Мэдээ мэдээлэл

February, 2015

  • 9 February

    Хийлч Дээгий “Гэр хороололд амьдарч явснаа нуух дургүй”

    Монголын урлагт анхлан хийл хөгжмийг эгшиглүүлж, хийлийн аялгуун яруу сайхныг мэдрүүлж чадсан эмэгтэй бол яахын аргагүй хийлч Дээгий билээ. Тэрээр өөрийн уран бүтээлийг хийхээс гадна сайн үйлсийн аянд идэвхи санаачлагатай оролцдог нэгэн. Тэрээр одоо урлагийн бүсгүйчүүдийг хамарсан сайн үйлсийн аян зохион байгуулахыг зорьж байгаа бөгөөд энэ аян нь өрх толгойлсон эмэгтэйчүүд рүү чиглэсэн байх гэнэ. Дуучин бүсгүй маань хэлэхдээ олон …

  • 9 February

    “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-төрийн гэрээ” шагналд арван бүтээн байгуулалт тунаж үлдлээ

    “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналд нэр дэвшсэн бүтээн байгуулалтыг сонгон шалгаруулах ажлын хэсэг 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хууль, эдийн засаг, уул уурхай, соёл урлаг, барилга, техник, технологийн мэргэжилтнүүдээс бүтээн байгуулалтын талаар санал авав. Ажлын хэсгээс ”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналд нэр дэвшсэн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг мэргэжилтнүүдэд урьдчилан өгч танилцуулан санал авсан бөгөөд …

  • 9 February

    Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүллээ

    Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” А/111 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх үйл ажиллагааг жигдрүүлэх ажлын хэсгийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийг үндэслэн 13 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг шилжүүллээ. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажсан …

  • 9 February

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол, Японы бизнес эрхлэгчдийн уулзалтад үг хэллээ

    Японы бараа бүтээгдэхүүнийг гадаадад таниулах, гадаад орнуудаас Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бүтээгдэхүүнийг судлах, тэдгээр бараа материалыг үзэсгэлэн яармаг хэлбэрээр сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагаа явуулдаг Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) тус улс дахь Монголын Элчин сайдын яамтай хамтран бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд 150 хүн оролцохоор бүртгүүлсэн ч 200 гаруй бизнес …

  • 9 February

    Жюү-жицү бөхийн улсын аваргууд тодорлоо

    Монголын жюү-жицү бөхийн өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 7-8-нд Спортын бэлтгэлийн төвийн “А” зааланд амжилттай болж өнгөрлөө. Тэмцээн “Мастер” ангилалд 21 тамирчин (1979 оноос өмнө төрсөн тамирчин)-ын цагаан, хөх-ягаан, бор-хар бүсийн 65, 75, 85, -95, +95 кг, үнэмлэхүй, насанд хүрэгчдийн 98 тамирчин (1980-1997 онд төрсөн тамирчин) эрэгтэйчүүдийн цагаан, хөх, ягаан, бор, хар бүсийн 65, …

  • 9 February

    Тэнгэрийн орны 2 найрагчийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

    02 сарын 10 хэмээх энэ өдөр Монголын утга зохиолын сор болсон 2 гайхалтай уран бүтээлч мэндэлж байжээ. Эдүгээ бидний дунд байхгүй ч хийж бүтээсэн зүйл, туурвисан уран бүтээлүүдээрээ ард түмний сэтгэлд үлдсэн Монгол улсын төрийн шагналт, яруу найрагч Ринчиний Чойном /1936-1979/, Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, яруу найрагч Очирбатын Дашбалбар /1957-1999/ агсан хоёр  энэ өдөр мэндэлжээ. Энэхүү монголын …

  • 9 February

    Хүндийн өргөлтийн өсвөр үеийн УАШТ Багануур дүүрэгт боллоо

    Хүндийн өргөлтийн 2015 оны өсвөр үеийн УАШТ энэ оны хоёрдугаар сарын 07-08-ны өдрүүдэд Нийслэлийн Багануур дүүрэгт боллоо. Энэ удаагийн тэмцээнд нийт есөн багийн 97 тамирчин өрсөлдсөн байна. Тодруулбал Өвөрхангай аймгаас 5 эмэгтэй 8 эрэгтэй нийт 13 тамирчин, Дархан-Уул аймгаас 7 эмэгтэй 8 эрэгтэй нийт 15 тамирчин, Хөвсгөл аймгаас 7 эмэгтэй 8 эрэгтэй нийт 15 тамирчин, ТСБТСДуС-иас 7 эмэгтэй 8 эрэгтэй …

  • 9 February

    Лого, бэлэгдэлийн уралдаан зарлаж байна

    Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 359 дүгээр тогтоолоор зохион байгуулагдах Монголын хүүхдийн спортын Y их наадмын лого, бэлэгдэлийн уралдаан зарлаж байна. Бvтээлд тавигдах шаардлага: Лого: Хүүхдийн спортын онцлог, утга санааг бэлгэдэж, энгийн ойлгомжтой, өгvvлэмжтэй, өнгөний зохицолтой цогц бvтээл байна. Уралдаанд ирvvлэх бvтээлд тавигдах шаардлага: Лого нь хүүхдийн спортын vйл ажиллагаа, онцлогийг товч, тодорхой тусгасан сэтгэлгээний өндөр тvвшинд хийгдсэн байна; …

  • 9 February

    Валентины баяраар хосуудад санал болгож буй 10 кино

    1.Eternal Sunshine of the spotless mind 2.‘The Notebook’ 3. ‘Notting Hill’ 4.‘Just Like Heaven’ 5.A Walk in the Clouds’ 6.‘The Vow’ 7.’13 Going on 30′ 8.‘Inventing the Abbotts’ 9.‘Love Actually’ 10.‘The Lucky One’

  • 9 February

    Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Ахиад хорин жил дуулмаар байна, өөр юу хэрэгтэй гэж…

    Ард түмнийхээ сэтгэлд олон сайхан дуугаараа хоногшсон, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ өдгөө Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн тэнхимд уртын дууны багшаар ажиллаж буй. Уртын дууны гайхамшиг, уянга тансаг хоолойн цар хүрээг илтгэсэн түүний уран бүтээлийг шимтэн сонсох дуртай хүн олон бий. -Юуны өмнө, уран бүтээлийн сонин сайхныг тань сонсмоор санагдлаa? -Би уран бүтээлийнхээ хажуугаар багшилж, өөрийн хүүхдийг орхиод түмний хүүхдийн төлөө амьдралаа …

  • 9 February

    Монголд визгүй зорчих 42 орон

    Монголд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор манай Засгийн газрын зүгээс гадаадын нэлээдгүй улсыг визээс чөлөөлж иргэд нь ямар нэг чирэгдэлгүйгээр шууд зорин ирэх боломжоор хангадаг. Энэ жилийн хувьд гадаадын 42 орны иргэд аялал жуулчлалын шугамаар Монгол Улсад визгүй зорчих эрхтэй юм байна. 1          Австри- Бүгд Найрамдах Австри Улс /Republic of Austria/ 2          Андорра-Андоррагийн Хант Улс Â /Principality of …

  • 9 February

    “Шинэ үе” продакшны жүжигчний аминд хүрсэн жолоочид 15 жилийн хорих ял төлөвлөжээ

    Өнгөрөгч сарын 23-нд “Шинэ үе” продакшны жүжигчид Хөх хотод аялан тоглолтоор явж байх үедээ авто машины осолд орж, тус продакшны жүжигчин Т.Билгүүн амь насаа алдаж, жүжигчин Р.Алтансүх, А.Энхжин нар бэртсэн хэрэг гарсан билээ. Харин БНХАУ-д манай жүжигчдийн машиныг мөргөсөн ачааны авто машины жолоочид 15 жилийн хорих ял төлөвлөсөн талаар Өвөрмонголын mp.weixin.qq.com сайтад мэдээлсэн байна. Мэдээллийг бүрэн эхээр хүргэвэл: “Шинэ үе” …

  • 9 February

    Чингисийн талбайд Сар шинийн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна

    Хэт төвлөрлийг сааруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хэд хэдэн байршилд Цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран сар шинийн баярыг угтаж  “Цагаан сар-2015” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг хоёрдугаар сарын 7-ны өдрөөс хоёрдугаар сарын 15-ны өдрийн хооронд Чингисийн талбайд зохион байгуулж байна. Өргөтгөсөн худалдаанд “Арьс шир үйлдвэрлэлийн …

  • 9 February

    “Төөрөлдсөн тавилан” нэвтрүүлэгт оролцогч Л.Бямбасүрэнд уучлал үзүүлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 407 дугаар ангийн ялтан Л.Бямбасүрэнд уучлал үзүүлэх зарлигийг гаргажээ. Л.Бямбасүрэн өнгөрөгч 2004 онд аргагүй хамгаалалт хийж нөхрийнхөө аминд хүрсэн бөгөөд түүнд 18 жилийн ял оноогоод байсан юм. Түүний амьдралыг өнгөрсөн онд ETV телевизийн “Төөрөлдсөн тавилан” нэвтрүүлэг олон нийтэд хүргэсэн билээ. Л.Бямбасүрэн Ерөнхийлөгчийн өршөөлд багтсанаар эдлээгүй үлдсэн хорих ялаас …

  • 9 February

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2 дугаар сарын 9-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо Засгийн газрын хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр тогтлоо. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 126 500 төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээ 58 000 төгрөг болох юм. Мөн  нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэвэр …