ЗӨСҮТ-өөс “Зоонозын өвчний тархвар судлал, биотехнологи, микробиологийн тулгамдсан асуудлууд” сэдэвт хурлыг 2015 оны 08-р сарын 7-ны өдөр Эрүүл мэнд, спортын яам, ЗӨСҮТ, ХӨСҮТ, ОХУ-ын “Сибирь, Алс Дорнодын тарваган тахал судлах эрдэм шинжилгээний хүрээлэн”, “Микробиологи, биотехнологийн эрдэм шинжилгээний төв”-үүд хамтран зохион байгууллаа. Энэхүү хуралд Дятлов И.А, профессор, Оросын Шинжлэх ухааны академийн Микробиологи, биотехнологийн эрдэм шинжилгээний төвийн захирал, “ОХУ дахь биологийн аюулгүй …
Мэдээ мэдээлэл
August, 2015
-
10 August
Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хотын дарга Монгол ахуйтай танилцлаа /фото/
Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хотын дарга хатагтай Оно Тошико тэргүүтэй Изүнокүни хотын захиргааны байгууллагын удирдлагууд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр болсон. СХД-ийн Засаг дарга М.Чинболд Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хотын дарга хатагтай Оно Тошико тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч тус дүүргийн 21-р хороонд зочлуулан Монгол ахуй, соёлтой танилцуулах бэсрэг наадам зохион …
-
10 August
Хар зүрхний Хөх нуурт МАК-ын Нямтайшир 5 одтой зочид буудал, нисдэг тэргээр “тансаглаж” байна
Хар зүрхний Хөх нуурын тухай сонсоогүй монгол хүн ховор. Их эзэн Чингис хааны мандан бадралт, унан доройдолтын аль алинтай нь холбоотой энэ түүхэн газар байгалийн үзэсгэлэн, их түүхийн дурсамжийг хадгалж буйгаараа Монголын аялал жуулчлалын гол нутаг болсон. Харамсалтай нь гадаад, дотоодын жуулчдын хөл тасрахаа больсон энэ газар Монголын төр, засгийн хайр ивээл, хамгаалалтаас хаягдсанаас байгалийн үзэсгэлэн нь хүний хөлд дарагдан, …
-
10 August
О.Магнай ШӨХТГ-т тунирхсаар явна
ШӨХТГ-ын дарга асан О.Магнайгийн гомдлын мөр өнөөдрийг хүртэл тасраагүй явна. Гудамны тэмцэгчээс гэнэт АН-ын ах нарынхаа ивээлээр ШӨХТГ-ын даргын албанд заларсан тэрээр “Шийдлийн засгийн газар” байгуулагдахтай зэрэгцэн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн билээ. О.Магнай ажлаа өгөх үедээ хамтарсан засгийн бүтэц, үйл ажиллагаа таалагдахгүй байна гэсэн тайлбарыг хийж байсан хэдий ч АН-ынхан түүнийг хэт бодлогогүй, төрийн ажлыг сэтгэл хөдлөлөөр явуулдгийн улмаас алдаатай шийдвэр гаргаж, …
-
10 August
Өлсгөлөн зарласан Г.Дэнзэнг эрүүдэн шүүж байна гэв
Өмнөх Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан саатуулах 461 дүгээр ангид өлсгөлөн зарласан байна. Түүнийг албан тушаалаа урвуулсан, аж ахуйн нэгжид их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд холбогдуулан АТГ-ынхан гурав дахь сардаа цагдан хорьж, шалгаж байгаа. Хүний гэм бурууг шүүхээр тогтоогоогүй байхдаа цагдан хорьж, эрүүдэн шүүж буй нь хууль зөрчиж буй үйлдэл …
-
10 August
Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдүүдийг баривчилжээ
Пакистаны зүүн зүгт бага насны хүүхдийг хүчирхийлж гэр бүлийнхнээс нь мөнгө салгахын тулд сүрдүүлсэн гэх долоон сэжигтнүүдийг баривчилжээ. Сэжигтнүүд хүүхдийг хүчирхийлж буй дүрс бичлэгийг эцэг, эхэд нь явуулж их хэмжээний мөнгө өгөхийг шаарджээ. Өнгөрсөн долоо хоногт Пакистанд хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцсэн хэсэг хүмүүс жагсаал хийж, энэ талаар эрх мэдэлтнүүд анхааралдаа авахгүй байгааг буруутган дургүйцлээ илэрхийлжээ. Нутгийн цагдаагийн албаныхан жагсаалыг хүчээр тараахын …
-
10 August
Цэргийн алба хаагчдын 63 айлын орон сууц ашиглалтад орлоо
Цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Батлан хамгаалах яамнаас шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүний түүчээ болгож өнөөдөр Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд цэргийн алба хаагчдын 63 айлын орон сууц ашиглалтад орлоо. Орон сууцыг улсын төсвөөс санхүүжүүлсэн бөгөөд хоёр жилийн хугацаатайгаар барьж гүйцэтгэсэн байна. Барилгын гүйцэтгэгчээр Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн алба, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл, туслах гүйцэтгэгчээр …
-
10 August
АТГ-д шалгагдаж байгаа эрүүгийн 45 хэрэг өршөөлд хамрагдахаар байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст одоогийн байдлаар эрүүгийн 55 хэрэг шалгагдаж байцаан шийтгэх ажиллагаа хийгдэж байна. Эдгээрээс 45 хэрэг нь Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болсон Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдлыг тусгасан байх ба үүнд зөвхөн Хээл хахууль авах …
-
10 August
Чингэлтэй дүүрэг “цэвэрч дүүрэг”-ээр шалгарлаа
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас Үндэсний их баяр наадмыг хоггүй угтах, цэвэр орчин бүрдүүлэх, эко аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 21 аймаг, 330 гаруй сум, тосгон, Улаанбаатар хотын 9 дүүрэг, 135 хорооны дунд “Цэвэр орчин аян” сарын уралдаан зарлаж дүгнэжээ. “Ногоон дүүрэг” болох зорилт дэвшүүлсэн Чингэлтэй дүүрэг хотын 9 дүүргээс “Цэвэрч дүүрэг”-ээр шалгарсан юм. “Цэвэрч дүүрэг”-ийн шагналыг Байгаль орчин, …
-
10 August
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
Иргэд олон нийт та бүхнийг амарч аялаж зугаалахдаа доорх зүйлсийг анхаарч сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Үүнд: Бороо хур ихээр орж голын усны түвшин нэмэгдсэн үед гол болон гүнзгий тогтоол усанд орохгүй байх Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх Хүүхдүүдээ хараа хяналтгүй гол усруу явуулахгүй байх, бага насны хүүхдээ дагуулж яваа бол хараа хяналтандаа байлгах …
-
10 August
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
Наймдугаар сарын 10-ны Даваа гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.00-17.00 цагт: 11-р хороо Одон орон судлах Оргил төв, Скайрезорт ХХК, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн авто замын газар, Монгол Хабитат ХХК, Хүрхрээ, Бумбат, Залаатын ам, Ургах наран хороолол, Товчоо болон тэдгээрийн ойр …
-
10 August
Ю.Н.Кручкин: Би ном уншдаггүй хүнтэй харьцахыг хүсдэггүй
Ю.Н.Кручкин: Би ном уншдаггүй хүнтэй харьцахыг хүсдэггүй, танай дээд зиндааныхан дунд ном уншдаггүй сайд ч бий Аюур саяхан Москвагаас иржээ. Ээж, дүү нь тэндээ амьдарч буй юм байна. Энэ гэр бүлийнхэн бүгдээрээ шахам Монголд ирж байсан түүхтэй. “Би залуудаа их томоотой байсан. Орос охинтой үерхэж ч амжаагүй Монголд ирсэн. Тэгээд монгол эхнэр авсан даа” гэхээс өөрөөр хувийн амьдралынхаа талаар ганц үг …
-
10 August
“Даншиг наадам-Хүрээ цам-2015” шашин соёлын наадам болж өндөрлөлөө
Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн Монголын Бурхан шашны сүм хийдүүд, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хүй долоон худаг”-т энэ сарын 8, 9-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. “Даншиг наадам-Хүрээ цам-2015” наадам нь энэ сарын 8-ны өдөр Чингисийн талбайд 06:00-08:00 цагийн хооронд 600 гаруй лам нийслэлийн …
-
10 August
УИХ-ын ээлжит бус чуулган энэ 7 хоногт
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 08 ДУГААР САРЫН 10-ААС 14-НИЙ ӨДРҮҮДЭД УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 08 дугаар сарын 10-ны Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; Улсын Их …
-
10 August
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг баталлаа
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2015.08.07-ны нэгдсэн хуралдаанаар Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан бөгөөд танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Ингээд зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шинэчлэн найруулсан Галт зэвсгийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл