Мэдээ мэдээлэл

March, 2015

  • 9 March

    Их мастер А.Энхтуул “PEOPLE Magazine” сэтгүүлд ярилцлага өгнө

    Шатрын спортын “супер од” эмэгтэйчүүдийн шатрын Дэлхийн аварга, өдгөө эмэгтэйчүүдээс дэлхийд номер 1 болоод байгаа Их мастер А.Энхтуулын дотны найз Хоу И Фань “PEOPLE Magazine”-н нүүрийг чимэж байгаа гэнэ. Үүнтэй холбогдуулан хамгийн сайн найзаас нь тус сэтгүүлийн ярилцлага авахаар болсон байна. Иймээс Их мастер маань Бээжин хотод байрлах тус алдартай сэтгүүлийн байранд очиж өөрийн биеэр ярилцлага өгөхөөр болжээ. Үүний дараа …

  • 9 March

    Үзүүлэх сургалтад 446 компани хамрагдаад байна

    МХЕГ-аас зохион байгуулж буй “Хүний төлөө – Зөв тус” сарын аяныг орон даяар эхлүүлэн, нийслэл, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газрууд төлөвлөгөө гарган ажиллаж байна. Аян эхэлснээс хойш улсын хэмжээнд барилга, зам, тээвэр, холбоо, шингэрүүлсэн шатдаг хий зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 446 аж ахуйн нэгжийг хамруулан үзүүлэх сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгөв. Энэ хугацаанд барилгын угсралтын үеийн аюулгүй ажиллагаа, гарч …

  • 9 March

    Гана улсад 1 тэрбум ам.долларын зээл олгоно

      Олон Улсын Валютын сан эдийн засгийн нөхцөл байдлыг нь сайжруулах арга хэмжээ авах хэлэлцээрийг Гана улстай байгууллаа. Инфляци, төсвийн алдагдал, өсөлттэй тулгараад байгаа засгийн газрын алдаа дутагдлыг яаралтай засч сайжруулах шаардлагаар хэдэн сарын турш зөвлөлдсөний эцэст гурван жилийн хугацаатай уг гэрээг байгуулж байгаа юм. Гана улсын эдийн засаг нь алт, какао болон газрын тосны экспортын дэмжлэгээр жил тутамд 8 …

  • 9 March

    Гал унтраах ангиудын зэрэглэлийг нэмэгдүүлнэ

    Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар “Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2004 оны 51 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж дэмжүүллээ. Үүнд, хуучнаар Уул уурхайн яамны харьяа байсан Уул уурхайн аврах албыг Онцгой …

  • 9 March

    “21” худалдааны төвд гал гарч байна

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн томоохон худалдааны төв болох 21 хороолол орчимд байх “21” худалдааны төвд гал гарчээ. Яг одоо гал унтраах ангийнхан тус газарт ажиллаж байгаа аж. Тус худалдааны төвд 100 гаруй түрээслэгч төрөл бүрийн бараа, худалдаа үйлчилгээ эрхэлдэг юм байна

  • 9 March

    ССАЖЯ-ыг энэ сарын 18нд дуудлага худалдаагаар оруулна

    Засгийн газрын шийдвэрийн дагуу хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой барилга байгууламжийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тэд “Авто импекс” ХК-ийн байр, Зам, тээврийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, “Монсам” ХХК, Газрын тосны газрын барилгыг судлан, мэргэжлийн дүгнэлт гаргасан билээ. Мөн ССАЖЯ буюу Засгийн газрын Х байрыг эзэмшил газрын хамт дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Энэхүү орлогоор хүүхдийн …

  • 9 March

    Нийслэлийн ажил үйлчилгээний чанар хүртээмжийг иргэд үнэлнэ

    Нийслэлийн Нутгийн захиргааны  байгууллагуудын ажил үйлчилгээний талаар иргэдээс үнэлгээ авч,  цаашид ажилдаа тусган хэрэгжүүлэх зорилгоор 2014 онд иргэд, хэрэглэгчдэд үзүүлсэн төрийн ажил үйлчилгээ, бодлого шийдвэрийн чанар, хүртээмжийн талаар хэрэглэгчийн үнэлгээг тооцох санал асуулгыг энэ сард зохион байгуулна.  Нийслэлийн Засаг даргын А/167 тоот Захирамжийн дагуу  санал асуулгын дүнг 4 дүгээр сарын 1-ний дотор нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, Монгол Улсын Засгийн …

  • 9 March

    Азийн залуучууд Монголд чуулна

    Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Чуулганыг 2015 оны 5-р сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” гэсэн сэдвийн дор зохион байгуулахаар боллоо. Чуулганд дотоод, гадаадын 600 орчим зочид төлөөлөгчид оролцох юм. Чуулган нь боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, жендер, тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын үүрэг оролцоо, …

  • 9 March

    Ангараг гаригт далай байсан нь тогтоогджээ

    НАСА-гийн ( Үндэсний Агаар Сансрын Захиргаа) эрдэмтэд Ангараг гаригт хийсэн зургаан жилийн судалгааны үр дүнд тэнд далай байсан гэсэндүгнэлтэд хүрсэн байна. Судалгааны үр дүнг Science сэтгүүлд нийтэлсэн аж. Энэхүү улаан гаригт байсан далай дэлхий дэх Хойд мөсөн далайн хэмжээтэй ойролцоо болох нь тогтоогджээ. Тэрвээр Ангараг гаригт далай байсныг батлах юм бол эрдэмтэд судлаачдад тэнд байсан эртний амьдралын эх үүсвэрийн талаар …

  • 9 March

    Хоёрдугаар сард 295,000 ажлын байр нэмэгдүүлжээ

    Өнгөрөгч хоёрдугаар сард ажилгүйдлийн түвшин нь 5.7 хувиас 5.5 хувь хүртэл буурснаар АНУ-ын эдийн засаг 295,000 ажлын байр нэмэгдүүлсэн тухай Хөдөлмөрийн газраас мэдэгдсэн байна. АНУ нь сүүлийн 12 дахь сардаа үргэлжлэн, ажлын байрыг сар тутамд 200,000-аас дээш тоогоор нэмэгдүүлж байгаа юм. Энэ нь 1994 оноос хойш ажлын байрыг нэмэгдүүлж буй хамгийн урт хугацаанд тооцогдож байгаа аж. Хөдөлмөр эрхлэлтийн байдал ажиглагчдын …

  • 9 March

    Б.Батрэгзэдмаа: Үхмээр гунигтай доромжлолыг амслаа

    Жүжигчин Р.Анхнямын тоглосон “Чоно сүлд” кино Монголын үзэгчдэд хүрч эхлээд байгаа ч олон хүмүүсийн дургүйцлийг хүргээд байна. Яруу найрагч, зохиолч Б.Батрэгзэдмаа тус киног үзсэн сэтгэгдлээ фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ. Тэрбээр “Чонон сүлд” киног өчигдөр орой үзээд зүрх базлаад шөнө унтаж чадсангүй ээ. Үхмээр гунигтай доромжлолыг амслаа. Өргөө гэрийн адаг – навсархай оромжтой “монгол” Өөрийн мэдлээ барсан – заяаны адаг “монгол хүн” …

  • 9 March

    Галт тэрэг осолдож 40 хүн гэмтжээ

    Уг галт тэрэг нь Чарлотоос Хойд Каролина хүрэхээр явж байхдаа осолджээ. Ойролцоогоор 40 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Жолоочийн хэлж байгаагаар осол гарахаар нөхцөл байдал байгаагүй гэнэ. Мөн нэгэн зорчигчийн твиттерт бичсэнээр 212 зорчигч явж байсан ба 40 хүн хөнгөхөн гэмтжээ. Галт тэрэг осолдох үед диспетчерт дхио ирсэн ч үүнийг зүгээр л түр гацсан гэж ойлгожээ. Мөн галт тэрэг хурдаа …

  • 9 March

    И.Эрдэнэцогт: Шинжлэх ухааны ид шидийн үзүүлбэр хүүхдүүдийн сонирхлыг их татдаг

    Хүүхдийнхээ төрсөн өдөр, үсний найр зэрэг арга хэмжээний үеэр эцэг, эхчүүд хүүхдээ болон бусад багачуудыг яаж баярлуулахаа сайн мэддэггүй. Дээрээс нь манайд ийм үйлчилгээ ч төдийлөн дэлгэрээгүй байгаа. Харин хүүхэд багачуудад шинжлэх ухааны үндсэн дээр илбийн гайхамшигт үзүүлбэрүүдийг үзүүлэх шинэ төрлийн үйлчилгээ манай улсад нэвтэрчээ. Тодруулбал, ОХУ-ын Эрхүү хотын “Чарлэнд” шинжлэх ухааны Магий сургууль шинжлэх ухааны гайхамшигт ид шидийн хөгжөөнт …

  • 9 March

    ИЗНН засгаас гарах асуудлыг хэлэлцэнэ

    ИЗНН-ын 15 жилийн ой тохиож байгаа юм. Ойтойгоо давхцуулан тус намынхан Их хурлаа хамтатгахаар болсон бөгөөд Улсын драмын театрт өнөөдөр үргэжлүүлэн хуралдахаар болжээ. Их хурлаараа тус намынхан улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг ярилцаж, үнэлэлт, дүгнэлт өгөх гэнэ. ИЗНН-ын Их хурал хамгийн сүүлд 2012 онд болсон. Намын дүрмээр дөрвөн жилд нэг удаа Их хурлаа хийдэг ч улс …

  • 9 March

    Америкчууд Оросын нутаг дээгүүр ажиглалтын нислэг хийнэ

    Олон улсын “Тэнгэрийн нээлттэй орон зай” гэрээний хүрээнд АНУ болон Чех улс ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр энэ сарын 9-14-ны хооронд ажиглалтын нислэг үйлдэнэ гэж ОХУ-ны Цөмийн эрсдэлийг багасгах үндэсний төвийн тэргүүн Сергей Рязков мэдэгджээ. Ажиглалтын нислэгийг АНУ-ын “OC-135B” нисэх онгоцоор хийх ажээ. Нислэгийн багт ОХУ мэргэжилтэн орох бөгөөд ажиглалтын багийнхан нислэгийн өгөгдлүүдийг чанд сахиж, хүлээн зөвшөөрөгдсөн ажиглалтын тоног төхөөрөмж ашиглаж …