Мэдээ мэдээлэл

October, 2015

  • 13 October

    Хоёр өдөр зам хаана

    ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук маргааш манай улсад ирнэ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар энэ сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Төрийн айлчлалын үеэр Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингисийн өргөн чөлөөн автозамуудыг тодорхой хугацаанд хаана. Тиймээс энэ хоёр өдрийн хугацаанд хувийн автомашинаас татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

  • 13 October

    Ерөнхий боловсролын зарим сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийв

    Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлсэн Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын зарим сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчдийн өмнөх жилийн гэрээг энэ хичээлийн жилд дахин сунгасан нь хууль бус шийдвэр болсон тухай гомдол, мэдээллийг хянан шалгав. Хяналт шалгалтад Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн Чингэлтэй дүүргийн 49, 50, Хан-Уул дүүргийн 18, 115, 41, Сүхбаатар дүүргийн 6, Баянзүрх …

  • 13 October

    Египтийн фараон Тутанхамон бол цус ойртолтын бодит төрх

    Тутанхамон хааны төрх бол хүн төрөлхтөнд цус ойртолтын гамшгийг мэдрүүлэх том сануулга болох учиртай. Түүний эцэг эх хоёр нь төрсөн ах дүүс билээ. Мумийн анатомийн онцлогийг нарийн судалсны үндсэн дээр компьютер загварчлалын аргаар Тутанхамон хааны гадаад төрхийг шинээр зураглан бүтээсэн байна. Тутанхамон маш хурц илэрц бүхий гормоны гажигтай байснаар түүний бие махбодийн тэнцвэргүй бүтэц, мөн эрт хорвоог орхисны учир тайлагдаж …

  • 13 October

    Уран зохицуулагч 2015 тэмцээний ялагчид тодорлоо

    ЗЦГ-ын Төв, орон нутгийн зөвлөлгөөний үеэр ажил мэргэжлийн аварга шалгаруулах “Уран зохицуулагч 2015” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулсан бөгөөд нийслэл болон аймгуудийн цагдаагийн газар хэлтсүүдийн замын цагдаагийн тасгуудаас нийт 136 алба хаагч албаны мэдлэг ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 1-р байрт УБХЦГ-ын ЗЦГ-ын д/х С.Жавхлантбаатар даргатай СХД-ийн ЗЦТ-ын хамт олон, -р байрт мөн газрын …

  • 13 October

    Франц улсын элчин сайдыг салбарын тэргүүнээр шагналаа

    Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбарт томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа гэдгийг ХХАА-н сайд Р.Бурмаа онцолсон юм. Мөн Элчин сайд Ив Дэлунэг бүрэн …

  • 13 October

    Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье

    Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсдэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын  замын  цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас  нус  гоожих, үе мөч, булчингаар  өвдөх  буюу ерөнхий  хордлогын шинжээр  илэрдэг. Томуу, томуу төст өвчнөөс  хэрхэн  сэргийлэх вэ? Өвчлөлөөс  сэргийлэх  хамгийн  сайн  хамгаалалт  нь биеийн эсэргүүцэл  сайн байх  явдал  тул витаминлаг чанарлаг  хоол идэх, биеийн тамирын  дасгал, …

  • 13 October

    Улиастай – Гачуурт чиглэлийн авто замын трасст өртсөн хоёр иргэнд нөхөн олговор олгоно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/800 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын трасст өртсөн иргэний газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталлаа. Иргэдийн эзэмшил газрын газар чөлөөлөх зардал болох  486 мянга 248 төгрөгийг нийслэлийн 2015 оны  төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс гаргахыг …

  • 13 October

    Хорт хавдрын эсрэг Л.Мөнхбаясгалангийн захиа

    “Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийнхөө нэвтрүүлэгт оролцсон  бүх зочид хийгээд УИХ-ын гишүүд, сайд нарт хандан захидал бичжээ. Тэрбээр захиандаа: “Миний бие болон тэнгэрийн оронд одсон ээж минь энэ өвчний золиос болсон юм. Ээж минь  оройтож оношлуулсан учраас хорвоог орхиж,  харин би эрт оношлуулсан учраас амьд  үлдэж чадсан билээ.  Энэ аймшигт зовлонг бие сэтгэлээр  туулсан хүний хувьд олон хүний …

  • 13 October

    Өнөөдөр болох үйл явдлууд

    09:00 цагт: Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөр, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулах Герман-Монголын “Made in Germany“ бизнес өдрүүдийн нээлт Шангри-Ла зочид буудалд болно. 09:00 цагт: “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн эхлэлийн семинар Чингис зочид буудлын 3 давхрын хурлын танхимд болно. Утас: …

  • 13 October

    Х.Тэмүүжингийн хууль зөрчин байр олгосон баримтуудыг “дэлгэлээ”

    Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй холбоотой ноцтой гэмээр мэдээллүүд өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа. Тус мэдээлэлд дурьдагдснаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Хууль зүйн яаманд ажилладаггүй нэр бүхий 8 хүнд Хууль зүйн яаманд ажилладаг мэтээр холбогдох бичиг баримтыг хуурамчаар  бүрдүүлж Төрийн албан хаагчидад олгодог хямдралтай  орон сууцыг өөрийн хамаатан садан болон ойр тойрны …

  • 12 October

    Салбарынханы цалин тэтгэмжийг бууруулах нэг ч тушаал шийдвэр гаргаагүй

    Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, урамшууллыг хассан тушаал, шийдвэр гаргалаа гэсэн ташаа мэдээлэлд өнөөдөр Эрүүл мэнд,спортын сайд Г.Шийлэгдамба сэтгүүлчдэд тайлбар хийлээ. Эрүүл мэндийн салбарын төсөвт байгууллагуудын цалин, хөлсний нэмэгдлийг зөвхөн Засгийн газрын тогтоолоор цалингийн ангилал, сүлжээ нэмэгдлүүдийг тооцож тухайн жилийн төсөвт тусган УИХ-аар хуульчлан баталдаг. Мөн Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дахь …

  • 12 October

    Дэвид Бэкхэм хүүхдүүдийн төлөө талбайд ахин гарна

    Дэвид Бэкхэм 2013 онд хамгийн сүүлд өөрийг нь нэр алдарт хүргэсэн хөл бөмбөгийн тэмцээнд орсон бөгөөд түүнээс хойш тун ч завгүй яваа. Өдгөө 40 настай тэрбээр ЮНИСЕФ-н элч бөгөөд ирэх сард ЮНИСЕФ-с зохион байгуулах  тэмцээнд оролцох аж. Энэ тухай өөрийн инстаграмм хуудсанд тавьсан бөгөөд хүүхдүүдийн сайн сайхны төлөө хөл бөмбөгийн ногоон талбайд ахин гарах нь ээ. Мөн эхнэр Викториа ч …

  • 12 October

    Хүмүүс нас барахынхаа өмнө юунд хамгийн ихээр харамсдаг вэ?

    Хүмүүс нас барахын өмнө нь юунд хамгийн их харамсдаг талаар нэгэн сувилагчийн ярьсан түүхээс: “Би олон жил энэ эмнэлэгт ажилласан. Эцсийн мөчөө хүлээж буй өвчтөнүүд л миний хариуцсан тасагт ирдэг. Тэдний амьдралын хамгийн сүүлийн мөчийн гэрч болохдоо бид олон ч сонирхолтой түүх  сонссон доо. Тэд  бүгдээрээ л  хайр,  үзэн ядалт,  айдас, догдлол, уур хилэн гэх мэтийг мэдэрсэн байсан. Гэхдээ эцсийн …

  • 12 October

    Олон улсын циркчдийн их наадам болно

    Монгол улсад циркийн урлаг хөгжөөд 75 жил болжээ. Тиймээс циркийн уран бүтээлчид түүхэн ойгоо энэ жил тэмдэглэх болсноо хэвлэлийнхэнд дуулгалаа. Энэ үеэр үзэгчдийн тоог нэмэх, циркийн урлагийг олон нийтэд сурталчлах зорилготой аж. Ирэх сарын 12-нд анхдугаар наадамд эхлэх бөгөөд Монгол, ӨМӨЗО, Япон, Казахстан, ОХУ, Швейцарь, Вьетнам, Якут, Буриадын циркчид оролцох юм байна. Тус наадамд залуу уран бүтээлчид түлхүү оролцож байгаа …

  • 12 October

    Залуу дугуйчид Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарьжээ

    Монголын Залуучуудын холбооны дэргэдэх “Залуу дугуйчин” клубээс бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан “Эх дэлхийдээ мод бэлэглэе” аянаа 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.  Энэ жилийн мод тарих өдрөөр “Нэг дугуйчин-хоёр мод” уриан дор Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 30 гаруй дугуйчин залуус нийлж 100 улиас тарьсан юм. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн нь манай улсын ботаникийн шинжлэх ухааны су­дал­гаа, туршилтын цорын ганц түшиц …