Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 3 April

    Зөрчил гаргасан автомашиныг зөөж, шилжүүлэх журамд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна

    “Нийслэлд зориулалтын ачигч чирэгч авто машин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түгжрэлийг бууруулахтай холбогдсон зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх журам”-ыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. Журмын төсөлд энэ төрлийн ажил, үйлчилгээ эрхлэх, гэрээ байгуулах эрхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалгаж, шийдвэрлэхээр тусгажээ. …

  • 3 April

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зөвлөгөө мэдээллийн төв ажиллуулж эхэллээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Сургалт, мэдээлэл, үйлчилгээний төвөө өргөтгөн Зөвлөгөө, мэдээллийн төв болгон ажиллуулж эхэллээ. Энэ төв Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж байгаа ажил, үйлчилгээтэй холбоотой бүх мэдээллийг нэг цэгт төвлөрүүлэн, албан бичиг, өргөдөл, гомдол хүлээн авч хариу өгөх юм. Мөн мэдээлэл хүлээн авах, зөвлөгөө, мэдээлэл өгөх 1800-1286 дугаарын нээлттэй утас ажиллуулан, цахим мэдээллийн “Touch screen” комьютерыг …

  • 3 April

    Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/248 дугаар захирамж гаргаж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараахь арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. Үүнд: Нийслэлийн Онцгой комиссын “Үер усны гамшгийн үед ажиллах хэсэг”-ийн бүрэлдэхүүнийг үүрэг даалгавраар ханган утас, хаягийн бүртгэлд тодотгол хийж бэлэн …

  • 3 April

    “Нэг хороо” аян сарын турш үргэлжилнэ

    “Амар тайван Чингэлтэй” хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс санаачлан Нэг хороо” 1 сарын аяныг энэ оны 4 дүгээр сараас тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхлүүлээд байна. Аяны хүрээнд цагдаагийн хэлтсийн алба хаагчид хороонд оршин суугаа айл, өрх нэг бүрийн иргэдтэй уулзаж, ахуй амьдралтай танилцаж, судалгаа авч бүртгэлжүүлэх, санал, хүсэлтийг нь авах, түүний мөрөөр гэмт …

  • 3 April

    Налайх, Багануур хотыг дагуул хот болгох тогтоолыг НИТХ-аас гаргалаа

    Нийслэл хотын эдийн засаг, дэд бүтцийг  тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амийн хэт төвлөрөлийг бууруулах, хотын хангамж, үйлчилгээ аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг  зохицуулах, орчин суугчдын нийгмийн хангамжийг  шийдвэрлэх зорилгын хүрээнд  Нийслэлийн зэргэлдээх Налайх, Багануур дүүргийг дагуул хот болгох шийдвэрийг НИТХ-аас тэдгээр дүүргийн иргэдийн нийтийн саналд үндэслэн гаргалаа. Анхлан НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы  санаачилсан  “ЭКО НАЛАЙХ ДАГУУЛ ХОТ” болгох төсөл хөтөлбөрийн тухай саналууд  …

  • 3 April

    Женко Баттулгын “чимээгүй болсон” учир

    Төмөр замын нарийн царигийн цаадах улс төрчдийн нууж ядаж байсан мэдээллийг УИХ-ын гишүүн Х.Баттулга нийтэд ил зарлаж, басхүү нэлээдгүй шүүмжилснээр нэг хэсэг хэвлэл мэдээллийн эхний нүүрнээс салахаа болиод байсан. Тэгвэл, сүүлийн үед түүний нам гүмхэн болоод байгаа учрыг ойрын эх сурвалжаас нь тодруулахад Женко Баттулгын ээжийнх нь бие чилээрхэснээр Солонгос улсад эмчлүүлж, сахиж байгаа бөгөөд ээжийнх нь биеийн байдал сүүлийн …

  • 3 April

    Монгол улс тэргэнцэртэй иргэнд зориулсан зориулалтын автомашинтай боллоо

    Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг ханган “Эрхийг бодит болгоё” Инчеоны стратегийг Монгол Улс 2014 онд хүлээн авсан билээ. Ази, номхон далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Эрхийг бодит болгоё” анхдугаар Инчеоны стратегиийн хэрэгжилтийг хангах хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Бүгд найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хооронд …

  • 3 April

    Налайх Багануур дүүрэгт хот байгуулах тухай түүхэн шийдвэрийг гаргалаа

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 25 дугаар хуралдаан өнөөдөр 09 цагаас нийслэлийн Хангарьд ордонд 68 хувийн буюу 31 төлөөлөгчийн ирцтэй хуралдаж, олон жилийн туршид дуншиж ирсэн “Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах тухай” асуудлыг хэлэлцэн, түүхэн чухал шийдвэрийг баталлаа. Энэ асуудлаар 3 дугаар сарын 27-ны өдөр хуралдсан ч НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс Эвсэл”-ээс 5 хоног завсарлага авсан тул ийнхүү өнөөдөр хэлэлцлээ. Өнөөдрийн …

  • 3 April

    Кенид 147 оюутан алагджээ

    Кенийн Гарисс хотын их сургуулийг алан хядагч “Аль-Шабаб” бүлэглэлийнхэн  дайрч тэнд байсан оюутнуудыг барьцаалсан байна.  Нийт 400-аад  оюутан барьцаалагдсанаас зөвхөн 50-иад нь их сургуулийг орхиж явж чадсан бол 147 хүн одоогийн байдлаар амиа алдаад байгаа юм байна.  Алан хядагчид Кени улс Сомалид  цэрэг оруулж алан хядагчдыг дарах гэсний хариуг ийнхүү авч байна гэж мэдэгдсэн аж. Кенийн Дотоод хэргийн сайд Ж.Нкаиссери …

  • 3 April

    Дээд шүүхийн шүүгчдийн нэрсийг УИХ-д өргөн барина

    Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан билээ.Үүний хүрээнд Улсын Дээд шүүхийн шүүгчийн шалгуур хангасан дөрвөн хуульчийн нэрсийг өчигдөр Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаанаар тодорхой болгож, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.Дээд шүүхийн шүүгчид нэр нь тодорсондөрвөншүүгчийг томилох асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Дээд шүүхийн дөрвөн шүүгчийн сул орон тоонд хуульчдын дунд бүртгэл явуулж, Шүүхийн мэргэжлийн хороо шалгуур хангасан 20 хуульчийг …

  • 2 April

    Өсвөр үеийхнийг хөгжүүлэх “Эх орон 36” үндэсний хөтөлбөр нээлтээ хийлээ

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа  нар  хүүхэд, өсвөр үеийхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх “Эх орон 36”  хөтөлбөрийг санаачилж, 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тус хөтөлбөрийн 2015 оны нээлтийн ажиллагаа ОУ-ын Найрамдал төвд хөдөө орон нутаг болон нийслэлийн зарим дүүргийн сургуулийн нийгмийн ажилтан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн  мэргэжилтэн, замын …

  • 2 April

    А320-ын 2 дахь хар хайрцаг олджээ

    Францын зүүн өмнөд хэсэгт 3-р сарын 24- нд осолдсон Airbus A320 –ын 2 дахь хар хайрцаг олджээ. Энэ тухай Марселийн прокурор Брис Робен мэдэгдсэн гэнэ. Энэхүү хар хайрцганд нислэгийн техникийн талын мэдээллүүд болох : нислэгийн өндөр, хурд,  мөн системийн ажиллагааны талаарх мэдээллүүд байх ёстой юм байна. Пүрэв гаригт онгоц осолдсон газар Германы шинжээчдийн баг ирсэн аж. Ослоос амь үрэгдсэн хүмүүсийн …

  • 2 April

    “Монос”-ынхон сүүгээр даруулж уудаг эмний оронд андууран зүрхний эм бичиж өгчээ

    “Монос” эмийн сангийн эмийн санч“Фено-барбитал” хэмээх эмийг том хүний тунгаар 16 нярайд бичиж өгснөөс болж, эмэнд хордсон ноцтой хэрэг гарч байсан. Уг хэргийнхээ улмаас шүүхээс ял сонсоод байгаа юм. Тэгвэл “Монос”-ынхон дахин эм сольж бичиж өгсөн асуудал үүсгэсэн талаар манай сайт мэдээлсэн юм. Тодруулбал, Ланадексон, Ланасорбид гэсэн хоёр эмийг сольж өгснөөс найман хүүхэд хордлогод орсон байдаг. ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд …

  • 2 April

    Үзвэр үйлчилгээний байгууллагад шалгалт хийн 218 зөрчил илрүүллээ

    Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 онд баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг 2015 оны 03 дугаар сарын 02-27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтаар Чингэлтэй дүүрэгт 4, Баянгол дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 9, Хан-Уул дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 4, Сонгинохайрхан дүүрэгт 1, Налайх дүүрэгт 1, Багануур …

  • 2 April

    Үерийн аюултай бүсээс айл өрхүүдийг 52 байршилд нүүлгэн шилжүүүлнэ

    Нийслэлийн Онцгой байдлын газар болон Өмчийн харилцааны газраас гаргасан судалгаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийт 2369 айл үерийн аюултай бүсэд суурьшиж байгаагийн   467 өрх  буюу 19,7% нь Сонгинохайрхан дүүрэгт, 755  өрх буюу 31,8%  нь   Баянзүрх дүүрэгт тус тус суурьшдаг. Эдгээр айлууд нь үерийн аюулд өртөх эрсдэл өндөр байна. Эдгээр айл өрхүүдийн 65,4 хувь нь Газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй амьдарч байна. …