Мэдээ мэдээлэл

January, 2015

  • 15 January

    Хүний эрхийн үндэсний комисс цагдан хорих 461 дүгээр ангид ажиллаж байна

    2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид ажиллаж, хяналт шалгалт хийж байна. Уг шалгалтыг Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн дэд хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн саналыг үндэслэн хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус ангид цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагчдын үндэсний хууль …

  • 15 January

    Ерөнхийлөгч Чехийн айлчлал, Давосын уулзалтаас олз омог ихтэй ирэх болно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийж, үүний дараа Швейцарийн Холбооны улсын Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцох гэж байна. Эдгээр үйл явдлын талаар Ерөнхийлөгчийн Олон нийтийн бодлогын зөвлөх А.Ганбаатараас тодрууллаа. – Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 18-20-нд Бүгд Найрамдах Чех улсад төрийн айлчлал хийхээр …

  • 15 January

    “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-төрийн гэрэгэ”- сар шинийн баяраар гардуулна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, Улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд …

  • 15 January

    Улаанбаатар хотод 383,5 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтын ажлууд хийнэ

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийгэм эдийн засгийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, Монгол Улсын Төсвийн тухай хуулийн Нийслэлийн төсвийн хөрөгөөр хэрэгжүүлэх чиг үүргийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр 149 тэрбум 501.7 сая, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 30 тэрбум 944.2 сая, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 38 тэрбум 604.5 сая төгрөг, нийт 219 тэрбум 50.4 сая төгрөгийн …

  • 15 January

    Өндөгний шар, үсэнд тэжээл өгч, бууралтахаас сэргийлдэг

    Бүсгүйчүүддээ сануулахад үсээ крантны усаар угаахаас аль болохоор татгалзаж бай. Учир нь крантны усанд олон төрлийн эрдэс давс агуулагддаг учраас үсийг өвчлүүлж, хуурайшуулахын зэрэгцээ өнгийг алдуулдаг. Yсээ буцалгасан зөөлөн усаар угааж заншаарай. Усыг зөөлрүүлэхийн тулд нэг литр усанд цайны хоёр халбага сод хийж буцалгана. Бас байхуу цай үсний өнгийг сэргээж өгдөг сайн талтай. Yсийг буруу угааснаас хугарамтгай болох төдийгүй унадаг. …

  • 15 January

    Согтуу жолооч-Хүүхдийн амь нас сэдэвт хэлэлцүүлэг боллоо

    Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд “Согтуу жолооч-Хүүхдийн амь нас” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын цагдаа Замын цагдаагийн газар, Монгол Улсын тээврийн прокурорын газар, Хууль сахиулах их сургууль, Хууль зүйн яам, Замын цагдаагийн газар, Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нийгэмлэг зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгч, хуулийн төсөлд тусгах саналуудаа хэллээ. Хэлэлцүүлгийг нээж Улсын …

  • 15 January

    Бээжингийн утаат манан аюултай түвшинд хүрчээ

    Бээжингийн агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон хязгаараас 20 дахин давж, аюултай түвшинд хүрчээ. Өнгөрөгч Бямба гаригаас хойш үзэгдэх орчин маш муу байж, хотын ихэнх иргэд амны хаалт зүүсэн байна. Шинжээчид агаарын бохирдолд автомашины утаа болон барилга ихээхэн нөлөөлж байгаа хэмээн үзсэн аж. Хятадын ихэнх нутгаар өтгөн манан татаж, агаарын бохирдлын түвшин нэмэгдсээр байгаа юм. Өнгөрсөн онд Бээжингийн агаар …

  • 15 January

    Нийслэлийн ногоон бүсийн 230 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт хийнэ

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2015 оны нийгэм, эдийн засгийн зорилтын хүрээнд байгаль орчны чиглэлээр ой зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу нийслэлийн ногоон бүсэд  230 га талбайд ойжуулалт, ой нөхөн сэргээх ажил, 80000 га тайлбайд ойн хөнөөлт шавьж, өвчний судалгаа хийнэ. Мөн 5000 га талбайд тэмцлийн  ажил явуулахаар төлөвлөжээ. Элсний нүүдэл цөлжилтөөс хамгаалах зорилгоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт …

  • 15 January

    “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллана

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын 2015 оны хөрөнгө оруулалтын төсвийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга П.Цогтбаатар нар танилцууллаа. Монгол наадам цогцолбор ОНӨТҮГазар нь нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2014 онд 1584 м2 хоёр ширхэг агуулахын барилга, 432 м2 талбайтай конторын барилга, …

  • 15 January

    Улаанбаатар хотын үерийн эрсдлийн үнэлгээ хийжээ

    Улаанбаатар хот нь дөрвөн уулын дунд, Туул голын цутгал Сэлбэ, Улиастай голын савд байрлаж Монгол орны уруйн үер буудаг мужид хамаардаг. Нийслэлийн хэмжээнд 1966 оны үерээс хойш 178 км урт үер усны хамгаалалтын байгууламж, шугам барьж байгаа боловч хот хүрээгээ тэлж буй өнөөгийн нөхцөлд захын гэр хорооллууд үерт өртсөөр байна. Тиймээс цаашид авах арга хэмжээ, стратегийг боловсруулах шаардлагатай байгаа юм. …

  • 15 January

    Өрийн хэмжээг шатлан бууруулах заалтыг хуульд тусгахаар тогтлоо

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр болж, Өрийн хэмжээг шатлан бууруулах заалтыг хуульд тусгахаар тогтлоо. 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эгүүлэн татаж, ДНБ-д улсын нийт өрийн эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулах заалт тусгахаар тогтлоо. Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын …

  • 15 January

    Азийн орнууд батлан хамгаалахын төсвөө нэмжээ

    Сүүлийн үеийн судлаачид их гүрнүүдийн тоглолт Ази тивд төвлөрөх болсон тухай онцолж байна. Тэр дундаа Азийн орнуудын батлан хамгаалахын салбар дахь төсөв, хөрөнгө урьдынхаас хэд дахин нэмэгдэж Европын орнуудынхаас давж гараад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Пентагон батлан хамгаалахын төсвөө хэмнэх зорилгоор Европ дахь нэр бүхий 15 цэргийн баазаа хаахаар болсон гэж мэдэгдсэн билээ. АНУ жилдээ 600 тэрбум орчим ам.долларыг …

  • 15 January

    Эмэгтэй гишүүд төрөх эмнэлгүүдтэй танилцана

    Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээн авах гэж буйтай холбогдуулан УИХ-ын эмэгтэй гишүүд нийслэлийн II, III төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцана. Монголчууд энэ сард гурван сая дахь иргэнээ хүлээж авахаар байгаа. Монголын гурван сая дахь иргэнд 70 сая төгрөг аль эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний орон сууцыг өгч, алдаршуулна. Харин түүнтэй үе чацуутнуудад гурван сая төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.

  • 15 January

    Эдийн засгийг хүн хөдөлгөхөөс цомхотгол хөдөлгөхгүй ээ

    1. Ажлыг хүн л хийдэг. Тэр хийж байгаа ажил бол бас хүнд л зориулсан эд билээ. Өөр юунд ч биш. Жишээ нь, Улаанбаатар хотын ажил сайн байвал хэнд хамаатай вэ. Нийслэлийн иргэдэд л хамаатай. Баянхошууны Бааст өвгөнөөс авахуулаад Долоон буудлын Должин эмээд л хамаарна. Яармагийн Яринпил өвгөнөөс эхлээд Гачууртын ганган Дулмаа эмгэнд хүртэл хамаарна. Тэдний хашааг манадаг халтар банхарт үл …

  • 15 January

    Зөвшөөрөлгүй сурталчилгааны самбаруудыг буулгана

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх Гадна зар сурталчилгааны зөвлөл хуралдаж 2015 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг хэлэлцлээ. Хурлын үеэр Гадна сурталчилгааны зөвлөлөөс гаргасан шийдвэр, зөвлөмжийг дүүргүүдийн түвшинд хэрэгжүүлэхийн тулд дүүргүүдийн дэд бүтэц тохижилт хариуцсан Засаг даргын орлогч нарыг оруулахаар боллоо. Уг зөвлөл нь Улаанбаатар хотын хэмжээнд гадна сурталчилгааны  журмын хэрэгжилт, норм дүрэм, зай хэмжээнд нь нэгдсэн хяналтыг тавин ажиллах юм. Дүүрэг …