Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохын төлөө зорилтыг дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл энэ наймдугаар сарыг “Залуу насандаа сайхан амьдаръя” уриатайгаар “Залуу” сар болгон зарлалаа. “Залуу” сар болгож буй нь залуучуудын нийгмийн идэвхийг сайжруулах, тэдний дуу хоолойг сонсож, орон нутгийн залуучуудад …
Мэдээ мэдээлэл
August, 2015
-
12 August
Орон сууцны үнэ өнгөрсөн оныхоос 10,23 хувиар буурчээ
Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 07-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна. Тус судалгаагаар ОСҮИ 07-р сард 12.3 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 1.49 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -5.58 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.23 хувиар …
-
12 August
Амралтын өдрүүдээр дугаарын хязгаарлалт үйлчилнэ
Шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан 2015 оны 08 дугаар сарын сүүлийн 2 долоон хоногийн “Бямба”, “Ням” гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн оронгийн тэгш, сондгой тоогоор, өглөөний 08.00-20.00 цагийн хооронд хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо. 2015 оны 08 дугаар сарын 22, 29-ний “Бямба” гаригт тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. 2015 оны 08 дугаар сарын 23, 30-ны “Ням” гаригт сондгой тоогоор …
-
12 August
19 эмэгтэйг цаазалжээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл 19 эмэгтэйг цаазалж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид эдгээр эмэгтэйчүүдийг өөрсөдтэй нь гэрлээгүй, дотно харилцаанд ороогүй хэмээн цаазалсан гэдгийг Курдистаны Ардчилсан намын төлөөлөгч Садь Мимусиниги баталсан байна. Эмэгтэйчүүдийг Мосул хотын төвд төмөр торонд хийгээд “Аллахын дайчдыг үл тоогчид, ичгүүртэй амьтад” хэмээн мэдэгджээ. Тэднийг Мосул хотын захын хороололд …
-
12 August
Өнөөдрийн үзвэр: “Гамлет” жүжиг
Их Британийн алдарт “Globe” театрын уран бүтээлчид өнөөдөр Монголын тайзнаа “Гамлет” жүжгийг тоглох гэж байна. Уран бүтээлчид энэхүү жүжгийг Англи хэл дээр шинэчилсэн найруулгаар Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнөөдөр буюу наймдугаар сарын 12-ны 19.00 цагаас тоглох юм. Уильям Шекспирээр овоглодог Globe театрын уран бүтээлчид дэлхийн 205 орноор аялан тоглож байгаа бөгөөд одоогоор 115 орны үзэгчдэд тус сод бүтээлийг толилуулжээ. …
-
12 August
Гулгаа массажны цаана 326 биеэ үнэлэгч байгааг тогтоожээ
Баянгол, Баянзүрх дүүрэгт гулгаа массаж нэрээр охидын биеийг үнэлүүлж байсан этгээдүүдийг цагдаа нар өнгөрсөн зургадугаар сард илрүүлсэн юм. Зоогийн газар, шөнийн цэнгээний газруудын дор байрласан гулгаа массажид биеэ үнэлэлтийг зохион байгуулж байсан 24 этгээдийг саатуулсан билээ. Цагдаа нар энэ төрлийн үйлчилгээний цаана охидыг уруу татан, амар хялбар аргаар ашиг орлого олж буй гэмт этгээдүүдийг илрүүлэх, хууль бус үйлдлийг таслан зогсоох хяналт, …
-
12 August
Кёкүтэнхо Н.Цэвэгнямын хүндэтгэлийн хүлээн авалт боллоо
Наймдугаар сарын 11-ний өдөр (Мягмар), Япон улсын Элчин сайдын яам болон Монгол дахь Япончуудын нийгэмлэг нь Япон улсын Элчин сайдын өргөөнд, зодог тайлсан Кёкүтэнхо Н.Цэвэгнямын хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгууллаа. Кёкүтэнхо Н.Цэвэгням нь монгол сумочдын анхдагч бөгөөд зодог тайлсныхаа дараа Оошима дэвжээний ояката болж, залуу сумочдод багшлахаар болсон юм. Кёкүтэнхо Н.Цэвэгням нь 1992 онд анх дэвжээн дээр гарснаас хойш 23 …
-
12 August
Малчид, тариаланчдад мэргэжил аргазүйн сургалт явуулна
Хүнс, хөдөө аж ахуйн яам, КОПИА-Монгол Төв, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв хамтран 2015-2017 онд “Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү ёслолын ажиллагаанд ХХААЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Амгаланбаатар, ХААҮШУОНТ-ын захирал С.Жавхлан, БНСУ-ын хөдөөгийн хөгжлийн агентлагын КОПИА-Монгол төвийн захирал Чой Юун Чоль нар болон бусад албаны …
-
12 August
Цэрэнтогтох хүү эмнэлгээс гарчээ
Найман сартай бяцхан дүүгээ аварч өөрөө наян хувийн түлэгдсэн Цэрэнтогтох хүүгийн бие сайжирч эмнэлгээс гарчээ. Солонгосын Хангасва эмнэлэгт эмчлүүлж эмчилгээгээ дуусгасан ба эмнэлгээс өчигдөр гарсан байна. Үлдсэн зарим нэг эмчилгээ болон физик эмчилгээг эх орондоо хийлгэх юм. Одоо биеийн байдал нь тун сайн байгаа бөгөөд удахгүй 8-р сарын 12 нд эх орондоо ирэхээр болсон байна. Мөн энэ хугацаанд сэтгэл зүрхээрээ …
-
12 August
Шуурхай мэдээ: Шугамын автобус автобусны буудал мөргөжээ
Дөнгөж саяхан хорооллын эцсийн буудалд автобус автобусны буудал мөргөсөн хэрэг гарчээ. Тодруулбал 6571 УНГ улсын дугаартай ээрмэл- хорооллын чиглэлийн автобус автобусны буудал мөргөсөн байна. Албан бус сурвалжаар тормозны шингэн алдсанаас тормоз ажиллагаагүй болж автобус чигтээ буудал мөргөсөн бөгөөд нэг хүн гэмтсэн гэсэн мэдээлэл байна. www.undesten.mn
-
12 August
Хүүхэд харагч нэг иргэн 5-аас дээш хүүхэд харахгүй
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Үүнтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, З.Баянсэлэнгэ, Р.Бурмаа нарын эмэгтэй гишүүд хэвлэлийн хурал хийлээ. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 3 жил хэлэлцэгдэж байж энэ оны 07 дугаар сард УИХ-аар батлагдсан. Хууль хэрэгжихэд хамгийн чухал шийдвэрлэх асуудал бол улсаас олгох дэмжлэгийн мөнгийг төсөвт суулгах бөгөөд …
-
12 August
Өршөөлийн тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцлээ
УИХ-ын ээлжит бус чуулган Засгийн газрын бүтцийг өөрчлөх, МАН-ын сайдуудыг “чөлөөлөх”, эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон өршөөлийн тухай хуулийг хэлэлцэн батлах гээд зорилтоо эхнээсээ хэрэгжүүлж байна. Удаан хугацаанд дуншсан Өршөөлийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хаалттай дэгээр хэлэлцсэн юм. Харин Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үдээс …
-
12 August
Буянт-Ухаад шалган нэвтрүүлэх бүртгэлийн cистем ашиглалтад орлоо
Хууль зүйн яам БНСУ-ын Койка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт Э-иммигрэйшн системийг хөгжүүлэх төслийг 2012 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд шинээр хийгдсэн ISM шалган нэвтрүүлэх бүртгэлийн системийг Буянт-Ухаа боомтод 8 дугаар сарын 10-ны өдрөөс ажиллуулж эхэллээ. Манай улсад 2016 онд болох АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтын үеэр зорчигч, тээврийн …
-
12 August
Нийслэлийн Засаг дарга АНУ-ын Денвер хотын Захирагч Майкл Ханкокыг хүлээн авч уулзлаа
АНУ-ын Денвер хотын Захирагч Майкл Ханкок тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод албан айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл АНУ-ын Денвер хотын Захирагч Майкл Ханкокыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцов. АНУ-ын Денвер хотноо 2001 оны 11 дүгээр сард Улаанбаатар, Денвер хотуудын дарга нар “Эгч дүү хотын гэрээ”-нд …
-
12 August
Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хороог байгууллаа
Нийслэлийн Засаг дарга “Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хороо байгуулах тухай” А/654 дүгээр захирамж гаргаж, Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг тус тус баталлаа. Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хорооны даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана. Салбар хороо нь нийслэлийн хөгжлийн бодлого, хүний нөөцийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл, төсвийг жендэрийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл