Мэдээ мэдээлэл

May, 2015

  • 28 May

    Прокурорууд БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдлаа

    БНХАУ-ын Үндэсний Засаг захиргааны академиас зохион байгуулсан мэргэжил дээшлүүлэх сургалтанд прокурорын байгууллагын 20 прокурор 2015 оны 05 дугаар сарын 05-наас 26-ны өдрүүдэд амжилттай хамрагдаад ирлээ. Тус сургалтын үеэр БНХАУ-ын Гадаад Харилцааны яамны Азийн хэлтсийн мэргэжилтэн Гү И Мин “Хятад монголын найрсаг харилцаа”, Үндэсний засаг захиргааны академийн хууль зүйн судалгааны хэлтсийн профессор Рэн Жин “БНХАУ-ын Үндсэн хуулийн тогтолцоо ба Засгийн газрын …

  • 28 May

    УИХ-ын гишүүд Ховд аймгийн БОЭТ-д ажиллаж байна

    УИХ-ын гишүүн НББСШУ-ны байнгын хорооны дарга Б.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар Ховд аймагт ажиллаж байна. БОЭТ- ийн захирал Т. Баяртогтох УИХ-ын гишүүн С. Одонтуяаг хүлээн авч уулзан, Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагааны төлөвлөгөө, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, тулгамдаад байгаа асуудалын талаар мэдээлэл өгч, БОЭТ- ийн зарим тасгуудаа танилцууллаа. Гол асуудал нь өнөөдрийн ачааллыг 1973 онд 165 …

  • 28 May

    “Бичиг соёл-2015” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг Хэнтий аймагт зохион байгууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Бичиг соёл-2015” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг Хэнтий аймгийн Чингис хот, Дэлгэрхаан суманд зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол Чингис хотод болж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын болон олон улсын үзэсгэлэнгийн төлөөлөгч, Хэнтий аймгийн удирдлага, монгол хэл, бичгийн багш нар, сурагчид, иргэдийн төлөөлөл оролцов. Энэ жилийн “Бичиг соёл” үзэсгэлэнд Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал хамтран …

  • 28 May

    “Төр, иргэд, хувийн хэвшлийн хамтын цогц ажиллагааны үр дүнд Туул голыг хамгаалж чадна”

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран “Туул голын  ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны …

  • 28 May

    “Сайдын цаг” уулзалтад Уул уурхайн сайд Р.Жигжид оролцлоо

    Уул уурхайн сайд Р.Жигжид тус салбарын эрх зүйн орчны шинэчлэл,  болон хийж хэрэгжүүлж байгаа томоохон ажлууд, цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл хийж сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай, Газрын тосны тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудыг УИХ-аар батлуулан мөрдөж байна гэж Уул …

  • 28 May

    Алтанбулаг, Лүнгийнхнийг Туулын усаар ундаалж, малаа услахыг хориглоно

    Ус сувгийн удирдах газ­рын дарга С.Үнэн яг ин­гэж хэлээгүй ч нөхцөл бай­дал ийм хэмжээнд хүрсэн ту­хай түгшүүрт мэдээг хэвлэлийн­хэнд дуулгасан юм. Түү­ний ярьсныг энгийнээр тайлбар­лах гэж оролдох аваас Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн бохир хадгалдаг таван савны хана ашиглалтын улмаас нимгэрч энэ тэрүүгээрээ цоорч, эдүгээ дэлбэ үсрэх хэмжээнд очоод байгаа гэнэ.Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн биологийн цэвэрлэгээ хийгддэг АЭРОТЕНК-ийн эхний хэсэг …

  • 28 May

    “Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” -ын талаар хэлэлцэж байна

     Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулж буй “Туул голын  ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2015.05.28/ Төрийн ордонд болж байна. Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, Улсын …

  • 28 May

    Жүжигчин О.Цэнгэлийн “хөл хүнд төрх” -ийн учиг тайлагдав /фото/

    “Боолын гэрээ”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз” зэрэг кинонд тоглосон О.Цэнгэлийг үзэгчид хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр нь илүүтэй сайн таньдаг. Сүүлийн үед “Үр минь” хэмээн хөл хүнд төрхийг илтгэсэн гэрэл зургуудаа өөрийн цахим хуудаснаа нийтлэх болсон билээ. Түүний нөхөр нь хэн бол гэж саваагүй нэг нь асууж хүртэл үзжээ. Харин энэ талаар тэрбээр ам нээхийг хүсээгүй бөгөөд өнөөг хүртэл дуугүйхэн яваа. …

  • 28 May

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.05.28/

    2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсын хэмжээнд: Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 9258 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 518 хүн лабораторийн шинжилгээгээр, 1206 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр …

  • 28 May

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.28.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Засгийн газраас энэ оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан юм. Мөн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг …

  • 28 May

    Зэвсэгт хүчний зарим ангийн үйл ажиллагаатай танилцжээ

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Л.Болд, О.Содбилэг, С.Ганбаатар нар болон тус байнгын хорооны ажлын албаны ажилтнууд энэ сарын 27-ны өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 016, 311 дүгээр ангиудад ажиллаж “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичиг, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт, …

  • 28 May

    Ялтан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байрнаас унаж хүнд гэмтлээ

    Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шинээр баригдаж буй барилгын 2 давхраас хүн унаж гэмтсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, Увс аймгийн Улаангом сум 5-р баг 2015.05.25-ны 11 цагт осол гарчээ. Барилгын ажлын 2-р давхрын хучилтын цутгалын апалк хийх явцад ялтан унаж хүнд бэртэл авсан гэдгийг эх сурвалж хэлж байна. Бэртэл авсан ялтан Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин энэ …

  • 28 May

    Монголчуудын хийсэн киноны “copy paste” постер

    Оюуны өмчийн хулгайн  одоо бүр ил цагаандаа гарах болжээ. Монголчууд бид уг нь өөрсдөө сэтгээд хийчихэж болох зүйлийг заавал бусдыг дуурайж, хуулах байдлаар амарчлан хийх болсон нь харамсалтай. Хэд хэдэн киноны постер гадны киноноос хуулсан “copy paste”  байдлаар хийгдснийг та бүхэндээ хүргэе Ugluu.mn

  • 28 May

    Усанд осолдсон гэх дуудлага ихэсчээ

    Урин дулааны улирал аялал зугаалгын үе эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг голын эрэг орчим зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэгээг мөрдөж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна. Он гарсаар голын усанд автомашинтайгаа суусан-5, живсэн-2, мөс цөмөрсөн-2, шаварт суусан-1, усанд осолдож амь насаа алдсан 1 дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Тухайлбал, өчигдөр …

  • 28 May

    Израиль Газын зурваст агаарын цохилт өглөө

    Израилийн агаарын хүчин өнөөдөр өглөө Газын зурвас дахь цэргийнхэнд 4 удаа агаарын цохилт өгсөн байна. “Guardian” агентлагийн мэдээлснээр агаарын цохилт өгснийг Палестинийн иргэд гэрчилсэн гэлээ. Израилийн зүгээс агаарын цохилтыг хилийг нь давсан пуужингийн дайралт хийсний дараа илгээж эхэлжээ. Газын зурвасаас Израилийн өмнөд хэсгийн нутагт өчигдөр орой пуужин харвасан юм байна. Гэрчүүдийн мэдээлснээр Израилийн онгоцууд Газа хот болон Рафа, Хан Юнис …