Мэдээ мэдээлэл

November, 2015

  • 24 November

    Орон сууцны конторууд иргэдээс их хэмжээний мөнгө завшиж байсныг тогтоожээ

    Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар /ШӨХТГ/-аас иргэдийн гомдлын дагуу хувийн орон сууцны конторуудад шалгалт хийж, иргэдээс мөнгө завшиж байсныг илрүүлжээ. Шалгалтаар “Тэлмүүн од” ХХК узелийн цахилгааны зардал нэрээр нэг өрхөөс сард 2800 төгрөг, “Богд асар” ХХК ус дулаан дамжуулах төвийн зардал нэрээр 6000 төгрөг, “Тунамал өргөө” ХХК ус дулаан дамжуулалтын төлбөр нэрээр 2600 төгрөг, “Бадамлах нар” ХХК насос, тог нэрээр …

  • 24 November

    ”БУРИАД ПОП-МЮЗИК” шоу тоглолт болно

    ОХУ, Буриад Улсын поп-рок эстрадын уран бүтээлчдийн “Buriad Pop-Stars” нэгдэл томоохон бүрэлдэхүүнтэйгээр нийслэл хотноо уран бүтээлийнтоглолтоо 12 сарын 03 нд Монгол Бөхийн өргөөнд тоглох гэж байгаа билээ. “Buriad Pop-music” шоу концертыг ганцхан удаа Улаанбаатар хотноо тоглох бөгөөд тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Buriad Pop-Stars” нэгдэл, Нюанс хамтлаг анх удаа Монголд зохион байгуулж байгаа юм. “Buriad Pop-Stars” уран бүтээлийн нэгдлийн бүрэлдэхүүнд ОХУ …

  • 24 November

    Өнөөдөр “Монголын Зүрх Хэнтий” гэрэл зургийн үзэсгэлэн болно

    Эзэн Чингис хааны өлгий нутаг болох Хэнтий аймаг нь түүх соёлын дурсгалт газраар баялаг билээ. Зүрхэн нутгийн үзэсгэлэнт байгаль, дурсгалт газрууд, ард иргэдийн аж ахуйн онцлогийг гэрэл зургийн дуранд буулгаж та бүхний хүртээл болоход бэлэн боллоо. “Хан Хэнтий-2015″ аялалын гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ 2015 оны 11 дүгээр сарын  24-нд  17 цагт Blue Moon Art gallery-д зохион байгуулагдах гэж байна. Торгон …

  • 24 November

    “Галын дөл өөдөө” ёслол боллоо

    “Эрдэнэт” үйлдвэрийн 46 ажилтан өнөөдөр өргөө цагаан гэр, орон сууцтай боллоо. Компанийн Ерөнхий захирлын тушаал гарч, захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн үйлдвэрийн ахмад настан, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилтан, гамшгийн улмаас орон гэргүй болсон 9 иргэнд буцалтгүй тусламжаар өргөө цагаан гэр гардуулав. Мөн энэ үеэр үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтсийн байрны залгаа барилгыг 37 айлын орон сууц болгон “РСЦ” …

  • 24 November

    Давхар иргэншил буюу авлига аваад асуудалд орвол зугтсаар байх уу

    Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй орон. Энэ нь нэг ч талаараа сайн. Нөгөө талаас манайд давхар иргэншлийг дэмжигчид нь голдуу улстөр, бизнесийн хүрээний томчууд байдаг бөгөөд дэлхийн зарим орныг дуурайн хоёр болон түүнээс дээш орны иргэншлийг зөвшөөрөх юм бол дээрх бүлэглэлүүдээс тусад нь жирийн иргэдэд зориулж хуульчилж өгөх ёстой. Учир юу хэмээвээс сүүлийн үед манайд төрд томоохон албан тушаалд очсон …

  • 24 November

    “Гал Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт 80 сая төгрөгийн нөхөн төлбөр өгнө

    Саяхан суллагдсан “Гал Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан билээ. Тэгвэл шүүх түүний гомдлыг хэлэлцээд нэр төрийг нь сэргээх тогтоол гаргажээ. “Гал Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг Төрийн ордны хашаанд галт зэвсэгтэй нэвтэрч, иргэдийн аюулгүй байдалд заналхийлсний улмаас эрүүгийн хэрэг үүсгээд байх үед “АУМ” компанийн захирал Ц.Мягмардоржийг “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хүмүүсийг түүний уул уурхайн компанийн нэр хүндэд халдсан …

  • 24 November

    Монгол Улс санхүүгийн мэдлэгээрээ 140 орноос 43-т жагсчээ

    Олон улсын “Standart and Poor’s” шинжилгээний агентлагаас дэлхийн улс орны ард иргэдийн санхүүгийн мэдлэг ямар түвшинд байгааг тогтоожээ. Жил бүр гаргадаг энэхүү жагсаалтын энэ оны тайланд 140 орны 150 мянган иргэнийг хамруулсан бөгөөд чансааг тогтоохдоо инфляц, мөнгөний хүү зэрэг санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэж буйг судалжээ. Ингэхэд Монгол Улс иргэдийнхээ санхүүгийн мэдлэгээр Төв Азид тэргүүн байр, дэлхийд 43 дугаар байр эзэлсэн …

  • 24 November

    ӨНӨӨДӨР: НИТХ-ын ээлжит хуралдаан болно

    09.00 цагт: НИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд  эхэлнэ. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах, 2014-2015 оны хувьчлалын жагсаалтаас хасах тухай, “Нийслэлийн өмчийн концессын жагсаалт” батлах тухай, Нийслэлийн 2015 оны Газар зохион …

  • 24 November

    Эрүүл мэндийн даатгалын шимтгэл 1920 төгрөг болж 3 дахин нэмэгдэнэ

    Ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн даатгалын шимтгэл сарын 1920 төгрөг болно.  Тиймээс эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй болон олон жилээр шимтгэлээ төлөөгүй иргэд энэ ондоо багтааж төлөх шаардлагатай юм. Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн хуулиар ирэх оноос оюутнууд шимтгэлээ өөрсдөө төлж эхэлнэ. Даатгалд хамрагдсан иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой байдаг. Гэвч энэ эрхээ хангалттай …

  • 24 November

    УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов

    Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хуралдаан  тус тус болно. 1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/; Зөрчлийн тухай болон …

  • 23 November

    Г.Ганчимэгийг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргав

    Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг саатуулан шалгаж эхэлсэн билээ. Тэднийг хоорондоо үгсэн хуйвалдаж, их хэмжээний хахууль авахыг завдсан гэх хэргээр саатуулаад байгаа аж. Тэгвэл ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг сэжигтнээр тооцон, шалгахын зэрэгцээ цагдан хорих 14 хоногийн хугацаа дуусч байгаа тул прокурорын байгууллагаас яллагдагчаар тооцон, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн …

  • 23 November

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүндэтгэх шалтгааны улмаас товолсон ажилаа хойшлууллаа

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 11 дүгээр сарын 23-ны даваа гаригийн орой 21 цагаас “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохоор төлөвлөж байсан боловч хүндэтгэх шалтгааны улмаас түр хойшлууллаа.

  • 23 November

    О.Дашбалбар агсны Ц.Элбэгдоржид бичсэн шүлэг

    Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбар амьд ахуйдаа буюу 1993 оны 12 дугаар сарын 1-нд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид зориулж ийм шүлэг бичжээ. “Үнэнийг хэлэхэд” нэртэй уг шүлгээрээ О.Дашбалбар агсан Ц.Элбэгдоржид нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгахын тулд бичсэн агаад 22 жил өнгөрсөн ч мань хүн өөрчлөгдсөнгүй. Үнэнийг хэлэхэд Хойд эцэгтээ хөөгдсөн тэр жаал хүүд Хоосон үг хэлээд нэмэргүй Ядарсан …

  • 23 November

    Веб сайтын сэтгүүлчдийг чадавхжуулах онлайн сургалт болно

    “Залуу сэтгүүлчдийн сүлжээ” фэйсбүүк группийн админуудын санаачлагаар Веб сайтын сэтгүүлчдийг чадавхжуулах онлайн сургалтыг зохион байгуулахаар болжээ. Сургалтын  ЗОРИЛГО:  “МуЛинБлог онлайн Сэтгүүл зүйн сургууль” нь вебийн бичлэг, зурган аудио мэдээ, гар утсаар аудио болон видео мэдээ, дижитал өгүүлэл хийх ур чадваруудыг олгох онлайн сургалт явуулдаг. Уг хичээл танд яаж мэдээ болон эх бичихийг заахгүй. Харин онлайн уншигчдад зориулан бичих хэв маяг …

  • 23 November

    60 сая төгрөг 8 хувийн хүүтэй зээлж авсан хүн 2 жилийн хугацаанд хүүнд 9,4 сая үндсэн зээлэнд 2,6 саяыг төлдөг

    8%-ийн орон сууцны зээл олгогдож эхлэснээс хойш 2 жилийн хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд 2015 оны 9 сарын байдлаар 53,643 иргэн уг зээлд хамрагдсан байна. Тухайн иргэдийн 70 орчим хувь нь 16-20 жилийн хугацаатай авсан байдаг байна. Тэд дунджаар 62,2 сая төгрөг зээлж авсан нь 2015 оны 9-р сарын ипотекийн зээлийн тайлангаас харагдаж байна. Хэдийгээр энэ зээлийн хүү нь бага, байртай болох боломжийг …