УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон баруун бүсийн Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай аймгуудад ажиллахаар өчигдөр замдаа гарлаа. Засгийн газрын гишүүний хүрээнд зарим аймгийн ард иргэдтэй уулзаж, Засгийн газрын бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлыг ярихаас гадна санал хүсэлтийг нь сонсохоор ажиллаж байна. Түүнээс гадна баруун аймгууд дахь Зэвсэгт хүчний ангиуд, цэргийн штабуудад ажиллах юм. Түүнийг дагалдаж …
Мэдээ мэдээлэл
July, 2015
-
28 July
Их хотын залуусын “Sunrise festival 2015” тун удахгүй
Их хотын залуучуудын хүсэн хүлээдэг “Sunrise festival 2015″ парти энэ жил 5 дах жилдээ MNG Event-ээс зохион байгуулж байна. Sunrise нь энэ жил уламжлалт ёсоороо төв цэнгэлдэхэд ирэх наймдугаар сарын 07-ны өдөр болохоор товоо зарлалаа. Зуны хамгийн томоохон фестивальд өнгөрсөн онд бороог умартан 14 мянган залуус бут авч байсан билээ. Харин өнөө жил өндөр зохион байгуулалтын доор нар мандтал партицгаая. Гурван хүн орох эрхтэй тасалбарыг HI-FI-н бүх салбараар худалдаалж эхэллээ. Дашрамд дуулгахад, 1000 такс …
-
28 July
Хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулав
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэл мэдээллийн 34 байгууллагын 60 орчим сэтгүүлч, сурвалжлагч хүрэлцэн ирж сурвалжилсан тус хуралд Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Л.Галбаатар, ахлах референт Э.Өлзийлхам, Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн ахлах референт О.Одгэрэл нар оролцож, Монгол Улсын шүүхийн 2015 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг …
-
28 July
Дорноговь аймгийн Засаг даргад хууль тогтоомжийн хэрэгжилт хангаж ажиллахыг мэдэгдэв
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Дорноговь аймагт ажиллаж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжийг сурталчлах, сургалт зохион байгуулах зорилгоор ажиллаа. Тус аймаг нь Төрийн байгууллагаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилго …
-
28 July
Ажлын дэд хэсэг хуралдаж байна
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаар ахлуулсан Ажлын дэд хэсэг өнөөдөр /2015.07.28/ Төрийн ордонд хуралдаж байна. Ажлын дэд хэсгийн хуралдаан 19.00 цаг хүртэл үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
28 July
Бөхийн холбоогоор овоглосон Д.Данзан гавьяатынх
Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор Д.Данзангийнд өнжихөөр Жигжидийн зусланг зорилоо. Жигжидийн автобусны эцсийн буудал дээр ирээд утсаар холбогдтол тэрээр “Эндээс охиноо унаатай нь явууллаа. Түр хүлээж байгаарай” гэв. Төд удалгүй Д.Данзан гуайн охин Д.Дэлгэрмаа ирж, биднийг авч явлаа. Нэг буудал хэртэй газар яваад, өтгөн ой мод бүхий уулын өвөр дэх, зуслан дээр нь …
-
28 July
Засгийн газар хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргажээ
Өвөлжилтийн ажлыг зохион байгуулах Онцгой комисс байгууллаа Энэ жил зуншлага тааруу, бэлчээрийн гарц алаг цоог, нийт газар нутгийн 50 орчим хувь нь гантай буюу гандуу байна. Энэ нь малын тарга тэвээрэг, хадлан тэжээл, тариа будааны ургацад муугаар нөлөөлнө гэж салбарын яамны мэргэжилтнүүд үзэж байна. Өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан Засгийн газрын хуралдаанаар 2015-2016 оны өвөлжилтийн ажлыг зохион байгуулах Онцгой …
-
28 July
Афганистанд хуримын үеэр 21 хүн буудуулж нас баржээ
Өнгөрсөн ням гаригт Афганистанд болж байсан хуримын үеэр буудалцаан болж 21 хүн бууны суманд өртөн нас баржээ. Бакланий хойд мужид байрлах хоёр бүлэг буудалцаанд оролцсон гэж Дотоод хэргийн яамын төлөөлөгч мэдээлээд байна. Хоёр бүлгүүд хоорондоо буудалцсан хэмээн үзэж байгаа бөгөөд хуримын зочид уг буудалцаанд өртөн амь үрэгджээ. Нас барсан 21 хүний дунд хоёр хүүхэд байсан ба найман хүн шархадаж эмнэлэгт …
-
28 July
12-той хүүгээс хүүхэдтэй болжээ
Австралийн 40 настай эмэгтэйг охиныхоо 12 настай найз хөвгүүнтэй бэлгийн харьцаанд орсонд буруутган зургаан жил хорих ялаар шийтгэжээ. Шүүгч нарын үзэж буйгаар, уг эмэгтэй тэр хүүхдийг физиологийн хэрэгцээгээ хангахын тулд ашигласан байна. Тэр ч бүү хэл, энэ эмэгтэй 12 настай хүүгээс жирэмсэн болж охин төрүүлсэн боловч “нялх аав” эцгийнхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй гэдэг нь тодорхой юм. Харин түүний хүүхдийг өсгөх …
-
28 July
Эрүүл мэндийн зөвшөөрөлтэй байгууллагуудын 35.09 мэдрэл, дотрын эмнэлэг эзэлдэг
Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Нийслэлийн комиссоос олгодог. Тэгвэл Нийслэлийн эрүүл мэндийн газраас авсан мэдээллээр энэхүү зөвшөөрлийг нийт 1747 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад өгсөн байдаг аж. Үүнд ортой эмнэлэг 88, сувилал 104, 743 эмийн сан багтаж буй юм. 2014 онд тус газраас хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад зохистой байдлын үнэлгээ хийхэд 11,7 хувь нь эмэгтэйчүүдийн, 24,7 хувь нь …
-
28 July
Улиастай-Гачууртын замыг түр хаана
Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд суурь хучилт хийх, хоёр гүүрийн засварын ажлыг гүйцэтгэхийн тулд замыг хэсэгчлэн хаах болсныг мэдэгдье. Тодруулбал, “Их хайрхан” амралтын газраас “Монгол шилтгээн” хүртэлх нэг км хуучин авто замыг энэ сарын 30-ны 23 цагаас ирэх сарын 05-ны 06 цаг хүртэл зургаанхоног хаана. Түр зам гаргах боломжгүй учир иргэд нэг км явган алхаж …
-
28 July
“Czech open 2015” фестивальд монгол тамирчид амжилттай оролцлоо
БНЧУ-ын Пардубице хотноо 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 26 дахь удаагийн “Czech Open 2015” олон улсын шатрын болон хөлөгт тоглоомын фестиваль “Tipsport Arena” цогцолборт зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд манай улсаас фиде мастер С.Билгүүн, С.Чингүүн, спортын мастер Б.Тэнгис, Э.Баасансүрэн, Ц.Батсайхан, Ц.Ганцоож, Х.Итгэлт нар оролцож, сонгодог шатрын төрлөөр өрсөлдлөө. Тэмцээний G3 буюу түргэвчилсэн рапид тоглолтын төрөлд 10 улсын 91 …
-
28 July
Г.Буяндорж нарын шүүх хурал үргэлжилж байна
“Ноёд” группийн ерөнхийлөгч гэх Г.Буяндорж болон Ууганбаяр, Батдорж, Дамдиндорж, Баттулга нарын таван хүнийг шүүх хурал шүүгдэгч талын элдэв шалтгааны улмаас 7 удаа хойшилсны эцэст өчигдөр эхлэн, өнөөдөр үргэлжилж байна. Тэдэнд Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн 111.2, 111.3 гэсэн зүйл ангиар буюу бусдыг ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Энэхүү шүүх хурал нь одоогоор …
-
28 July
Насанд хүрээгүй охидыг Эрээнд “нийлүүлдэг” монгол хүүхнүүдийг шүүжээ
Хятадад байнга амьдардаг гэх Д.Хишигдолгор, Н.Алтанчимэг нарыг насанд хүрээгүй охидыг Хятадын Эрээн хотоос цаахна Жанхчхүүгийн даваа гэх газарт “Лангуфан” иллэгний газарт биеэ үнэлэхэд зуучилсан, улсын хил давуулан худалдаасан хэргээр саяхан шүүжээ. Худалдаалагдсан охид бүгд эмзэг байдалтай буюу орлого багатай, хойд эцгийн дарамтанд байдаг байж. Д.Хишигдолгор нь хоёр охиныг энэ байдлаар нь далимдуулан өөрийн зардлаар гадаад паспорт, тасалбар худалдан авч хил …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл