Мэдээ мэдээлэл

May, 2015

  • 28 May

    Нийслэлийн авто замыг угааж, бороожуулалтын ажлыг гүйцэтгэж байна

    “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь нийслэлийн төвийн зургаан дүүргийг хамарсан нийтийн эзэмшлийн 27 гудамж талбай бүхий 600 гаруй км замын засвар арчлалтыг хариуцан ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд 2013 онд зам угаах технологи нэвтрүүлсэн нь өнөөдөр Улаанбаатар нэгтгэлийн хамгийн идэвхитэй үйл ажиллагаануудын нэг болоод байгаа юм. Авто замыг угааснаар замын хөдөлгөөний нөлөөгөөр агаарт дэгддэг тоосонцрын хэмжээг бууруулах, иргэдийн ая …

  • 28 May

    Төрийн тахилгат Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх ёслол болов

    Хамаг Монгол Улс хийгээд Их Монгол гүрэн, Монгол туургатны сүлд хайрхан болсон өнө эртний түүхтэй “Бурхан Халдун” уулын тэнгэрийг тайх тахилга, Монгол Улсын бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэн тахих төрийн их ёслол 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Хан Хэнтий уул болох Бурхан Халдун уулнаа ёслол төгөлдөр болж өнгөрөв. Уг тахилгын арга хэмжээнд …

  • 28 May

    Хөх толботой төрөхийн учир

    Шинээр төрсөн хүүхдийн биен дээр байх хөх толбыг дэлхийн эрүүл мэндийн шинжлэх ухааны хэлэнд “Mongolian Blue Spot” гэж нэрлэсэн байдаг. Хүүхэд төрсөн цагаас өгзөг болон биеийн аль нэг хэсэгт хөх өнгийн толбо байдаг бөгөөд энэ толбо нь 3-10 жилийн дотор арилж алга болдог. Үүнийг Монголчууд хөх толбо гэж нэрлэдэг. Энэхүү хөх толбо нь Монгол, Ази гаралтай хүүхдүүдэд элбэг тохиолддог бөгөөд …

  • 28 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Тавдугаар сарын 28-ны пүрэв гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 11.00-17.30 цагт: 4, 7-р хороо 15 хороолол 23, 24, 46А, 47, 48, 48Б, Ээрмэлийн 2, 6, 11, 13, 14, 31, 33, 44-1, 50-р байр, Билгийн үүдэн сургууль, Ангария трейд, УБ ХХК, 7-р …

  • 27 May

    Жэк Ма залууст зөвлөж байна

    Маш олон саад бэрхшээлийг даван туулж одоогийн амжилтандаа хүрсэн Хятадын тэрбумтан Жек Ма залуу хүмүүс хэрхэн ажиллаж амьдрах ёстой талаар өөрийн зөвлөгөөг Өмнөд Солонгост болсон нэгэн уулзалтаараа дамжуулан залууст хүргэж байна. Алдаа хийхээс бүү ай. Алдаа болгон чамд үнэлж баршгүй хөрөнгө болж үлдэнэ. 20 нас хүртлээ маш сайн сурагч бай. Энэ насанд сурахаас өөр ажил байхгүй. 30 нас хүртлээ хэн нэгнийг …

  • 27 May

    Хуучирч муудсан бүтээгдэхүүн авахгүй байцгаая

    Эх үрсийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа доорхи зүйлд анхаарч байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэд зөвлөж байна. 1.  Худалдаа, үйлчилгээний газраас хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн сонгон авахдаа шошгонд хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан эсэхийг сайтар нягтланүзэх 2.  Түргэн гэмтэж чанар байдлаа …

  • 27 May

    Шийдлийн цаг”-аар газрын асуудлыг цэгцлэхээр ярилцлаа

    Лхагва гаригт болдог “Шийдлийн цаг” уулзалтаар газрыг эргэлтэд оруулах асуудлыг хөндөн ярилцлаа. Уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцлоо. “Засгийн газар газрыг эргэлтэд оруулахтай холбоотой хоёр хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барьсан. Ойрын өдрүүдэд батлагдана. Далд байгаа боломж, баялгаа эргэлтэд оруулах нь энэ уулзалтын зорилго. УИХ-аар хууль хэлэлцэгдэхээс …

  • 27 May

    Туул голд нэг хүн живж нас баржээ

    Өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг орчимд Туул голын усанд нэг хүн осолдож нас барсан байсныг аврагч нар гаргажээ. 31 настай А гэгч залуу усанд живж амиа алдсан хэргийг  харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлжээ. Шуурхай.мн

  • 27 May

    Нигерид бүсгүйчүүд амиа золиосолсоор байна

    Нигерид охид, эмэгтэйчүүдийн амийг золиослуулан халдлага үйлдэх нь эрс нэмэгдсээр байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгдлээ. ЮНИСЕФ-ийн гаргасан тайлан мэдээнээс үзвэл, 2015 оны нэгдүгээр сараас энэ сарыг хүртэлх хугацаанд охид, эмэгтэйчүүд амиа золиослон халдлага үйлдсэн 27 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны нийт тохиолдлоос давсан үзүүлэлт юм. Өнгөрсөн онд нийтдээ  ийм тохиолдол 26 гарч байжээ. Лалын босогчдын “Боко Харам” бүлэглэл …

  • 27 May

    Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын үйл ажиллагаатай салбар зөвлөлийн анхдугаар хурал боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны “Засгийн газарт үүрэг чиглэл өгөх тухай” зарлигийн дагуу Монгол Улсын Засгын газрын 2014 оны 118 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгуулж, “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө”-г батлан гаргасан. Энэхүү төлөвлөгөөнд тусгасны дагуу нийслэлийн Засаг даргын “Зөвлөл байгуулах тухай” А/99 дүгээр захирамжаар байгуулсан …

  • 27 May

    Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтаас хоцорсон хүүхдийг нөхөн вакцинжуулна

    Нийслэлийн хэмжээнд энэ сарын 25 – ны өдрийн байдлаар Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 163216 хүүхэд хамрагдаж,  93.4 хувьтай байна. Улаанбурхан өвчний  нэмэлт дархлаажуулалтын 10 хоногийн  хугацаа 05 сарын 25-нд дууссан ч  нөхөн дархлаажуулалт үргэлжлэх бөгөөд дархлаажуулалтаас  хоцорсон хүүхдийг нөхөн вакцинжуулах юм. Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний вакцинд нийт хүүхдийн 80 хувь нь хамрагджээ гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

  • 27 May

    Шахааны хүн

    Өглөө ажилдаа иртэл хүн бүгд гүйлдэж ирж мэндлээд л, мэхэлзээд л, гайхамшигтай. Намайг хараад яравгар Ядам хүртэл малийтал мишээж, бас гэдгэр Гэндэн өмнө ирчихсэн бөхөлзөж байна. Ямар гоё вэ гэж дуу алдмаар. Захирлын албан тушаалтай болчихоор бүх зовлон гачлан ард хоцорч, санаа зовох юмгүй сайхан амьдрал эхэллээ л гэж би бодож билээ. Гэвч эндүүрэл байж. Нарийн бичиг охиноос бүх лай …

  • 27 May

    “Спирт үү, Спорт уу” аяны нээлт ирэх сарын 6-нд болно

    Монголын Залуучуудын Холбоо 2012 оны хоёрдугаар сараас эхлэн “Спирт үү, Спорт уу” аяныг орон даяар эхлүүлж байсан билээ.  Энэхүү аяныг эхлүүлснээр “Залуу дугуйчин”, Nice bike клуб, “Залуучуудын аялал жуулчлалын төв”-ийг байгуулахын зэрэгцээ “Нийслэлийн машингүй өдөр”-ийг тохиолдуулан дугуйн парад, долоо хоног бүрийн амралтын өдрөөр явган аялал болон дугуйтай аялал тогтмолыг зохион байгуулж залуусаа спортлог давалгаанд нэгтгэж чадсан юм. Тэгвэл уг аяны …

  • 27 May

    “Эмнэлгийн байгууллага хуурамч тодорхойлолт гаргасны үр дүн, түүнд хүлээлгэх хариуцлага” сэдвээр сургалт зохион байгуулжээ

    ШШГЕГ-ын харъяа Баривчлах төвийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах явцад эмнэлгийн байгууллагын тодорхойлолттой, түүний дотор сүрьеэ өвчтэй гэх хүмүүс ирэх болсонтой холбогдуулан  Дүүргийн 2 дугаар прокурорын газраас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч эмнэлгийн ажилчдад 2015 оны 05 сарын 18-ны өдөр “Эмнэлгийн байгууллагаас гаргаж байгаа тодорхойлолт, бичиг баримтын үнэн зөв байдал, хуурамч тодорхойлолт гаргасны үр дүн, түүнд хүлээлгэх хариуцлага” сэдвээр …

  • 27 May

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна. /2015.05.27/

    2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсын хэмжээнд:   Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 8945 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн шинжилгээгээр, 1206 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж …