Мэдээ мэдээлэл

May, 2023

  • 11 May

    CORPORATE TRAINING- Борлуулалтын ур чадварыг нэмэгдүүлэх сургалт энэ сарын 13-нд болно

    Борлуулалтын ажилтан болон борлуулалтын менежерүүдэд зориулсан сургалтыг Corporate Training компаниас  тавдугаар сарын 13-ны Бямба гарагт зохион байгуулах гэж байна. Тус сургалтаар борлуулалтын мэргэжилтнүүд та бүхэнд доорх хөтөлбөрийн дагуу борлуулалтын үндсэн 7 дараалал, тэдгээрийг практикт хэрхэн ашиглах талаарх мэдлэг мэдээлэл олгож, тухайн  байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээнд тулгуурласан дасгал ажлуудыг гүйцэтгэх замаар суралцагчийн ур чадварыг өсгөх боломжийг олгодгоороо давуу талтай юм. СУРГАЛТ: 2023 оны 05 сарын …

  • 11 May

    Зуслангийн гурван чиглэлд 15 автобус нэмэлтээр явуулна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд Зуслангийн бүсийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцууллаа. Тэрбээр “Зуслангийн 26 аманд төлөвлөлт хийхээс дөрвөн амны төлөвлөлтийг хийсэн. Үлдсэн төлөвлөлтийг долоодугаар сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. 2000 оноос хойших Нийслэлийн Засаг даргын 2398 захирамжийг нээлттэй болгох ажил үргэлжилж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамд хүргүүлсэн” хэмээв. Харин нүхэн жорлонг цэгцлэх ажлын талаар Нийслэлийн …

  • 11 May

    А.Дашням:Амралтын өдрүүдээр шар өвсний түймэр нэмэгдэх хандлагатай байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Энэ үеэр хаврын хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 1-9-нд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 44, аврах ажиллагааны тав, нийт 49 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд аюулт үзэгдэл, ослоос зургаан …

  • 11 May

    Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлцгээе

    Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ салбарын төлөөллүүдтэй “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ” хийлээ. Уулзалтад цахилгаан авто машин импортлогч байгууллагууд болон ногоон зээлийн санхүүжилтийг олгож буй Хаан, Төрийн банк мөн цахилгаан авто машин хэрэглэгчдийг дэмжин ажиллаж буй аж ахуйн нэгж, Төрийн холбогдох байгууллагын төлөөлөл оролцлоо. Одоогоор Монгол Улсад бүртгэлтэй нийт автомашины 0,05 хувийг цахилгаан автомашин эзэлдэг ба тодруулбал …

  • 11 May

    Хан-Уул дүүрэг энэ онд тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр 11 ажил хийхээр төлөвлөжээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Хан-Уул дүүрэгт хийж байгаа ажлуудын мэдээллийг дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өгөв. Тус дүүргийн хувьд энэ онд тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр 11 ажил хийхээр төлөвлөжээ. Мөн нийтийн эзэмшлийн зам, талбайд 360 гэрэлтүүлэг, Нисэхийн бүсэд 220 камер суурилуулна. Түүнчлэн тулгамдаж буй асуудлаа хэлсэн бөгөөд ногоон байгууламж сүйтгэж, барилга барихаар санаархаж байгаа компаниудыг танилцууллаа. Хотын дарга нийслэлээс …

  • 11 May

    БОКС:Б.Чинзориг маргааш мөнгөн медалийн төлөө тулалдана

    Боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын баг анхны медалиа авлаа. ОУХМ Б.Чинзориг 63.5 кг-д дэлхийн гурван удаагийн аварга Куба боксчин Л.Алваресийг шүүгчийн саналаар ялж, хүрэл медалийн болзол хангасан юм. Тэрбээр зургаа дахь ДАШТ-дээ оролцож, медалийн төлөөх тулаанд гурван удаа шалгарсны эцэст зорилгодоо хүрч байна. Олон жилийн хүлээлтээ эцэс болгож, дэлхийн медальтны эгнээнд багтсан Б.Чинзоригтоо халуун баяр хүргэе. Манай тамирчин мөнгөн медалийн …

  • 11 May

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар цас хайлж, шар усны үер буух нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна. 2023 оны тавдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи төвийн аймгуудын нутгаар барун өмнөөс хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад …

  • 10 May

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд найрамдах Чех улсад айлчилна

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 11-12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсад айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Чехийн Гадаад хэргийн сайд Ян Липавскийтай хэлэлцээ хийж, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн Чех Улсын Сенатын танхимын дарга, Шадар сайд, Үйлдвэр, худалдааны сайдтай тус тус уулзалт хийж, хоёр …

  • 10 May

    Г.Одонцэцэг: Хаврын улиралд туулга хийлгэх хэрэггүй, турах зорилгоор туулга хийлгэх нь маш эрсдэлтэй

    Хаврын улиралд бөөлжүүлэг эмчилгээг хийлгэж, өвчнөөс сэргийлэх боломжтой гэдэг. Энэхүү эмчилгээний мөн чанар, ач холбогдлын талаар болон хаврын улиралд эрүүл мэндээ хэрхэн тэтгэх талаар “Манба Дацан-Бодь сэтгэлтэн” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн Захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Одонцэцэгтэй ярилцлаа. -Уламжлалт анагаах ухаанд хаврын улиралд бөөлжүүлэг, зун зөөлөн шимт, намар туулга эмчилгээг хийлгэснээр эрүүл байх боломжтой гэж зөвлөдөг. Тэгвэл хаврын улиралд …

  • 10 May

    Г.Занданшатар: Авлигатай тэмцэх хөрс суурь төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас эхэлнэ

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч нартай өнөөдөр (2023.05.10) уулзаж, төрийн албаны шинэтгэл, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хийхээр зорьж буй эрх зүйн шинэтгэлийн талаар танилцууллаа.  Тэрбээр ярианыхаа эхэнд, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Авлигатай тэмцэх болон улстөрийн намын тогтолцоог шинэчлэх багц хуулиуд мөн Монгол Улсын Үндсэн …

  • 10 May

    Ж.Ганбат: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн борлуулалт саатсан зүйл байхгүй, хэвийн үргэлжилж байна

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас цаг үеийн зарим асуудлаар тодруулснаа хүргэж байна. -2023 он гарснаас хойш Эрдэнэс Тавантолгой ХК–ийн борлуулалт ямар хэмжээнд байгаа вэ? Төлөвлөсөн хэмжээндээ хүрч чадахаар байна уу? ЭТТ борлуулалт буурч зогслоо гэсэн мэдээллүүд гараад байсан үнэн үү? -Өчигдөр буюу 5 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар 999.3 сая ам.долларын үнэлгээтэй, 9.6 сая тн …

  • 10 May

    ОБЕГ:Техникийн ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

    ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Cabri-G2 загварын, MT-109 дугаартай сургалтын хоёр хүний суудалтай агаарын хөлөг сургалт дадлагын нислэг үйлдэхээр 09:01 цагт хөөрч, 09:50 цагийн орчим буух үедээ талбайн шороон зурвас дээр унасан. Тус анги нь сургалт бэлтгэлийн хүрээнд өдөрт 4 удаагийн нислэг үйлддэг. Тухайн үед сурагч нисгэгч бие даасан нислэг үйлдэж байсан бөгөөд одоогоор биеийн байдал …

  • 10 May

    УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн саналыг авч байна

    Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж буй асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран 7-гоос доошгүй ажлын өдөр байх ба энэ хугацаанд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо шууд …

  • 10 May

    Ч.Батзориг: 730 автобусыг гурван үе шаттайгаар оруулж ирнэ

      Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж буй ажлын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өглөө. Тэрбээр “Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд дөрвөн бүлэг, 12 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж буй. Энэ чиглэлд 2022 оноос нийт 11 байршилд зам, замын байгууламж, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн …

  • 10 May

    Н.Тэмүүлэн: “Нүүрсний” гэх тодотголтой хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж НПГ-т шилжүүлсэн

    “Нүүрсний” гэх тодотголтой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс  тодруулав.   –УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн гэсэн мэдээлэл яваад байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү? -“Нүүрсний” гэх тодотголтой хэрэг дээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсэг өнгөрсөн …