Мэдээ мэдээлэл

January, 2015

  • 12 January

    30 гаруй үйлдэлтэй хулгайчийг үйлдэл дээр нь илрүүлжээ

    Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад Х.Батжаргал, ахлах ахлагч М.Гантулга нар тус дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн чиглэлд хулгайн гэмт хэрэг үйлддэг, 30 гаруй удаагийн үйлдэлтэй бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлжээ. 2015-01.08-09 нд шилжих шөнө Сэлхийн чиглэлд айлын зуслангийн байшинд хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүд тээврийн хэрэгсэл ашиглан айлаас хулгай хийж байгаад ийнхүү үйлдэл дээрээ …

  • 12 January

    Нийслэлийн Прокурорын газраас судалгаа хийжээ

    Нийслэлийн Прокурорын газраас 2014 оны Нийслэлийн эрүүгийн гэмт хэргийн нөхцөл байдал, тухайн дүүрэгт гарч буй гэмт хэргийн онцлог, өсөлт бууралт болон хийсэн ажлын ололт амжилт, дутагдалтай талуудыг дүгнэсэн байна. 2014 онд улсын хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн 62.8 хувь нь нийслэл Улаанбаатар хотод үйлдэгдсэн байх ба Нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг өмнөх оноос 1725 хэргээр буюу 11.2 хувиар өссөн байна. …

  • 12 January

    Цэргийн үүрэгтний бүртгэл ажил 50.2 хувьтай явж байна

    Монгол Улсын “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 24 дүгээр зүйл, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1025 дугаар  захирамжийн дагуу Нийслэлийн хэмжээнд 2015 оны 01 дүгээр сарын 05-наас 20-ны өдрүүдэд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг  зохион байгуулж байна. Цэргийн үүрэгтний бүртгэл нь цэргийн үүрэгтний нөөц, цэргийн дайчилгааны даалгаврыг биелүүлэх боломжийг тодорхойлох, цэргийн алба …

  • 12 January

    Автобусны чиглэл, цагийн хуваарыг гар утсаараа харах боломжтой болно

    Нийслэлийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд нийтийн тээврийг энэ оноос “ухаалаг” буюу цахим системд шилжүүлэх ажлыг хийж байгаа билээ. Уг ажлын хүрээнд нийтийн тээврийн том оврын автобуснуудад GPS суулгах, цахим төлбөрийн системийг нэвтрүүлэхээр бол сон байна. Ингэснээр иргэд автобусанд суухдаа тасалбар түгээгчтэй харилцах бус картаар тооцоогоо хийх, гар утсаараа автобусны хуваарь, чиглэлийг харах зэрэг олон давуу тал …

  • 12 January

    Хариуцлагатай залуу сургалт болно

    Монголын Залуучуудын Холбооны салбар нэгж байгууллагууд, Залуучуудын зөвлөлийн гишүүд, тэргүүлэгч нарт зориулсан “Хариуцлагатай залуу” сургалт зохион байгуулагдахаар боллоо. Аж ахуйн нэгж байгууллага дээрээ зөвлөл байгуулсан компаниуд 2 сарын 2 ны дотор ирж бүртгүүлнэ үү. МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО УДИРДЛАГА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР Утас: 99793139 И-мэйл:  division@myf.mn

  • 12 January

    Х.Тэмүүжин хүний амь хөнөөсөн дүүгээ ялаас сугалсан уу?

    Эрх мэдэлтнүүдийн эсрэг хамгийн зоригтой дуугарч байснаараа сайдын суудлаа хураалгасан хэмээн гомдоллосон Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хүний амь хөнөөсөн дүүгийнхээ хэргийг цайруулж, ялаас мулталж байсан аж. Энэ хэрэг 2000 онд болжээ. Х.Тэмүүжингийн төрсөн дүү Х.Тэмүүлэн нь Улаанбаатар-100мод-Улаанбаатар чиглэлд зорчигч тээвэрлэх микро автобусны жолооч хийдэг байжээ. Тэрбээр 2000 оны 12-дугаар сарын 30-ны өдөр  иргэн Батгэрэлийг ахынхаа машинд гурван зорчигт “Урвууллаа” …

  • 12 January

    Бөөн татварууд бүхэлдээ хэрэгжвэл…

    Эдийн засгийн хямралаас гарах боломжтой гэсэн арга замыг хайж Засгийн газар хэд хэдэн албан татварын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Үүний нэг хөрөнгийн албан татвар юм. Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төсөлд дөрвөн төрлийн албан татвар багтсан байна. Тодруулбал, орон сууц, буу, малийн хөлийн, авто машины гэх албан татварууд багтаад байгаа юм. Орон сууцын татварыг гурав буюу түүнээс …

  • 12 January

    Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг залуус уриалж байна

    Монголын Залуучуудын Холбоо, Нийслэлийн Замын Цагдаагийн Газар өнгөрсөн оны 5-р сард хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Санамж бичгийн хүрээнд залуучуудын төлөө чиглэсэн олон ажлуудыг шат дараатайгаар хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр “Залуусаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин бүү жолоодоорой!” гэсэн  уриалгыг гаргаж энэ хүрээнд олон ажлуудыг зохион байгуулахаар болсон байна. Шинэ жил, цагаан сар гээд …

  • 12 January

    Нас барагсдыг ч тайван нойрсуулахгүй цаг иржээ

    Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрлөөс шалтгаалан газар талбайн зохион байгуулалт, агаарын бохирдол, авто замын бөглөрөл гээд л тоочоод барамгүй, хойшлуулж боломгүй олон тулгамдсан асуудлууд бий болсоны нэг нь хуучин оршуулгын газруудын асуудал яахын аргагүй мөн.  Монголчууд бид 1950-иад оны дунд үеэс одоог хүртэл сүүлийн 50-60 жил талийгаачдыг булж бунхалах буюу газарт оршуулж иржээ.    Ингэж оршуулгын газрууд тэлж, иргэдийн …

  • 12 January

    Цагийн ажил эрэлт ихтэй байна

    Урт хугацааны өвлийн амралт эхэлж байгаатай холбоотойгоор оюутан, залуучуудын дунд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа зүйл бол цагийн ажил юм. МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн нэг жилийн хугацаанд цагийн ажлын сургалт явуулах, хөдөлмөрийн яармаг зохион байгуулах, явуулын хөдөлмөрийн бирж ажиллуулах гээд шат дараалалттай олон ажлуудыг зохион байгуулсны үндсэн дээр өнөөдөр оюутан, залуучууд, байгууллагуудын хооронд үл ойлголцол арилж, хоёр …

  • 12 January

    “Amjilt.com” буруугүй ч эрхийг нь өгөхгүй гүрийж байна

    Өнгөрөгч зун буюу долдугаар сард хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ноцтойгоор халдаж, хэвлэн нийтлэх болон уншигчдын мэдээлэл авах эрхийг боомилсон үйлдэл  болсон билээ. Тодруулбал, уншигчдын хөтөч болсон “amjilt.com” сайт нь “Ерөнхий сайдын “Хаан жимс” амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” хэмээх гарчиг бүхий фото сурвалжлагыг үнэн бодит мэдээллийн хамт уншигч олноо хүргэсэн билээ. Энэхүү мэдээлэл нь өнгөрөгч долдугаар сарын 3-нд …

  • 12 January

    Ж.Нармандах: Ханиад томуу их байгаа нь агаарын бохирдолттой холбоотой

    Жавар тачигнасан гурван ес эхэлж, хүйтний улирал ид дундаа оржээ. Энэ үед хүмүүс тэр дундаа бага насны хүүхдүүд ханиад томуу тусч, эмнэлгийн хаалга татах нь ихэсчээ. Тиймээс бид ханиад томуу туссаны дараа эмчлэх бус түүнээс хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр ЭХЭМҮТ­ийн Хүүхдийн зөвлөх, поликлиникийн тасгийн эрхлэгч Ж.Нармандахтай ярилцлаа.  -Сүүлийн үед ханиад томуу ихэсч, хүмүүс эмнэлэг, эммийн …

  • 12 January

    Марк Цукербергийн 2015 онд тавьсан хүчирхэг зорилт

    Марк жил бүрийн сүүлийн долоо хоногт шинэ оны хүчирхэг зорилтуудыг өөртөө тавьдаг. Өнгөрсөн жил тэр хятадаар ярьж сурах зорилго тавьсан. Харин энэ жил тэр номын галзуу улаан фен болж, өөрийн сонирхдог номны клуб нээхээр шийджээ. Тэр жилийн турш долоо хоног бүр нэг ном уншиж, уншсан номныхоо тухай онлайн постууд тавьж бусад уншигчидтай бодлоо хуваалцах юм байна. Энэ зорилго нь түүний …

  • 12 January

    Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэх талаар Ерөнхийлөгч зарлиг гаргав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргав. Уг зарлигт 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ой 2015 онд тохиож буйтай холбогдуулан дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэгт/ чиглэл болгожээ. Үүнд: 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 …

  • 12 January

    Орхон аймагт судалгааны ажилтны амь насыг хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

    2014 оны 9-р сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт оршин суух Ц.Б гэгч нь судалгаа авахаар гэрт нь очсон Б.О гэгчийг олон удаа хутгалан амь насыг нь санаатайгаар хохироосон гэмт хэрэг үйлдэгдсэн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр удаа дараа нийтлэгдсэн. Энэ хэрэгт Орхон аймгийн Прокурорын газраас хяналт тавин ажиллаж, Ц.Б-ийн дээрхи үйлдэлд 2014 оны 12-р …