Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 18 April

    Гэртээ эмтэрсэн аяга шаазан, эд зүйлс, хуучин хувцас бүү хадгал

    Сөрөг энерги хуримтлагдсан эсэхийг яаж мэдэх вэ? Гэр оронд тань сөрөг муу энерги байгаа эсэхийг шалгах хамгийн энгийн арга бол лаа асаагаад бүх өрөө тасалгаануудаар явж үзэх. Ингэхдээ 00, банн, хонгилын өрөөгөө ч гэсэн мартав. Хэрвээ лааны чинь дөл сүүмэлзээд, хийсээд тогтворгүй байвал таны гэрт ямар нэг муу энерги хуримтлагдсан байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл сэтгэл санаагаар унах, гэртээ байхаас …

  • 18 April

    Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэнэ

    Энэ оны тавдугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр болжээ. Ингэхдээ Боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, үйлчилгээний салбарт хамаарагддаг албан хаагчдын цалинг нэг ижил мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх юм байна. 2015 оны төсөвт цалин тэтгэврийг нэмэх зорилгоор 130 тэрбумыг суулгасан. Харин Төрийн тусгай албан хаагчдын цалинг долдугаар сарын 1-нээс, Төрийн удирдах албаны ажилтнуудын цалинг аравдугаар сарын 1-нээс нэмэгдүүлэхээр боллоо. Уг шийдвэрийг …

  • 18 April

    Оюутолгойд зөвөлгөө өгөх АНУ-ын компани руу 680 гаруй сая төгрөгийг шилжүүлжээ

     “Эрдэнэс Оюутолгой” компанид Америкийн хуулийн фирмээс улсын төсвийн 17 тэрбум төгрөгөөр эрх зүйн зөвлөгөө авахаар гэрээ байгуулсан талаарх мэдээлэл олны дунд шуугиан тарьсан. УИХ-ын бие даагчид гишүүд уг асуудлыг эсэргүүцэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг хөндсөн билээ. Учир нь С.Баярцогт 17 тэрбумыг шилжүүлэх эрхийг олгож гарын үсэг зурсан гэж тэд үзэж буй. АНУ-ын “Painter Law Firm” нэртэй …

  • 18 April

    Автомашины улсын дугаар нь 4, 9-өөр төгссөн жолооч нар энэ сард татвараа төлнө

    Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Хуулиар хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж …

  • 18 April

    Гурван намрын Содура /шүүмж/

    ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ Жүжгийн чимэглэл хөгжим шиг хэсэг бусаг эгшигүүд Содураг  /2015/  бидэнд нээж байна. Энд тэндээс эвлэн нэгдэж байгаа мэт санагдах хөг аялгуу, үй түмэн эгшиг. Дунд нь РОК ч сонсогдох шиг санагдана. Гэвч энэ бүхэн зүгээр л эхлэл. Бидний амьдралын хэмнэлээр бол зүгээр л нэг байдаг, байх ёстой гэж үздэг НҮРГЭЭН. Гэтэл шувуудын жиргээ, намрын тайгын дүр зураг. Муугүй …

  • 18 April

    Ч.Сайханбилэг эмнэлгийн шалтгаанаар мэдээллээ хойшлуулжээ

    УИХ-ын өнөөдрийн чуулган дөнгөж сая 54 хувийн ирцтэйгээр эхэллээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцож Татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийх байсан боловч хойшлогджээ. Засгийн газрын тэргүүн мэдээллээ эмнэлгийн шалтгаанаар хойшлуулжээ. Тиймээс чуулганаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж эхэлсэн байна.

  • 18 April

    Буудлагын дэлхийн цомын тэмцээн өндөрлөв

    БНСУ-ын Чанвон хотод болсон буудлагын Дэлхийн цомын өчигдөр явагдсан 25 метрийн гар бууны хурдан буудлагын эрэгтэйчүүдийн дасгалд нийт 41 буудагчаас 1. Францын буудагч, залуучуудын дэлхийн аварга Жеан Кюкуампок 2. Германы буудагч, дэлхийн дэд аварга Оливер Жейс 3. БНСУ-ын залуу буудагч Сон Жон Хо Энэ дасгалд манай улсаас тамирчин буудаагүй. Энэ дасгал уг нь олимпид ордог дасгал юм. Гэвч 1990 оноос …

  • 18 April

    Чингэлтэй дүүрэгт шатаасан тоглоомуудыг сэргээн засварлалаа

    Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 7, 8, 9, 10 дугаар байрны дундахь хүүхдийн тоглоомын талбайд хэсэг бүлэг хүмүүс архидан согтуурч, хүүхдийн тоглоом шатаасан үйлдэл 2015 оны 2-р сарын 26-ны өглөөний 04.20 цагийн үед гарч, Аврах гал унтраах 10 дугаар ангийн жижүүрийн бүрэлдэхүүн унтрааж байсан. Хүүхдийн тоглоомын талбай байгуулах, түүнийг арчилж тордоход багагүй хүч хөрөнгө, цаг хугацаа зарцуулдаг. Гэвч зарим хүний зүй …

  • 18 April

    Ерөнхийлөгчийн Гадаад бодлого хариуцсан шадар туслахаар Д.Сайнбаярыг томилов

    Даваабатын Сайнбаяр нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. 2005 онд АНУ-ын ДеВрайн их сургуулийг мэдээллийн технологийн мэргэжлээр төгсч, Де Паулын их сургуульд мэдээллийн системийн удирдлага сэдвээр магистрантурт суралцсан. Түүнчлэн Нью-Йорк дахь Колумбийн их сургууль, Сингапурын Менежментийн Институтэд мэргэжил дээшлүүлжээ. 2005-2008 онд АНУ-ын Кеннеди групп, ФАВ компаниудад системийн шинжээч, программист, 2008-2010 онд Медиа группт Бизнес төлөвлөлт, маркетингийн албаны дарга, 2010-2015 онд “Моннис” группт …

  • 18 April

    Эдийн засгийн зөвлөлийн гишүүдэд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа

    Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулах, хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар зөвлөх үүрэг бүхий орон тооны бус Эдийн засгийн зөвлөлийн хуралдаанд  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, үг хэллээ. Манай улсад хөдөлмөрийн харилцаа 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа.  Өнөөдөр уламжлалт бус хөдөлмөр зохион байгуулалтын арга, хэлбэр шинээр үүсэн бий болж,олон улсын хөдөлмөрийн хэм …

  • 18 April

    “Монголын өдрүүд – 2015” үзэсгэлэн Улаан-Үд хотод болно

    Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар,  “Мишээл Групп” ХХК хамтран “Монголын өдрүүд – 2015” үзэсгэлэн  худалдааг энэ сарын 23-наас 25-ны хооронд ОХУ-ын Улаан-Үд хотноо зохион байгуулах гэж байна. Уг үзэсгэлэн худалдаа нь Орос, Монголын худалдааг өргөжүүлэх үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд гаргах цаашлаад дэлхийн зах зээлд сурталчлах боломжийг бий болгох зорилготой. Монголын кино өдрүүд, Урлагын тоглолт, Үзэсгэлэн худалдаа гэсэн …

  • 18 April

    “Сайдын цаг” уулзалтад Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү оролцлоо

    “Сайдын цаг” уулзалтад Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү оролцож, тус салбарын бодлого, зорилт болон ойрын үед хийж хэрэгжүүлэх ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тээврийн салбарт эрх зүйн зохицуулалтын шинэтгэл, бүтээн байгуулалтын ажлын чанар, аюулгүй байдлын стандартын шинэчлэл хийхээр ажиллаж байна. Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажлыг 2016 онд хийж дуусгах зорилттой. Богдхан төмөр замын ажлыг Азийн хөгжлийн банкны …

  • 18 April

    Амралтын өдрүүдэд цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    2015 оны энэ амралтын өдрүүдэд цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. 18/IY Төв аймаг 12.00-18.00 Баянцогт сумын Иргэн Мөнхбаяр, Цогбадрах, Жамбалсүрэн, Могол ноос ХХК орчмын хэрэглэгчид 19/IY Төв аймаг 10.00-13.00 Баянцогт сумын Дунд Уртын эх ХХК, Шимт Уринш ХХК, Насанжаргал худаг, гэр хорооллын хэрэглэгчид 14.00-18.00 Баянцогт сумын Хашбат …

  • 18 April

    Валидол-д хүмүүс ам сайтай байна

      Тоо томшгүй олон телевизүүдээс цөөн хэд нь сайн бүтээл хийхийн төлөө зүтгэж байгаа нь илт юм. Тэдний нэг нь SEVEN телевиз гэхэд бусад нь маргахгүй байх. Сүүлийн үед тэдний үзэгчдэд хүргэж байгаа Валидол-2 кино шинэ жүжигчидтэй гэж муу хэлэгддэг ч давгүй амжилт үзүүлж байгаа гэж урамшуулхад илүүдэхгүй биз. Телевизийн олон ангит кинонд ихэвчлэн акул болсон жүжигчдийг сонгодгоос гадна хэдэн …

  • 18 April

    NBA-гийн Плэйофф-т өрсөлдөх багуудын нэрс тодорлоо

    Америкийн үндэсний сагсан бөмбөгийн 2014-2015 оны улирал дуусаж аваргын төлөө өрсөлдөх найман багийн нэрс тодорлоо. Стив Кэррээр удирдуулсан “Голдэн Стэйт Уорриорс” багөрнөд бүсийг тэргүүлж байгаабол тэдний өрсөлдөгч баг “Нью-Орлэйн Паликанс”өнөөдөр “Сан Антони Спөрс” багийг талбай дээрээ буулган авчээ. Тус хоёр баг энэ улиралд дөрөв таарсан бөгөөд гуравт нь “Уорриорс” хожиж байжээ. Харин Дорнод бүсээс “Атланта Хаукс” сүүлийн эрхийн төлөө “Орлондо …