Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Гудамж төслөөс хэрэгжүүлж байгаа хотын дэд төв төслийн хүрээнд нийслэлийн гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хотын иргэд болон гадаадын жуулчдад тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор “Автомашингүй гудамж” бий болгон тохижуулахаар төлөвлөсөн бөгөөд нийслэлийн Засаг даргын зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөр ахлуулсан ажлыг хэсгийг …
Мэдээ мэдээлэл
October, 2015
-
8 October
Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэргий бурхан болжээ
Нэгэн цагт залуусыг байлдан дагуулж байсан “Номин талст” хамтлагийнхан өнгөрөгч есдүгээр сарын 26-нд хамтлагийнхаа гишүүн Т.Дэлгэрмөрөнгийн эхнэрийн эмчилгээний хандив цуглуулах зорилгоор тоглолтыг зохион байгуулсан. Дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Би түүнд дийлдэхгүй нам дарнаа, нулимсаараа нүүрээ угааж ханалаа. Ах дүүс минь мэддэг бүх мани мэгзэмээ үнэн хүнээрээ бусдын төлөө ерөөж хайрлаач, бидэнд хүч хайрлаач, би тулалдъя тэмцье. Бидний итгэл …
-
8 October
Орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд сургалт явуулав
МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас “Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Хөдөлмөрийн аюулгүй байдлын үндсэн тогтолцоо”, “Хөдөлмөрийн аюулгүй байдлын тулгуур зарчим”, “Барилгын салбарт нэвтэрч буй шинэ технологи, аюулгүй ажиллагаа”, “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал” сэдвээр хичээл зааж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө. Сургалтад Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг барилга, уул уурхайн 20 …
-
8 October
“ИТХ: Төлөөлөгчдийн манлайлал” сургалт Говьсүмбэр аймагт эхэллээ
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, төслийн үндэсний захирал Б.Болдбаатар өнөөдөр /2015.10.08/ Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, нарийн бичгийн дарга нарт зориулсан “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал: Төлөөлөгчдийн манлайлал” сургалтыг нээж, үг хэллээ. Нээлтэнд …
-
8 October
Автобусны компаниудад 10 тэрбум 700 сая төгрөгийн орлого шилжүүлжээ
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн компаниуд иргэдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр өчигдрөөс эхлэн түр зогсолт хийсэн. Тэд түр зогсолт хийсэн шалтгаанаа цахим системд шилжсэнээс хойш алдагдалтай ажиллаж, техник, сэлбэг хэрэгсэл худалдан авах, ажилчдынхаа цалин хөлсийг өгөх боломжгүй болсон гэж тайлбарлаж байгаа бөгөөд санхүүгийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хүртэл үйлчилгээнд явах боломжгүй болсон гэж тайлбарласан. Үүнтэй холбогдуулан “Улаанбаатар Смарт Карт” ХХК-иас өнөөдөр албан ёсны мэдээлэл …
-
8 October
Хүн бүрт зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг олгоно
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас орон даяар “Хүний төлөө-Зөв тус” сарын аян зохион байгуулж байна. Аяны хүрээнд “Хүн бүрт зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг олгоё” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 06-ны өдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд зохиолоо. Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл болсон 1000 хүн оролцсон байна. Эрүүл, аюулгүй ажлын байр бий болгох, …
-
8 October
“Эрдэнэт үйлдвэр” 100 гаруй сая ам.долларын өрөнд оржээ
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэлэлцсэн юм. Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр дүгнэлтэд УИХ-ын тухай хуулийн 7.1.12 Үндсэн хууль зөрчиж байгаа бөгөөд УИХ-ын гишүүд Засгийн газрын сайдыг огцруулах асуудлыг хөндөх нь хууль зөрчиж байгаа үйлдэл гэж үзсэн юм. Тэгвэл Цэцийн гаргасан 11 дүгээр дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм. Харин Цэцийн асуудлыг тойрсон олон маргаантай асуудалд …
-
8 October
Хамгийн их бөглөрөл үүсдэг хотууд
Waze зүг чиг тодорхойлогч сайт авто зам нь хамгийн их бөглөрөлтэй хотуудын чансааг гаргажээ. Дэлхийн хамгийн их бөглөрөлтэй хотоор Колумбийн Вильявисенсио тодров. Мөн уг жагсаалтад Лондон, Жакарта, Милан, Иерусалим хотууд багтсан аж. Манай хойд хөрш ОХУ-ын нийслэл Москва хот есөд бичигдсэн байна. Хамгийн их бөглөрөлтэй дэлхийн 20 хотын тав нь АНУ-д байдаг юм. Судалгаагаар зөвхөн өнгөрсөн онд л гэхэд америкчууд …
-
8 October
Цэрэгт яваад мэргэжил эзэмшинэ
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг дэмжих, цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх, батлан хамгаалах болон хөдөлмөрийн салбарын үндсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилготой Хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарын гарын үсэг зурлаа. “Ажилтай орлоготой монголхүн” үндэсний хөтөлбөр, “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих уг санамж бичгийг …
-
8 October
Тарваганы эд эрхтнийг залгиж хэрэглэхгүй байхыг анхаарууллаа
Манай ард иргэд ам дамжсан цуу ярианд итгэж өөрсдийнхөө болон бусдын амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгаад Эрүүл мэнд, спортын яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр анхааруулга мэдээллийг өглөө. Сүүлийн жилүүдэд тарвага хууль усаар агнах, худалдан авах, худалдаалах, тээвэрлэх, тохиолдол нэмэгдсээр байна. Энэ жилийн хувьд тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй есөн тохиолдол бүртгэгдснээс Ховд, Хөвсгөл аймгуудад гурван …
-
8 October
Цэргийн олимпоос байт харвааны тамирчид алтан медаль хүртлээ
Цэргийн спортын зургадугаар тоглолт БНСУ-д амжилттай болж байна. Манай улсаас оролцож байгаа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид цэргийн олимпод амжилт дүүрэн оролцож байна. Хамгийн сүүлд ирүүлсэн мэдүүллээр байт харвааны төрлөөр оролцсон эрэгтэй, эмэгтэй холимог багийн тамирчид алтан медаль хүртсэн байна. Одоогоор үзүүлээд байгаа амжилтыг дурдвал, жудо бөхийн эрэгтэй багийн тамирчид мөнгөн медаль, жудо бөхийн тамирчин, Олон Улсын хэмжээний мастер …
-
8 October
БНТУ-д болсон сургалт амжилттай өндөрлөв
БНТУ-ын Хууль зүйн академиас зохион байгуулсан “Шүүгчийн ёс зүй” сэдэвт сургалтад Монголын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд амжилттай оролцож, өчигдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Туркийн Хууль зүйн академийн ерөнхийлөгчөөс сертификат гардан авснаар сургалт өндөрлөлөө. Энэ удаагийн сургалтад Турк улсын эрх зүйн түүхэн хөгжлийн явцад уламжлагдан ирсэн зан заншил, бичмэл эрх зүйн актуудад тулгуурласан 1792 онд гаргасан шүүгчийн …
-
8 October
Хуулийн төв байгууллагуудын шатрын тэмцээнд УЕПГ-ын баг тэргүүллээ
Монгол Улсад наториатын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан хуулийн төв байгууллагуудын шатрын тэмцээн 10 дугаар сарын 3-ны өдөр боллоо. Тэмцээнд Үндсэн Хуулийн Цэцийн баг, Улсын Ерөнхий Прокурорын газрын баг, УИХ-ын Тамгын газрын баг, АТГ-ын баг, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн баг, Монголын нотариатчидийн баг, Монголын өмгөөлөгчдийн холбооны баг зэрэг нийт 30 гаруй шатарчид оролцлоо. Хуулийн төв байгууллагуудын шатрын тэмцээнд оролцогчдийн …
-
8 October
“Бүтэн хайрыг гэр бүлдээ” зорилтот аяныг эхлүүллээ
Монгол Улсын иргэн бүрийн нийгмийн хариуцлага, ухамсрыг дээшлүүлэх, гэр бүлийн харилцаанд амьдралын зөв хэвшил, эерэг нөлөөллийг төлөвшүүлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газраас санаачлан “Бүтэн хайрыг гэр бүлдээ” аяныг Нийслэлийн хэмжээнд энэ оны 9 дүгээр сараас зохион байгуулж эхлээд байна. Улаанбаатар Цагдаагийн хүрээний анги байгууллагуудын эмэгтэй алба хаагчид “Бүтэн хайрыг гэр бүлдээ” аяныг өөрсдийн анги, байгууллагад зохион байгуулах юм. Аянд төрийн …
-
8 October
Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг хэлэлцэж батлав
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Уг тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. УИХ-ын ажлын хэсэг болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналаар тогтоолын нэрийг Батлан хамгаалах бодлогын үндэс хэмээн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл