Мэдээ мэдээлэл

November, 2015

  • 19 November

    Бугуйн цагны шинэ эрин үе

    iTFit нь Gear S2-т зориулан уян, бат бөх материал бүхий 2 төрлийн загвар, Gear S2 classic-т зориулан арьс болон харшил өгдөггүй сайн чанарын хөвөн даавуун материалаар хийсэн 6 төрлийн загварыг тус тус боловсруулаад байна. SLG Design SLG нь Gear S2 classic загварт зориулан чанар, эдэлгээний илэрхийлэл болж чадахуйц 3 төрлийн загварыг санал Есдүгээр сард Берлин хотноо зохиогдсон IFA буюу Олон улсын францайз холбооны үзэсгэлэнгийн …

  • 19 November

    Exclusive-ийн захирал Майцэцэгийн тэмцлийн дараагийн хэлбэр хувцасаа шатаах

    “Эксклюзив” ХХК болон “Монгол бид үйлдвэрлэв” ТББ-аас “Шийдлийн засгийн газрыг шийдсэн асуудал байхгүй” хэмээн үзэж буйгаа илэрхийлэн, Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж, хэвлэлийн бага хурал хийлээ.  Хэвлэлийн бага хурлын эхэнд “Эксклюзив” ХХК-ийн захирал Г.Майцэцэг “Яг хоёр сарын өмнө манай компани татварын буруу бодлогыг эсэргүүцэн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ үнэгүй тараах ажил зохион байгуулах гэж байсан ч тэр ажил маань бүтэлгүйтсэн. Тэр явдлаас …

  • 19 November

    С.Эрдэнэ: 40 орчим хүнтэй холбоотой 46 сая төгрөгийн асуудал шалгагдаж байна

    Долоо хоног бүрийн пүрэв гарагт болдог “Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцлоо. Тэрээр “Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо анхны хэлэлцүүлгээр дэмжсэн, чуулганаар хэлэлцэж эхэлж байна. Энэ хууль батлагдвал тэтгэвэр авч байгаа иргэдийн нийгмийн баталгаа болно гэдэгт итгэлтэй байна. Ахмад настны нийгмийн хамгаалал, тэдний амьдралд учирч байгаа аливаа эрсдэлээс хамгаалах нь …

  • 19 November

    Нийслэлийн засаг даргын БНАСАУ-д хийх албан ёсны айлчлал маргааш эхэлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Пёнъян хотын даргын урилгаар тус хотод 2015 оны 11 дүгээр сарын 19-нөөс  24-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн айлчлалын бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын Захирагчийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан …

  • 19 November

    Хотын татварт 110 сая төгрөг төлөвлөжээ

    Нийслэл хот албан татвартай болоод нэг сар гаруйн хугацаа өнгөрчээ. Татвар суутгагчаар нийт 5374 иргэн, аж ахуйн нэгж бүртгэгдэж, энэ сараас хоёр төрлийн бараа, дөрвөн төрлийн үйлчилгээнээс авсан татварын бүрдүүлэлтээ хийж эхэлсэн байна. Хуулиараа татвар суутгагч, сар бүрийн 10-ны дотор татварын орлогоо Нийслэлийн Татварын газарт төвлөрүүлэх үүрэгтэй. Тэгвэл татвар суутгагчид энэ үүргээ хангалттай биелүүлж байна уу, хотын татварын эхний бүрдүүлэлт …

  • 19 November

    Төрсөн эхийгээ 32 удаа хутгалж хөнөөсөн ноцтой хэрэг гарлаа

    Төрсөн эхийгээ 32 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Энэхүү ноцтой гэмт хэрэг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд гарсан байна. Тодруулбал, 23 настай эмэгтэй Б нь 54 настай эхийгээ онц хэрцгийгээр хүйтэн мэс ашиглаж хөнөөжээ. Эл хэрэг нь гэр бүлийн маргаанаас үүдэлтэй гэнэ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна. эх сурвалж: paparatsi.mn

  • 19 November

    Shinobu Амарбаясгалан дэлхийн аваргыг ялж байсан бичлэг

    Кикбоксийн тамирчин Амарбаясгалан одоогоос хэдэн жилийн өмнө кикбоксын Дэлхийн аварга Япон улсын тамирчин, “Мөнгөн чоно” хочит Susumu Daiguji-ийг хэрхэн ялсан бичлэгийг хүргэж байна. Susumu Daiguji хэвлэлд ярилцлага өгөхдөө манай тамирчин Амарбаясгаланг эхний раунд дээрээ нам цохиж унган, нутаг буцаана хэмээн ярьж байжээ. Тэдний тулаан хэрхэн өрнөснийг та бичлэгээс үзнэ үү… Ugluu.mn

  • 19 November

    Шуурхай мэдээ: Зам дээр явж байсан автомашин дээр барилгын төмөр унажээ

    Дөнгөж сая Төв номын сангийн урд баригдаж буй барилгын дээрээс төмөр унаж, зам дээр явж байсан нэгэн автомашины хамар дээр зоогдсон байна. Машин дотор жолоочоос гадна бага насны нэг хүүхэд зорчиж явсан бөгөөд азаар тэр хоёр ямар нэгэн гэмтэл аваагүй байна. Гэхдээ энэхүү ослын улмаас яг одоо Энхтайваны гүүрнээс хотын төв рүү чиглэсэн автозамын хөдөлгөөн түгжрээд байна.  

  • 19 November

    GrandExpo-2015 Үндэсний бизнес фестиваль сүүлийн шатандаа үргэлжилж байна

    GrandExpo-2015 наадмын санал асуулга эцсийн шатандаа үргэлжилж байна МММ-ийн Хүрээлэнгээс зохион байгуулж буй GrandExpo-2015 наадмын санал асуулгад хэрэглэгчид өмнөх жилүүдийнхээс идэвхитэй оролцож байна. Энэ нь тус төслийн цар хүрээ тэлж, бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийн таашаалд илүүтэй нийцэж эхэлсний илрэл биз ээ. Шинэ брэнд, шинэ технологи, шинэ үйлчилгээ уриатай GrandExpo2015-д бизнес эрхлэгчид тус тусын салбарт гаргасан оновчтой шийдлүүдээрээ өрсөлдөх аж. Төсөлд хэрэглэгчид, …

  • 19 November

    “Хан Хэнтий-2015” аялалын гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно

    Эзэн Чингис хааны өлгий нутаг болох Хэнтий аймаг нь түүх соёлын дурсгалт газраар баялаг билээ. Зүрхэн нутгийн үзэсгэлэнт байгаль, дурсгалт газрууд, ард иргэдийн аж ахуйн онцлогийг гэрэл зургийн дуранд буулгаж та бүхний хүртээл болоход бэлэн боллоо. “Хан Хэнтий-2015” аялалын гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ 2015 оны  11 дүгээр сарын  24-нд  17 цагт Blue Moon Art gallery-д зохион байгуулагдах гэж …

  • 19 November

    Исламын улс төрийн бүлэглэл “Ариун дайн”-ыг Европын орнуудад зарлалаа

    Исламын улс төрийн бүлэглэл халдлагаа үргэлжүүлсээр байна. Тэд ариун дайн зарлаж байгаа албан ёсоор мэдэгдлээ.Манай улсын 150 мянган иргэн гадаадын улс орнуудад ажиллаж амьдарч байгаа билээ. Тэдний дийлэнх нь Орос, Америкийн нэгдсэн улсуудад амьдарч байгаа юм. Оросын холбооны улсад  4064 иргэн ажиллаж амьдардагаас 2150 иргэн Москвад ажиллаж байна. Америкийн нэгдсэн улсад 2150 иргэн байгаагаас 2352 иргэн нь Вашингтон хотод ажиллаж амьдарч …

  • 19 November

    Европт амьдарч буй нийт монголчууддаа анхааруулж байна

    Исламын улс бүлэглэл Парисын аймшигт шөнийг ахин давтана гэж занал хийлээ. Европт амьдарч буй нийт монголчууддаа анхааруулж байна. Исламын улс бүлэглэл Европт занал  занал хийх гэж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. “… Бид хавх занга тэсрэх төхөөрөмж дэлбэлэх бүс гар буутайгаа Европын орнуудыг төхөж байна. Та нар биднийг зогсоож чадахгүй бид өмнөхөөсөө хавьгүй илүү болсон” гэж мэдэгдлээ. Европт амьдарч буй нийт монголчууддаа анхааруулж …

  • 19 November

    “Хувь Тавилан” баримтат кино Буриадад гарна

    Сэтгүүлч Г.Золжаргал хүү З.Батбилэгийн хамт хэлмэгдсэн Буриад монголчуудын хувь тавилангийн тухай өгүүлэх “Хувь тавилан” баримтат кино бүтээж, уг кино “Монголиан Академи Авардс” наадмаас “Шилдэг баримтат кино”-гоор шалгарсан юм. Тэгвэл 33 минут үргэлжлэх энэ киног Буриад Улсад үзэгчдэд үзүүлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан киног орос хэл рүү хөрвүүлсэн бөгөөд энэ сарын 23-нд 11:00 цагаас Буриадын Үндэсний номын санд үзүүлэх аж. Э.Төгс

  • 19 November

    Нийслэл хүрээний нэн ховор зургууд /фото мэдээ/

    Нийслэл хотын түүхийг харуулан фото зургуудыг Нийслэл Хүрээний Ховор Зургууд  фэйсбүүкийн   пэйж хуудаснаас авснаар  хүргэж байна.

  • 19 November

    Хучлагатай машинаа халааж байгаад угаартаж амиа алджээ

    Чингэлтэй дүүргийн 16-р хороо, “Согоотын  …. тоотод хүн нас барсан байна гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийг байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгалт хийхэд тус тоотод суух 34 настай эрэгтэй Б нь  согтуурсан үедээ өөрийн “Toyoto Cresta” дугаарын хучлагатай автомашинаа халааж байгаад угаартаж нас барсан байжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Б.ЦЭЛМЭГ MEDEE.MN