Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн компаниуд иргэдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр өчигдрөөс эхлэн түр зогсолт хийсэн. Тэд түр зогсолт хийсэн шалтгаанаа цахим системд шилжсэнээс хойш алдагдалтай ажиллаж, техник, сэлбэг хэрэгсэл худалдан авах, ажилчдынхаа цалин хөлсийг өгөх боломжгүй болсон гэж тайлбарлаж байгаа бөгөөд санхүүгийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хүртэл үйлчилгээнд явах боломжгүй болсон гэж тайлбарласан. Үүнтэй холбогдуулан “Улаанбаатар Смарт Карт” ХХК-иас өнөөдөр албан ёсны мэдээлэл …
Мэдээ мэдээлэл
October, 2015
-
8 October
Хүн бүрт зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг олгоно
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас орон даяар “Хүний төлөө-Зөв тус” сарын аян зохион байгуулж байна. Аяны хүрээнд “Хүн бүрт зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг олгоё” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 06-ны өдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд зохиолоо. Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл болсон 1000 хүн оролцсон байна. Эрүүл, аюулгүй ажлын байр бий болгох, …
-
8 October
“Эрдэнэт үйлдвэр” 100 гаруй сая ам.долларын өрөнд оржээ
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэлэлцсэн юм. Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр дүгнэлтэд УИХ-ын тухай хуулийн 7.1.12 Үндсэн хууль зөрчиж байгаа бөгөөд УИХ-ын гишүүд Засгийн газрын сайдыг огцруулах асуудлыг хөндөх нь хууль зөрчиж байгаа үйлдэл гэж үзсэн юм. Тэгвэл Цэцийн гаргасан 11 дүгээр дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм. Харин Цэцийн асуудлыг тойрсон олон маргаантай асуудалд …
-
8 October
Хамгийн их бөглөрөл үүсдэг хотууд
Waze зүг чиг тодорхойлогч сайт авто зам нь хамгийн их бөглөрөлтэй хотуудын чансааг гаргажээ. Дэлхийн хамгийн их бөглөрөлтэй хотоор Колумбийн Вильявисенсио тодров. Мөн уг жагсаалтад Лондон, Жакарта, Милан, Иерусалим хотууд багтсан аж. Манай хойд хөрш ОХУ-ын нийслэл Москва хот есөд бичигдсэн байна. Хамгийн их бөглөрөлтэй дэлхийн 20 хотын тав нь АНУ-д байдаг юм. Судалгаагаар зөвхөн өнгөрсөн онд л гэхэд америкчууд …
-
8 October
Цэрэгт яваад мэргэжил эзэмшинэ
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг дэмжих, цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх, батлан хамгаалах болон хөдөлмөрийн салбарын үндсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилготой Хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарын гарын үсэг зурлаа. “Ажилтай орлоготой монголхүн” үндэсний хөтөлбөр, “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих уг санамж бичгийг …
-
8 October
Тарваганы эд эрхтнийг залгиж хэрэглэхгүй байхыг анхаарууллаа
Манай ард иргэд ам дамжсан цуу ярианд итгэж өөрсдийнхөө болон бусдын амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгаад Эрүүл мэнд, спортын яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр анхааруулга мэдээллийг өглөө. Сүүлийн жилүүдэд тарвага хууль усаар агнах, худалдан авах, худалдаалах, тээвэрлэх, тохиолдол нэмэгдсээр байна. Энэ жилийн хувьд тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй есөн тохиолдол бүртгэгдснээс Ховд, Хөвсгөл аймгуудад гурван …
-
8 October
Цэргийн олимпоос байт харвааны тамирчид алтан медаль хүртлээ
Цэргийн спортын зургадугаар тоглолт БНСУ-д амжилттай болж байна. Манай улсаас оролцож байгаа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид цэргийн олимпод амжилт дүүрэн оролцож байна. Хамгийн сүүлд ирүүлсэн мэдүүллээр байт харвааны төрлөөр оролцсон эрэгтэй, эмэгтэй холимог багийн тамирчид алтан медаль хүртсэн байна. Одоогоор үзүүлээд байгаа амжилтыг дурдвал, жудо бөхийн эрэгтэй багийн тамирчид мөнгөн медаль, жудо бөхийн тамирчин, Олон Улсын хэмжээний мастер …
-
8 October
БНТУ-д болсон сургалт амжилттай өндөрлөв
БНТУ-ын Хууль зүйн академиас зохион байгуулсан “Шүүгчийн ёс зүй” сэдэвт сургалтад Монголын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд амжилттай оролцож, өчигдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Туркийн Хууль зүйн академийн ерөнхийлөгчөөс сертификат гардан авснаар сургалт өндөрлөлөө. Энэ удаагийн сургалтад Турк улсын эрх зүйн түүхэн хөгжлийн явцад уламжлагдан ирсэн зан заншил, бичмэл эрх зүйн актуудад тулгуурласан 1792 онд гаргасан шүүгчийн …
-
8 October
Хуулийн төв байгууллагуудын шатрын тэмцээнд УЕПГ-ын баг тэргүүллээ
Монгол Улсад наториатын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан хуулийн төв байгууллагуудын шатрын тэмцээн 10 дугаар сарын 3-ны өдөр боллоо. Тэмцээнд Үндсэн Хуулийн Цэцийн баг, Улсын Ерөнхий Прокурорын газрын баг, УИХ-ын Тамгын газрын баг, АТГ-ын баг, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн баг, Монголын нотариатчидийн баг, Монголын өмгөөлөгчдийн холбооны баг зэрэг нийт 30 гаруй шатарчид оролцлоо. Хуулийн төв байгууллагуудын шатрын тэмцээнд оролцогчдийн …
-
8 October
“Бүтэн хайрыг гэр бүлдээ” зорилтот аяныг эхлүүллээ
Монгол Улсын иргэн бүрийн нийгмийн хариуцлага, ухамсрыг дээшлүүлэх, гэр бүлийн харилцаанд амьдралын зөв хэвшил, эерэг нөлөөллийг төлөвшүүлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газраас санаачлан “Бүтэн хайрыг гэр бүлдээ” аяныг Нийслэлийн хэмжээнд энэ оны 9 дүгээр сараас зохион байгуулж эхлээд байна. Улаанбаатар Цагдаагийн хүрээний анги байгууллагуудын эмэгтэй алба хаагчид “Бүтэн хайрыг гэр бүлдээ” аяныг өөрсдийн анги, байгууллагад зохион байгуулах юм. Аянд төрийн …
-
8 October
Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг хэлэлцэж батлав
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Уг тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. УИХ-ын ажлын хэсэг болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналаар тогтоолын нэрийг Батлан хамгаалах бодлогын үндэс хэмээн …
-
8 October
М.Зоригтод туслахаар А.Гансүхийн баг яамандаа эргэн цуглажээ
-Овоолсон шорооны учрыг олох шаардлага шинэ сайдад гарсангүй- Б.БАТЗАЯА ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР ТОМИЛОГДОНО Шинэхэн сайд М.Зоригт 211 сая ам.доллар буюу 420 тэрбум төгрөгийн өртөгтэй овоолсон шороог өөрийн нүдээр үзсэн боловч зам, тээврийн салбарт төдийгүй Монгол Улсын эдийн засагт нөлөө бүхий энэхүү дуулиант бизнесийн маапаан түүнд огтхон ч сонирхолтой санагдсангүй. Нэгэнт залгисан хөрөнгийн араас шударга царайлах гэхээсээ Ухаа худаг-Гашуун сухайт …
-
8 October
“Спортлог – Улаанбаатар” арга хэмжээ Бямба гарагт болно
Нийслэлийн 376 жилийн ойд зориулсан “Спортлог – Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг 10 дугаар сарын 10-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно. Энэхүү бүх нийтийн өдөрлөгийн зорилго нь биеийн тамир, спортын тухай хууль, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хүрээнд өсвөр үе, залуучуудад …
-
8 October
“11 11” төв маргааш 11-16 цагийн хооронд ажиллахгүйг мэдэгдэж байна
Засгийн газрын “11 11” төв маргааш буюу 10 дугаар сарын 9-ний 11.00-16.00 цагийн хооронд түр хугацаагаар ажиллахгүй болсныг мэдэгдэж байна. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны бага тойруугийн 2 дугаар байрны ерөнхий щитийг шинэчлэх болсонтой холбогдуулж тус байранд байрладаг “11 11” төвийн үйл ажиллагаа түр зогсч байгаа юм.
-
8 October
Чингэлтэй дүүрэг: Өргөө цагаан гэрийн батламж гардууллаа
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ 16 дугаар хорооны иргэн Х.Чулуунчимэг, 12 дугаар хорооны иргэн Б.Амгаасэд нарт дүүргийн Засаг даргын гарын үсэг бүхий өргөө цагаан гэрийн батламж гардууллаа. Нийгмийн халамж, дэмжлэг хүссэн иргэдийн өргөдөл, хүсэлт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт байнга ирдэг билээ. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ирсэн өргөдөл, хүсэлтийг холбогдох …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл