Нийслэлд өрнөж буй томоохон бүтээн байгуулалтын нэг нь гэр хорооллыг орон сууцжуулах ажил билээ. Уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 432 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг болон …
Мэдээ мэдээлэл
October, 2015
-
9 October
Орон нутгийн шинжээчид сургалтад хамрагдлаа
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори /ХАБҮЛЛ/ жил бүр хяналтын итгэмжлэгдсэн сүлжээ лабораторийн химич нарын сургалт, зөвлөгөөн зохион байгуулдаг. Энэ жилийнх 2015 оны 10 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд болж 21 аймаг, хилийн хоёр боомт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн 41 хүн оролцсон байна. Шинжээч нар хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хэрхэн хангаж, шинжлэн тодорхойлох талаар онол, …
-
9 October
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Элчин сайд Сомнат Гошийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сомнат Гошийг өнөөдөр /2015.10.09/ хүлээн авч уулзав. Ноён Сомнат Гош Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэлийг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд сүүлийн 4-5 жил хоёр улсын парламент хооронд харилцан айлчлал хийгдээгүй. Цаашид хоёр орны парламентын харилцан айлчлалыг сэргээх саналтай …
-
9 October
Та стресстэй байгаа юм биш биз?
1. Вашингтон хотын их сургуулийн эрдэмтэд “ажлын өдрүүдэд илүүтэй өвдөх нь таныг стресстэй байгааг илтгэх шинжүүдийн нэг” гэж үзжээ. Хэрэв танд уг шинж илэрч байвал ажлын өдрүүдэд нойроо хангалтай авч, илчлэг, эрдэс бодисоор баялаг хоол хүнс хэрэглэж, таныг бухимдуулж стрессдүүлдэг аливаа таагүй нөхцөл байдлаас хол байхыг хичээгээрэй. 2. Ам, эрүү орчмын өвдөлтийн шинж танд илэрч байна уу? Стресс өртсөн хүмүүс …
-
9 October
Хятадад Обамагийн “ихэр” олдов
БНХАУ-ын иргэн Ши Жи Гу олны анхааралд өртөж, цахим ертөнцийн “од” болов. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай гаднах төрхийн хувьд тун адилхан учир ийнхүү олны танил болжээ. Ши Жи Гу өдгөө 28 настай бөгөөд өөрийн давуу байдлаа сурталчилгаанд тоглох, телевизийн нэвтрүүлэгт оролцох зэргээр ашиглаж байна. Ши урьд нь Гуандон мужид нэгэн ресторанд зөөч, хамгаалагч зэрэг ажил хийдэг байсан ч 2012 …
-
9 October
Үүргээ биелүүлээгүй нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд хариуцлага тооцно
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэж байгаа зарим аж ахуй нэгжүүд 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн урьдчилан мэдэгдэлгүй, хүндэтгэх шалтгаангүй ажил хаялт хийж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Тиймээс нийслэлийн удирлдагын зөвлөл өчигдөр хуралдаж энэхүү асуудлыг хэлэлцээд удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, иргэдийг хохироож байгаа компаниудтай хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн юм. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа …
-
9 October
Дэлхийн хамгийн жижигхэн хүн нас баржээ
Дэлхийн хамгийн жижигхэн хүн гэгддэг Балба улсын иргэн Чандра Бахадур Данги өнгөрөгч сарын 28-нд 75 насандаа таалал төгссөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Катманду хотын иргэд өчигдөр түүнийг сүүлчийн замд нь үдсэн бөгөөд салах ёс гүйцэтгэхээр 20 мянган хүн цугларчээ. Түүний өндөр 54.6 см юм. Дангиг өнгөрсөн 2012 оны долоодугаар сард Геннисийн холбоо дэлхийн хамгийн жижиг хүнээр бүртгэж авсан билээ. Тэрээр 750 грамм …
-
9 October
Малчид өвснийхөө 71.3 хувийг базаажээ
Энэ онд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад улсын хэмжээнд 1.2 сая тонн өвс, 150.0 мянган тонн үйлдвэрийн болон гар тэжээл, ногоон тэжээл, 94.0 мянган тонн давс, хужир бэлтгэхээр төлөвлөөд ажиллаж байгаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар малчдын түвшинд 842.5 мянган тонн өвс, 27.9 мянган тонн гар тэжээл, 37.4 мянган тонн хужир, шүү бэлтгээд байна. Энэ нь бэлтгэвэл зохих өвсний 71.3, гар тэжээлийн 63 …
-
9 October
Ром хотын Мэр огцров
Ром хотын захирагч Иньяцио Марино (Ignazio Marino) пүрэв гаригийн орой огцров. Тэр төсвийн мөнгө ашигласан хэрэгт холбогдсон юм. Хотын захиргааны зээлийн картыг ашиглан гэр бүлийн хамт ресторан зэрэгт орж бараг 20 мянган евро үрсэн нь тогтоогджээ. Тэрээр энэ мөнгийг эргүүлэн тушаана гэж амлаад байгаа юм. Эхлээд сөрөг хүчин мэрийг огцрохыг шаардсан ч Ардчилсан намынхан ч тун удалгүй уг шаардлагад …
-
9 October
2015 оны төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.10.09.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 09.00 цаг 52.00 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв. УИХ дахь МАН-ын бүлэгт 3 хоногийн нэмэлт завсарлага өгөв Хуралдаан эхлэхийн өмнө Өршөөлийн тухай хуулиар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс 5 хоногийн завсарлага авсан талаарх …
-
9 October
УИХ-ын дарга Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарина
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан бөгөөд энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлж байгаа билээ. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга З.Энхболд жил бүр …
-
9 October
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар Ерөнхийлөгчийн хэлсэн үг
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл сонсгов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хийсэн мэдээлэлдээ: “УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ, Ард иргэд ээ, Өнөөдөр УИХ-ынхуралдаанд нэгэн чухал асуудлаар мэдээлэл хийх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр мэдээлэл хийж байна. Энэ бол газар хөдлөлттэй холбоотой, ялангуяа манай улсын нийслэл Улаанбаатар …
-
9 October
Хууль зүйн сайд ШШГЕГ-ын харьяа Хорих 407, 409 дүгээр ангиудын үйл ажиллагаатай танилцлаа
Хууль зүйн сайд Д.Дорлигжав болон Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбат, ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга Г.Туулхүү нар 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Хорих 407, 409 дүгээр ангиудын үйл ажиллагаа, хорих ангийн орчин нөхцөл, Нэгдсэн хорих ангийн барилгын ажлын явц болон хорих ангийн үйлдвэрлэл, хүмүүжигчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар холбогдох …
-
9 October
BPW эмэгтэйчүүдийн байгууллагын зүүн Азийн дэд бүсийн чуулган эхэллээ
“Эмэгтэйчүүдийн Манлайлал Азид” чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганд BPW олон улсын байгууллагын удирдлагууд болон зүүн Азийн орны 50 гаруй эмэгтэй, монгол дах салбарын гишүүдийн төлөөлөл болох аймаг нийслэлийн 100 гаруй эмэгтэйчүүд, зочид оролцож байна. Чуулганаар бизнес, улс төр, нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн манлайллын чиглэлээр илтгэл, хэлэлцүүлгүүдийг өрнүүлэн, монголын манлайлагч эмэгтэйчүүдэд дэлхийн хэмжээнд ажиллах, сүлжээгээ тэлэх боломжийг нээж байна. Дэлхийн 107 орны …
-
9 October
БНТУ-д болсон сургалтанд амжилттай оролцлоо
БНТУ-ын Хууль зүйн академиас зохион байгуулсан “Шүүгчийн ёс зүй” сэдэвт сургалтад Монголын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд амжилттай оролцож, өчигдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Туркийн Хууль зүйн академийн ерөнхийлөгчөөс сертификат гардан авснаар сургалт өндөрлөлөө. Энэ удаагийн сургалтад Турк улсын эрх зүйн түүхэн хөгжлийн явцад уламжлагдан ирсэн зан заншил, бичмэл эрх зүйн актуудад тулгуурласан 1792 онд гаргасан шүүгчийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл