Мэдээ мэдээлэл

January, 2015

  • 15 January

    Улаанбаатар хотын үерийн эрсдлийн үнэлгээ хийжээ

    Улаанбаатар хот нь дөрвөн уулын дунд, Туул голын цутгал Сэлбэ, Улиастай голын савд байрлаж Монгол орны уруйн үер буудаг мужид хамаардаг. Нийслэлийн хэмжээнд 1966 оны үерээс хойш 178 км урт үер усны хамгаалалтын байгууламж, шугам барьж байгаа боловч хот хүрээгээ тэлж буй өнөөгийн нөхцөлд захын гэр хорооллууд үерт өртсөөр байна. Тиймээс цаашид авах арга хэмжээ, стратегийг боловсруулах шаардлагатай байгаа юм. …

  • 15 January

    Өрийн хэмжээг шатлан бууруулах заалтыг хуульд тусгахаар тогтлоо

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр болж, Өрийн хэмжээг шатлан бууруулах заалтыг хуульд тусгахаар тогтлоо. 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татаж, ДНБ-д улсын нийт өрийн эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулах заалт тусгахаар тогтлоо. Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын …

  • 15 January

    Азийн орнууд батлан хамгаалахын төсвөө нэмжээ

    Сүүлийн үеийн судлаачид их гүрнүүдийн тоглолт Ази тивд төвлөрөх болсон тухай онцолж байна. Тэр дундаа Азийн орнуудын батлан хамгаалахын салбар дахь төсөв, хөрөнгө урьдынхаас хэд дахин нэмэгдэж Европын орнуудынхаас давж гараад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Пентагон батлан хамгаалахын төсвөө хэмнэх зорилгоор Европ дахь нэр бүхий 15 цэргийн баазаа хаахаар болсон гэж мэдэгдсэн билээ. АНУ жилдээ 600 тэрбум орчим ам.долларыг …

  • 15 January

    Эмэгтэй гишүүд төрөх эмнэлгүүдтэй танилцана

    Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээн авах гэж буйтай холбогдуулан УИХ-ын эмэгтэй гишүүд нийслэлийн II, III төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцана. Монголчууд энэ сард гурван сая дахь иргэнээ хүлээж авахаар байгаа. Монголын гурван сая дахь иргэнд 70 сая төгрөг аль эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний орон сууцыг өгч, алдаршуулна. Харин түүнтэй үе чацуутнуудад гурван сая төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.

  • 15 January

    Эдийн засгийг хүн хөдөлгөхөөс цомхотгол хөдөлгөхгүй ээ

    1. Ажлыг хүн л хийдэг. Тэр хийж байгаа ажил бол бас хүнд л зориулсан эд билээ. Өөр юунд ч биш. Жишээ нь, Улаанбаатар хотын ажил сайн байвал хэнд хамаатай вэ. Нийслэлийн иргэдэд л хамаатай. Баянхошууны Бааст өвгөнөөс авахуулаад Долоон буудлын Должин эмээд л хамаарна. Яармагийн Яринпил өвгөнөөс эхлээд Гачууртын ганган Дулмаа эмгэнд хүртэл хамаарна. Тэдний хашааг манадаг халтар банхарт үл …

  • 15 January

    Зөвшөөрөлгүй сурталчилгааны самбаруудыг буулгана

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх Гадна зар сурталчилгааны зөвлөл хуралдаж 2015 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг хэлэлцлээ. Хурлын үеэр Гадна сурталчилгааны зөвлөлөөс гаргасан шийдвэр, зөвлөмжийг дүүргүүдийн түвшинд хэрэгжүүлэхийн тулд дүүргүүдийн дэд бүтэц тохижилт хариуцсан Засаг даргын орлогч нарыг оруулахаар боллоо. Уг зөвлөл нь Улаанбаатар хотын хэмжээнд гадна сурталчилгааны  журмын хэрэгжилт, норм дүрэм, зай хэмжээнд нь нэгдсэн хяналтыг тавин ажиллах юм. Дүүрэг …

  • 15 January

    NBA Лондонд

    NBA улирлын тоглот болох Нью Йорк Никс болон Милуаки Бакс багуудын тоглолт Английн Лондон хотын О2 Аренад боллоо. Энэ тоглолтонд Милуаки Бакс өрсөлдөгчөө 95:79 гэсэн 16 онооны зөрүүтэй хожсон байна. Милуаки Баксаас өнөөдөр OJ Mayo сэлгээнээс тоглон 24 оноо авч багаа тэргүүлсэн бол B.Knight 20 оноо 6 оновчтой дамжуулалт өгсөн бол Z.Pachulia 11 оноо 14 самбараас бөмбөг авалт хийж багаа …

  • 15 January

    УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж байна

    Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанууд тус тус болно. Үүнд: Төсвийн байнгын хорооны хуралдаан 08.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Засгийн газар 2015.01.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд; Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2015 …

  • 15 January

    Эрхтэн шилжүүлэн суулгуулсан 300 гаруй хүнийг төр “үх” гэсэнтэй ялгаагүй

    Таны биед хэрэггүй эрхтэн байдаг уу. Энэ асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Нүд, чих, гар, хөл, элэг, бөөр…гээд хүний бүх л эрхтэн өөрт нь юу юунаас илүү чухал. Хамгийн гол нь тухайн хүн эрхтэн, эд эсээ цоо эрүүл л байлгах хэрэгтэй. Гэхдээ өвчин хэлж биш хийсч ирдэг жамтай. Тийм л учраас өвдсөн хүнийг буруутгах учиргүй. Тэр дундаа элэг, бөөр нь …

  • 15 January

    Ганц бие хүн богино насалдаг гэдэг үнэн үү?

    Дэлхий бөмбөрцөгийн аль ч улс оронд хүн ам зүйчдийн гаргаж буй урьдчилсан мэдээ гэр бүл төлөвлөх бодлого ямар чиг хандлагатай байгааг тодруулах зорилготой байдаг гэнэ. Баруун Европын өндөр хөгжилтэй орнуудад 1960-аад оноос, Зүүн Европт 1980 оноос нийгмийн хамгийн чухал нэгж болох “Хууль ёсны баталгаат гэр бүл”- ийн тоо жил ирэх тутам буурсаар байгаа нь төр засгийн удирдлагуудынх нь санаг зовоох …

  • 15 January

    994.1 мянган хүүхдэд 238.4 тэрбум төгрөг олгожээ

    Үндэсний статистикийн хороо Монгол Улсын 2014 оны нийгэм, эдийн засгийн тайланг өнөөдөр танилцуулав. Нийгмийн халамжийн сангаас 2014 онд 208.5 мянган хүнд 142.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо өмнөх оныхоос 9.9 мянган хүн буюу таван хувиар, олгосон тэтгэвэрийн хэмжээ 0.6 тэрбум төгрөг буюу 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Харин “Хүний хөгжил” сангаас өнгөрөгч онд 18 хүртэлх …

  • 15 January

    Хурд болон гэрлэн дохионы 2569 зөрчил гарсан байна

    2015 оны нэгдүгээр сарын 01-нээс 01-р сарын 14-ны өдрийн байдлаар хурд болон гэрлэн дохионы нийт2569 зөрчил гарсан байна. 2015 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр  гэрлэн дохионы 120, хурд хэтрүүлсэн 96 зөрчил бүртгэгджээ. Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо болзошгүй ослоос урьдчилан сэргийлж замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн соёлтой оролцоорой УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ Хурд хэтрүүлсэн, торгуулсан мэдэээллийг авахыг хүсвэл энд дарж …

  • 15 January

    Аль-Каида бүлэглэл террорист халдлага үйлдэнэ гэдгээ мэдэгдлээ

    Йемен улсын Аль-Каида террорист бүлэглэл Францын Шарли Эбдо сэтгүүлийн байранд гарсан цуст халдлагыг зохион байгуулсан гэдэг нь тодорхой болоод байгаа билээ. Тэгвэл Йемен улс дахь Арабын хойгийн Аль-Каида бүлгийн удирдагч Нассер Бен Али Ал Анасси “Парис хотод болсон халдлагын хариуцлагыг Аль-Каида бүлэг өөртөө хүлээж байгаа бөгөөд энэ халдлагыг бидний бурхны элчүүд үйлдсэн. Тэд бидний сонгогдсон баатрууд байсан. Тэд баатарлаг үйлс …

  • 14 January

    Хулгайн анчид хоёр баавгай, 13 буга, 17 согоо, нэг хүдэр агнан хил давуулах гэж оролджээ

    Улсын хилээр ан амьтны эд эрхтэн гаргахыг оролдсон тохиолдлууд удаа дараа гарсаар байна. Одоогоор бүртгэгдээд байгаа хамгийн сүүлийн тохиолдлыг дурдвал энэ сарын 9-ний өдөр УБ-Замын-Үүдийн галт тэрэгний 25 дугаар вагонд ан амьтдын эд эрхтэн гаргахаар нуусан байсныг цагдаагийн байгууллага илрүүлээд байна. Эл хэргийг Хөвсгөл аймгийн харьяат иргэн Э, Н, Д нар бүлэглэн хууль бусаар хил гаргах гэж байсан нь энэ …

  • 14 January

    Морин хуурын чуулгын “Уран сэтгэмж” тоглолт өнөөдөр болно

    Улсын Филармони нь 2015 оны нэгдүгээр улиралд Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжээс толилуулах “Монгол уран бүтээл” төслийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд  Морин хуурын чуулгын “Уран сэтгэмж” тоглолт өнөөдөр буюу 2015 оны 01-р сарын 15 нд Улсын филармонийн концертийн танхимд болох гэж байна. Тоглолтын хөтөлбөрт Төрийн шагналт, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав “Манан”,  “Цагаан малгайт”, Ардын жүжигчин, төрийн хошой …