Нийслэлийн Засаг даргын А/753 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэг элсүүлэх ажлыг 2015 оны 10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан нийслэлийн Цэрэг татлагын товчоо хуралдлаа. Хуралдаанд энэ оны хоёрдугаар …
Мэдээ мэдээлэл
October, 2015
-
14 October
Өнөөдөр болох зарим үйл явдал
10:30 цагт: ЛГБТ хүний эрхийн тухай сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалт, чөлөөт ярилцага Нарантуул зочид буудалд болно. Уулзалт ярилцагад ЛГБТ хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын төлөөлөл оролцож дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Утас: 89008516 10:30 цагт: НМХГ-ын хурлын танхимд НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал хуралдах бөгөөд өлөн боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийгдсэн шалгалт, хөнгөн хүнсний үйлдвэрүүдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хийсэн …
-
13 October
Өнөөдөр “хөхний даруулгагүй өдөр”
Аравдугаар сарын 13-ныг АНУ болон Английн бүсгүйчүүд “Хөхний даруулгагүй өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр хөхний хорт хавдрын эсрэг нийтэд чиглэсэн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг онцлогтой юм. Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог өвчлөлд ордог аж. Олон улсын хавдар судлалын хүрээлэнгээс 2013 онд гаргасан судалгаагаар жил бүр 8.2 сая хүн хорт хавдраас үүдэн хорвоог орхидог байна. …
-
13 October
“Усны засаглал” сэдэвт лекц сонсгож усны үнэ цэнийн талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл хамтран өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Усны засаглал” лекц, нэгдсэн илтгэлүүдийг сонсгов. Уг арга хэмжээнд БОНХАЖЯ, түүний харъяа газрууд, эрдэмтэн судлаачид, оюутан залуучууд, эко сургуулийн сурагчдын төлөөлөл оролцлоо. Олон улсын судалгааны дүнгээр Монгол Улс усны нөөц багатай орны тоонд багтсан бөгөөд судалгаанд хамрагдсан дэлхийн 173 орноос 104-т оржээ. Дэлхий дээр нэг …
-
13 October
“Цагаан суваргын зэс-молибденийн баяжуулах үйлдвэр” болон “Хөх цавын цемент-шохойн үйлдвэр” төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар болон “Монголын алт” ХХК, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Тус гэрээнд Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогт, “Монголын алт” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир нар 2015 оны 10 дугаар сарын 13-ны энэ өдөр гарын үсэг зурлаа. Тус гэрээ нь 2013 оны сүүлээс хэрэгжсэн Хөрөнгө …
-
13 October
2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 16-18 өдрүүдэд болно
Нийслэлийн Засаг даргын А/753 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэг элсүүлэх ажлыг 2015 оны 10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан нийслэлийн Цэрэг татлагын товчоо хуралдлаа. Хуралдаанд энэ оны хоёрдугаар …
-
13 October
Авто тээврийн тухай хуулийн төсөл боловсруулна
Авто тээврийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, хуулийн төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа. Авто тээврийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш 15 удаа нэмэлт, өөрчлөлт орсны улмаас хуулийн зүйл, заалтын уялдаа холбоо, логик дараалал алдагдахад хүрчээ. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд хаалганаас хаалганд …
-
13 October
Хуулийн төсөл өргөн мэдүүлнэ
Мексикийн Нэгдсэн Улсын Гудалахара хотноо 2010 оны 10 дугаар сард хуралдсан Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит их хурлаар хэлэлцэн баталсан “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, Конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь олон улсын мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбарын …
-
13 October
“Хөх цавын цемент-шохойн үйлдвэр” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна
“Хөх цавын цемент-шохойн үйлдвэр” төслийн хөрөнгө оруулагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжээд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад гэрээнд гарын үсэг зурах эрх олголоо. “Монголын алт” ХХК Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Хөх цавын шохойн чулууны ордыг түшиглэн цемент, шохой болон клинкер үйлдвэрлэх хуурай аргын дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд цаашид уг төслийг “МАК …
-
13 October
“Цагаан суваргын уулын баяжуулах үйлдвэр” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна
“Цагаан суваргын уулын баяжуулах үйлдвэр” төслийн хөрөнгө оруулагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжээд Уул уурхайн сайд Р.Жигжидэд гэрээнд гарын үсэг зурах эрх олголоо. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу “Монголын алт МАК” ХХК-иас Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлт гаргасан юм. УИХ-ын 2014 оны 54 дүгээр тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий Цагаан суварга зэс, молибденийн ордод төр …
-
13 October
Р.Чингис ЭЦГ-ын удирдлагуудыг цалингийн хувиар торгох шийдвэр гаргалаа
“Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэг мэргэн үг байдагсан. Хууль хэрэгжүүлж, төр түмнийхээ энхийн манаад зогсож байдаг цагдаагийнханы талаар тун ч базаахгүй мэдээ өнгөрсөн өдрүүдэд сонсогдлоо. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид салхинд гарч амрахаар Налайх дүүргийн зургадугаар хороонд байрлах “Горхи-Тэрэлж” амралтын газарт очсон байдаг. Улмаар хоорондоо маргалдаж, тус хэлтсийн албан хаагч Х …
-
13 October
“Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам”-ын хэвлэлийн хурал боллоо
Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд анхлан зохион байгуулагдсан “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам” уламжлал ёсоор хоёрдахь жилдээ зохион байгуулагдаж байгаа билээ. Тус наадмын хэвлэлийн хурал өнөөдөр Нийслэлийн Улаанбаатар Чуулгын байранд болж өндөрлөлөө. Уг хуралд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, MGL MEDIA GROUP-ын захирал Э.Батхүү, “Практикал” даатгалын мэргэжилтэн Т.Сүх-очир, “Витафит” группын маркетингийн …
-
13 October
УИХ-ын гишүүд ХСҮТ-д ажиллав
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, С.Одонтуяа, Д.Сарангэрэл, А.Тлейхан, Д.Тэрбишдагва нар өнөөдөр /2015.10.13/ Хавдар судлалын үндэсний төвд ажиллан, ажил байдалтай нь танилцаж, тулгамдаад буй асуудлуудын талаар удирдлагуудтай нь ярилцав. Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Монгол Улсад хавдрын өвчлөл маш өндөр байгаа ч эмнэлгийн байр, тоног төхөөрөмж, эмчилгээний асуудал нэлээд хүндрэлтэй байгаа гэдэг мэдээллийн дагуу Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байгаа …
-
13 October
Л.Эрхэмбаяр: Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах өдрүүдийг эхлүүлж байна
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, АН-ын Намын байгуулалтын газрын дарга Л.Уртнасан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Б.Цолмонбаяр нар өнөөдөр хэвлэлийн хурал хийв. Хэвлэлийн хурлын эхэнд генсек Л.Эрхэмбаяр “Ардчилсан нам 2015 оны найм, есдүгээр сард “Монгол хүн 2020 өнөөдөр, маргааш…” бүсийн чуулганыг баруун, зүүн, хангай, төвийн бүсэд намынхаа гишүүд дэмжигчдийн хүрээнд амжилттай зохион байгууллаа. Энэ чуулганыг хийх …
-
13 October
“Зөвлөгөө, мэдээллийн төв”-өөр 549 иргэн үйлчлүүлжээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв”-өөр өнгөрсөн 14 хоногт 549 иргэн үйлчлүүлжээ. Мөн хугацаанд 502 албан бичиг хүлээн авсны 293 буюу 58,4 хувь хариутай, 209 буюу 41,6 хувь нь хариугүй бичиг байлаа. Иргэд, аж ахуйн нэгжээс 38 өргөдөл, гомдол хүлээн авч 17-г нь шийдвэрлэн, бусдыг нь хяналтад аваад байна. Мөн МХЕГ-ын 1800-1286 дугаарын утсанд 78 дуудлага ирснээс 16 гомдлыг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл