Мэдээ мэдээлэл

February, 2015

  • 9 February

    Хүүхдийн эрхийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Хүүхэд хамгааллын тухай болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөл, уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хорь гаруй жил хэрэгжиж байгаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль нь материаллаг шинжтэй хууль учраас хүүхэд хамгаалах, эрхийн хэрэгжилтийг хянах, шаардлагатай үйлчилгээ үзүүлэх арга зам, зохицуулалт, …

  • 9 February

    Өөрт ашигтай нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох боломжтой болгохоор хуулийн төсөлд тусгажээ

    “Тэтгэвэрийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 1999 онд баталж, мөрдсөн Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн гол үзэл баримтлал нь 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр буюу түүнээс хойш төрсөн даатгуулагчид нэрийн данс нээж, 1960 оноос хойш төрсөн иргэдийн 1999 оноос өмнө ажиллаж байсан хугацааны шимтгэлийг …

  • 9 February

    72 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих концессын гэрээ байгуулах эрх олголоо

    “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн концессын гэрээг байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болголоо. Газар эзэмшигчид 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барихад зайлшгүй хэрэгцээтэй газар эзэмшүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг тухайн шатны Засаг дарга нар даалгалаа. “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар …

  • 9 February

    Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Засгийн газрын хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр тогтлоо. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 126 500 төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээ 58 000 төгрөг болох юм. Мөн  нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчдын  500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22,0 мянган төгрөгөөр, 500 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн хэмжээг 20,0 мянган төгрөгөөр …

  • 9 February

    “Хөршийн хамгаалалт” журам боловсруулах ажлын хэсгийг байгууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  “Хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/112 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.3 дугаар заалт буюу Аюулгүй, Амгалан Улаанбаатар зорилтын “Гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд гардаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвхи санаачлагад суурилсан “хөршийн хамгаалалт” амгалан тайван байдлын тогтолцоо …

  • 9 February

    Дэд сайд А.Баттөр Австрали улсад албан ёсны айлчлал хийж байна

    Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр тэргүүтэй Батлан хамгаалах яамны төлөөлөгчид энэ сарын 09-11-ний өдрүүдэд Австрали Улсад албан ёсны айлчлал хийж байна. Дэд сайд А.Баттөр тэргүүтэй төлөөлөгчдийг Австрали Улсын Батлан хамгаалахын сайд Кевин Эндрьюс Парламентын ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Кевин Эндрьюс Монгол-Австрали Улс нь бүс нутгийн аюулгүй болон тогтвортой байдлыг хадгалах нэгдмэл сонирхолоо хоёр улсын батлан …

  • 9 February

    Э.Идэрхүү шилдэг ширэн бээлийтнээр шалгарчээ

    Энэ сарын 4-нөөс 7-нд Унгар улсын Дебрецен хотод Иштван Бочкаин нэрэмжит Олон улсын “А” зэрэглэлийн 59 дэх удаагийн тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлж эрэгтэйчүүдийн шигшээ багийн найман тамирчин хүч үзсэнээс 48 кг-ийн жинд оролцсон ОУХМ Г.Ган-Эрдэнэ мөнгө, 52 кг-ийн жинд спортын мастер А.Нурлан хүрэл, 56 кг-ийн жинд ОУХМ Э.Идэрхүү алт, 64 кг-ийн жинд ОУХМ Б.Чинзориг алт, 69 …

  • 9 February

    Японы олон улсын хамтын ажиллагааны банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх санал тавилаа

    Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон улсын зээл тусламж, онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг Монголын төр засаг, ард иргэд өндөр үнэлж, талархаж байдаг гэж Японы олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ны дэд Ерөнхийлөгч К.Яжиматай хийсэн уулзалтынхаа эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ. Монгол, Японы эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа манай улсад зээл тусламж хэлбэрээр нэг …

  • 9 February

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Японы “Номура шокэн” компанийн захирал бараалхлаа

    “Номура холдингс” нь Азид төвтэй, 28 000 гаруй ажилтантай, олон улсын түвшинд хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа явуулдаг, Лондон, Токиогийн хөрөнгийн биржийн арилжаанд тэргүүлэх байр суурьтай оролцдог, Азийн хувьцаа болон бондын зах зээлийн тэргүүлэгч компани юм. Япон улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Номура шокэн” компанийн захирал, “Номура Холдингс”-ийн гүйцэтгэх захирал Кожи Нагаи бараалхаж, Японы Засгийн …

  • 9 February

    Жүжигчин С.Болд-Эрдэнэ үзэгчдийг инээлгэнэ

    Орчин үеийн Гамлет гэгдэх болсон жүжигчин С.Болд-Эрдэнэ драмын чиглэлийн кино, жүжигт л дүрээ мөнхөлсөн байдаг. Тэгвэл тэрбээр жүжигчин хүн өөрийгөө эвдэх ёстой гэдгийн жишгээр инээдмийн дүрд тоглохоор болсон гэнэ. Тэрбээр анх удаа дэлгэцийн бүтээлд инээдмийн дүр бүтээж байгаа бөгөөд өмнө нь тайзны бүтээлд хэд хэдэн удаа инээдмийн дүр бүтээж байжээ. Тодруулбал, тэрбээр “Онч мэргэн” продакшний анхны уран бүтээл болох “Анчид” …

  • 9 February

    Обамагийн 16 настай охин нь жирэмсэн болох нь батлагдаж, шуугиан тарилаа

    Вашингтон, DC – АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн охин, 16 настай Малиа нь жирэмсэн болох нь батлагдаж, шуугиан тариад байна. Малиа  одоо гурван сартай жирэмсэн гэнэ. Ийнхүү Ерөнхийлөгчийн гэр бүл тун удахгүй ачаа үзэж, тэргүүн хатагтай Мишель Обама залуу эмээ болж, охин нь өсвөр ээж болох нь тодорхой болжээ. Малиа одоогоор шуугиан тарьсан жирэмслэлт, хүүхдийн эцсгийн талаар тодорхой зүйл яриагүй байгаа …

  • 9 February

    Толгойдоо буудуулсан Осама бен Ладены зургийг хэн ч дахиж харахгүй

    Буудуулж алагдсан Усама бен Ладены гэрэл зургуудыг нийтлэхгүй байхаар АНУ-ын эрх баригчид шийдвэрлэснийг Вашингтоны давж заалдах шүүх дэмжив. “Зартай алан хядагчийг” устгасны дараа 2011 оны тавдугаар сард түүний зургийг 50 гаруй удаа авсан байна. “Айдас хүрмээр гэрэл зургуудыг” нийтлэхгүй байхыг ерөнхийлөгч Барак Обама хүсчээ. Толгойндоо буудуулсан зартай алан хядагчийн зургуудыг нийтлэх нь цаашид хүчирхийллийг л улам гааруулах болно гэж тэр …

  • 9 February

    Шарил чандарлах газарт 61 хүний цогцос нуусан байжээ

    Мексик улсын баруун өмнөд эргийн Акапулко хотоос олдсон аймшигт олдворын тухай “CNN” агентлаг мэдээллээ. Акапулко хотын ойролцоох шарил чандарлах газраас цагдаа нар 61 хүний цогцосыг олжээ. Гуерроро мужийн Прокурорын газраас мэдэгдсэнээр, эмэгтэй, эрэгтэй хүмүүс болон хүүхдүүдийн цогцос байсан гэнэ. Зарим цогцосыг занданшуулж, чандарлахад бэлэн болгосон байсан учир насыг нь тогтоож чадахгүй байна гэж эрх баригчид хэлжээ.   Шарил чандарлах газрын …

  • 9 February

    Жүжигчин А.Ганчимэг, О.Мөнхдалай нар Солонгосын телевизийн нэвтрүүлэгт оролцжээ

    “Хувьсал” продакшныг бид чадварлаг жүжигчид, чадварлаг уран бүтээлүүдээр нь хэдийнээ андахгүй болсон билээ. Тус хамтлагийн уран бүтээлчид “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” зэрэг дэлгэцийн бүтээлүүдээ үзэгчдэд амжилттай хүргэсэн бөгөөд үзэгчдээс маш өндөр үнэлэмжийг аваад байгаа билээ. Харин тэд саяхнаас дэлгэцийн 3 дахь уран бүтээлдээ ороод байгаа нь “Тооцоогүй тоглоом” уран сайхны кино бөгөөд тус киноны зохиолчоор жүжигчин А.Ганчимэг ажиллажээ. Киноны …

  • 9 February

    МЗХ ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    Монголчуудын уламжлалт сар шинийн баярыг угтаж Монголын Залуучуудын Холбоо МХЗЭ-ийн Төв Хороонд ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Өнөөдөр  болсон  уг  хүндэтгэлийн  арга  хэмжээнд 70 гаруй ахмад  хүрэлцэн  ирсэн бөгөөд тэд залуу  халуун насаа дурсаж, тэдний  хойчийг  залгамжилж яваа залуучууддаа  үнэтэй  сургаалиа  хайрлалаа. Тэдний дунд хамгийн ахмад нь буюу 90 гаруй настай Д.Дулмаа байсан бол Б.Зинамидэр, Ц.Дашдондов, …