Мэдээ мэдээлэл

September, 2015

  • 3 September

    Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурал тунхаглалаа баталлаа

    УИХ-ын дарга З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцлоо. 3 өдөр үргэлжилсэн Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцогч 120 гаруй орны Парламентын спикерүүд “Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх ардчиллыг хөгжүүлэх асуудал: Бидний хүсч буй ирээдүй” сэдвийн дор 2015.09.02-нд  Тунхаглалаа баталлаа. Тунхаглалын зарим зүйлийг дурдвал: – Энэ дэлхий дээр амьдарч буй хүн бүр дайн дажингаас ангид, ядуурал, өлсгөлөнг үл …

  • 3 September

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Чөлөөлөх дайны ялалтын парадыг үзэж сонирхлоо

    БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар тус улсын нийслэл Бээжин хотноо чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ойн баярт зориулсан цэргийн парадыг хүндэт зочны суудлаас үзэж сонирхов. Тянь Аньмэний талбайд зохион байгуулж буй цэргийн парадад гадаадын 17 улсын цэрэг армийн төлөөлөл жагсаж байгаа бөгөөд манай улсаас нийт 76 цэргийн албан …

  • 3 September

    Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж

    Урин дулааны улиралд аялал зугаалга, хөдөө, хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн ихэсдэг, мөнгудамж, талбайд ил задгай хүнсний бүтээгдэхүүнийг ихээр худалдаалдагтай холбоотой хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл эрс нэмэгддэг тул гэдэсний халдварт өвчин гарах эрсдэл их болдог. Гэдэсний халдварт өвчинд цусан суулга, сальмонеллез, Е коли буюу гэдэсний савханцрын халдвар, энтеровирусын халдвар, гепатит А буюу халдварт шар зэрэг өвчин багтана. …

  • 3 September

    “Шийдлийн цаг”-аар Таван толгойн асуудлыг ярилцлаа

    “Шийдлийн цаг” уулзалтад Таван толгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч,  “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 165 дугаар захирамжаар Таван толгойн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд улс төрийн аливаа албан тушаалтныг оролцуулаагүй, мэргэжлийн …

  • 3 September

    Ерөнхий сайд “Эрин” хорооллын нээлтийн ажиллагаанд оролцлоо

    “Эрин интернэшнл” компанийн ”Эрин” хорооллын нэгдүгээр ээлжийн барилгын нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, үг хэллээ. УИХ-аас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “100 000 айлын орон сууц”-ны хөтөлбөрийг батлан амжилттай хэрэгжүүлж байна.  Ирэх 10 дугаар сарын төгсгөлд “Буянт-Ухаа II” хороолол болон хувийн хэвшлийнхний бүтээн босгож байгаа бусад олон хорооллууд сүндэрлэнэ. Өнөөдөр энэ …

  • 3 September

    Дутуу нойр ой тогтоолтыг муутгадаг

    Калифорнийн Их сургууль “Хүн дутуу нойртой явах тусам санах ой мууддаг” гэсэн тайлбар хийжээ. Нэгэн туршилт хийсэн байна. Сайн дураараа оролцогч хүмүүсийг 2 хувааж, эхний группыг нэг өдөр унтуулахгүй, харин нөгөө групыг 5 цагаас бага хугацаанд унтуулсан байна. Хянагчид маргааш нь хариу өгчээ. Нойргүй хоносон баг 2-3 өдрийн өмнө юу болсныг санахгүй байсан бөгөөд тархи ажиллах чадвар буурсан байсан. Харин …

  • 3 September

    Цочирдом мэдээ: Сирийн живсэн хүү дүрвэгсдийн эмгэнэлт дүр зургыг тод харууллаа

    Туркийн амралтын газрын ойролцоо Бодрум хойгийн эрэгт нэгэн хүү живж нас барсан байсан зураг олон нийтийг цочирдуулж байна. Уг хүү Сирээс Грек рүү дүрвэж байсан ойролцоогоор 12 иргэний нэг байжээ. Туркийн хэвлэл мэдээллээр энэ хүү нь гурван настай байсан ба өөрийн таван настай ахтайгаа цуг ийнхүү дүрвэж байжээ. Харамсалтай хүү болон түүний ах хоёр аль аль нь амиа алдсан гэж мэдээлж …

  • 3 September

    МАН-ын гишүүд махны экспортыг нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайдад санал хүргүүллээ

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ё.Отгонбаяр, Я.Содбаатар, А.Тлейхан, Б.Чойжилсүрэн нар малчдын амьжиргааг дээшлүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авч болох санал санаачилгыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүллээ. Эдийн засагт үүссэн нөхцөл байдал, байгаль цаг уурын таагүй байдалтай холбогдуулан үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой ажлуудыг яаралтай хийхийг Ерөнхий сайдад санал болгожээ. Тухайлбал, малыг хөлөөр нь гадагш гаргах, үйлдвэрлэлийн аргаар нядалж боловсруулан ОХУ, БНХАУ-ын …

  • 3 September

    Одоо бид яах вэ? Өлсгөлөн зарлах уу?

    Amjilt.com сайт нь анх 2007 онд нээгдэж, нээгдсэн цагаасаа хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд үргэлж шинийг эрэлхийлэгч, Монголын мянга мянга уншигчдын хөтөч сайт болсон билээ. Гэвч өнгөрсөн онд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар ардчилсан нийгмийн эрхэм нандин үнэт зүйл болсон хэвлэлийн эрх чөлөөнд эрээ цээргүй халдаж, шударга үнэнийг илчилсэн Amjilt.com сайтын үйл ажиллагааг хууль бусаар …

  • 3 September

    Дэлбэрэлтээс таван хүний амийг аварчээ

    Таван ханатай гэрт амарч байсан таван иргэний амийг аварчээ. Тодруулбал, Налайх дүүргийн Замын цагдаагийн тасгийн ахлах ахлагч Ц.Энхбаатар, Хэв журам, эргүүл хамгаалалтын албаны ахлах ахлагч Ц.Эрхэмбаяр нар шөнийн эргүүлд ажил үүргээ гүйцэтгэж байгаад Налайх дүүргийн гуравдугаар хорооны дэнжид гал гарч байгааг мэдсэн байна. Тэднийг хэргийн газар очиход барилгын материалтай чингэлэг дэлбэрч, таван ханатай гэрийн араас гал авалзсан байж. Шөнийн 02,00 цаг …

  • 3 September

    Эрхээ хасуулсан жолооч нар өршөөлийн хуулиар эрхээ сэргээлгэнэ

    Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын хуралдаан өчигдөр Төрийн ордонд болсон. Хуралдаанаар Комиссын ажлын явцын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Өршөөлийн хуулийг хэрэгжүүлж ажиллах явцад тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцон, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Комиссын гишүүдэд чиглэл өгсөн юм. Ингээд зарим зүйлийг комиссын гишүүн ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүүгээс …

  • 3 September

    Бээжинд болох цэргийн ёслолын жагсаал маргааш 11.00 цагаас эхэлнэ

    БНХАУ-ын Бээжин хотноо 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Эх сурвалжийн мэдээлснээр ойн арга хэмжээ Бээжин хотын цагаар 09.00 цагаас эхлэх бөгөөд БНХАУ-ын дарга Си Зиньпин гадаадын орнуудын удирдлага, олон улсын байгууллагын удирдлагуудтай энэ үеэр уулзах юм байна. Үүний дараа Бээжин хотын цагаар 10.00 цагаас  цэргийн ёслолын жагсаал албан ёсоор эхэлнэ. Энэ нь Монголын …

  • 3 September

    ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба БНХАУ-ын Олимпын хорооны ерөнхийлөгч Лю Пөнтэй уулзлаа

    Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д айлчилж, Бээжин хотноо болсон Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй монголын тамирчдын бэлтгэлтэй танилцаж, тамирчдаа дэмжлээ. БНХАУ-д ажиллах үеэрээ Хятадын Биеийн тамир, спортын ерөнхий газрын дарга бөгөөд Олимпын хорооны ерөнхийлөгч Лю Пөнтэй уулзав. Уулзалтаар хоёр талын биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагаа, солилцооны талаар ярилцаж, хамтарсан бэлтгэл хийх, харилцан туршлага …

  • 3 September

    Чингэлтэй дүүргээс ахмад дайчдад төрийн одон медаль гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч 1945 оны Чөлөөлөх дайны 70 жилийн ойг тохиолдуулан дайнд оролцсон ахмад дайчдыг төрийн одон медалиар шагнах зарлиг гаргасан. Уг зарлигийн дагуу төрийн болон цэргийн одон медалиар шагнагдсан ахмад дайчдын шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд 9 дүгээр сарын 2-ны өдөр гардуулан өгөв. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 4 дүгээр хорооны ахмад дайчин Х.Осор, Цэргийн гавьяаны улаан тугийн …

  • 3 September

    Оюутан, залуусыг шагнаж, урамшууллаа

    Оюутан, сурагчдын хичээлийн шинэ жилийн баяр буюу 9 дүгээр сарын 01-ний өдөр Чингисийн талбайд оюутнуудын тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо. Мөн  “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд иргэд, жуулчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг сурталчлан, таниулах зорилгоор ажилласан, “Оюутан цагдаа” үйл ажиллагааны хаалтын ажиллагааг зохион байгуулсан юм. Улаанбаатар хотын цагдаагийн газраас  хамтран ажилласан байгууллагын  ажил үйлчилгээг өндрөөр үнэлж, “Монголын оюутны …