Мэдээ мэдээлэл

January, 2015

  • 12 January

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан  1 дүгээр сарын 12-нд болж,  дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Тээврийн салбарт байгуулсан хэлэлцээрүүдийг баталлаа Өрийн тусгай шаардлагыг хуульд заасан ДНБ-ий 40 хувьд хүргэх шилжилтийн зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай гэж үзлээ Засгийн газрын X байрыг эзэмшил газрын хамт дуудлагаар худалдана Ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. …

  • 12 January

    Өсвөрийн сагсанбөмбөгчид улсын аваргын төлөө

    Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “U-18” улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын төв ордны “А” зааланд эхэлсэн. Энэ тэмцээнээс шалгарсан шилдэг тамирчдын эрэгтэй, эмэгтэй баг ирэх гуравдугаар сард Тайландад болох сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн оролцох юм. Тэмцээний аваргууд ирэх ням гариг буюу нэгдүгээр сарын 18-д тодорно. Хөдөө орон нутгаас 10 баг ирсэн …

  • 12 January

    ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдлаа

    Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Шинэ Улаанбаатар” төслийн хүрээнд хот төлөвлөлтийг шинээр хийж, нэгдсэн бодлогоор инженерийн дэд бүтэц байгуулан, иж бүрэн 17 хорооллыг байгуулах, нийслэлийн алслагдсан дүүрэг, дагуул хотын хөгжлийг бодлогоор дэмжиж, иргэдийн суурьших бүсийг тэлнэ гэсэн зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд Улаанбаатар болон Төв аймгийн нутаг дэвсгэрт эдийн засаг, нийгэм, хот төлөвлөлт, экологийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн шинэ …

  • 12 January

    Засгийн газрын X байрыг эзэмшил газрын хамт дуудлагаар худалдана

    Ерөнхий сайдын захирамжаар хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой барилга байгууламжийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг “Авто импекс” ХК-ийн байр, Зам, тээврийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/, “Монсам” ХХК, Газрын тосны газрын барилга зэрэг байгууламжуудыг судлан, мэргэжлийн дүгнэлт гаргажээ. Эдгээр барилга Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газраас хийсэн хяналт шалгалтын дүгнэлтээр …

  • 12 January

    А.Мөрөн түүний намтар үнэхээр гайхалтай…

    Монгол улсын шигшээ багийн тамирчин, Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин Алтанхуягийн Мөрөн нь 1989 оны 09-р сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн. Байрныхаа гадаанаас хөлбөмбөг тоглож эхэлсэн хүү маань гэр бүлийн хамт Дамба рүү нүүсэн байна. Дамбадаржаагийн голын эрэг дээрх бяцхан хөлбөмбөгийн талбай, 58-р сургуулийн хөлбөмбөгийн талбайгаас тэр цагаас хойш огтхон ч салаагүй хүү маань хөлбөмбөгт улам бүр дурласан юм. Тухайн үед шигшээ …

  • 12 January

    Өрийн тусгай шаардлагыг хуульд заасан ДНБ-ий 40 хувьд хүргэх шилжилтийн зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай гэж үзлээ

    Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын чуулганы хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр тогтов. Тус хуульд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хийх ерөнхий механизмыг тусгажээ. Хөгжлийн банкны тухай хуулийг 2011 баталж, 2012 онд тус банкийг байгуулсан юм. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкаар хийгдэх санхүүжилт зөвхөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өрийн тусгай шаардлагаар …

  • 12 January

    Тээврийн салбарт байгуулсан хэлэлцээрүүдийг баталлаа

    2014 оны 8 дугаар сард БНХАУ-ын  даргын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Тээврийн салбарт байгуулсан  “Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” –үүдийг Засгийн …

  • 12 January

    Б.Номин-Эрдэнэ: Ээжийгээ баярлуулсандаа маш их баяртай байна

    “Хангарьд” клубын бөх, улсын аварга Б.Номин-Эрдэнэ. –Улсын аварга болсонд баяр хүргэе, өөрийгөө танилцуулна уу? 1991 онд Орхон аймгийн Эрдэнэт хотод төрсөн, 2008 онд 5 дугаар бүрэн дунд сургууль төгссөн, 2005 онд “Хангарьд” клубт тамирчин болсон, 2009 оноос үндэсний шигшээ багт бэлтгэл сургуулилтаа хийж байна. УАШТ-нд 5 дахь удаа оролцож түрүүлсэндээ баяртай байна. Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, “Mongolia Open” …

  • 12 January

    Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж хэд хэдэн асуудлыг авч хэлэлцлээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ, үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгөө мэдүүлсэн аж ахуйн нэгжээ улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүүгийн болон татварын тайлангаа үнэн зөв  …

  • 12 January

    Өнөөдрийн сэрэмжлүүлэг: Хуурамч рубль гүйлгээнд оруулжээ

    ОХУ-д нэг сарын хугацаатай визгүй зорчих болсон тухай иргэд таатай хүлээж авсан. Харин үүнийг дагаад зарим нэг эрсдэл гарч байгаа тухай та бүхэндээ дуулгая. 2015-01-10-нд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст “Хуурамч мөнгөн тэмдэгт гүйлгээнд орлоо” гэсэн дуудлага иржээ. Энэ хэргийг шалгахад иргэн Н, Б нар нь хуурамч 14.000 рублийг гүйлгээнд оруулсан нь тогтоогдсон юм. Иймээс иргэд та бүхэн гүйлгээ хийхдээ …

  • 12 January

    30 гаруй үйлдэлтэй хулгайчийг үйлдэл дээр нь илрүүлжээ

    Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад Х.Батжаргал, ахлах ахлагч М.Гантулга нар тус дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн чиглэлд хулгайн гэмт хэрэг үйлддэг, 30 гаруй удаагийн үйлдэлтэй бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлжээ. 2015-01.08-09 нд шилжих шөнө Сэлхийн чиглэлд айлын зуслангийн байшинд хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүд тээврийн хэрэгсэл ашиглан айлаас хулгай хийж байгаад ийнхүү үйлдэл дээрээ …

  • 12 January

    Нийслэлийн Прокурорын газраас судалгаа хийжээ

    Нийслэлийн Прокурорын газраас 2014 оны Нийслэлийн эрүүгийн гэмт хэргийн нөхцөл байдал, тухайн дүүрэгт гарч буй гэмт хэргийн онцлог, өсөлт бууралт болон хийсэн ажлын ололт амжилт, дутагдалтай талуудыг дүгнэсэн байна. 2014 онд улсын хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн 62.8 хувь нь нийслэл Улаанбаатар хотод үйлдэгдсэн байх ба Нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг өмнөх оноос 1725 хэргээр буюу 11.2 хувиар өссөн байна. …

  • 12 January

    Цэргийн үүрэгтний бүртгэл ажил 50.2 хувьтай явж байна

    Монгол Улсын “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 24 дүгээр зүйл, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1025 дугаар  захирамжийн дагуу Нийслэлийн хэмжээнд 2015 оны 01 дүгээр сарын 05-наас 20-ны өдрүүдэд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг  зохион байгуулж байна. Цэргийн үүрэгтний бүртгэл нь цэргийн үүрэгтний нөөц, цэргийн дайчилгааны даалгаврыг биелүүлэх боломжийг тодорхойлох, цэргийн алба …

  • 12 January

    Автобусны чиглэл, цагийн хуваарыг гар утсаараа харах боломжтой болно

    Нийслэлийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд нийтийн тээврийг энэ оноос “ухаалаг” буюу цахим системд шилжүүлэх ажлыг хийж байгаа билээ. Уг ажлын хүрээнд нийтийн тээврийн том оврын автобуснуудад GPS суулгах, цахим төлбөрийн системийг нэвтрүүлэхээр бол сон байна. Ингэснээр иргэд автобусанд суухдаа тасалбар түгээгчтэй харилцах бус картаар тооцоогоо хийх, гар утсаараа автобусны хуваарь, чиглэлийг харах зэрэг олон давуу тал …

  • 12 January

    Хариуцлагатай залуу сургалт болно

    Монголын Залуучуудын Холбооны салбар нэгж байгууллагууд, Залуучуудын зөвлөлийн гишүүд, тэргүүлэгч нарт зориулсан “Хариуцлагатай залуу” сургалт зохион байгуулагдахаар боллоо. Аж ахуйн нэгж байгууллага дээрээ зөвлөл байгуулсан компаниуд 2 сарын 2 ны дотор ирж бүртгүүлнэ үү. МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО УДИРДЛАГА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР Утас: 99793139 И-мэйл:  division@myf.mn