Томоохон худалдааны төв, захын үйл ажиллагаатай холбоотойгоор болон тэдгээрийг дагасан бусад худалдаа, үйлчилгээнээс хамааралтайгаар ойр орчимд нь замын хөдөлгөөний түгжрэл, худалдан авагчдын бөөгнөрөл ихсэж, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлдэг. Иймд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний эрхийг хангуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн иргэний ажил амралтын цагийг зохицуулсан заалтыг хэрэгжүүлэх …
Мэдээ мэдээлэл
March, 2015
-
17 March
УИХ-ын дарга Конрод-Аденауэрын санд зочилж, ардчилсан хөгжлийн тухай илтгэл тавив
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.03.17/ “1990 оны Монголын Ардчилсан хувьсгалын үнэт зүйл ба хөгжлийн туршлага, сургамж, цаашдын зорилт” сэдэвт бага хуралд оролцов. УИХ-ын даргыг Конрад- Аденауэрын санд хүрэлцэн ирэхэд тус сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Европ, олон улсын харилцааны газрын дарга Г.Валерс угтан авлаа. Мөн хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсан юм. Бага хурлын эхэнд Конрад- …
-
17 March
ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттай уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмертын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй бөгөөд тэрээр Бундестагийн Ерөнхийлөгчтэй уулзалт хийлээ. УИХ-ын даргыг Райхстагийн ордонд хүрэлцэн ирэхэд Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерт угтан авч мэндчилэн, дурсгалын зураг авахуулан, хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурахыг урилаа. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерт хэлэхдээ, …
-
17 March
Берлин хотын алтан дэвсгэрт гарын үсэг зурав
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.03.17/ Берлин муж улсын Парламентын дарга Р.Вийланд бараалхав. Берлин муж улсын Парламентын дарга Р.Вийланд УИХ-ын даргыг Райхстагийн ордонд угтан авч, хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд Берлин хотын Алтан дэвтэрт гарын үсэг зурлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
17 March
Орчин үеийн язгуурын нүүдэлчид дэлхийд үүд хаалгаа цэлийтэл нээж, өрхөө татлаа
Дэлхийн өнцөг булан бүрээс сайн сайхан бүхэн тэр чигээрээ нүүгээд иржээ гэмээр “Месси Берлин”-ий танхимууд өнгө алаглана. Алив сайхнаараа бусдыг даллах улс орнуудын өрсөлдөөн жилээс жилд ширүүссээр ITB Berlin өнөө 49 дэх жилтэйгээ золгож буй нь энэ. Тэртээ буланд Африкийн хүрэн бор хүүхнүүд модон торх шиг юм нүдэж, чанга орилон бүжнэ. Энэтхэгчүүд алаг нүдээ “Манайд ирээрэй” гэх шиг эргэлдүүлж, цаахна …
-
17 March
Эдийн засгийн зөвлөлийн дэд бүлгүүд хуралдлаа
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл хоёр дахь удаагийн хурлаараа дөрвөн бүлэгт хуваагдан, санал боловсруулж ажиллахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр бизнесийн орчныг сайжруулах болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох дэд бүлгүүдийн хуралдаан боллоо. Хуралдаанаар бүлгийн ахлагчийг сонгох, эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийн нарийвчилсан төлөвлөгөөний төсөлд санал авах болон татварын багц хуулиудад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй …
-
17 March
Монголын шигшээ багийн залуустаа баярлалаа
Монгол-Зүүн Тиморын багийн хариу тоглолт өчигдөр Зочин багийн хожлоор өндөрлөлөө. Зочин баг 0-1 гэсэн онооны харьцаатай Монголын хөлбөмбөгийн шигшээ багийг хожсоноор 2018 оны ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шатны эрхийн тоглолтод ялалт байгууллаа. Ингэснээр Зүүн Тиморчууд дараагийн шатанд шалгарч байна. Гэхдээ хүндхэн нөхцөлд 2 сар хүрэхгүй хугацаанд бэлтгэлээ хийж тэсвэр тэвчээр заан хатуужилтайгаар гайхалтай тоглолтыг үзүүлсэн Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн залуустаа баярлалаа. …
-
17 March
Өнөөдөр болох зарим үйл явдлууд
09:00 цагт Гадаад хэргийн яамны хурлын танхимд “Эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт Зүүн хойд азийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалт үргэлжилнэ. Утас: 88080619 09:00 цагт “Улсын бүртгэлийн байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн” Чингис зочид буудлын Хурлын танхимд болно. Утас: 98114640, 88188018 11:00 цагт МХЕГ-ын хурлын танхимд Хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглаж буй “Хяналтын хуудас”-ны ач холбогдлыг сурталчлах, МХЕГ, МҮХАҮТ, МАОЭНХ …
-
17 March
ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.03.17/
2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Хордлогын мэдээ, албан: 3 дугаар сарын 9-нөөс 16-нд ХЯТТ-д нийт 11 хүн хандсаны улмаас 3 хүн хэвтэн эмчлэгдэж, 8 хүн эрүүл мэндийн тусламж авч буцсан байна. Хордлогын шалтгааныг харахад эмийн бодисын-2, химийн-1, угаарын хийн-6, архины хордлогын улмаас 2 хүн хандсан байна. Эх сурвалж: ХЯТТ Томуу, томуу төст өвчин, …
-
17 March
“Давс ба хүүхэд” сэдвийн дор давсны өдрийг тэмдэглэж байна
“Давс ба эрүүл мэнд” Дэлхийн хөдөлгөөний санаачлагаар 2005 оноос эхлэн “Давсны талаарх мэдлэгийг дээшлүүлэх үндэсний 7 хоног” –ийг жил бүрийн 3 дугаар сард дэлхийн олон улс орон тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ. Энэ жил “Давс ба хүүхэд” сэдвийн дор 2015 оны 3 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Монгол Улс уг арга хэмжээнд 2012 оноос эхлэн идэвхитэй оролцож байна. Нийгмийн …
-
17 March
Киокушинкай каратегийн тэмцээн спортын төв ордонд нээлтээ хийлээ
Дэлхий дахинд “Хүчний карате” гэж нэрлэгдсэн Киокушинкай карате Монгол улсад хөгжөөд 20 гаруй жил болоод байгаа юм. ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар байгуулагдсаны 25-н жилийн ойг тохиолдуулан Киокушинкай каратегийн тэмцээнд 12 байгууллагын 80 гаруй тамирчид оролцон өрсөлдөж байна. Энэхүү тэмцээнийг МУ-ын Киокушинкай каратегийн холбооны Ерөнхийлөгч Ц.Ууганбаяр нээж үг хэлсэн юм. Тэрээр энэ спорт хөгжөөд 20 гаруй жил болж байгаа нь богино хугацаа …
-
17 March
Монгол-Зүүн Тиморын тоглолт эхэллээ
Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2018 оны ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шатны эхний тоглолтоо Зүүн Тиморын багтай хийсэн. Энэ тоглолтод 4:1 онооны харьцаагаар тэд ялагдал хүлээсэн. Харин өнөөдөр өөрийн эх орондоо хариу тоглолтоо Зүүн Тиморын багтай хийнэ. Тоглолт эхэлсэн бөгөөд монголын үндэсний шигшээ багаа дэмжихээр төв цэнгэлдэх хүрээлэнд үзэгчид дүүрэн байна. эх сурвалж: undesten.mn
-
17 March
03-р сарын 16-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 03-р сарын 16-ны өдөр 181 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 96 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 85 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …
-
17 March
Хаяг шошгын зөрчилтэй дарс хүнсний сүлжээнд худалдаалж буй зөрчлийг илрүүллээ
НМХГ-аас зохион байгуулж буй “Аюулгүй Улаанбаатар” аяны хүрээнд хийсэн шалгалтаар Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Ентүм” ХХК-ий үйлдвэрлэсэн “Хатадын” нэрийн хаяг шошгын зөрчилтэй дарс хүнсний сүлжээнд худалдаалж буй зөрчлийг ЗГ-ийн 2013 оны 172 дугаар тогтоолын дагуу үйлдвэрээр татан авалт хийлгүүлэн, Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт зөрчлийг арилгуулж, хяналт тавьж ажиллах талаар албан тоот хүргүүлээд байна.
-
17 March
Хан-Уул дүүргийн 67-р цэцэрлэгийн эрхлэгч 120,0 сая төгрөг хураан авчээ
Хан дүүргийн 67 дугаар цэцэрлэг хүүхэд бүрээс 40.0 мянган төгрөгийг тоглоом худалдаж авна гэж хураан авч байна үүнийг шалгаж бодит хэсгийг тодрүүлж өгнө үү гэсэн иргэний гомдол Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирсэн байна. Энэ дагуу НийслэлийнМэргэжлийн хяналтын газраас тус цэцэрлэгт шалгалт хийхэд Тус цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэг нь 2014.12.05-ний өдөр эцэг эхийн зөвлөлийн хурал хийж эцэг эхчүүдэд хандаж “Эцэг эхчүүддээ хандаж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл