Хөдөө, орон нутгийн замд осолдож амиа алдах тохиолдол цөөнгүй гарч байна. Тухайлбал, өчигдөр Хэнтий аймгийн “Цэнхэрмандал сумын “Замчдын овоо” гэх газар Дорнод аймгаас Улаанбаатар чиглэлд явж байсан “Nissan” автомашин онхолджээ. Ослын улмаас жолооч Э /эр.23н/, Өлзийт тосгоны харъяат Ж /эр.54н/, М /эр.40н/, О /эр.4н/ нарын дөрвөн хүн нас барсан хэргийг шалгаж байна. Мөн Өмнөговь аймгийн “Баяндалай сумын “Охин хөтөл” гэх …
Мэдээ мэдээлэл
November, 2015
-
17 November
“АПУ”-гийн борлуулагчийг хөнөөсөн этгээдэд 24 жилийн хорих ял оноолоо
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Хадат Мянган” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Арвижих Алтан Тэвш“ ХХК-ний борлуулагч ажилтай хохирогч А-г, П-нь шунахайн сэдэлтээр /борлуулж байсан архи, пивыг нь авах зорилгоор/ гутлын үдээсээр хоолойг нь боож санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн. Улмаар П-нь гэмт үйлдлээ нуун далдлах зорилгоор Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлалтай …
-
17 November
Либерал эмэгтэйчүүдийн оюуны санг эрдэмтэн бүсгүйчүүд тэргүүлнэ
23 жилийн түүхтэй Либерал эмэгтэйчүүдийн оюуны Сангийн IX бага хурал өчигдөр хуралдав. Хуралд ЛЭОС-ийн салбар зөвлөл 18 аймгийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо. Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан нь 9000 гаруй гишүүнтэй, 21 аймагт салбар зөвлөлтэй Үндэсний хэмжээний ТББ юм. Өнгөрсөн 3 жилд Либерал Эмэгтэйчүүдийн оюуны сан нь НҮБ-ийн Эмэгтэйчүүд, Жендерийн сангийн санхүүжилтээр “Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” төслийг хэрэгжүүлж, 18 аймагт 43 …
-
17 November
“Аутизмтай хүүхдүүдийн төлөө-Хамтдаа” зорилтот аян эхэллээ
“Аутизм Монгол – Анд” ТББ-ын санаачилгаар аутизмын хүрээний эмгэгийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэх зорилготой “Аутизмтай хүүхдүүдийн төлөө-Хамтдаа” зорилтот аян эхэллээ. Тус аяны нээлтийн ажиллагаа 2015 оны 11-р сарын 15-ны өдөр “Номон кафе”-д болж өнгөрлөө. “Аутизмтай хүүхдүүдийн төлөө-Хамтдаа” зорилтот аян нь 2015.11.15-2016.05.15-ныг хүртэл зургаан сарын турш үргэлжлэх юм. Уг аяныг дэмжихийг хүссэн хэн бүхэнд нээлттэй бөгөөд дэмжигч хувь хүн болон …
-
17 November
Н.Ану ”Дэлхийн Мисс-2015”-д оролцохоор эх орноосоо мордох гэж байна
Miss World тэмцээн нь дэлхий ертөнц дээрхи хамгийн авъяаслаг гоо үзэсгэлэнт бүсгүйд олгодог цол болох “Дэлхийн Мисс”-ийг шалгаруулдаг Miss World тэмцээнийг эзэмшигч болон зохион байгуулагч Miss World Limited компанитай байгуулсан гэрээний дагуу монгол улсад Asian Future ХХК албан ёсоор зохион байгуулдаг юм. 1951 оноос эхлэн зохион байгуулагдсан Дэлхийн Мисс /Miss World/ тэмцээн нь Англи улсад төвтэй Мисс Ворлд Лимитед компанийн …
-
17 November
Нийтийн тээврийн 114 буудлыг бүрэн шинэчлэв
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Худалдаа хөгжлийн банкны санхүүжилтээр “Жи Си Деко Монгол” ХХК-тай хамтран хотын төвийн автобусны буудлуудыг бүрэн шинэчилллээ. Ингэснээр автобусны буудлууд байнгын арчилгаатай болж байгаа төдийгүй, иргэд автобус хүлээж зогсох зуураа эхний 20 минут үнэгүй интернэт ашиглах боломжтой болов. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 114 автобусны буудлыг иж бүрэн шинэчлээд байгаа бөгөөд нийт 250 буудлыг яг ийм маягаар …
-
17 November
Чингэлтэй дүүрэгт хальтиргаа гулгаа арилгах ажлуудыг хэрэгжүүллээ
2015 оны 11 дүгээр сарын 15-16 нд шилжих шөнө орсон цас оролтоор ЗДТГ-н Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс 2015.11.15-ны ням гарагт хуваарийн дагуу ажилласан бөгөөд цаг үеийн байдлыг Шуурхай удирдлага зохицуулалтын төвд мэдээллэн ажиллалаа. Дээрх ажилд 2015.11.15-ны ням гарагын 18.00 цагаас шөнийн 02.00 цагийн хооронд “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-ний 30 зам талбайн ажилтан, 2 жолооч, 3 ачигчийг ажиллуулан нийтийн эзэмшлийн …
-
17 November
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Дундговь аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа
“Шүүхийн шинэтгэл өрнөсөн өнгөрсөн хугацаанд шүүгчид маш идэвхтэй дэмжиж ажилласан. Тиймээс та бүхний сэтгэл зүтгэл шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх гол хүч болсон. Хэрвээ шүүгчдийн дэмжлэг байгаагүй бол шинэтгэл ахицтай урагшлахгүй байсан. Мянга сонсохоор нэг үз гэдэгчлэн та бүхний ажиллах нөхцөл байдлыг бодитоор үзэж, өөрөө бага ярьж, та бүхнийг их сонсохоор ирлээ” хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Дундговь аймаг дахь шүүхүүдийн …
-
17 November
Шүүхийн Ерөнхий зөвлөл хууль сурталчилж ажиллалаа
Шүүхийн ерөнхий зөвлөл, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтарч “Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо ба нөлөөллийн мэдүүлэг” сэдвийн хүрээнд өнөөдөр тус дүүргийн иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, хууль сурталчилж ажиллалаа. Энэхүү уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга С.Пүрэвсүрэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …
-
17 November
Э.Бадар-Ууган даргалж алтан цомын төлөө өрсөлдүүлнэ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн алтан медальт, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган эдгээр өдрүүдэд Буриад, Тува, Халимагийн боксын холбооны урилгаар ОХУ-ыг зорьсон юм. Тэрээр тун удахгүй буюу ирэх арванхоёрдугаар сард болох Шилжин явах алтан цомын төлөөх “Монгол туургатны боксын анхдугаар наадам”-ын ажлаар ийнхүү дээрх улсуудад ажиллаж байгаа аж. Монгол туургатан спортын дэвжээнээ ширэн бээлийтэй өрсөлдөн шилдгээ тодруулахаар товоо зарласан. “World Mongolians Global Association”-аас санаачлан зохион байгуулж буй “Монгол туургатны боксын анхдугаар наадам”-ыг Монголын Боксын холбоо дэмжин …
-
17 November
Парисын халдлагад Обама буруутай
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Бүгд найрамдах намаас нэр дэвших сонирхолтой байгаа тэрбумтан Дональд Трамп “CBS” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр “Парисын халдлагад Обама буруутай” гэж хэлжээ. Тэрбээр “Парисын халдлага болохоос хэдхэн цагийн өмнө Ерөнхийлөгч Барак Обама “Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн хүч суларч, ялагдахад ойрхон байна” хэмээн мэдэгдсэн. Харин энэхүү мэдэгдлээс гуравхан цагийн дараа Парис хотноо цуврал халдлага …
-
17 November
Томуугийн эсрэг вакцин хийж байна
Улирлын томуугийн эсрэг вакциныг өнгөрсөн сараас эхлэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар хийж эхэлсэн бөгөөд ханиад томуу их байгаагаас үүдэн хувийн хэвшлийн зарим эмнэлэгүүдэд хийж байна. Энэ жил аймгууд, дүүргүүд, албан байгууллагын захиалгад үндэслэн нийт 45000 хүн тун томуугийн вакцин хүлээн авч хуваарилан хүргүүлж байна. Үүнд 21 аймгийн Эрүүл мэндийн газарт-16000 хүн тун, нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэлд 5000 хүн …
-
17 November
Хот байгуулалтыг цогцоор нь хэрхэн шийдэх талаар ярилцлаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Германы GIZ Nexus төсөлтэй хамтран Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа агентлаг, газруудыг хамруулсан нэгдсэн сургалт зохион байгуулаа. Сургалтаар хотын Nexus хөгжлийн чиг хандлага буюу төр засгийн болон нутгийн захиргааны бүх түвшний байгууллагуудыг оролцуулан бодит загвар төслүүдийг хэрэгжүүлэх замаар хот байгуулалтыг цогцоор нь хэрхэн шийдэх талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, хүн амын өсөлт, хотжилт, өсөж …
-
17 November
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд найрамдах Франц улсад айлчлахаар мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар тус улсад 2015 оны 11 дүгээр сарын 18-19-нд албан ёсны айлчлал хийхэээр өнөөдөр орой мордлоо. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус нар тус тус бараалхана. Энэхүү айлчлал нь …
-
17 November
Өнөөдөр болох үйл явдал
09.00 цагт: “Чадамжид суурилсан сургалтын үнэлгээний журам”-ын хэлэлцүүлэг Барилгын политехник коллежийн байранд болно. Утас: 99038496 “Олон улсын терроризм ба Аюулгүй байдал” сэдэвт Эрдэм шинжилгээ бага хурал Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд болно. БХИС, Терроризмтэй тэмцэх холбоо хамтран зохион байгуулах энэ хурлаар сонирхолтой илтгэлүүд тавигдана. Утас: 95938278 10.00 цагт: “Салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан хүүхдийг таргалалтаас сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах” сэдэвт уулзалт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл