Нийслэлийн ИТХ-ын 29 дүгээр хуралдаанаар “Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай”, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам батлах тухай” асуудлуудыг тус тус хэлэлцэн дөнгөж сая баталлаа. Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг УИХ-аас 2015 оны 06 сарын 19-ны өдөр баталсан. Хууль 2 хоногийн дараа буюу 10 сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Нийслэл хотын албан …
Мэдээ мэдээлэл
September, 2015
-
29 September
Түвшин тогтоох шалгалт явагдаж байна
Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн анги байгууллагын бие бүрэлдэхүүний болон гамшгаас хамгаалах ангиллын сургалт зохион байгуулах, аюул, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрхлэх албан хаагчийн ур чадварын түвшинг тогтоох зорилгоор сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн түвшин тогтоох шалгалтыг 2015 оны 09 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газарт явуулж байна. Түвшин тогтоох шалгалтыг эссе бичлэг, илтгэх …
-
29 September
Намрын ногоон өдрүүд Мишээл экспод үргэлжилж байна
Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх зорилготой “Намрын ногоон өдрүүд 2015” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Энэ арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэд харилцан туршлага солилцох, худалдаа үйлчилгээгээ өргөжүүлэх үүднээс уламжлал болгон арав дахь жилдээ зохион байгуулж …
-
29 September
Ургац хураалт 31.3 хувьтай байна
ХХААЯ-наас үр тарианы хураалт 31.3 хувьтай байна хэмээн мэдэгдлээ. Тодруулбал тариаланчид 92.9 мянган га талбайгаас 78.9 мянган тонн үр тариа хураан авчээ. Үр тарианы болц, цаг агаарын хүйтрэлээс шалтгаалан ургац хураалтын ажил удаашралтай байгаа аж. Ургацын урьдчилсан балансаар энэ онд 265 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай хураан авах төлөв гарсан бөгөөд хүн амын гурилын 58.2 хувийг …
-
29 September
Богдхан уулын тахилгын ёслолын ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгат хайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан, Бурхан халдун, Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг таван жил тутам зохион байгуулахаар заасан. Зарлигийн дагуу Богдхан хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 2015 оны 10 дугаар сарын 07-нд буюу XVII жарны …
-
29 September
АМГ-ын будлиан илэрчээ
“Баян газар”, “Ундрах өргөө констракшн” ХХК-ийн хуулийн зөвлөхүүд ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын будлианы талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ сарын 28-ны өдөр Ховд аймгийн Богч талбайд болсон сонгон шалгаруулалт будлиантай явагдсан гэж тэд үзэж байгаа юм. Сонгон шалгаруулалтыг будлиантай явуулсан гэх хэд хэдэн баримт тэдэнд бий аж. Материал хүлээж авахдаа эхний компаниудад 20-30 минут, харин сүүлийн компаниудад …
-
29 September
Хотын албан татварын хувь хэмжээг өнөөдөр шийднэ
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал яг одоо Хангарьд ордонд хуралдаж байна. Энэ удаагийн хуралдаанаар маш чухал асуудлыг хэлэлцэж буй нь “нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам батлах тухай” юм. Өнгөрсөн 25-ны өдөр МАН-ын бүлгийн зүгээс “хотын албан татварын хувь хэмжээг тогтоох асуудалд төсвийн ерөнхийлөн захирагч заавал байх ёстой” гэсэн …
-
29 September
Шүүхийн мэргэшсэн сэтгүүлчид ярьж байна
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ сарын 23-25-ны өдрүүдэд “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү сургалтад хэвлэл мэдээллийн 30 орчим байгууллагын сэтгүүлчид хамрагдаж “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” гэрчилгээг гардаж авсан юм. Сургалтын талаар сэтгүүлчид ийн ярьж байна. Шилдэг нийтлэлчдийн клубын нийтлэлч Ц.Булганзаяа: Монголын толгой хуульчдын лекцийг нэг дороос сонсох боломж олгосонд баярлалаа -ШЕЗ-өөс санаачлан сэтгүүлчдийн дунд хууль, эрх зүйн …
-
29 September
“Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” мэргэжлийн хөтөлбөрт үнэлгээ хийв
Хууль сахиулах их сургуулиас Шилдэг хөтөлбөр, сургалтын арга зүй шалгаруулах уралдааныг зарлаад байна. Тус уралдааны шинжээчдийн комисс Онцгой байдлын сургуулиас хэрэгжүүлж буй “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” мэргэжлийн сургалтын хөтөлбөр, Гамшгаас хамгаалах албаны тэнхмээс хэрэгжүүлж буй “Онцгой байдлын үеийн тусгай арга зүй/тактик” хичээлийн сургалтын арга зүйд үнэлгээ хийжээ. Энэ үеэр “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Онцгой байдлын …
-
29 September
Сургагч багш нар гамшгийн аюулыг эрсдэлгүй давахад суралцлаа
Онцгой байдлын ерөнхий газраас “Мерси кор Монгол” олон улсын байгууллагатай хамтран “Гамшгийн аюулыг тооцъё, эртлэн төлөвлөе, эрсдэлгүй давъя” сэдэвт сургагч багш бэлтгэх бүсчилсэн сургалтыг Улаанбаатар хот, Баянхонгор, Завхан, Увс аймагт 2015 оны 09 дүгээр сарын 02-ноос 23-ны өдрүүдэд тус тус зохион байгуулан явууллаа. Сургагч багш бэлтгэх сургалтын нээлтэд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, “Мерси кор …
-
29 September
Сүхбаатар, Дорнод аймгуудад хадлан бэлтгэлийн ажил ид өрнөж байна
Сүхбаатар, Дорнодыг чиглээд замд гарахад боодолтой өвс тэвхийтэл ачсан хүнд даацийн авто машинууд өдөр, шөнөгүй зөрж байлаа. Энэ нь өнөө жил Сүхбаатар, Дорнодод зуншлага сайн байсантай холбоотой. Түүний дээр бичин жилийн зуд болох тухай ам дамжсан яриа ч өвсний эрэлтийг нэлээд нэмэгдүүлсэн бололтой. Улаанбаатар хотоос хөдлөөд Баянзүрхийн товчоогоор гарахад л хадлангийн өвс задгай нөөцөлсөн хашаанууд замын хажуугаар эгнэж байв. Энэ …
-
29 September
Хяналт шалгалтын компаничилсан хэлбэрээс татгалзаж байна
МХЕГ-аас Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх мэдлэг, чадвар олгох сургалтыг нийслэл, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газрын эрсдэлийн удирдлага хариуцсан мэргэжилтнүүдэд явуулж байна. МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд сургалтыг нээж хэлсэн үгэндээ эрсдэлийн үнэлгээг сайн хийж, хүнд суртал, чирэгдэл, хууль бус хандлага, үйлдлээс хол байж шуурхай, мэдрэмжтэй ажиллахыг онцлоод “Ирэх онд бид урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, зөвлөн туслах …
-
29 September
9911, 8811-тэй дугаарыг эздийг дарамталж мөнгө нэхдэг охинд ял оноов
9911, 8811-тэй дугаарын эздийг дарамталж, мөнгө нэхдэг байсан 25 настай эмэгтэй Б-г өнгөрсөн нэгдүгээр сард цагдаагийн байгууллагаас саатуулсан. Тэрбээр 9911, 8811 зэрэг дугаар ашигладаг иргэдийн утсанд “175 см өндөртэй, 23 настай, царайлаг ганц бие эмэгтэй гэртээ ганцаараа уйдаад сууж байна, 70,000 төгрөгөөр хамт хонож болох юм” гэсэн утгатай мессеж илгээдэг байсныг цагдаагийн байгууллагаас тогтоосон юм. Улмаар хэргийг шүүхэд шилжүүлж, шүүхээс …
-
29 September
“Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох” төсөл хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох” төсөл хэрэгжүүлэх тухай А/760 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хүн амын ус хангамжийн чанарыг сайжруулах зорилгоор Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр тус төслийг хэрэгжүүлэх Австрийн эрх бүхий талтай хууль, журамд нийцүүлэн гэрээ байгуулж, “Төсөл хэрэгжүүлэх нэгж” байгуулан ажиллахыг Ус сувгийн удирдах …
-
29 September
УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны тухай захирамж гаргав
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоох тухай 197 дугаар захирамж гаргав. Уг захирамжид: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл