Оюутан цагтаа автобусны мөнгөгүй хэмээн хаа нэг алхаж явсан дуучин Т.Баясгалан оюутны ширээнээс холдож овоо хэдэн дуутай болмогцоо “Би монголын хамгийн баян эмэгтэй дуучин болно” хэмээн ам гарсан гэдэг. Ашдын бэлгээс амны бэлгэ гэгчээр үнэхээр ч нэгэн цаг үед С.Жавхлан, Т.Баясгалангүй юм байхаа больж, моданд орсон билээ. Сумоч, УИХ-ын гишүүн Д.Батбаяртай сууснаар түүний “хамгийн баян” гэх мөрөөдөл нь биелсэн гэхэд …
Мэдээ мэдээлэл
November, 2015
-
13 November
Монголын зэвсэгт хүчин дэлхийд 85-т бичигдэв
“Global Firepower” хэмээх дэлхий нийтийн зэвсэгт хүчний судалгааны байгууллагаас энэ оны дэлхийн улсуудын зэвсэгт хүчний чансааг тогтоосон жагсаалтаа гаргажээ. 126 орныг хамруулсан энэхүү жагсаалтад Монгол Улс 85-т бичигджээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын зэвсэг хүчний хүчин чадал 126 орноос 85-т эрэмбэлэгдэж байна. Харин тивээр нь авч үзвэл Монгол Улс Азид 29 дүгээр байранд оржээ. Тэгвэл манай хоёр хөрш ОХУ, Хятад Улс …
-
13 November
Интернэтэд худал мэдээ, цуурхал тараавал 7 жил шоронд хорино
Хятад улсад 11-р сарын 1-нээс шинэ хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Интернэтэд худал мэдээ нийтэлсэн, цуурхал тараасан тохиолдолд одоо Хятадад шоронд 7 жил хүртэл хорих ялаар шийтгэхээр болжээ. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн XVI их хурал 8-р сарын 29-нд хуралдаад улсынхаа Эрүүгийн хуульд 9 дэх залруулгаа хийсэн билээ. Байгалийн гамшиг, цагдаагийн талаар интернэтэд цуурхал, хов жив тараадаг хүмүүсийг 3 жил хүртэл өргөст …
-
12 November
О.Гүндэгмаа Азийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
Дөрвөн жилд нэг удаа зохиогддог, буудлагын спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн Кувет улсад амжилттай үргэлжилж байна. Энэхүү тэмцээнээс гавьяат тамирчин О.Гүндэгмаа 25 метрийн спорт гар бууны төрөлд багийн хүрэл медаль, 10 метрийн хийн гар бууны төрөлд мөнгөн медаль тус тус хүртсэн байна.
-
12 November
Хөвсгөл, Хөвсгөл, Дорноговьд газар хөдөлжээ
Хөвсгөл аймагт өнөөдөр газар хөдөлжээ. Тодруулбал, тус аймгийн Цагааннуур сумын төвөөс баруун зүгт 76 км-ийн зайтай газар өнөө өглөөний 07.34 цагийн үед 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв. Иргэдэд мэдрэгдсэн зүйлгүй, учирсан хохирол байхгүй гэж мэдэгджээ. Мөн өчигдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд газар хөдөлсөн байна. Тус сумын төвөөс баруун хойд зүгт 19 км-ын зайд өчигдөр …
-
12 November
Ерөнхийлөгч БНХАУ-д төрийн айлчлал хийгээд эх орондоо ирэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай өндөрлөлөө. Тэрбээр өнөө үдэш 21.30 минутаас эх орондоо ирэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал талуудын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, харилцааны найрсаг уур амьсгалыг бататгах, хоёр улсын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц үзүүллээ гэж Хятадын хэвлэлүүд …
-
11 November
“Google maps”-ийгс интернэтийн сүлжээгүй газар ч ашиглаж болно
“Google map” программыг зөвхөн интернэт бүхий орчинд ашиглах боломжтой байсан бол одоо энэ бүхэн өөрчлөгдөж татаж авсан хэсэг дээрээ замын чиглэл заалгаж, замын уртыг тооцох гэх мэт зам заагч GPS-ийн үйлдлийг хийх боломжтой болж байгаа юм байна. “Google Maps” энэ сайжруулалтынхаа талаар өчигдөр олон нийтэд мэдээлсэн бөгөөд сайжруулалтанд газрын зураг татах функц болоод замын чиглэл заах, тооцох функцүүд, мөн автоматаар …
-
11 November
Монгол Улсын тухай сонирхолтой баримтууд
Газар нутгийн хэмжээгээр Азийн зургаа, дэлхийн 18 дахь том тусгаар улс. Далайд гарцгүй хоёр дахь том улс. Тусгаар орнуудаас нэг хүнд ногддог нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Жилийн дундаж хэм нь цельсийн -1.3. Монголын эзэнт гүрэн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том эзэнт гүрэн. Далайн чанад дахь эзэмшил нутгуудыг нь багтаавал зөвхөн Британийн эзэнт гүрэн л Монголын эзэнт …
-
11 November
Цахим гэмт хэрэг хэрээс хэтэрлээ
Интернэт сүлжээ цахим ертөнц хэдийгээр манай улсын хувьд шинэлэг зүйл ч гэлээ маш хурдацтай хөгжиж байгаа. Үүнийг дагаад сайн ч, саар ч зүйл их гарах боллоо. Учир нь лайк даруулах гэсэн башир аргатай нөхдүүд олон янзын арга сэдэх болов. Тухайлбал, кино театруудад гарч байгаа буюу хүмүүсийн хамгийн их сонирхон үзэж байгаа киног “шууд үзэх” хэмээн хуурна. Энэ нь ч нэг их хор …
-
11 November
“Гоёл- 2016” наадмын тов гарлаа
Загварын ертөнцийнхнийг нэг дор чуулуулдаг “Гоёл” наадам товоо зарлалаа. Монголын Дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Гоёл” наадмын арга хэмжээ энэ сарын 26-30-ны хооронд “Гоёл-2016” наадмын үйл ажиллагаа үргэлжлэх юм байна. Өнгөрсөн жилүүдэд “Гоёл” наадам загварын долоо хоногоор үзэгчидтэй уулздаг уламжлалтай болсон билээ. Энэ удаагийн Гоёл-2016” наадмын “Загварын долоо хоног” энэ сарын 26-28-нд “Blue Sky”-д болохоор товоо зарлалаа. Хувцас загварын наадам “Гоёл-2016” энэ сарын 30-нд 19:00 цагт Соёлын төв өргөөнд болж шилдгүүдээ …
-
11 November
Авто худалдааны цогцолбор ашиглалтанд орлоо
Улаанбаатар хотын 2020 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд барилгын материалын нэгдсэн төвийг Налайх дүүрэгт байгуулах, техникийн зах, сэлбэгийн худалдааг нэгтгэж Улаанбаатар хотын баруун хэсэгт, хуучин 22-ын товчоо орчим төвлөрүүлэхээр тусгасан байдаг. Энэхүү төлөвлөгөөний дагуу Автохудалдааны цогцолборын хэсэгчилсэн төлөвлөлтийг НИТХ-ын Тэргүүлэгчдээс батлан, өнгөрсөн оны 10 дугаар сарын нэгнээс эхлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа авто машины худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны …
-
11 November
Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах нэгжүүдэд эрх олголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” А/864 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа шинээр эрхлэх 123 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгов. Эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээг Монгол Улсын хууль, стандартад нийцүүлэн чанар хүртээмжтэй явуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны чиглэлээр …
-
11 November
Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаа амжилттай боллоо
Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/873 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож нэгдүгээр байршилд ялагчаар тодорсон иргэн Д.Жаргалсайхан нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох нийт 80 сая 500 мянган төгрөгийг бүрэн төлсөн тул Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4 дүгээр цахилгаан станцын …
-
11 November
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн нэгж тараадаг уулзалт/видео/
УИХ-цын гишүүн Л.Эрдэнэчимэг СХД-ийн иргэдтэй уулзалт зохион байгуулсан билээ. Гэхдээ тэрээр иргэд сонгогчидтойгоо гар хоосон уулзахыг хүсээгүй бөгөөд уулзалтад ирсэн хүн бүрт гар утасны нэгж тараасан юм. Гэсэн ч эрхэм гишүүн нэгж тараагаагүй хэмээн мэлзсээр байгаа билээ.
-
11 November
Хязгаар нутагт шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэхийг үүрэг болголоо
Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний 11 цагт Засгийн газрын иргэдийн санал хүсэлтийг хүлээж авдаг “11-11” төвд боллоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” ээлжит уулзалтдаа Уул уурхайн сайд Р.Жигжид, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн нарыг урьжээ. Засгийн газар байгуулагдсан энэ нэг жилийн хугацаанд “11-11” төвд 25 мянган иргэн санал хүсэлт ирүүлсний 500 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл