удирдлагууд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

    Нийслэлчүүд та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье. Нийслэлийн төр захиргааны байгууллага, нийслэлчүүд та бүхнийхээ дэмжлэг, оролцоотойгоор Улаанбаатар хотыг бүс нутгийн аялал жуулчлалын төв болгох зорилт бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд 2015 онд Даншиг наадмаа сэргээж, сонгодог урлаг, соёлын өвөө сурталчилсан 30 гаруй арга хэмжээг зохион байгууллаа. Олон улс, дэлхий дахинд хотоо сурталчилж, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ …

  • 8 February

    Турк улсаас тусламжийн бараа ачсан цуваа Сирийн хилээр нэвтэрлээ

    Сирийн Засгийн газрын цэрэг улсынхаа хамгийн том хот болох Алеппог босогчдын хяналтаас чөлөөлөх цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Энэ ажиллагааны улмаас тус бүс нутгаас Туркийн хил рүү дүрвэж байгаа иргэдийн тоо 35 мянгад хүрсэн тухай Турк улсын холбогдох албаныхан мэдэгдлээ. Эдгээр дүрвэгчдэд зориулан Турк улсаас тусламжийн бараа бүтээгдэхүүн ачсан цуваа түргэн тусламжийн автомашинуудын хамтаар Сирийн хил рүү өчигдөр нэвтэрсэн байна. Босогчдын …

  • 8 February

    Нийслэлийн Онцгой байдлын газар баярлах эрхгүйгээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

    Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Мөн сар шинийн баярын үндэсний бөхийн барилдаан, төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдах обьектуудад  гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналт тавьж ажиллах юм байна.

  • 8 February

    Баярын өдрүүдэд банкуудын ажиллах цагийн хуваарь

    Шинийн 1-3-ны өдрүүд албан ёсны амралтын өдөр. Шинийн 4-нөөс буюу энэ сарын 12-ны баасан гарагаас ажилдаа орно. Ингээд баярын өдрүүдэд банкуудын ажиллах цагийн хуваарийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

  • 8 February

    Хамгийн сүүлийн аварга малчин

    1940-өөд оноос эхлэн Улсын сайн малчин, Улсын аварга малчин цолыг ажил үйлсээрээ шалгарсан шилдэг сайн малчдад олгож ирсэн уламжлалтай. Бидний ярьж заншсанаар социалист нийгмийн үед Улсын аварга малчин гэсэн цолыг олгож байжээ. Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн малчин н.Долгорсүрэн гуай 1970-аад оны сүүлчээр илгээлт авч малчин болсон байна. Тэрээр 1988 онд улсын залуу аварга малчин болж байсан бол 1992 …

  • 8 February

    Цэцийн хуулиар маргаан үүсгэв

    Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын зарим зүйл, заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл, Жаран …

  • 8 February

    Ууц тавих ёс жаяг

    Цагаан сарын ёслол нь битүүлэх ба шинэлэх гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх ба битүүлэх ёс нь хуучин оныг үдэх, шинэлэх ёс нь шинэ оныг угтах ёслол юм. Энэ өдөр монголчууд аль болох элбэг дэлбэг байхыг хичээдэг нь тэр жилийнхээ амьдралын сайн сайхныг бэлэгдэн буй явдал юм. Мөн нэг чухал зүйл бол дайллагын ёс бөгөөд тэр дундаа бүхэл махаар дайлах ёсон …

  • 8 February

    УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

    Дэлхийн бөмбөрцөг дээр монголоороо гоёсон элэг нэгт монголчуудаа!         Та бүхэндээ XVII дугаар жарны гал бичин жилийн хаврын Тэргүүн сарын шинийн нэгний мэнд дэвшүүлж, айл хотлоороо амар амгалан, сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.         Улиран одож байгаа модон хонь жилдээ монголчууд бид 3 сая дахь иргэнээ өлгийдөн авч, малчин түмний минь нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргийн …

  • 8 February

    Гадаад дахь монголчууд сар шинээр….

    “СИНГЛ ЛЭДИЕЗ–2” КИНО АНУ-Д Оны эхэнд Монголын уран сайхны “Сингл лэдиез – 2” кино Вашингтон, Чикаго хотуудаар гарч, Америкийн монголчуудад шинэ оны бэлэг болон хүрэв. Вашингтон орчимд Ажжелика хэмээх театрт нэгдүгээр сарын 4-6 хүртэл гурван өдөр дараалж гарсан бөгөөд өдөр бүр сул суудалгүй, харин ч хоцорч ирсэн олон хүн орж чадалгүй буцсан тохиолдол гарсан болно. Кино монгол хэлээр, англи хадмалтай …

  • 8 February

    Сар шинээр гурав хоног амрана

    Муу нүүрт хэмээх гал бичин жилийн сар шинийн баяраар буюу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна. Энэ жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн маргааш буюу хоёрдугаар сарын 9-ний Мягмар гарагт тохиож байгаа. Бүх нийтийн амралт хоёрдугаар сарын 9-11-нд үргэлжилж, 12-ны Баасан гарагт ажил, сургууль цуглах  юм. 2013 он хүртэл Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай …