Мэдээ мэдээлэл

August, 2015

  • 24 August

    Янхан бүсгүй Оросын “Гоо бүсгүй”-д өрсөлдөв

    Бүх Оросын “Оросын Үндэсний титэм” гэдэг нэртэй гоо бүсгүй шалгаруулах тэмцээний үеэр нэгэн шуугиан дэгджээ. Ялах өндөр магадлалтай байсан Кристина Манькова гэдэг бүсгүй Нижний Тагил хотын энэ жилийн сайхан бүсгүйгээр шалгарсан хэдий ч биеэ үнэлэгч нэгэн аж. Энэ гоо бүсгүй ОХУ-ын амралт зугаалгын гол төв болох Сочи хотноо хүмүүсээс мөнгө аваад дотно үйлчилгээ үзүүлдэг байжээ. Манькова Головинка гэдэг сууринд Оросын …

  • 24 August

    БНХАУ-ын хуучин дарга Зянь Зэминийг гэрийн хорионд оруулсан бололтой

    БНХАУ-ын удирдагчид, удирдагч асан Зянь Зэ Минийгээ баривчилж гэрийн хорионд оруулсан тухай мэдээлэл шуугиан тарьж байгаа эхэллээ. 1989-2002 онд улсаа удирдсан тэрбээр шинэ дарга Ши Жиньпиний эсрэг томоохон үйл ажиллагаа явуулахыг оролдсон бололтой. Хятадын Коммунист намын хуучин удирдагчид суудлаасаа буухаараа хөшгний араас удирдан чиглүүлдэг бичигдээгүй хуультай ч энэ удаа Зянь дарга Ши Жиньпиний эсрэг илт тэмцсэн гэлцэнэ. Зянь Зэ Минийг …

  • 24 August

    Хятадад дахин химийн үйлдвэр дэлбэрчээ

    Хятад дахин химийн үйлдвэр дэлбэрсэн тухай BBC агентлаг мэдээллээ. Тодруулбал Хятадын зүүн бүс нутгийн Шаньдун мужид өнгөрсөн бямба гаригт химийн үйлдвэр дэлбэрч 9 хүн гэмтсэн байна. Тус мужийн Зыбо хотод байрлах химийн үйлдвэрийн агуулахад гал гарсан байна. Энэхүү химийн бодис дэлбэрсэн явдал хоёр дахь удаагаа болж байгаа явдал юм. Энэ сарын 12-нд Тяньжин хотын химийн бодис хадгалж байсан агуулахад дэлбэрэлт болсны уршгаар …

  • 24 August

    Орхон голын усанд живжээ

    Уснаас эрэн хайх: Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн “Талын хар балгас” гэдэг газар Ө /13 настай, эрэгтэй/ “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг 2015.08.21-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Уул, хаднаас эрэн хайх: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын “Чулуут”-ын аманд …

  • 24 August

    Г.Болдбаатар Ц.Цогтбаатар нар эхний ялалтаа авлаа

    Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын нийслэл Астана хотноо эхэллээ. Манай тамирчдын салхийг хагалж Ц.Цогтбаатар, Г.Болдбаатар нар дэвжээнд гарч эхний ялалтаа байгуулаад байна. Тодруулбал тэмцээний 60 кг-ын жинд хүч үзсэн манай бөх Цэнд-Очирын Цогтбаатар, эхний өрсөлдөгч Швейцарийн жүдоч Людовик Чаммартиныг цэвэр ялсан бол мөн энэ жингийн шилдэг жүдоч дэлхийн аварга Г.Бодбаатар Туркийн жүдоч Бекир Озлутай  барилдаж ялалт байгууллаа. Тэрбээр …

  • 24 August

    Чигчий хуруунд бөгж зүүх нь эд баялаг, олз, ашгийг бэлгэддэг

    Зvvн гарын долоовор хуруунд бөгж зvvх нь уй гашуу хагацал, таагvй зvйл болсныг илэрхийлдэг. Мөн хvний сэтгэлийг тогтворгvй хөнгөн болгодог гэж vздэг байна. Баруун гарын долоовор хуруунд зvvсэн бөгж нь ойр дотны хамаатан садан, найз нөхдөөсөө хагацаж салсны болон тэднийг дурсаж хvндэтгэхийн илэрхийлэл болдог байна. Зvvн гарын эрхий хуруунд бөгж зvvх нь оюун ухаан эрх мэдлийн билгэдэл хэмээн vздэг. Мөн …

  • 24 August

    Осолдсон цэргүүд Дуган хаданд авиралт хийгээд буцаж явжээ

    Энэ сарын 21-ны 21:10 цагт 61-ийн гармын ойролцоо Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн “Зил-131” маркийн авто машин онхолдож, хоёр алба хаагч нас барж, 21 цэрэг хүнд, хөнгөн гэмтсэн харамсалтай  хэрэг гарсан билээ. Тус хэргийн талаар ЗХЖШ-аас албан ёсоор мэдээлэл өглөө. Осол Дархан-Улаанбаатар чиглэлийн замд гарсан бөгөөд 084 дүгээр ангийнхан Дуган хаданд уулын авиралтын дадлага хийгээд буцаж явжээ. Энэ үед Сэлэнгэ аймгийн харьяа 71-05 дугаартай “Mitsubishi L-200” маркийн автомашины …

  • 24 August

    Усайн Болт дэлхийн аваргад гурав дахиа түрүүлэв

    Бээжин хотноо болж буй хөнгөн атлетикийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн тэмцээнд Ямайкийн алдарт тамирчин Усэйн Болт 9.79 секундэд барианд орсноор гурав дахиа түрүүллээ. Усэйн Болт Америкийн ойрын зайн гүйгч Жастин Гатлинаас 0.01 секундийн өмнө барианд орсон байна. Харин Канадын Андре де Грасс, Америкийн Трэйвон Бромелл нар 100 метрийг 9.92 секундэд туулснаар гуравдугаар байрт оржээ.

  • 24 August

    Сахилгагүй, зөрүүд зантай Р.Анхнямын “багын төрх”

    Жүжигчин Р.Анхням хамгийн сүүлд “Чонон сүлд” кинонд гол дүрийг бүтээж олны анхаарлыг ихэд татсан. Тэрбээр багадаа балетчин болохыг мөрөөддөг байжээ. Гэвч дунд сургуулиа төгсөөд СУИС-ийн кино, драмын жүжигчний ангийг төгсч урлагтай амьдралаа холбосон. Хагас нүцэглэн шуугиан дэгдээж, Монголын хамгийн хүсэмжит бүсгүйчүүдийн нэгээр өргөмжлөгдөж байсан түүний багын төрхийг шинжье. Багадаа их сахилгагүй, зөрүүд, дураараа зантай хүүхэд байсан гэнэ шүү. Өдгөө тэрбээр …

  • 24 August

    Угсраа автобус окей, одоо давхар автобус хэрэгтэй байна

    Нийслэлийн нийтийн тээврийн 600 гаруй том оврын автобусны эдэлгээний хугацаа аль эрт дууссан тухай мэдээлэгддэг байлаа. Гэвч үйлчилгээндээ явсаар. Хэдхэн хоногийн өмнө хүртэл эдгээр хуучин автобусны нэгнийх нь тоормоз гэнэт ажиллахгүй болсноос зогсоол дээр байсан иргэдийг хамж алах шахсан. Бүхээгтээ 40, 50 хүн чихчихээд үйлчилгээнд давхиж явдаг иймэрхүү хүннү сүннүгийн үеийн шахуу нийтийн тээвэр манайхаас өөр газарт байдаг ч юм …

  • 24 August

    Эрүүл, урт наслах боломж

    Хүн бүр нас ахих тусмаа “Эрүүл байдлаа хэрхэн хадгалах вэ?”, “Хэрхэн урт наслах вэ” гэж боддог. Амьдралыг уртасгадаг бодис гэж байхгүй боловч судлаачид хүн төрөлхтөнд эрүүл урт наслах боломж байгааг тогтоосон. Энэ нь хүн бүрийн наснаас шалтгаалахгүйгээр өөрийн бололцоонд тулгуурлан ухаалаг сонголтыг хийж  амьдрахыг хэлж байгаа юм. Та бидэнд байгаа 10 боломж нь 1. Зохистой илчлэг бүхий, шаардлагат хэрэгцээг хангасан …

  • 24 August

    “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр болж, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир “Шүүх дэх олон нийтийн хяналт”, Шүүгчийн мэргэшлийн хорооны Ажлын албаны дарга Н.Мөнхзул “Шүүгчийн сонгон шалгаруулалт” сэдвүүдээр тус тус мэдээлэл хийж, Увс, Ховд, Сэлэнгэ аймгийн шүүхүүд онлайнаар холбогдон оролцлоо. Шүүхэд олон нийтийн хяналт хэрхэн хэрэгжиж байна вэ? Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн …

  • 24 August

    Хүнийг санаатай алах гэмт хэрэг гарчээ

    2015 оны 08-р сарын 23-с 24-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1340 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 47 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 32 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод хүнийг санаатай алах гэмт хэрэг 1, золгүй байдлаар нас барсан 4 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, хүчиндэх гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 16, бусдын …

  • 24 August

    Нийслэлчүүд “Хөршийн өдөр” өдөрлөгт идэвхитэй оролцлоо

    Нийслэлийн Засаг даргын захирамж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Хөршийн хяналт хөтөлбөр” журмыг иргэд олон нийтэд сурталчлах, дүүрэг хорооны оршин суугч иргэд бие биетэйгээ танилцах, ажил, амьдралын туршлагыг хуваалцах, харилцан мэдээ, мэдээлэл солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг оролцоог нэмэгдүүлэхэд зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газраас холбогдох албадтай хамтран “Хөршийн өдөр” өдөрлөг, уулзалтыг өнгөрсөн  …

  • 24 August

    Сайд нарын нэрсийг намрын чуулганаар өргөн барина

    Монгол Улсын Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. МАН-ын зургаан сайдыг УИХ-аас чөлөөлснөөс хойш Ерөнхий сайд 8 дугаар сарын 7-нд захирамж гарган, Засгийн газрын гишүүнийг нөхөн томилох хүртэл хугацаанд сайд нарын үүргийг зарим сайд нарт хариуцуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу яамдын ажил хэвийн үргэлжилж, Засгийн газрын хуралдаан товлосон хугацаандаа тогтмол хуралдаж, асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гарган ажиллаж байна. …