“Даншиг наадам- Хүрээ цам 2015” наадам энэ амралтын өдрүүдээр болж байна. Даншиг наадам сүргийн манлай азарганы уралдаанаар эхэлсэн юм. Уралдаанд Төв аймгийн Баянцагаан сумын уяач Х.Баярбатын Хээр азарга түрүүллээ. Булган аймгийн Дашинчилэн сумын уяач Д.Зоригоогийн Бор азарга аман хүзүүдэж, Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Б.Шагдаржавын Хүрэн халзан азарга айргийн гуравт, Булган аймгийн Орхон сумын уяач Б.Батсайханы Сайхан саарал айргийн дөрөвт, …
Мэдээ мэдээлэл
August, 2015
-
8 August
Чингисийн талбайд 600 гаруй лам сүсэгтэн олонд зориулж ном айлдлаа
Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа Даншиг наадам-Хүрээ цам -2015 наадам өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Даншиг наадам-Хүрээ цамд оролцохоор ирсэн 600 гаруй лам өнөөдөр 06:00 цагаас эхлэн Чингисийн талбайд нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн …
-
7 August
Б.Алтантуяа, Б. Мөнгөнзул нар тэргүүлж байна
Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Солонгос улсын Сүван хотод 8 сарын 3-11 хооронд болж байна. Нийт 15 орны 282 өсвөрийн шатарчид оролцож байгаа бөгөөд 5 өргийн дараах байдлаар Манай улсын өсвөрын баг тамирчид амжилттай өрсөлдөж байна. Одоогийн байдлаар 10 насны ангилалд Б.Алтантуяа, Б.Мөнгөнзул нар тэргүүлсээр байна. Манай улсаас эрэгтэй 17, эмэгтэй 13 тамирчин тус тэмцээнд оролцож байгаа …
-
7 August
Анхааруулга: Чихэвчээ зүүж унтаж болохгүй
Чихэвч байнга хэрэглэж,унтахдаа дуу сонсож хэвтдэг хүмүүст анхааруулахад !!! Гэртээ ганцаараа амьдардаг Тайланд эмэгтэй утсаа цэнэглэнгээ чихэвчтэй унтсанаас тархинд нь масс өгөн улмаар ачаалал нэмэгдэж хамар, чихнээс нь их хэмжээгээр цус алдаж харамсалтайгаар амиа алджээ. Хэд хоногийн дараа талийгаачийг гэрээс нь өмхийрсөн байдалтай олсон байна. Эх сурвалж: www.mongolcomment.mn
-
7 August
М.Энхболд: АН гэрээгээ биелүүлээгүй учир дүгнэхээс зайлсхийлээ
МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Су.Батболд нар хамтарсан Засгийн газрын талаар мэдээлэл хийлээ. МАН-ын дарга М.Энхболд “Монголын улстөр хариуцлагатай, улс төрийн намууд бие биеийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг, хийж чадаагүйгээ ард түмэндээ хэлж чаддаг, түүнд нь ард түмэн үнэлэлт дүгнэлтээ өгдөг байх ёстой” гэж …
-
7 August
Зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл
08-Р САРЫН 06-НИЙ ӨДӨР ЗӨРЧИЛ ГАРГАСАН ЖОЛООЧ НАРЫН МЭДЭЭЛЭЛ Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 08-р сарын 06-ний өдөр 450 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 98 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 352 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний …
-
7 August
Жинхэнэ сөрөг хүчин гэж юу байдгийг харуулна
МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас гаргасантай холбоотойгоор МА-ын удирдлагууд болох М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Батболд тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр, АН манай намтай хамтран ажиллах гэрээ байгуулж үүнийхээ дүнд чухал хуулийн төслүүдийг хамтдаа хэлэлцэх байсан ч хэлсэндээ хүрсэнгүй, байгуулсан гэрээнийхээ дагуу ажиллаж чадсангүй. Гэхдээ бид засгаас гарлаа хэмээн гомдоллоогүй. Сөрөг хүчин …
-
7 August
Баатарлаг хүүгийн бие сайжирчээ
Дүрэлцсэн улаан гал руу орж бяцхан дүүгээ аварч чадсан баатарлаг залуу сайн санаат Монгол ах дүүгийн тус дэмээр хөл дээрээ босож чадлаа. Цэрэнтогтох хүүд Монголын ард түмэн эрвийх дэрвийхээр тусалсны хүчинд тэрбээр Солонгос улсад эмчлүүлж буй юм. Хэд хоногийн өмнө эмчилгээ амжилттай байгаа талаар ээж нь мэдээлж, Монголчууддаа талархсан бол өдгөө хүүгийн бие харьцангуй сайжирч өнөөдрөөс эхлэн гадаа салхинд 2 …
-
7 August
Японы Изүнокүни хотын удирдлагууд Сонгинохайрхан дүүрэгт айлчилж байна
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг өнгөрсөн жилээс Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хоттой хамтын ажиллагаа эхлүүлсэн бөгөөд энэ өдрүүдэд тус хотын дарга хатагтай Оно Тошико тэргүүтэй Изүнокүни хотын удирдлагууд Сонгинохайрхан дүүрэгт айлчилж байна. Айлчлалын үндсэн зорилго нь хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах байсан бөгөөд Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр буюу 8-р сарын 05-ны өдөр Нийслэлийн ЗДТГ-ын газрын хүндэтгэлийн танхимд …
-
7 August
Төсвийн байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.08.07/ хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх явцад дэмжигдсэн саналуудыг хуулийн төсөлд тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Ингэхдээ Х.Болорчулуун гишүүний гаргасан хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтыг хасах буюу хуулийн төслийн хариуцлагаас …
-
7 August
Даншиг наадамд барилдах бөхчүүдийг өнөөдөр бүртгэж дуусна
Монголын Бурхан шашны сүм хийдүүд нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран наймдугаар сарын 8, 9 – ний өдрүүдэд Хүй долоон худагт “Даншиг наадам – Хүрээ цам – 2015” наадмыг зохион байгуулах гэж байна. Наадмын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа болох юм. Үндэсний бөхийн барилдаанд нийт 256 бөх төрийн наадмын цол харгалзахгүйгээр сугалаагаар барилдах бөгөөд Монголын …
-
7 August
Анхааруулга: Бага насны хүүхэд жорлонд унаж амь насаа алджээ
Бага насны хүүхдийг харах хараа хяналтаа эцэг эхчүүд сайжруулах хэрэгтэй байна. Ялангуяа зусландаа гарсан иргэд элдэв нүх, ухсан жорлонгоос хүүхдүүдээ хол тоглуулах хэрэгтэй. Өчигдөр нэг настай хүүхэд модон жорлон руу унаж амь насаа алдсан байна. Тодруулбал: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 54 дүгээр гудамжийн 5 тоотод бага насны хүүхэд жорлонд унасан гэсэн дуудлагыг 2015.08.06-ны өдрийн 12:06 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын …
-
7 August
Орон нутгийн чиглэлд 672 автобус нэмэлтээр явуулна
Хичээлийн жил эхлэх дөхөж байгаатай холбоотойгоор Автотээврийн үндэсний төв болон ЦЕГ-аас хамтран “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 12-ноос ирэх есдүгээр сарын 5-ныг хүртэл үргэлжлэх нэгдсэн арга хэмжээний үеэр хөдөөнөөс хотыг зорих оюутнуудыг тээвэрлэх жолооч нарт өндөр шаардлага тавих юм байна. Юун түрүүн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхгүй байхыг онцгойлон сануулж …
-
7 August
Танилц, шинэ сайдууд
Өчигдөр Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн барьсан “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ардчилсан нам Монгол Ардын намын хооронд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон Ардчилсан намын …
-
7 August
Г.Дэнзэн хорих ангид өлсгөлөн зарлажээ
ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид өлсгөлөн зарлажээ. Түүнийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн өнгөрсөн тавдугаар сарын 21-ний өдрөөс 14 хоногийн хугацаатай цагдан хорьж, улмаар дахин хоёр сараар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл