Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/503 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа төслийн сонгон шалгаруулалтад тэнцэж нийслэлийн дагуул Налайх хотод байгуулагдаж буй хөнгөн атлетикийн тартанан замын 400 метрийн тойрог замын тартанан /резин/ хучилт хийх ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж, ажиллахыг Налайх дүүргийн Засаг даргад үүрэг болголоо. Налайх хотод баригдаж …
Мэдээ мэдээлэл
June, 2015
-
15 June
Хойд Каролинад махчин загас хоёр дахь хохирогчоо гэмтээлээ
Хойд Каролинагийн далайн эрэг дээр сэлж байсан өсвөр насны охин махчин загасны халдлагад өртөн хүнд гэмтэл авчээ. Үүнээс цаг гаруйн дараа бас нэгэн өсвөр насны хүү махчин загасны халдлагад өртсөн байна. Өнгөрсөн Ням гаригт болсон хэрэг явдлын үеэр хохирогч охин гарынхаа хэсгийг болон зүүн хөлөө алджээ. Харин хоёр дахь хохирогч гараа алдсан бөгөөд яаралтай нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна. …
-
15 June
Э.Даваанасан, Б.Цэцэгбаяр нар хошой медальт бөхчүүд болов
2015 оны Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр Энэтхэг улсын Нью-Дели хотын Индира Гандийн нэрэмжит Спорт цогцолборын “К.Д.Жадхавын нэрэмжит бөхийн ордон”-д 4 өдөр үргэлжилж дууслаа. Сүүлийн өдөр хөвгүүдийн 42, 46, 50, охидын 65, 70 кг-ын жингүүдийн барилдаан болж манай 5 бөх барилдсанаас 65 кг-ын жинд барилдсан Чингэлтэй дүүргийн бөх Э.Даваанасан хүрэл, 70 кг-ын жинд барилдсан …
-
15 June
Нина Добрев болзоот залуутай болсон уу
Холливудын алдартай бөгөөд үзэсгэлэнтэй жүжигчин Нина Добрев шинэхэн болзоот залуутай болсон талаар барууны хэвлэлүүд бичиж эхэллээ. “The Vampire Diaries” цуврал киноны од тэрээр өөрийн хамтрагч Йан Зоммерхалдертай хайр сэтгэлийн холбоотой байсан билээ. Харин Йан жүжигчин Никки Рийдтэй гэрлэж, сүр дуулиантай хурим хийсэн юм. Жүжигчин бүсгүйн шинэ найз залууг “Whiplash” киноны жүжигчин Остин Стоуэль гэдгийг эх сурвалжууд баталж байна. Хамгийн …
-
15 June
“Jurassic World” кино ашиг орлогоороо тэргүүлж байна
Universal кино компанийн “Jurassic World” бүтээл дэлгэцнээ гарсан даруйдаа ашиг орлогоороо манлайлж эхэллээ. Тус кино нь өнгөрөгч Пүрэв гаригийн 19 цагт АНУ-ын 3,229 байршилд нэгэн зэрэг нээлтээ хийж эхэлснээс хойш 18.5 сая долларын ашиг орлого олжээ. Энэ нь Universal компанийн оройн цагаар нээлтээ хийсэн, хамгийн өндөр хэмжээний ашиг олсон анхны кино болж байгаа юм. Үүнээс өмнө дөрөвдүгээр сард Universal-ийн …
-
15 June
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
6 дугаар сарын 15 – ны өдөр буюу Даваа гарагт нийслэлийн 5 дүүрэгт цахилгаан таслах хуваарийг танилцуулж байна. Баянзүрх 11.00-17.30 20-р хороо Улиастайн ам, УБЦТС ХК-ийн амралт орчмоор Сүхбаатар 10.30-12.30 9-р хороо Алтайн 1-9-р гудамж, 4-р сургууль, Дөлгөөн нуур, Наран элетроникс, Энхийн санаа өрхийн эмнэлэг, Галакси сургууль орчимд 10.30-17.30 11, 10-р хороо Цагдаагийн гудамж, Сангийн яамны 60 айл, дүүргийн ЭМН, …
-
15 June
Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах ажлын зураг төслийг боловсруулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат – Үүл “Зураг төсөв боловсруулах ажлыг зохион байгуулах тухай” А/497 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөв боловсруулах ажлын хөрөнгөнөөс хэрэгжүүлэх гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах зураг төслийн жагсаалт, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн зураг …
-
15 June
Т.Тулга азийн өсвөрийн аварга боллоо
2015 оны Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр Энэтхэг улсын Нью-Дели хотын Индира Гандийн нэрэмжит Спорт цогцолборын “К.Д.Жадхавын нэрэмжит бөхийн ордон”-д үргэлжилж байна. Өнөөдөр хөвгүүдийн 54, 58, 63, охидын 52, 56, 60 кг-ын жингүүдийн барилдаан болж манай 6 бөх барилдсанаас хөвгүүдийн 58 кг-ын жинд Т.Тулга ираны бөхийг ялж азийн өсвөрийн аварга болов. Хөвгүүдээс …
-
14 June
Шуурхай мэдээ: Налайх хотын Захирагчийн сонгууль боллоо
Налайх хотын Захирагчийн сонгууль амжилттай өнөөдөр Налайх хотод болж өнгөрлөө. Тус сонгуульд сонгуулийн насны 20263 оролцох ёстойгоос санал авах үйл ажиллагааг зогсоосон 22:00 цагийн байдлаар нийт сонгуулийн насны иргэдийн 51.4 хувь буюу 10455 сонгогч саналаа өгсөн байна. Захирагчийн сонгуулийн ирц хүчинтэй ирцэд хүрсэнтэй холбоотойгоор Налайхын Сонгуулийн тойргийн нэгдсэн хорооноос нэр дэвшигчдийн саналыг тоолох үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Дашрамд дурьдахад Налайх …
-
13 June
Туул гол ногооноороо эргэлдэж байна
Өнөөдөр сэтгүүлчид Туул голтой танилцлаа. Шувуун фабрик орчмоор Туул голын бохирдол дээд цэгтээ хүрсэн байгааг энэ үеэр харав. Гол руу ойртох бүр хамар сэтлэм үмхий үнэр сэнгэнэх аж. Харин голын ус ногооноороо эргэж байгааг та доорх зурагнаас харж болно. Туул гол ийм бохирдолтой байгаа нь Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажилтай холбоотой байж болох юм. Учир нь өнөөдөр өглөө 10.00 цагт …
-
13 June
Японы элчин сайд, Сонгинохайрханы Засаг дарга нар гэрээнд гарын үсэг зурлаа
6-р сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүтэй Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн их засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл нь Япон улсын Засгийн газраас Монгол улсын боловсрол …
-
13 June
Найруулагч А.Батбаатар: “Зангараг” киноны уран бүтээлчид рекетүүдтэй учраа ололцсон
Нээлтээ хийсэн даруйдаа үзэгч олны анхаарлыг ихээхэн татаж буй “Зангараг” уран сайхны киноны талаархи сонирхолтой мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр. Монголын кино урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэх авьяаслаг жүжигчний дөрвөн үеийн удмын төлөөлөл энэхүү кинонд тоглосон тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тус киноны зохиолоос үүдэн найруулагч, продюссерыг нь манай томоохон рекетүүд эрэн сурвалжилж байгаа ноцтой мэдээлэл олныг …
-
13 June
“Honey moon” хамтлагийн анхны цомгийн өдөрлөгт урьж байна
“Honey moon” хамтлагийн анхны цомгийн өдөрлөгт урьж байна“Honey moon” хамтлаг шинэ бүтээл туурвих эрч хүч, эерэг цэнэгээртэтгэж байдаг үзэгч, сонсогчиддоо талархал илэрхийлэн хүндэтгэлүзүүлж, анхны цомгоо өргөн барьж байна. Тэдний авьяас чадвар, мэдлэг,мэдрэмж, сэтгэл, зүтгэлээр бүтсэн цомгийн нээлттэй өдөрлөг 6-р сарын16-нд 13:00 цагт “Hi-Fi” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн төв байранд болно. Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн өнгө төрхийг тодорхойлогч хамтлаг,дуучдын …
-
13 June
М.Чинболд: Дүүргийн баяраар сумын заан цол олгоно
Сонгинохайрхан дүүргийнхэн энэ сарын 20-нд Хүй долоон худагт “Иргэдийн баяр” тэмдэглэхээр болжээ. Энэ талаар болон бүтээн байгуулалтын асуудлаар тус дүүргийн Засаг дарга М.Чинболдтой ярилцлаа. Танай дүүргээс иргэд рүүгээ чиглэсэн сонин содон бүтээлч ажлууд их сонсогддог. Энэ удаа “Иргэдийнбаяр” тэмдэглэхээр болсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч? -Иргэдийн баяр хийе гэж өнгөрсөн жил шийдвэрлэж, төлөвлөсөн. Энэ жил зургадугаар сарын 20-нд хийхээр бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. Аймаг, сумд наадам хийдэг шиг 300 мянган хүн амтай дүүрэгт иргэдийг баярлуулах ажил байх нь зөв …
-
13 June
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс -5.4 хувиар буурчээ
Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани 2015 оны 05-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцууллаа. Тус судалгаагаар ОСҮИ 05-р сард 16.8 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.2 хувь өссөн үзүүлэлт аж. Харин оны эхэн үетэй харьцуулахад -1.8 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -5.4 хувиар буурчээ. Шинэ орон сууцны үнийн индекс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл