Барилгын компаниудын хэл ам хэзээ тасрах вэ гэж иргэд холбогдох байгууллагаас нь байнга асуудаг. 2012 оны есдүгээр сард “Тэнгис” кино театрын урд баригдаж буй барилга дээрээс тулгуур төмөр унаж 18 настай залуу амиа алдсан. Мөн “Макс” компанийн барилга дээрээс төмөр унаж, гэрэл солигдохыг хүлээж, машиндаа сууж байсан бас л нэгэн сайхан залуугийн амийг авч одсон. Тэр цагаас хойш иргэд байнгын …
Мэдээ мэдээлэл
November, 2015
-
18 November
Алтан цомын төлөөх боксын тэмцээн болно
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн алтан медальт, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган эдгээр өдрүүдэд Буриад, Тува, Халимагийн боксын холбооны урилгаар ОХУ-ыг зорьсон юм. Тэрээр тун удахгүй буюу ирэх арванхоёрдугаар сард болох Шилжин явах алтан цомын төлөөх “Монгол туургатны боксын анхдугаар наадам”-ын ажлаар ийнхүү дээрх улсуудад ажиллаж байгаа аж. Монгол туургатан спортын дэвжээнээ ширэн бээлийтэй өрсөлдөн шилдгээ тодруулахаар товоо зарласан. “World Mongolians Global Association”-аас санаачлан зохион байгуулж буй “Монгол туургатны боксын анхдугаар наадам”-ыг Монголын Боксын холбоо дэмжин …
-
18 November
Хамгийн зальтай ард түмнээр хятадууд тодорчээ
Зүүн Английн их сургуулийн эдийн засгийн тэнхимийн эрдэмтэн багш Дэвид Хью-Жонс дэлхийн 15 улс, орны төлөөлөгчид бусдыг хэрхэн хуурдаг вэ гэдгийг судлажээ. Ингээд санхүүгийн ашиг, орлого олж болохуйц үед бусдыг хуурч, мэхлэх хамгийн магадлалтай хүмүүсээр хятадууд болон энэтхэгчүүд тодорсон байна. Харин хамгийн шударга хүмүүсээр Их Британийн ард иргэд тодорсон аж. Эрдэмтэн эр цахим санал асуулгыг явуулахдаа хоёр туршилтыг зэрэг хийсэн байна. Түүний …
-
18 November
Арван хувийн урьдчилгаатай байрны зээл хаана гацав
Засгийн газраас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож үлдсэн 20 хувьд нь Хөгжлийн банкнаас баталгаа гарган санхүүжүүлэх шийдвэр гараад дөрвөн сар боллоо. Өнөөдөр хэрэгжсэн зүйл байхгүй, хий хүлээлт л үүсгэжээ. Эдийн засаг хямарч, угаасаа борлуулалтгүй байсан барилгын зах зээл 10 хувийн урьдчилгааны сургаар зогсолт хийх хэмжээнд хүрээд байна. Иргэд байрны урьдчилгаа 10 хувь болохыг хүлээж, зах зээлд эрэлтгүй болов. Гэтэл нөгөө талд 48 …
-
18 November
Г.Шийлэгдамбыг хорих хугацааг сунгалаа
ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-аас их хэмжээний авлига авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад түүнийг сэжигтнээр тооцож, 14 хоног цагдан хорьсон. Харин энэ хугацаа өнөөдөр дуусч байгааг бид өмнө нь мэдээллэсэн. Харин дөнгөж сая шийдвэр гарч, Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татаж, хоёр сар үргэлжлүүлэн хорихоор боллоо. Өмгөөлөгч нь түүнийг эрүүл мэндийн …
-
18 November
Ажлын хариуцлага алдсан дэд консулыг эргүүлэн татна
Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газрын дэд консул А.Баярсайханыг ажлын хариуцлага алдсан гэж үзэн, ажлаас нь чөлөөлж, эргүүлэн дуудах шийдвэр гарчээ. Түүнийг хилээр буу сум нэвтрүүлэхийг завдсан гэж зарим цахим сайтаар мэдээлж байсан. Энэ тухай Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Б.Болдоос лавлахад “Нэг ийм хэрэг явдал гарсан. Гэхдээ А.Баярсайхан өөрөө хилээр буу, сум авч гарсан юм байхгүй. Нэг …
-
18 November
Өөрийгөө зулын гол болгосон С.Эрдэнийг БНСУ-д эмчилнэ
Өнгөрсөн баасан гарагт “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийх үеэрээ өөрийгөө галдан шатаасан хэрэг гарсан. Тэрээр өөрийгөө шатааж буй үйлдлээ “Эрдэнэс Таван Толгой” компани бидний олон удаагийн санал, хүсэлтийг үл тоож, асуудлыг шийдэхгүй явсан нь ийм байдалд хүргэсэн. Энэ бол аргаа барсандаа хийсэн зүйл. 200 ажилтны эрх ашгийн цаана нийт Монголчуудын эрх ашиг бий. …
-
18 November
Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татагдах эсэхийг өнөөдөр шийднэ
Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбыг бусдаас онц их хэмжээний авлига авсан хэмээн үзэж Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас баривчлан саатуулаад байгаа билээ. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Тэгвэл түүнийг яллагдагчаар татаж, хорих хугацааг нь сунгах эсэхийг өнөөдөр шийдэх юм байна. Г.Шийлэгдамбыг ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь цагдан хорих байрнаас уржигдар АТГ-д авчирч шалгаж байгаа аж.
-
18 November
“Нийслэлийн он цагийн түүхэн хэлхээс” цахим номыг www.book.ub.gov.mn хаягаар орж уншаарай
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн Архивын газраас хамтран анх удаа “Нийслэлийн он цагийн түүхэн хэлхээс” цахим номыг нийслэлийн 375 жилийн ойд зориулан өнгөрсөн онд бүтээсэн бөгөөд энэхүү номыг нийслэлийн Засаг захиргааны байгууллагуудын мэдээллээр баяжуулан дахин шинэчиллээ. Цахим номонд 1921-2013 оны Монгол Улсын Ардын Их хурлын болон Сайд нарын зөвлөлийн хурлын тогтоол, Улаанбаатар хотын АДХГЗ-ны тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын …
-
18 November
Оросын онгоцыг санаатай дэлбэлсэн гэсэн эцсийн дүгнэлт гарчээ
Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсыхаа хүчний байгууллагын удирдлагуудтай шуурхай хуралдаж онгоцны ослын эцсийн дүгнэлтийг сонсчээ. ОХУ-ын Холбооны аюулаас хамгаалах албаны дарга А.Бортниковын танилцуулснаас үзэхэд Египетэд сүйрсэн онгоцны хэсгүүд, зорчигчдын хувийн эд зүйлс, ачаанд хийсэн шинжилгээний эцсийн дүгнэлтээр, гадаад улсад гар аргаар хийсэн нэг кг тротилтой тэнцэх хүчтэй тэсрэх төхөөрөмж онгоцон дотор дэлбэрсэн нь тогтоогджээ. В.Путин “Гарт баригдаж нүдэнд үзэгдэх …
-
18 November
Зөвшөөрөлгүй барилга, хашаа, хайсыг буулгаж орц гарцыг нээж байна
Нийслэлийн Засаг дарга А/76 дугаар захирамж гаргаж, Улаанбаатар хотын Орон сууцны хорооллын дундах авто болон явган зам, гэр хорооллын дундах мухар гудамж, орц гарц хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарлан байрлуулсан хашаа, хаалт, барилга байгууламжийг буулган чөлөөлж, нэвтрэх боломжийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргүүдэд даалгасан. Уг ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн I, II дугаар хэлтэс, Өмч газрын харилцааны алба …
-
18 November
Москва дахь Монголын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргалаа
ОХУ-ын Москва хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас ОХУ дахь монголчуудад зориулж сэрэмжлүүлэг гаргалаа. Сири, Иракийн нутаг дэвсгэрт үүсээд буй “Исламын улс” бүлэглэл саяхан Францын нийслэл Парис хотод цуврал халдлага үйлдэж 200 орчим хүний аминд хүрээд байгаа бөгөөд АНУ-ын нийслэл Вашингтон хотод халдлага үйлдэнэ хэмээн заналхийлсэн юм. Гэсэн ч “Исламын улс” өөрсдийнх нь эсрэг үйл ажиллагаа явуулж буй бүхий …
-
18 November
Г.Баярсайхан: Нийслэлд 14,2 мянган ажлын байр бий болгосон
Хөдөлмөрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭ-ийн холбоо хамтран “Хөдөлмөр-хөгжлийн үндэс” нийслэлийн хөдөлмөрийн чуулганыг өнөөдөр зохион байгууллаа. Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны санаачилгаар Хөдөлмөрийн яам түншлэгч талуудтай хамтран Хөдөлмөрийн үндэсний чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Үндэсний чуулганы өмнө аймаг орон нутагт бүсчилсэн байдлаар хийж буй бөгөөд нийслэлийнхийг “Хөдөлмөр-хөгжлийн үндэс” сэдвийн дор …
-
18 November
Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оржээ
Нийтийн тээврийн том оврын автобуснуудын чиглэлд өөрчлөлт ороод багагүй хугацааг үдэж буй билээ. Богино эргэлтээр явж, басхүү урьд нь очдог байсан зарим газруудад автобус хүрэхгүй болсонд иргэд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Тэгвэл иргэдийн зорчих эрэлт хэрэгцээнд үндэслэн энэ сарын 16-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн дараахь чиглэлүүдэд өөрлөлт орууллаа. Үүнд: Баянзүрх дүүргийн XXVI хорооны иргэдийн зорчих эрэлт, саналт хүсэлтэд үндэслэн Ч:32 “Улиастай-Үндэсний …
-
18 November
Нийслэлийн нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо
Иргэдийн зорчих эрэлт хэрэгцээнд үндэслэн энэ сарын 16-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн дараахь чиглэлүүдэд өөрчлөлт орууллаа. Үүнд: – Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлт, саналт хүсэлтэд үндэслэн Ч:32 “Улиастай-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-ТЭЦ 3” чиглэлийг Хүннүгийн гудамжаар дайран өнгөрөхөөр болов. – Хотын баруун хэсгийн иргэдэд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ханын материалаас Офицеруудын ордон хүргэх Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлийг шинээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл