Мэдээ мэдээлэл

March, 2015

  • 24 March

    Элэгний С вирусийн эсрэг эм авах иргэдийн бүртгэл эхэлжээ

    Элэгний С вирусийг устгадаг “Харвони” эмийг Монголд оруулж ирэхээр болсон билээ. Энэхүү эмийг АНУ-д 94 мянган ам.доллараар худалддаг бөгөөд манай улс 99 хувийг  хөнгөлөлттэй үнээр оруулж ирэхээр тохиролцсон юм. Одоогийн байдлаар манай улс тус эмийг бүртгээгүй бөгөөд элэгний өвчлөлтэй иргэдийг урьдчилсан байдлаар бүртгэж эхэлсэн байна. Иргэд дүүрэг, өрхийн эмнэлэгтээ хандан энэхүү бүртгэлд хамрагдах нь ээ. Албаны хүн хэлснээр энэхүү эмийг улсын бүртгэлд бүртгэсний дараа элэгний вирустэй …

  • 24 March

    Шуурхай мэдээ

    Цагдаагийн 102 дугаараас ирүүлсэн БГД-т 3 үхэр үхсэн байгаа талаарх мэдээллийн дагуу НМХГ-ын холбогдох улсын байцаагчид   газар  дээр  нь  очиход  Баянгол  дүүргийн хуучнаар Байшин үйлдвэрлэх комбинат  “Засагт  хан”  ХХК-ий  хойд  талд, гудамжинд тус дүүргийн  иргэн  Ш.Уртнасангийн 3 бяруу  гэдэс  нь  дүүрсэн, хамар  амнаас  нь  хөөсөрхөг  шингэн  гоожсон байдалтай үхсэн байлаа.   НМХГ-ын  ХХААҮҮХХ-ийн мал, амьтан,  хорио цээр, чанарын  хяналтын  улсын  …

  • 24 March

    Төр нийгмийн зүтгэлтэн Д.Цэвэгмидийн 100 насны ойг тэмдэглэнэ

    Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн академич, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Монгол Улсын анхны гавьяат багш, нэрт зохиолч Д.Цэвэгмидийн  мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан БСШУЯ-наас хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар, Д.Цэвэгмид агсны хүү төрийн шагналт зураач Ц.Амгалан, ШУА-ийн ерөнхийлөгч  Б.Энхтүвшин, МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ, ГХЯ-ны зөвлөх С.Банзрагч …

  • 24 March

    Сүхбаатар дүүргийн 9,10,11-р хороонд Пример инвестмент ХХК дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр боллоо

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг удирдлагаар хангах Төслийн Удирдах Хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Орон сууцны 7 дугаар хороолол орчмын Б хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэхэр газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 75 хувиас дээш хувьтай нь гэрээ байгуулсан Пример инвестмент ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл …

  • 24 March

    Хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй гурван албан тушаалтныг ажлаас нь хална

    Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын 2014 оны мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг улсын хэмжээнд 2015 оны нэгдүгээр сарын1-нээс гуравдугаар сарын 1-ний хооронд 60 хоногийн хугацаанд зохион байгууллаа. Энэ хугацаанд хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй, эсвэл хугацаа хэтрүүлсэн, худал мэдүүлсэн албан тушаалтанд арга хэмжээ авах хүсэлтийг АТГ-аас холбогдох байгууллагад хүргүүлсэн байна. Тодруулбал, хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн гурван албан …

  • 24 March

    Л.Гантөмөр сайдын хууль зөрчсөн нэгэн үйлдэл

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд шинэ оны босгон дээр тушаал  гарган  МУИС-ийн захирлыг  үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.  Тодруулбал  өнгөрсөн оны 12-р сарын 30-ны өдөр Д.Галтбаярыг өөрийнх нь хүсэлтээр  “дэвшүүлэн  зайлуулж” улмаар  Р.Бат-Эрдэнийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн Монгол улсын  их сургуулийн  захирлын  үүрэгт  ажилд томилсон байдаг. Хэдийгээр   албан тушаалын  энгийн тушаал мэт харагдаж байгаа ч хууль …

  • 24 March

    “Говийн чоно -2015” эхэллээ

    Монгол улсын Онцгой байдлын ерөнхий газар, Номхон далай дахь Америкийн Нэгдсэн улсын Хуурай замын цэрэг хамтран Номхон далайн гамшигтай тэмцэх чадавхи “Говийн чоно-2015” гамшгийн хор уршгийг арилгах дасгал сургууль, туршлага солилцох үйл ажиллагааны хөтөлбөр зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаанд Онцгой байдлын Ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн Ерөнхий газар, Эрүүл мэнд, Спортын яам, Гаалийн Ерөнхий газар, Гадаад хэргийн …

  • 24 March

    Т.Билгүүний аминд хүрсэн жолооч төлбөр өгөөд ялаас мултрах боломжтой

    Оны өмнөхөн хошин урлагийн “Шинэ үе” продакшны авьяаслаг жүжигчин Т.Билгүүн авто машины ослоор зуурдаар хорвоог орхиж, монгол түмнийг харуусалд унагасан. Түүний хувьд хамтлагийнхантайгаа, мөн хошин урлагийн нэр бүхий продакшнуудтай хамт Хөх хотын “Одон” телевизийн урилгаар тоглолт хийхээр явж байгаад ийн харамсалтайгаар амиа алдсан юм. Улмаар зам тээврийн осол гаргаж хүний аминд хүрсэн гэх жолоочийг цагдан хорьж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа. …

  • 24 March

    Орос руу зорчихыг хориглоогүй

    Оросын холбооны улс руу зорчихыг түр хугацаагаар хориглоод байгаа гэх мэдээлэл гарсан гараад байгаа. Харин энэ мэдээлэл ташаа мэдээлэл болхыг албаныхан мэдэгдлээ. Тодруулбал, Орос руу нэвтрэх тээврийн хэрэгслийн зөвшөөрлийн бичгийн нөөц дууссан тул түр хугацаагаар хилээр нэвтрүүлэхгүй байгаа гэх мэдээлэл гарсан билээ. Харин Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газраас үүнийг үгүйсгэж “ОХУ руу зорчихыг хориглосон зүйл байхгүй. Иргэд хэвийн зорчиж байгаа, …

  • 24 March

    1035 алба хаагчийн цолыг бууруулжээ

    Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 3 дугаарт Цагдаагийн албан тушаалын цол олгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэсэн заалтыг үндэслэн Хууль зүйн сайд “Цагдаагийн албан тушаалын цол олгох журам”-ыг энэ сарын 20-ны өдрийн А/64 дүгээр тушаалаараа баталж гаргасан байна.  Уг тушаалаар албан тушаалын цолд шилжснээр нэг алгасуулан олгосон цагдаагийн цолыг журамд заасан …

  • 24 March

    Гамшгийн аюулын дуут дохиог өнөөдөр ажиллуулна

    Нийслэлийн Засаг дарга “Гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулах тухай”  А/208 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад өнөөдөр 16.00 цагт зарлан мэдээллийн дадлага, сургалт зохион байгуулахаар боллоо. Үүнийг нийслэлийн Онцгой байдлын газарт болон дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгалаа. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах гамшгаас хамгаалах дадлага, сургалтад шаардагдах 7.4 сая …

  • 24 March

    “Үүрд хамт” дуу энэ долоо хоногт сонсогчдод хүрнэ

    Үзэгчдийн хүртээл болсон “Боловсрол суваг” телевиз, “Эмоци” продакшны хамтарсан “Гурван найз” киноны үргэлжлэл хийгдэж байгаа тухай мэдээлэл гарсан. Энэ кино ирэх сард кино театруудаар нээлтээ хийх аж. Тус киноны дууг “Бид4” хамтлаг дуулжээ. “Үүрд хамт” гэх нэртэй тус дууны үгийг ZZ бичиж, аяыг “Бид4” хамтлагийнхан өөрсдөө зохиожээ. Өнгөрсөн онд анхны цомгоо өлгийдөн авсан тус хамтлагийнхан хоёрдахь бие даасан цомогтоо тус …

  • 24 March

    Нийслэлийн бүх харьяа байгууллагуудыг харьяалал, чиг үүргээр нь хувийн дугаар олгоно

    Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хувийн дугаар олгох тухай” А/126 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нэгдсэн мэдээллийн сан бий болгох, мэдээллийн системүүдийг нэгтгэх, уялдаа холбоог хангахад ашиглах зорилгоор нийслэлийн бүх харьяа байгууллагуудыг харьяалал, чиг үүргээр нь  хувийн дугаар олгох ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, нийслэлийн Мэдээллийн Технологийн газарт үүрэг болголоо. Харин …

  • 24 March

    Хатагтай Элизабет Хов Ове Нийслэлийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцлаа

    Олон Улсын Прокуроруудын Холбооны Ерөнхий зөвлөх, хатагтай Элизабет Хов Овегийн Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлал 2 дахь өдрөө үргэлжилж байна. Тэрээр 2015 оны 03-р сарын 24-ний өдөр Нийслэлийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтанд Нийслэлийн прокурор болон түүний орлогч, хэлтсийн дарга нар оролцож Нийслэлийн прокурорын газрын бүтэц зохион байгуулалт, хяналтын ажлын чиглэл болон бусад асуудлуудаар өргөн хүрээнд ярилцлага …

  • 24 March

    Сэрэмжлүүлж байна

    Иргэнээс ирүүлсэн (Оросын Холбооны Улсын иргэн С.Н.М. нь Эрхүү хотоос ирж архинаас гаргах эмчилгээг 850.000 төгрөгөөр хийж байна. Тухайн хүн Монгол улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх, мөн эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж өгнө үү гэсэн) мэдээллийн дагуу Хан-уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлан, архинаас гаргах эмчилгээ явуулж байсан дээрхи нэр бүхий иргэний үйл ажиллагаанд 2015 оны 03 дугаар сарын 21-ний …