Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2023.03.15) 10 цаг 00 минутад гишүүдийн 65,8 хувийн ирцтэйгээр эхлэв. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд, Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан …
Мэдээ мэдээлэл
March, 2023
-
15 March
Дээд лигийн үнэ цэнтэй тоглогчоор Т.Санчир тодорлоо
Монголын Сагсан бөмбөгийн Холбооны Үндэсний Дээд лигийн 2022-2023 оны улирлын шилдгүүдийг тодруулах үйл ажиллагаа энэ сарын 14-нд боллоо. Улирлын үнэ цэнтэй тоглогч буюу MVP-ээр Т.Санчир тодорлоо Т.Санчир нь Монгол улсын сагсан бөмбөгийн SBL Хасын Хүлэгүүд багт тоглодог Монголын мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин юм. Тэрбээр Монголын шилдэг сагсан бөмбөгчдийн нэг бөгөөд 1995 оноос хойш Монголоос гадаадын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт тоглосон …
-
15 March
Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орж, явган шуурга шуурч, нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна. 2023 оны гуравдугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нийт нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 …
-
14 March
ЗТХЯ: Иргэдийн оролцоотой автозамын салбарын үйл ажиллагаанд хяналт тавьж, ажлын үр дүн шаардаж ажиллана
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.03.14/ нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, жолооч, тээвэрчдийн төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцон зарим асуудлыг шийдвэрлэлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймаг хот хооронд нийтийн тээврийн 59 аж ахуйн нэгж байгууллага 49 чиглэлд бүртгэлтэй 708 автобусаар үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр тээвэр эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөр салбарын сайдтай уулзаж, хот хоорондын нийтийн …
-
14 March
М.Өлзийбат: Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогдох болсон
Нийслэлийн нутаг дэвсгэр дэхбарилгынчанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаар Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга, доктор М.Өлзийбатаас тодрууллаа. -Улаанбаатар хот орчмын газар …
-
14 March
Г.Билгүүн:Энэ онд нийслэлд 25 мянган ам метр явган зам шинээр тавина
Нийслэлийн хэмжээнд энэ онд тавих явган замын бүтээн байгуулалт болон бусад асуудлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүнээс тодрууллаа. Ташрамд дурдахад, нийслэлд анх удаа дугуйн болон явган хүний зам, тохижилтыг хариуцсан нэгж байгуулагдсан юм. -Энэ онд нийслэлийн хэмжээнд явган замын бүтээн байгуулалт, тохижилтын хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ? -Өнгөрсөн онд …
-
14 March
Чөлөөт бөх: УАШТ-ээс Б.Шоовдор, Х.Болортуяа нар алтан медаль хүртлээ
Чөлөөт бөхийн 2023 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд “Аврагч” биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн тамирчин, МУГТ Б.Шоовдор, 59 кг-ийн жинд ОУХМ Х.Болортуяа нар алт, эрэгтэйчүүдийн 97 кг-ийн жинд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
-
14 March
Холимог тулааныг Азийн танхимын болон тулааны спортын наадмын хөтөлбөрт багтаав
Ирэх арваннэгдүгээр сард Бангкок, Чонбури хотуудад болох Азийн танхимын болон тулааны спортын наадмын Зохицуулах хорооны 6 дахь удаагийн хурал энэ өдрүүдэд Тайландын нийслэлд үргэлжилж байна. Уг хурлаас нэгэн чухал шийдвэр гаргасан нь Mixed martial arts буюу холимог тулааныг наадмын хөтөлбөрт багтаахаар боллоо. Холимог тулаанчид наадамд эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан жинд медальтнуудаа тодруулах болно. Холимог тулааны тамирчид наадамд оролцох хүсэлтээ …
-
14 March
Франц Улсын “PETIT FUTE” аялал жуулчлалын сэтгүүлд Монгол Улсыг онцлов
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Гадаад харилцааны яамны санаачилгаар Бүгд Найрамдах Франц Улсын “Petit Fute” сэтгүүлийн нүүрэнд Монгол Улсыг онцолж, манай улсын аялал жуулчлалын салбарыг сурталчилсан дэлгэрэнгүй нийтлэлийг хэвлүүлжээ. “Petit Fute” сэтгүүл нь 1976 оноос хойш 48 жилийн туршид тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Европын улс орнууд өндрөөр үнэлдэг, нэр хүндтэй олон нийтэд …
-
14 March
Т.Мөнхсайхан:Чихэрлэг ундаанаас татгалзах хэрэгтэй
Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 20 орчим сургуулийн 90 гаруй төлөөлөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний бодлого, чиглэлийг танилцуулах энэ хүрээнд хамтран ажиллах санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгууллаа. Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол …
-
14 March
АТГ: УИХ-ын 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлсэн
Авлигатай тэмцэх газраас өнөөдөр Нүүрсний гэх тодотголтой хэргийн мөрдөн шалгах ажлын явцын талаарх мэдээллийг хийлээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар: -Нэгжлэг хийх ажиллагааг 166 объектод -Хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 437 удаа, -Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч 1032 хүнээс мэдүүлэг авч, -Байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс 973 баримт материал гаргуулан авсан зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Өнгөрсөн …
-
14 March
Эмэгтэй боксчид ДАШТ-д өрсөлдөхөөр Энэтхэгийг зорилоо
Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-26-ний өдрүүдэд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болно. Манай улсаас тус тэмцээнд энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аварга 8 бүсгүй, 3 дасгалжуулагчийн хамт эх орноосоо мордов. Энэ удаагийн ДАШТ-ий нийт шагналын сан 2.4 сая ам.доллар. Түрүүлсэн тамирчин 100, мөнгө 50, хүрэл медаль хүртсэн 25 мянган …
-
14 March
“South by South West” кино наадамд Монгол кино оролцоно
“Three Flames Pictures” , “Team Hero” продакшны хамтарсан бүтээл, найруулагч Батсүхийн Баатарын “Aberrance” буюу “Этгээд” уран сайхны кино дэлхийд болон Америкт нэр хүндтэй “South by South West” кино наадмын “Midnighters” буюу “Шөнийн” хэсэгт шалгараад байна. SWSX наадам нь жил бүрийн гуравдугаар сард АНУ-ын Техас мужийн Остин хотод болдог бөгөөд 35 дахь жилдээ зохиогдох гэж байна. Тус наадам нь киноны хорхойтнууд …
-
14 March
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 59 гэрчийг дууджээ
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат өнөөдөр /2023.03.14/ хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Уг сонсголд арилжааны банкуудаар дамжуулан олгосон дөрвөн багц зээлийн асуудлыг авч хэлэлцэх юм. Үүнд: -Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх төсөл; -Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн …
-
14 March
Г.Занданшатар: Хаврын чуулган авлигын эсрэг чуулган байх болно
УИХ-ын хаврын чуулган маргааш нээлтээ хийнэ. Энэ чуулганаар ҮХНӨ, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал, Авлигын эсрэг багц хууль, Сонгуулийн хууль, Улс төрийн намын хууль зэрэг олон томоохон, суурь реформын шинжтэй асуудлууд хэлэлцэгдэнэ. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж ярилцлаа. -Танд өдрийн мэнд хүргэе. Хаврын чуулган эхлэх гэж байна. Намрын чуулганы үеэр “нүүрсний” хэргээс улбаалан иргэдийн бухимдал туйлдаа хүрч олон нийт жагсаж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл